Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ гавьяат: Бидний ЭНХРИЙ хайрт охин Л.Энхрийлэн

2023-12-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 28-нд мэндэлжээ. 

БАРИМТ 2

Багаасаа эмээ, өвөөтэй хамт өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй.

БАРИМТ 3

Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, гэнэт нэг өдөр бэлтгэл хийхийг зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.

БАРИМТ 4

Л.Энхрийлэнг эмээ нь хамгийн их дэмждэг.

БАРИМТ 5

Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Нэг удаа суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Бусдад тусархаг. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа шавиараа бахархаж байна. Шавьдаа жүдогоор барилдсан эхний жил нь дан техник заасан. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд хэчнээн их баярласан гэж санана. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн ярьж байв. 

БАРИМТ 6

Түүний өвөө 2006 онд бурхан болжээ Арайхийж жүдоч болохыг эмээгээрээ зөвшөөрүүлтэл кимоно худалдан авах мөнгө байсангүй. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөнөөс илүүчилж байгаад өмсгөл аван, магнайгаа хагартал баярлаж байсан маань санаанаас нь ер гардаггүй гэнэ. 

БАРИМТ 7

Тэр үед “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва, анги даасан багш Пүрэвдулам нар нь их дэмжиж, тусалдаг байсан.

БАРИМТ 8

Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтаа гаргасан байдаг. 

БАРИМТ 9

Бэлтгэл хийчихээд гэртээ ирэнгүүтээ  өмсгөлөө угаана, индүүднэ. Анхандаа бэлтгэл, хичээл хоёроо зохицуулах түүнд амар байгаагүй. Бэлтгэл, тэмцээнтэй давхацсан үед хичээлээсээ чөлөө авна, заримдаа яалт ч үгүй сууж амжихүй байх энүүхэнд байв. 

БАРИМТ 10

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Л.Энхрийлэн 2013 оны “Боржин кап”-д өрсөлдсөнөө дурсах дуртай. Учир нь тус тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн юм. Тэгэхдээ бүр нэг бус хоёр алтан медаль авсан нь түүний сэтгэлд их тод үлдэж. Тэрбээр тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд, маргааш нь залуучуудынхад эгч нартайгаа хүч сорин, түрүүлжээ.

БАРИМТ 11

Л.Энхрийлэн “Зөв сэтгэлтэй, бодолтой явбал зөв замаар л явна. Зөв бүхэн хүнийг зөв чигт хөтөлнө” гэж хэлэх дуртай гэнэ.

БАРИМТ 12

Бөхийн хорхойтнууд түүнийг монгол жүдочдоос Д.Сумъяатай хамгийн эн тэнцүү, сайн барилдаж байгаа нь гэж үнэлдэг.

БАРИМТ 13

ОУХМ Л.Энхрийлэн одоогоос зургаан жилийн өмнө “Чингис хаан” гран прид 17 насандаа түрүүлж, шуугиулж байв. Түүнээс хойш нутагтаа Улаанбаатар Их дуулга тэмцээн зохиогдоход мөн л алтан медаль хүртэж байв. 

БАРИМТ 14

Тэрбээр 16-хан насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж байлаа. Түүний жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпын наадмын мөнгөн медальт  Д.Сумъяа хүч үзсэн. 

БАРИМТ 15

Тэрбээр 2017 онд болсон Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлэх барилдаанд залуу жүдочдоо төлөөлөн өрсөлдсөн нь цөөнгүй жилийн өмнөөс олны анхааралд өртөж эхэлснийх нь илрэл болов уу. Мэдээж Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнуудын багийн 57 кг-д Д.Сумъяа өрсөлдсөн. Л.Энхрийлэн Хөдөлмөрийн баатартай хоёр дахь удаагаа учраа таарсан нь тэр. Үзэгчдийг суудлаас өндөлзүүлэн, чамгүй сайн барилдсаар цаг сунгасан ч Д.Сумъяагаас яалт ч үгүй туршлага, ур чадвар дутан дийлдсэн.

БАРИМТ 16

Тэрбээр өмнө нь буюу 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д дийлдэхдээ мөн цаг сунгасан хүнд барилдаан хийж ялагдсаныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Тэрбээр Д.Сумъяатай нэг жинд өрсөлдөж яваадаа олзуурхаж явдаг гэнэ.

БАРИМТ 17

Түүний өнөөдрийн амжилтад чухал зөвлөгөө өгдөг хүн бол Д.Сумъяа гавьяат билээ. 

БАРИМТ 18

Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байхад өвдөг нь бэртсэн. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ. Тэрбээр бэртлийн улмаас 2017 оныУАШТ-ийг өнжсөн. Улмаар дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэн, эмчлүүлсний ачаар гуравдугаар сард Германд болсон гран прид зодогложээ.

БАРИМТ 19

Хөл нь бэртэх мөчид түүнд юу бодогдсон талаар “Хөл яг тасарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өө, тэр хооронд юм юм л бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд Түвшээ ах Лондоны олимпод аваргын төлөө барилдсан барилдаан хамгийн бодогдсон. Босож ч чадахгүй, уйлсаар эмчээр үүрүүлээд дэвжээнээс буух хамгийн хүнд байсан. Тэргэнцэр дээр суун, хүнээр түрүүлээд эх орондоо ирснийхээ дараа эрүүл байх л хамгийн чухал, юу ч хийж чадах юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс бэлтгэл дээр бүхнээ дайчилдаг, одоо л хичээж, боломжоо ашиглахгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг” гэж ярьж байлаа. 

БАРИМТ 20

Тэрбээр анх удаагаа 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д Д.Сумъяатай хамт 57 кг-д өрсөлдөхдөө эхний тойрогт Казахстаны А.Казьюлинаг дийлсэн ч удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт, Японы жүдоч Ё.Цүкасад дийлдэж, үзэгчийн суудалд шилжсэн.Д.Сумъяа өмнө нь гурван удаа дийлдсэн, ДАШТ-д 16 минут барилдан байж ялсан тийм лут бөхөд өвдөг шороодсон болохоор сэтгэл хангалуун ялагдал байжээ. 

БАРИМТ 21

2017 онд ОУХМ цолны болзол хангасан Л.Энхрийлэн тавдугаар сард болсон Их дуулгын тэмцээнд анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Р.Сильватай өрсөлдөн, цаг сунгаж барилдаад торгуулиар дийлдсэн. Гэхдээ зүгээр нэг ялагдах бус цаг сунган, эн тэнцүү өрсөлдсөний эцэст торгуулиар ялагдав.

БАРИМТ 22

Түүний гаргасан амжилтуудаас, 2022 оны Ташкентын ДАШТ - Хүрэл медаль, 2013 оны өсвөрийн ААШТ - Мөнгөн медаль, 2019 оны Азийн АШТ - Хүрэл медаль, 2017 оны Залуучуудын ДАШТ - Мөнгөн медаль, 2016, 2022 оны Улаанбаатар Их дуулга - Алтан медаль, 2018 оны Дюссельдорфын Их дуулга - Хүрэл медаль, 2021 оны Абу Дабигийн Их дуулга - Хүрэл медаль, 2023 оны ДАШТ-ий хүрэл медаль...

БАРИМТ 23

Түүний биеийн өндөр 160 см билээ. 

БАРИМТ 24

Эдгээр амжилтуудыг богинохон хугацаанд гаргасан нь түүний хичээнгүй байдал, бэлтгэлдээ үнэнч, амжилтандаа амташдаг чанартай нь холбоотой гэж багш нь ярьжээ. Тэрбээр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2016 онд хүрэл, 2018 онд мөнгө, 2019 онд алтан медаль хүртэж байлаа. Амжилт нь өдрөөс өдөрт, жилээс жилд ахисаар яваа түүнийг Монголын ард түмэн "Энхрий охин" хэмээн хочилдог. Олны итгэлийг алдалгүй хоёр жил дараалан ДАШТ-ий медальтан болж чадсан түүнийг Монголын ард түмэн олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж хүлээдэг юм. 

image

Бид та бүхэнд энэ өдөр МУГТ болж байгаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэнгийн тухай МАШ сонирхолтой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.219.140)
    Сэтгэл хангалуун ялагдал.ялагдах гэж барилдсиймуу?
    2023 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.232)
    Монголчуудын энхрий хайрт охин энэ тэр ч арай сэрүүднэ ээ, ямар олимпын аварга болчихсон биш, бас л гоё сэвэх юм аа энэ хөлсний сэтгүүл зүй
    2023 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 47 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК