Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Болор цом"-ын эзэн А.Лхагва: Би үгээр л зурж чадна

2024-11-27
0
ЖИРГЭХ

Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагва билээ. Тэрбээр "Болор цом-42" наадмын тэргүүн найрагчаар шалгараад байна. Түүнийг өнгөрөгч онд "Миний 24 цаг" буландаа онцлон ярилцаж байснаа нэхэн хүргэе. 

Дүнжингарав худалдааны төвийн замын урдхан талд “Монгол арт галерей” хэмээх аятайхан газар бий. Энд олон уран бүтээлчид үзэсгэлэн дэлгэх болсны нэг нь энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол зураачид-2023” номын нээлт болон зураач уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн байв. Үзэсгэлэн нээсэн цагаас олны хөл тасраагүй. Гэвч бид хүн цөөрч, үзэсгэлэн буухын хэрд зочлов.

Үүдээр ороход л урлагийн сүм байлаа. Сүмийн дотор улаан бүтээлэгтэй ширээ, төгөлдөр хуур, ханаар дүүрэн зураг буй. Тэрхүү улаан бүтээлэгтэй ширээний ард А.Лхагва сууж байлаа. Түүний ширээн дээр сүлжмэл таваг дотор маракко мандарин, коравка печень цөөхөн үлджээ. Дүүрэн байсан нь мэдээж. Дундартал нь зочин ирснийг л хэлэх гэсэн санаа минь энэ. Бурхны сүмд бид очихоо больж, урлагийн сүмд зочилж байх нь хувь заяанд, хувьсах чанарт өлзийтэй сайн.

А.Лхагва “Монгол зураачид” хэмээх номыг 2009 онд анхлан хэвлүүлж байсан. Өнөөдөр тав дахь ботийнхоо нээлтийг хийж байна. Бүтээл болгонд давтагдахгүйгээр уран бүтээлчдийг оруулснаараа онцлог. Энэ удаагийн тавдугаар ботид 113 уран бүтээлчийг хамруулсан. Тэдгээрийн дийлэнх нь зураач, үлдсэн нь уран барималч нар ажээ. Тэдний дотор “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтад харагдахуйц гар бие оролцсон уран бүтээлчид ч буй. Нийт 656 хуудастай уг бүтээлийн өмнөтгөлд МУСГЗ, Соёлын элч Ч.Эрдэнэ, доктор, профессор, зураач Ц.Эрдэнэцогт, Урлаг судлалын ухааны доктор, профессор Б.Баяртөр, С.Бадрал, МУСГЗ, доктор, профессор Ж.Саруулбуян нар үнэлгээ дүгнэлт өгчээ.

Чамгүй их ажлын үр дүнд ийм зузаан ном хэвлэгдсэн нь мэдээж. Уран бүтээлч бүрийн тухай өөрийн сэтгэгдлийг сийрүүлэн бичсэнийг харахад аргагүй л үгээр тэдний үнэн төрхийг зурагласан гэж хэлмээр… Анх хэвлэсэн 2009 оноос эхлээд таван боль номд нийт 500 орчим уран бүтээлч багтсан байна. Дөрөвдүгээр боть номд дан Өвөрмонголын Өөртөө засах орны уран бүтээлчид багтсанаараа онцлогтой гэнэ. Тус ботийн нээлтийг Улаанбаатар хот болон Хөх хотод хийж, олны хүртээл болгосон аж.

 

Нацагдоржийн тэмдгээ зүүсэн намбатай эр л сууна. А.Лхагва нь Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Дэрэн сум бол бидний сайн мэдэх аугаа, Зууны манлай уртын дууч Б.Норовбанзадын нутаг билээ. Нэрт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн гарын шавь тэрбээр Монгол уран зохиолын салбарт үлдээсэн бүтээлтэй. Хамгийн анх 1994 онд “Соёолон морьд” хэмээх яруу найргийн анхны бүтээлээ хэвлүүлж байжээ. Тэр цагаас хойш “Сарны дарс”, “Нүүдэлч тэнгэр”, “Дөрөөн дээр” зэрэг номуудыг туурвижээ. Түүнчлэн 150 орчим дууны үг бичжээ. Харин сэтгүүлзүйн чиглэлээр “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, “Монголын радио”, “Монцамэ” агентлагт сэтгүүлч редактор хийж явсан эр. Харин 2000 оноос эхлэн чөлөөт уран бүтээлчийн хувиар амьдрах болжээ.


Би үгээр л зурж чадна

-Танд өөрийн уран бүтээлүүд бий юу?

Байхгүй. Би зөвхөн үгээр л зурдаг даа. Монголынхоо уран бүтээлчдийн хөргийг үгээрээ бүтээж байгаа ийм хүн байна аа. Тухайн уран бүтээлчдийнхээ үүх түүхээр дамжуулаад Монголын дүрслэх урлагийн түүхийг баримтжуулан үлдээж байгаа хөрөг нийтлэлийн номыг бүтээлээ.

 

-Цаашдаа олон боть болж, үржих үү?

Тэгэлгүй яахав. Бичээд л байвал бичээд л байхаар асар том цараатай зүйл л дээ. Алдар цуутай уран бүтээлчдийг бүтээлдээ оруулалгүй үлдээсэн байгаа. Тэдгээрийг багтааж, өөр олон сайхан шинэ, залуу уран бүтээлчдийг олон нийтэд таниулахыг хүсдэг.

 

-Та номоо бүтээх үеийн үйл явцаасаа уншигчдад маань ярьж болох уу?

Хамгийн гол нь өөрсөдтэй нь уулзах нь чухал байдаг. Өөрсдийнх нь амнаас, өөрийнх нь үүх түүхийг сонсоно гэдэг хөрөг бичвэрийн амин сүнс болно. Түүх нь үнэн байх учиртай юм. Манай зураачид зургаараа л илэрхийлнэ үү гэхээс өөрийнхөө тухай бичих нь ховор. Тэгэхээр миний зорилго бол тэдний өөрсдийнх хийж чаддаггүй, амждаггүй зүйлсийг бичиж үлдээх л юм даа.

 

-Тэгэхээр зурдаггүй мөртөө дүрслэх урлагийн чиглэлээр ном бичих болсон шалтгаан тань юу вэ. Магад таны гэр бүлд уран бүтээлч байв уу?

Миний хамгийн том А.Нацагдорж гэх уран зургийн багш хүн бий. Нутагтаа “Уран бийр” нэртэй уран зургийн дугуйлан ажиллуулдаг байсан. Шавь нар нь улсын хэмжээний болон дэлхийн том наадмуудаас олон сайхан шагналыг хүртэж байсан. Түүнчлэн нутгаас минь уран зураач ихээр төрөн гарсан.

 

 

 

-Та Өвөрмонгол зураачдаар өмнөх ботио дагнасан гэсэн. Тэгэхээр өвөр болон ар Монголчуудын ялгааг харсан л байж таараа?

Өвөрмонгол зураачид их нарийн зурдаг. Илүү реалист, үзэл санаатай, үндэснийхээ өв соёл, ёс заншлыг дэлгэрүүлсэн зургуудыг бас их зурдаг юм байна лээ. Биднийг бодвол үзэл суртал хаагдмал газар шүү дээ. Тийм учраас үзэл санаагаа далдаар илэрхийлсэн зургуудыг зурдаг гэж ойлгож болно. Дотуур тамиртай бүтээлүүд их зурдаг. Түүнээс биш ар Монголоос түвшин дор, дээрийн ялгаатай гээд хэлчхэж болохгүй.

 

-Өвөрмонгол уран бүтээлчдийн хуучин үе, сүүл үеийн хооронд өөрчлөлт, ялгаа байгаа л байх даа?

Байлгүй яахав. Сүүлийн үеийнхэн нь гадагшаа тэр дундаа Японд суралцсан юм билээ. Ур чадвар, мэдрэмж өндөртэй залуучууд их байдаг шүү.

 

-Би 2018 онд Хөххотын Монгол хүүхдүүдэд зориулсан сургуулиар зочилж байсан юм. Тэр сургуульд ар Монгол урчуудын бүтээл ихээр байсан. Тэндээс би манай урчуудын зах зээл нь Өвөрмонголд болчхож дээ. Бид оюуны үнэт бүтээлээ хил давуулж алдчихаад байгаа юм байна гэж эмзэглэж явсан. Энэ тухайд та юу гэж анзаарсан бэ?

Нандин сайхан бүтээлүүдээ гадагшаа алдчихдаг гашуун туршлагууд олон байгаа. Монголдоо үлдээж байвал уг нь сайхан. Харамсалтай нь худалдан авалт бага, хүн ам цөөхөн учир зах зээлээ дагаад гаргачхаад байгаа нь үнэн. Өвөрмонголчууд манай зураачдыг багаар нь уриад баримал, сийлбэр хийлгэсэн гэх зэргээр ашигласан шүү дээ. Тэр нь ч буруу зүйл биш. Ажилтай, орлоготой байгаа нь сайхан. Гэвч сайхан бүтээлүүдээ эх орондоо л үлдээгээсэй гэж хүсдэг.

 

 

 

-Эх орондоо авч үлдэхэд гол хүчин зүйл нь юу байх бол?

Нэг үеэ бодвол уран зураг сонирхдог, цуглуулдаг хүмүүс элбэгших болжээ. Хувийн сайхан галерейнууд хадгалж, хамгаалдаг болчихсон байна. Мэдээж үндэсний хөрөнгөтнүүд, урлаг соёлоо дэмждэг, ойлгодог хүмүүс олон байх хэрэгтэй. Тэгж байж нандин бүтээлүүд маань эх орондоо үлдэх байх.

-Өвөрмонголд илүү үндэсний чиг баримжаатай бүтээлүүд хийдэг гэлээ шүү дээ. Эсрэгээрээ манайд тэр чиг баримжаа хазайгаад байна гэж хүмүүс шүүмжлэх болсон байна?

Манайхан хийж байгаа. Дэлхий нийтээрээ контемпорари урлаг руу хазайчихсан байгаа нь үнэн. Үүнийг дагах нэг нь байхад уламжлалт ёс заншил, өв соёлоо түүчээлж байгаа нь ч олон шүү. Тийм болохоор үгүйсгэж болохгүй зүйл.

-Таны эхлүүлсэн зогсохгүй байх гэж би итгэж байна. Магад танаас хойш залгамжлах хүн байгаа болов уу?

Хийгээд байвал дуусашгүй л зүйл мэт санагддаг. Уран бүтээлчид төрөн гарсаар байгаа цагт миний энэ ажил дуусашгүй. Үл тасрах аялгуу гэдэг шиг. Надаас цааш залгуулах хүн байгаа эсэхийг бодож үзээгүй юм байна. Ямартай ч уран бүтээлчдийнхээ, энэ салбарын түүхийг бичиж үлдээж байгаадаа л олзуурхаж сууна. Надаас өөр бичдэг залуучууд зөндөө байгаа. Тэд маань залгуулаад явах байх даа.

-Зураач нарт хэлэхийг хүсэж явдаг зүйл байдаг уу?

Манай хуучны зураачид ном их уншдаг байсан. Харин одоо тэр дадал нь тасраад байх шиг санагддаг. Шууд ингээд хэлчхэж бас болохгүй л дээ. Номонд хайртай, уншдаг байгаасай гэж хэлмээр байна. Ном уншдаг уран бүтээлч өсөн дэвждэг. Хуучин цагт зохиолч, хөгжмийн зохиолч, уран зураачид хоорондоо дотно байж, хамтарч ажилладаг байсан юм билээ. Орчин цагт энэ тэдний хоорондын харилцаа хөндий байх шиг. Үүнийг эргүүлээд ойр болгоосой, хамтардаг байгаасай гэж хүсдэг. Урлаг соёлтой ойрхон байвал хүмүүсийн бодол санаа, сэтгэхүй ч ариусна. Би галерейг урлагийн сүм гэж боддог.

 

 

-Эмнэлгийн хана дан цагаан байдаг. Түүнийгээ дагаад өвчтөний сэтгэлзүйн асуудал яригдана. Эндээс би эмнэлгийн хананд яагаад уран зураг байгаад, хөгжим, дуу эгшиглэж болдоггүй юм бол гэх бодлыг олж авсан юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Манай зураачид энэ талаар боддог шүү. Тэдний дундаас Сонинбаяр гэдэг залуу эмнэлгийн нэг ханыг уран зураг болгож, нэг ч гэсэн хүүхэд эрүүл болоосой, урлагийн гайхамшгийг мэдрээсэй гэх үүднээс тохижуулсан юм билээ. Бас гэр хорооллын худгуудыг тэгж тохижуулсан байдаг. Одоо ч хийгдэж байгаа гэсэн. Гэвч өнөөхийг нь арилгах ч юм уу хөгтэй явдлууд дуулддаг шүү дээ.

-Тэгэхээр уран зураг эмнэлгийн хананд, гэр хорооллын дунд байвал зохимжтой байх нь?

Яг тийм. Арбатын гудамж гэдэг шиг гэр хорооллын гудамжаар, эмнэлгийн ханаар дүүрэн байвал сайхан. Хийж байгаа залуучууд бий.

-Дэлхийн дүрслэх урлагийн салбараас манайх хоцроогүй гэж найдаж болох уу?

Болно. Адилхан л аралцаад явж байгаа шүү дээ.

-Галерейд ороход ихэвчлэн л сонгодог хөгжим, төгөлдөр хуурын аяз эгшиглэж байдаг. Яагаад рок ч юм уу өөр урсгалын хөгжим хангинаж байж болдоггүй юм бол?

Хүний сэтгэлийг хөглөх үүднээс сонгодог хөгжим эгшиглүүлдэг байх. Яруу найраг, хөгжим, уран зураг хоорондоо салшгүй холбоотой. Нөгөөтээгүүр ямар зураг дэлгэгдсэнээс шалтгаалаад эгшиглэх хөгжим нь өөр байх л даа. Гэхдээ л хамгийн зохимжтой нь сонгодог хөгжим юм байна. Магадгүй модерн, абстракт зургууд дэлгэгдсэн байвал рок, хип хоп ая тэнд эгшиглэж болох л юм.

Орчлонгийн юм бүхэн ариун биш. Гагцхүү бурхны сүм рүү ороод ч ариусдаггүй сэтгэлийг урлагийн сүм болсон галерейд л ариусгаж болно гэж найддаг. Түүний ярьсан бүхэн даруухан. Даруухан үгсийнх нь ард далдын хүч байгааг та бүхэн олж чадвал миний бичвэрийн зорилго биелнэ.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.31)
    Болор цомын эзэн болсонд баяр хүргэе.
    2024 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.180.60)
    Шүлэг муу
    2024 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.168.34.78)
    itgeltei a
    2024 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 27 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК