Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгов

2023-4-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ.

БАРИМТ  2

2022 оны эцсийн байдлаар ажлын байрыг дэмжих хүрээнд олгосон зээлийн 44.3 хувь буюу 867.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа бөгөөд 1728 зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгасан байна.

БАРИМТ  3

Энэхүү санхүүжилтийн хүрээнд 660.2 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 34 хувь нь иргэдэд олгосон бөгөөд үүний 50 орчим хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 23 хувийг үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 13 хувийг өрхийн үйл ажиллагаанд олгожээ.

БАРИМТ  4

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэнд дунджаар 33.3 сая, ААН-д 228.5 сая төгрөгийн зээл олгосон байна.

БАРИМТ  5

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 25,514 зээлдэгчид 1.9 их наяд гаруй төгрөгийн зээлийг олгосон. Ингэснээр улсын хэмжээнд нийт 109.7 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн байна.

БАРИМТ  6

Орон сууцны ипотекийн зээлийн хувьд нийт 20,070 зээлдэгчид 1.6 их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг олгов.

БАРИМТ  7

Иргэдийн авсан ипотекийн зээлийн дундаж хэмжээ 93.3 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 101.5 сая төгрөг, орон нутагт 67.7 сая төгрөг байна.

БАРИМТ  8

2022 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийтдээ 1.4 их наяд төгрөгийн зээл буюу сард дунджаар 118.8 тэрбум төгрөг олгожээ.

БАРИМТ  9

Монголбанкнаас бусад төв банкны Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй сайн туршлагыг судалж, зээлийг багцлан үнэт цаасжуулан репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны 4 дүгээр улиралд нэвтрүүлсэн.

БАРИМТ  10

Монголбанкнаас репо санхүүжилтээр 2021-2022 онд 2.0 их наяд төгрөгийн зээл олгохоор төлөвлөснөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3657 зээлдэгчид 1.3 орчим их наяд төгрөгийн зээл олгожээ.

БАРИМТ  11

Монголбанкны репо санхүүжилтийн хүрээнд улсын хэмжээнд нийт 67.1 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн байна.

БАРИМТ  12

Нэг иргэний зээлийн дундаж хэмжээ 179.2 сая төгрөг, ААН-ийн авсан дундаж зээлийн хэмжээ 2,583.6 сая төгрөг байсан бөгөөд тайлант хугацаанд нийт зээлийн 73.3 хувь нь шинээр олгосон зээлд, 26.7 хувь нь өмнө нь олгосон зээлийн дахин санхүүжилтэд зарцуулагджээ.

БАРИМТ  13

Урт хугацаат репо санхүүжилт нь хүртээмжтэй өсөлтийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдол бүхий жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарын өрийн дарамтыг бууруулах зорилгын хүрээнд эх үүсвэрийг анх уг салбарын ААН, иргэнд олгож эхэлсэн. Үүний дараа цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах зорилгоор үйлчилгээ, боловсруулах, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбаруудаар хамрах хүрээг өргөтгөсөн юм.

БАРИМТ  14

Репо санхүүжилтийн хүрээнд бөөний болон жижиглэнгийн худалдаанд 46 хувийг, боловсруулах үйлдвэрлэлд 17 хувийг, үйлчилгээний бусад салбарт 9 хувийг, үлдсэн бусад эдийн засгийн салбарт 28 хувийг олгожээ.

БАРИМТ  15

“Хөдөө аж ахуйг дэмжих” зорилготой хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь 2021-2022 онуудад нийт 880 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнээс хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, ноос, ноолуур бэлтгэлд 375 тэрбум төгрөг, малчдыг дэмжих зориулалтаар 200 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээл бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

БАРИМТ 16

Хөдөө аж ахуйн зээлийн гүйцэтгэлийг харвал 2021 онд 500 тэрбум төгрөг олгохоос 494.3 тэрбум төгрөг, 2022 онд 380 тэрбум төгрөг олгохоос 295.0 тэрбум төгрөг буюу 2021-2022 онд нийт 22,096 зээлдэгчид 789.3 тэрбум төгрөгийн зээл олгож, хэрэгжилт 89 хувьтай байна.

БАРИМТ 17

Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд хүүний түвшин буурах хандлагатай болсон бөгөөд 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжсэнээр зээлийн дундаж хүү 2021 онд түүхэн доод түвшиндээ хүрэв.

БАРИМТ  18

Цар тахлын үед тогтоосон хөл хориог цуцалж, 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 болон 2022 оны туршид хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжирч, хөдөлмөр эхлэлтийн түвшин 2022 оны 4 дүгээр улиралд 2021 оны эхнээс 10 орчим хувиар нэмэгдэн, ажилгүйдлийн түвшин 5.3 хувь болж буурлаа.

БАРИМТ 19

Дэлхийн банкнаас 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 168,000-276,000 ажлын байр хадгалагдсан гэж дүгнэжээ.

БАРИМТ  20

Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 30 жилийн хамгийн огцом уналттай буюу 4.6 хувиар агшсан ч 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар тэлэв.

БАРИМТ  21

Цар тахлын дараагаас эдийн засаг идэвхжиж байгаа нь зээлийн эрэлтийг дэмжиж байна. Зээлийн жилийн дундаж өсөлт 2021 онд 9.7 хувь, 2022 онд 19.2 хувь байв.

БАРИМТ 22

10 их наядын цогц төлөвлөгөө уул уурхайн бус салбарын бизнесийн идэвхжилийг дэмжив. Салбараар авч үзвэл бөөний ба жижиглэнгийн худалдаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбар, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын ажил эрхлэлт, үйлдвэрлэлд сэргэлт бий болжээ.

БАРИМТ  23

Улсын төсвийн орлого 2020 онд өмнөх оноосоо 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Үүнд цар тахалтай тэмцэх багц бодлогын хүрээнд орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нийт 0.92 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн нь голлон нөлөөлсөн.

БАРИМТ  24

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа сэргэж, уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого өмнөх оноос 2021 онд 35 хувиар, 2022 онд 36 хувиар тус тус нэмэгдэв.

image

Цар тахал улс орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч, эдийн засгийн нийлүүлэлт төдийгүй эрэлтийн талд нэгэн зэрэг сөргөөр нөлөөлөх болсон. Манай улсын хувьд цар тахлын үр дагавар нь өрх болон ААН-үүдэд хүндээр туссан. УИХ, Засгийн газар, Монголбанкнаас эдгээр хүндрэлийг даамжрахаас сэргийлэх зорилгоор мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэний нэг нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтээс онцлох 24 баримтыг танилцуулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.21.155)
    Dollar 1200-s 3500 bolson shaltgaan???
    2023 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК