Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: 60 сая хүний алтан амиар сольсон ЯЛАЛТ-ын баяр

2023-5-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

БАРИМТ 2

Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг. 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.

БАРИМТ 3

Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.

БАРИМТ 4

1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.

БАРИМТ 5

1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлж байжээ.

БАРИМТ 6

Тухайн үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн юм. Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байсан байна.

БАРИМТ 7

Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын баярт зориулж манай улсад Батлан хамгаалах яам болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамныхан Зайсан толгой дахь дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.

БАРИМТ 8

Ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан агаарын парад арван минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллэв.

БАРИМТ 9

Өнөөдөр Москвагийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, парадад нэгдэнэ. 

БАРИМТ 10

Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх бөгөөд өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэхээр болжээ.

БАРИМТ 11

Дайралтын туг тодорхой стандарттай байдаг. Харин ялалтын туг түүнээс өргөнөөсөө 3 см, уртаасаа 73 см-ээр бага байдаг аж.

БАРИМТ 12

1945 оны тавдугаар сарын 2-нд рейхстагийн дээвэр дэх 92-р минометийн хорооны “Катюша” системийн чиглүүлэгчээр ажиллаж байсан Александр Харьков тугнаас дурсгал болгон өөртөө цуулж авсан тул ялалтын туг бусад тугнаас бага хэмжээтэй болсон гэж тайлбарлах нь бий.

БАРИМТ 13

Гэхдээ энэ хувилбар яг батлагдсан яриа биш бөгөөд яг тэр тугийг Ялалтын туг болгоно гэдгийг хэн тааж мэдэх билээ. Тухайн үед Рейхстагийн эргэн тойронд  150 орчим туг хатгасан байсан гэж бичдэг.  

БАРИМТ 14

Ялалтын тугийг 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан ч Улаан талбай дээр тугийг залаагүй юм. Учир нь жинхэнэ баатруудаар нь биш, өөр хүмүүсээр тугийг бариулах нь утгагүй асуудал гэж үзсэн тул маршал Жуков ялалтын тугийг парадад гаргахгүй байхаар шийдэж байжээ. Улмаар ялалтын тугийг 1965 оны Ялалтын парадын үеэр анх удаа барьж жагссан байна.

БАРИМТ 15

Ялалтын баяр нь Нацистуудын эсрэг үндэстэн даяараа тэмцсэн 27 сая Зөвлөлтийн иргэдийн баяр гэж үзэн Оросууд өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Энэ өдөр бол нөгөө талаараа дайнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр ажээ.

БАРИМТ 16

Сталин ялалтын парад хийх шийдвэрийг 1945 оны тавдугаар сарын 24-нд гаргасан гэж ярьдаг.

БАРИМТ 17

1945 оны Ялалтын парадын тухай ярихдаа зургадугаар сарын 24-нд болсон Москвагийн парадыг онцолдог. Гэтэл түүний зэрэгцээ 1945 онд өөр гурван парад болж байжээ. 

БАРИМТ 18

Москвагийн парадаас өмнө буюу 1945 оны тавдугаар сарын 4-нд Зөвлөлтийн цэргийн парад Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэд болж байсан байна. Парадыг Берлиний цэргийн комендант, генерал Николай Берзарин  хүлээн авсан байна.

БАРИМТ 19

Мөн Холбоотны цэргийн ялалтын парадыг Георгий  Жуковын шийдвэрээр 1945 оны есдүгээр сарын 7-нд Берлин хотноо хийсэн байв. Уг параданд холбоотнуудын 1000 хүнтэй нэгтгэмэл хороо болон хуягт танкийн анги нэгтгэл оролцжээ.

БАРИМТ 20

Бас нэг ялалтын парад түүхэнд тэмдэглэгдсэн нь 1945 оны есдүгээр сарын 16-нд Харбин хотод болсон парад юм. Цэрэг, офицерүүд энэ парад дээр хээрийн дүрэмт хувцастайгаа алхсан бөгөөд их буучид, танкчид оролцож байна.  

БАРИМТ 21

Анхны ялалтын пара­даас эхлээд 1949 он хүртэл Ялалтын өдрийг Зөв­лөлтөд баярын өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Харин 1949-1965 онд Ялалтын өдрийг амралтын өдөр гэж үзэхээ больсон юм.

БАРИМТ 22

Баярын өдрийг яагаад болиулсан шалт­гаан өнөөдрийг хүр­тэл таамаг хэвээр байдаг. “Сталин фронтын дайч­даас айдаг байсан, тэдний сэтгэл зүйн синдром янз бүрийн үр дагавар гаргаж магад­гүй гэж болгоомжилдог байсан” гэх яриа ч байдаг.

БАРИМТ 23

Хэсэг хугацаанд энэ баяр “амрах эрхгүй” байсны эцэст ялалтын 20 жилийн ойгоор Леонид Брежневын санаачлагаар уг баярыг бүх нийтийн амралтын өдөртэй болгосон байна. Фронтод тулалдаж явсан, сүрлэг баяр наадамд дуртай Брежнев  маршалын хувцсаа өмсөх боломжийг Ялалтын баяраас авдаг байлаа.

БАРИМТ 24

Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” (“Үнэн”) сонинд 1941 оны зургадугаар сарын 23-ны өдөр нэрлэж, бичсэн байдаг. Энэ нэрийг түүхэн нэршил болно гэж хэн нэгэн санаагүй биз. Тухайн үед Зөвлөлтийн сонин хэвлэлүүдэд “Ард түмний ариун дайн”, “Эх орон, ард түмний ариун дайн”, “Ялалт авчрах эх орны дайн” гэхчлэн эл дайны тухай бичдэг байлаа.

image

Өнөөдөр түүхт ялалтын 78 жилийн ойн өдөр тохиож байна. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Энэ өдрийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 35 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 44 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК