Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний дунд нэн ховордсон "Шинэ жил"-ийн тухай өөр 12 дурсамж

2023-12-18
0
ЖИРГЭХ

Амьдрал бүхэн энд өөр өөрийн үнэнтэй. Үнэн бүхэн дурсамжид хадгалагдаж, худал хуурмагууд одоотой орооцолдон буй. Бага насны минь хамгийн сайхан дурсамжийн хамгийн дулаан хэсэг шинэ жил. Тэнд би мандарины үнэрт цадаж, маргаашийн тухай бодолгүй дэврүүн явснаа дурсах таатай. Амьдралд бид яах гэж ирдэг юм бол? Магад дурсамж бүтээх гэж ирдэг байх. Маргаашуудыг өчигдөр болгох гэж, өчигдрийг дурсамж болгох гэж л амьдарсаар яваа минь үнэн. "Эцэст нь бид яг хэн юм бэ?" гэсэн асуултад хариулбал "Бид бол өөрийгөө үгүй болоход тохиох буюу өөрийгөө огт байгаагүй бол тохиохгүй байсан бүх зүйл юм" Өөр юу ч биш.

Цаг хугацаа хормойгоо шуусаар тэртээх уулыг давна

Цогин хатируулсаар бид ч хоцрохгүйг хичээн даваа өөд мацна

Цаглашгүй урт бүснийх нь алдрааг эвхэж,

Цас болон бутартлаа л энд удаан амьдарна... ийм дөрвөн мөрт гэнэт л зурс хийлээ... 

Сэтгүүлч миний бие хоёр өдөр эрэл хайгуул хийсний эцэст шинэ жилийн холбогдолтой дурсамжуудыг 12 өөр хүнээс түүвэрлэн хүргэж байна. Миний холбогдсон ихэнх хүн надад "Шинэ жилийн тухай сайхан дурсамж байхгүй" гэж хэлсэн юм. Магад бид дурсамжаа мартагсад болоод ч тэр биз. Энэ шинэ жил тэдэнд сайхан дурсамж бүтээж өгөх болтугай... Ингээд та бүхэн бидэнд дунд эрдэнэ ховордсон 12 дурсамжтай танилцана уу!


Эрх зүйч С.Жанил: Ээжтэйгээ хамт арванхоёрдугаар сарын 31-ний орой баяртай гэгч нь бялуугаа бариад гэрийн зүг алхаж байтал гудамжны хаа нэгтэйгээс нохой гарч ирээд бид хоёр луу дайрсан юм. Би айсандаа болоод бялуугаа нохой руу шидчихсэн. Нохойг явсны дараа очоод хартал бялуу маань бяцраад шалчийчихсан байж билээ. Өөр бялуу авах гэтэл дэлгүүрт дууссан байсан тул тэр шалчийсан бялуутайгаа он гаргасан юм даа. Хамгийн инээдтэй нь тэр нохой жижигхэн нохой байсан юм билээ. Айсан надад л том харагдсан хэрэг.


Сурагч С.Инкар: Миний хувьд шинэ жилийн хамгийн сайхан мөч нь бүгд гэртээ цуглаж, ширээгээ тойрч суух. Нэг удаа эгч бид хоёр хүсэн хүлээсэн шинэ жилийнхээ баярын ширээний амттанг авахаар дэлгүүр лүү явж байх замдаа хэт их догдолсон болоод ч тэр үү цасанд хучигдсан нүх байсныг харалгүй гишгээд уначихсан. Азаар тэр ядал тухайн өдрийн хөгжилтэй, дурсамжтай мөч болоод өнгөрсөн. Ингээд бид амттангаа авч, гэртээ хариад ширээгээ засаж, болсон явдлаа гэр бүлийнхэндээ ярьж, аз жаргалтайгаар шинэ оноо угтсан даа. 


Физикийн багш Л. Насанжаргал: Цэцэрлэгт байхад ээж ах бид хоёрт нэлээд том, суурин дээрээ эргэдэг, мөчир бүрийнх нь үзүүрээс гэрэл асдаг гацуур авч өгсөн юм. Гацууртай болохсон гэж хүсдэг байсан бид хоёрын хувьд хамгийн гайхалтай бэлэг болсон доо. Одоо ч аав ээжийн гэр байгаа. Бид айлаас дөрвүүлээ. Бага хоёр дүү одоо засаж байгаа. Тухайн үед их том л эд байлаа. Одоо харахад хариугүй жижигхэн болчихсон байна лээ. Бид өсөөд л тэр байх. Бас ээж, ах бид гуравт шинэ жилийн баяр болгоноор гаргаж ирдэг гурван хуучны орос саа, улаан, цэнхэр өнгийн хоёр ширхэг шаар байдаг байв. Тэр шаарнууд лавтай таван жил хагараагүй санагдана. Сүүлд эрэгтэй дүү төрөөд хагалсан даа. 


Зохиолч Б.Уранжаргал: Би багаасаа л цас орох бүрд баярлан хөөрдөг охин байв. Цас будраад эхэлмэгц хорвоо ертөнц онхи өөр, жир бус болоод л явчих шиг санагддаг. Үүнтэй зэрэгцээд зүрх сэтгэл минь баяр хөөрөөр дүүрдэг. Одоо ч цас орох бүрд алгаа тосдог минь хэвээрээ. Тиймээс ч он солигдоход цас орохгүй л бол, шинэ оныг цастай хамт алгаа тосон угтахгүй л бол "ШИНЭ ЖИЛ" биш шиг санагддаг. Энэ миний хүүхдэрхэг томоогүй бодол ч гэлээ энэ бодолдоо хайртай. 2018 оны өвөл би Хөх хотод амьдарч байсан юм. Монголд бол хэдийн цас орчих үе. Тэгтэл тэнд анхны цас ч ордоггүй ээ. Аль хэдийн 12 сар гарчихлаа. Би тэнгэр бүүдийх бүрд одоо л цас орох нь дээ гэж битүүхэн баярлана. Гэвч яагаад ч юм аанай л цасгүй. Бараг өдөр бүр цас орохыг хүлээсээр... Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч, цастай цасгүй арванхоёрдугаар сарын 31 боллоо. Өглөө босохдоо л "Өнөөдөр цас ороосой" гэж тэсэлгүй хүссэн сэн. Тэнгэр бүрхэг, цас орохын өмнөх аниргүйд орчин тойрон уусчихсан. Бид үргэлжид найдвар тээж байдаг шүү дээ. Одоохон юу юугүй цас орох байх гэсэн итгэлтэйгээр, хөөр хөгжилтэйгөөр өдөржин баярын зүйлсээ бэлдэж дэлгүүрээр орсон ч нэг зүйл дутуу. Цас ороогүй хэвээр л. Гэртээ ганцаараа, гэр бүлээсээ хол үед ядахдаа цас ч орохгүй. Өнөө их хөөр хөгжөөн минь үгүй болчхов. Баярын ширээ засаад ч хэрэг байна уу даа гэж бодов. Гэсэн ч гуниглаад хэвтэлтэй биш дахиад л гэрийн ойролцоох дэлгүүр орж, өөртөө бяцхан дэнлүү авлаа. Одоо бодоход өөрөө өөртөө хань болох гэсэн арга юмсан уу?. Би уг нь үргэлж тэнгэр өөд харж явдаг юм л даа. Тийм хүсэл ч байсангүй. Харих замдаа газар ширтсэн гуних руу амьтан л явлаа. Эрх биш гэрээ олж ирэх нь ирсэн. Тэгээд урамгүйгээр хоол хош бэлдэж байгаад гэнэт өнөөх худалдаж авсан дэнлүүгээ л асаамаар санагдаад явчхав. Лаа асааж дотор нь хийгээд цонхон дээрээ тавиад эргэтэл цас алгуурхан бударч байсан сан. Яг тэрхэн хоромд л би бүтэн дүүрэн болчхож билээ. Ингээд л алгаа тосон 2019 оноо угтаж авсан юм. 


Ая зохиогч, утга зохиол судлаач Б.Санчир: Манай гэрт хуучны нэг гацуур байдаг байсан. Хуучны орос эд л дээ. Цасан чимэглэл нь хөвөн байсан болохоор зарим нь жилийн жилд өнгөртөж, хуучирсан даа. Хүүхэд байхад шинэ жил болохоор тэрхүү гацуурыг засах гэж их догдолж, хүлээдэг байсан. Одоо ч тэр гацуур байсан бол гэж боддог доо. Том болох тусам хүний шинэ жилийн тухай догдлол арилдаг юм шиг байна лээ. Нас 16 хүрээд ирэхэд гацуур засах хүсэл алга болсон гэх үү дээ. Тэр гацуур хүүхэд ахуйн минь хамаг сайхан дурсамж болоод одоо хөдөө айлд байдаг.

Уран бүтээлч Б.Энэрэл: Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж бол ээжийн бэлэг. Багаасаа л ном унших, шүлэг бичих, зурах дуртай хүүхэд байсан болохоор ээж шинэ жил болгоноор дэвтэр бэлэглэдэг байлаа. Бэлэглэсэн дэвтэр болгон дээр минь захидал бичнэ. Тэрийг нь хэзээ хойно нь л олж уншдаг, унших бүрт хаанаас ч юм хүч ордог байсан. Хэдий баяр наадамд дургүй ч гэлээ аав ээж хоёр болон хоёр дүүтэйгээ өнгөрүүлсэн тэр шинэ жилүүдийг хэзээ ч мартдаггүй чухал дурсамжаа болгож, хайрладаг.


Их эмч Н.Наранцацрал: Одоогоос яг гурван жилийн өмнө юм байна. Өвлийн өвгөн хөлсөлж, хоёр жаахан охиноо цасан охин болгоод найзуудынхаараа орж, хүүхдүүдийг нь баярлуулсан юм. Тэгсэн сүүлдээ хоёр охин маань ядраад “Ер нь цасан охид заавал өвөөг дагаж айлд орох хэрэг байгаа юм уу. Ядарчихлаа” гээд машинаасаа ч гарахгүй суугаад байж билээ. Тухайн үед охидоо өхөөрдөөд, бөөн инээдэм болж байсан.


Уран бүтээлч, сэтгүүлч Б.Сайханбаяр: 10 гаран жилийн өмнөх баярын өдрүүд юм даг. Гэр хорооллын гудамжаар жавартай хүйтэн байдаг сан. Он солигдох үдэш дүүгийн хамт усанд явчхаад хотын төвийн дээр гэрэлтэх салют, чимэглэлийг харна. Их холоос, цантсан сормуусаа арчин арчин хардаг байж билээ. Таван ханатай гэрт хамгийн дулаан, тайван. Эмээгийн авдраас арвын цагаан торонд хийсэн бэлэг гаргах мөч үнэхээр догдлом гээч. Тансаг амттан байхгүй ч гэсэн одоо санахад сэтгэлд тод үлдсэн хамгийн сайхан бэлэг байжээ. Буузны уур тооноор савсаж гэрлээр дамжин харанхуйд уусна. Гадаа нохой хуцаж, шинэ цай сүлж, телевизээр ерөнхийлөгчийн үгийг сонсохоор бэлдэнэ. Энгийн хамгийн сайхан шинэ жилүүд ийм л сайхан байсан сан.


Сэтгүүлч, яруу найрагч Э.Булган: Сумын сургуулийн дотуур байр. Өрөөнийх нь дугаараар дуудаж, хүүхэд бүрд ууттай бэлэг өгнө. Булангийн хүйтэн, сүнстэй гэгдэх 19 тоотод гүйж очоод л бэлэг авдаг байж. Хаанаас, хэн өгч буйг нь мэдэхгүй ч жил бүр ууттай бэлэг аваад л. Заримыг нь идэлгүй хөдөө гэрээдээ очихдоо аав, ээждээ аваачиж өгнө өө бас. Шүд муутай аавдаа идэж болох аль зөөлөн юмсыг л хадгалж байгаад, аваад очдог байж. За, үүнээс өөрөөр шинэ жилийн дурсамж гээд байх зүйлгүй л хүн ажээ. Хүмүүс шиг бугатай цамц, оймс сэлт ч сонирхон шохоорхож байснаа санахгүй нь. Ганц нэг байдаг бол тэр нь дэлгүүрт өөр сонголт байгаагүйгээс үүдэж хийгдсэн байх. Ер нь бол жилийн хамгийн сүүлчийн өдөр ганцаараа байх нь яагаад ч юм тав тухтай сайхан санагддаг.


Youtuber Project Nightfall: Би саяхан сошиал хаягаараа судалгаа явуулж, энэ жил хэр олон хүн ганцаардмал буйг мэдэхийг хүссэн юм. Судалгаагаар тэр олон хүний тал хувь нь ганцаардаж байгаа гэдгийг олж мэдээд би их гуниглаж, сэтгэл хөдөлсөн. Тэр хүмүүст хандаж хэлэхэд “Чамайг ганцаардаж байгаад уучлал хүсье. Ирж буй 2023 онд өөрт чинь дэм өгөх, хайрлах, сэтгэлийг тань өргөх сайн хүмүүс тойрон хүрээлнэ гэдэгт би найдаж байна. Нөхөрлөлд чанар үргэлж ялдгийг санаарай. Олон найзтай байх нь тийм ч чухал биш ээ. Ганцхан найзтай байхад ч нөхөрлөл хүчирхэг байж болно. Гагцхүү нөхөрлөлдөө үнэнч, дотно байх нь үүний гол хүч гэдгийг ойлгох хэрэгтэй. Надад олон найз байсан. Гэхдээ одоо тал нь харилцаагүй болсон. Шинэ жил бол дотно хүмүүстэйгээ бүтэн жилийн нөхөрлөлөө дүгнэх том баяр. Тийм болохоор энэ жил хэн чамайг баярын ширээндээ урьж байна, тэр л чиний хамгийн сайн найз шүү. Баярын ширээндээ уриагүй, ширээнд чинь ирээгүй хэн бүхэн дурсамжаа үлдээгээд одно. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай”


Б.Золбоот: Шинэ жилийн баярыг хүүхэд болгон л хүсэн хүлээдэг байх. Миний хувьд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг аавын минь надад хадгалдаг зүсэм бялуу л юм даа. Тэр шинэ жилийн оройн зоогоос надад нэг зүсэм бялууг хөргөгчид хадгалчихдаг байсан. Тэр ганцхан зүсэм бялуу намайг шинэ оны эхний өдөр хамгийн жаргалтай нэгэн болгодог байжээ. Аавынхаа тэр сэтгэлийн бэлгийг би 18 жил амталсан азтай хүн дээ.


Холимог тулааны тамирчин Н.Лхагвасүрэн: Шинэ жил миний хамгийн дуртай гэр бүлийн баяр. Би жил болгон Хөвсгөл дэх гэртээ шинэ оноо угтаа, хайртай хүмүүстэйгээ цуг өнгөрсөн оны амжилт бүтээлээ дүгнэдэг л дээ. Хамгийн дурсамж дагуулсан баяр өнгөрсөн жил болсон. Шинэ он гарахаас яг гурав хоногийн өмнө Монголын хамгийн том холимог тулааны холбоонд тулаан хийж, ялсан мөч хамгийн сайхан нь байсан даа. Би энэ спортоор хичээллээд хоёр жил өнгөрч байна. 2022 он миний хувьд амжилт дүүрэн бас алдаанаасаа суралцсан жил болж өнгөрлөө. 2023 онд 57 кг-ын жиндээ аваргын бүс авахын төлөө хичээж, бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 42 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК