Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын цолонд ойрхон бөх: Бяр нь ид тэгширч яваа инженер бөх Л.Энхсаруул улсын цолонд хүрнэ

2023-6-20
0
ЖИРГЭХ

Налайх дүүргийн баяр наадмын түрүү булаалдах даваанд Тоочингийн Батсүрэн гэх тогтож барилддаггүй залуутай аймгийн арслан цолны төлөө барилдсан нь 2022 он юм. Арга мэх, ухаан уралдуулсан тэрхүү барилдаан бол шударга, бас ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн сайхан дурсамж. Ийм гал гарсан барилдааныг аймгуудын баяр наадмаас барагтай болж үзэхээргүй. “Цолонд цангасан залуус” аймгийн арслан цолны төлөө начин цолноос босч байгаа болохоор ширүүн өрсөлдөхөөс аргагүй. Ингэж аймгийн начин цолтой долоон жил хэртээ барилдсан Лхагвасүрэнгийн Энхсаруул аймгийн арслан болж, магнайгаа нэг тэнийлгэв. Түүнийг анх бөхийн замд эрчимтэй хөтөлж оруулсан гол хүн гэвэл чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай. Л.Энхсаруул арслан үеийн хөвгүүдийн адил, PC тоглоомонд дуртай, хонон өнжин тоглох өдөр олон байж. Харин түүний бөхийн авьяасыг олж харсан багш нь Л.Энхсаруулыг бөх рүү эргэлт буцалтгүй оруулсан гэдэг. 

Уг нь тэр бөхийн бөхийн замд эрт орсон, 17-тойдоо сумын заан цолтон боллоо. Дөрвөн жилийн дараа аймгийн начин болсон боловч энэ цолтойгоор харин удаан барилдсан тал бий. Л.Энхсаруул цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн Улсын баяр наадмын зургаа дахь түрүүгээ авсан Тахиа жилд буюу Улс тунхагласны 69 жилийн ойн барилдаан болсны маргааш (10.27) нь хорвоод мэндэлсэн. Аймгийн начин цолтойдоо улсын өндөр цолтой бөхчүүдэд бол тун халгаатай барилддаг бөх. Одоо ч тийм.

2019 оны намар Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойн барилдааны зүүний магнай П.Бүрэнтөгс, барууны магнай Р.Пүрэвдагва нарын арслангуудыг цувуулан давсан нь санаанаас огт гардаггүй юм.

Хэзээнээс том цолтнуудад  халгаатай бөх. 2019 оны Улсын баяр наадмын нэг даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргалыг давж, хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдоржид аргагүй унасан. Аймгийн начингуудад оноолт маш хатуу таардаг л даа. Залуу арслан Ц.Содномдоржтой гурван жилийн дараа  Цагаан сарын барилдааны хоёр даваанд дахин таарч барилдсан ч бас унасан юм.

Өнгөрсөн жилийн Улсын наадмын нэг даваанд Өвөрхангайн аймгийн харцага Т.Идэрдоржийг илбэдүүхэн давж, дараа нь улсын начин Ц.Лхавасүрэнгээр анх удаа төрийн наадамдаа хоёр давлаа. Увс нутгаас аймгийн цолтой олон бөх хоёр давсан тул түүнийг гурвын тунаанаас гаргах бөх олдсонгүй. Гурвын давааны төгсгөлд Булганы хүчтэй аймгийн харцага Д.Пүрэвдоржтой сайн барилдсан, хэн нь ч давж мэдэх өрсөлдөөний эцэст дэлхийн аваргад яах аргагүй тахим буулгалаа. Ингэж барилдахдаа тэр аймгийн арслан цолоо авсан байсан ч бөхийн эрэмбэд аймгийн начин цолоор нь бүртгэсэн билээ. Тэр жил улсын начин Ж.Гэлэг агсаны нэрэмжит тойргийн барилдаан болоход Л.Энхсаруул түрүүлж шинэ цолоо мялаасан юм. ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр суралцах хугацаандаа тус сургуулийн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн. 

Бас болоогүй, намар нь Ховд аймгийн Үенч сумын 90 жилийн ойн наадамд түрүүлж, ээждээ бэлэг барьсан. Ээж нь Ховдын Үенч сумынх бол аав нь Увсын Ховд сумын хүмүүс. Энэ жилийн Улсын баяр наадмаар цолонд хүрэх магадлалтай бөхийн нэг бол Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Л.Энхсаруул мөн. Тэр энэ жил 30 нас хүрч байгаа, бяр нь ид тэгширч яваа билээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • batbayar (66.181.161.1)
    Enkhsaruul tun sain arslan gedgiig bvgd medenshde ene jil ulsiin tsol awchih baihaa ingej magtaj eldew ym bicheed yahnawde
    2023 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.166.196)
    Мөнгөтэй бол улсын цол авах л байлгүй, харин ингэж хоосон магтуулж, дэмий юм бичүүлж шоудах тусгүй байж магадгүй шүү, ямар сонгууль биш
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    28 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    36 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    59 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 3 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 16 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    1 цаг 21 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    1 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 40 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 10 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 53 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 0 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК