Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Серик: Улсын заан болоод их баярласан, бас ханачихсан

2023-7-06
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид энэ удаагийн дугаарынхаа зочноор улсын заан Б.Сериктэй ярилцлаа.


-Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан. Та сайхан зусаж байна уу.

-Бэлтгэл сайн хангаж байна уу, бяр их үү заан аа?

-Бяр их ээ.

-Нутгийн бөхчүүдтэйгээ анх удаа наадмын бэлтгэл хийж байна уу?

-Гал ахалж бол анх удаа, нутгийнхантайгаа Харзтайд хоёр дахиа бэлтгэл сургуулилтаа хангаж байна. 2017 онд Харзтайд наадмын бэлтгэлд гурав хоночихоод аймгийнхаа наадамд барилдаж байсан. Өнгөрсөн жил Завхан аймгийн “Даян” дэмжээнд гарди Б.Гончигдамба багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсэн, тэр жил улсын заан цол авсан.  

-Хамгийн анх наадмын бэлтгэлд гарсан нь хэдэн он бэ?

-2013 онд, одоогоос 10 жилийн өмнө гавьяат дасгалжуулагч Ц.Шийрав болон К.Канат багштайгаа Тэрэлжийн уул ус тэгширсэн сайхан хангайд бөхийн галд анх удаа бэлтгэл хийж үзэхдээ бөхийн галын дэг жаягтайтай танилцаж, галын наадам тэмдэглэж үзсэн дээ.

-Улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэсэн барилдаанаа эргэн дурсвал?

-13 жил өнгөрсөн байна. 2010 онд Улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд зодоглож, Ө.Дүүрэнбаяртай түрүү булаалдах даваанд үлдэн үзүүрлэсэн. Барилдаан барьц сонгоонд хүрээд эхэлж би авч алдсан. Улмаар Ө.Дүүрэнбаяр барьц сонгож, давсан юм. Өмнөх жил нь би наадамд барилдаж, шөвгийн наймд үлдэн одоогийн улсын арслан Э.Оюунболдод унасан.

-Тэр үедээ бол сумын заан цолтой байсан байх аа?

-2010 онд улсын начин Б.Баатарцол ах намайг хотоос дөнгөж 70 км-ын зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд хөтөлж сумын заан болгож байлаа. Сумын цол аваад их урамшсан, бэлтгэл сургуулилтаа ч идэвхижүүлж эхэлсэн. Дараа жил нь Баян-Өлгий аймагт аймгийн заан болсон. 2012 онд аймгийн заан цолтойгоор Улсын баяр наадамд хоёр давсан. Гурвын даваанд шинэхэн гарди Ж.Бат-Эрдэнэд өвдөг шорооддог юм. Улсын аварга П.Бүрэнтөгсийн аймгийн арслангаас улсын арслан болдог наадам. Ер нь Улсын наадамд хоёр юм уу гурвын даваанд унадаг байлаа. Тэгж явсаар 2017 онд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол авсан.

-Улсын харцага Т.Баасанхүүг давсан барилдааныхаа талаар эргэн дурсахгүй юу?

-Урд жил нь тавын даваанд улсын арслан Э.Оюунболдод амлуулаад унасан. Цолны даваанд гараад үзчихээр сэтгэл зүйн хувьд тайван болчихдог юм билээ. Цол авдаг жилээ бол заалны барилдаануудад тогтмол барилдаж, бэлтгэл сургуулилтаа ч ярих юмгүй сайн тааруулсан. Улсын харцага Т.Баасанхүүтэй барилдахад багш нарынхаа хэлсэн захисанаар яараагүй.  

-Тэгвэл улсын заан болсон өнгөрсөн наадмын тухайд?

-Өнгөрсөн жилийн наадам маш сайхан болсон. Улсын начин болсноос хойш таван жил цолоо ахиулаагүй байсан. Таван жилд нэг болдог 1024 бөхийн барилдаанд цолоо ахиулна гээд бэлтгэлээ маш сайн хийлээ. Тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожийг амалж, зургаагийн даваанд Булган аймгийн харьяат, улсын начин Э.Сумъяабатыг амалж давсан. Цөөхөн бөхөөс амалсан. Барилдаан таарахгүй бөх гэж байдаг даа, тэр бол Э.Сумъяабат. Гэхдээ багш нартайгаа ярилцаж, зөвлөлдөж байгаад өмнө нь барилдаж үзсэн бөх, мэх, бярыг нь гадарлах бөхийг амалж авсан даа. Ингээд харцага болж байгаа юм. Долоогийн даваанд багын найз маань гэнэтийн бэлэг барьж, найзаараа улсын заан цолоо авсан.

-Яг асуух гэж байлаа. Улсын заан Д.Анар таныг амласаныг сонсоход юу бодогдох юм?

-Д.Анартай өмнө нь наадмаар дөрвийн давааны оноолтоор таарч унасан. Найз маань намайг амласаныг эхэндээ бол мэдээгүй. Долоогийн даваа том даваа. Яаж барилдахаа л бодож, сэтгэл санаагаа төвлөрүүлдэг үе л дээ. Д.Анарыг ам авах хүртэл хамт сууж байсан юм. Ам авахаар явахдаа Д.Анар надтай дугараа ч үгүй. Тэгсэн хажууд байгаа хүмүүс чамайг авсан гэхэд л тайвширсан. Бид хар багаасаа найзалсан болохоор нуулгүй хэлэхэд улсын заан болчихлоо л гэж бодсон. Барилдах тухай бодоогүй.  

-Улсын заан цол аваад ханасан уу, наймын даваанд жаахан яарч барилдлаа?

-Тийм ээ. Даян аваргатай шийдэмгий барилдаад унасан. Барилдахын өмнө багш нар зөвлөсөн ч тухайн үедээ улсын заан болчихсон болохоор ухаангүй баярлана, учиргүй хөөрсөн дөө. Багш нарын зөвлөгөө нэг чихээр ороод нөгөө чихээр гарч байгаа юм. Баян-Өлгийгөөс 76 жилийн дараа улсын заан цолтон боллоо гээд ханасан л даа.

-Хэт их сэтгэл хөдлөл таны амжилтанд сөргөөр нөлөөлж дээ?

-Тэгсэн. Би улсын начин болохдоо бас их баярласан. Харцага цолны даваанд О.Хангай аваргатай сонин барилдаж унасан. Цол ахихаараа жаахан яарч барилддаг хүн шиг байгаа юм. Дээр нь сэтгэл хөөрөл өндөртэй хүн дээ.

-Улсын заан болоод очиход тань нутгийнхан нь хэрхэн хүлээн авав?

-Улсын заан цолоо авангуутаа Баян-Өлгий руу шууд ниссэн. Гэртээ хальт ороод дээлээ дөнгөж сольж амжсан. Нутгийнхан чинь хүлээж байгаа гээд хувийн онгоцоор шууд аваад явдаг юм. Д.Анар найз бас очсон. Сүүлдээ миний цолны найр юм уу, Д.Анарын найр юм уу. Нутгийнхан маань тэгж найз бид хоёрыг халуун дотно угтан авсан. Заан цолны найр нутагт маань гурав хоног хавтгай болсон. Нутгийн олон түмнийг баярлуулж, тэр баяраа хамт хуваалцах сайхан юм билээ. Улсын заан цолонд хүрэхэд гэр бүл, дэмжигч байгууллагууд, Сүлд спорт хорооны хамт олон, нутгийн дэмждэг ах нарын дэмжлэг, багш дасгалжуулагчийн зөвлөгөө маш том дэмжлэг болсон.

-Заан болсон жилийн наадмын өмнө хэр өнгөтэй байв. Ойр орчмын хүмүүс таныг сайн байгаа гэх юм уу?

-Монголчууд “Наадмын өнгө” гэдэг дээ. Бөхчүүд өөрсдийгөө мэднэ гэж юу байх вэ. Хүмүүс бол чи өнгөтэй байна, бэлтгэл сургуулилт чинь маш сайн байна шүү гэж амжилт хүсэж байгаа нь маш том урам болдог. Мөн хажууд байгаа бэлтгэл хамт хийдэг хүмүүс их том урам өгч байна. Тэгэхээр нь би ийм цолонд хүрч болох юм байна гэх итгэлийг авдаг. Д.Анар найзыгаа улсын начин цолонд хүрэхэд би бас энэ цолонд хүрч болох юм байна гэж бодсон.

-Таны хувьд үндэсний бөхөөр барилдахын хамгийн тулсан сайхан мэдрэмж гэвэл?

-Үндсэний бөхийн наадмын үзүүр, түрүүнд үлдэх хамгийн сайхан мэдрэмж. Үүний төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

-Алтан цомын төлөөх барилдаанд та бараг барилдаагүй.

-Алтан цомын төлөөх барилдаанд манай аймаг шилдэг наймд шалгараад долоон аймагтай тойргоор барилдсан. Миний хувьд бэртэл гэмтлийн улмаас барилдаж чадсангүй. 21 аймгаас наймдугаар байрт жагсаж сайхан барилдсан. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилт өнгөтэй сайхан байна.

-За та сайхан наадаж, цолоо ахиулахын ерөөл өргөе?

-Нийт Монголынхоо ард түмэн, Баян-Өлгий аймгийн зон олон минь сайхан наадаарай.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    17 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    25 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    48 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    52 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 5 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    1 цаг 10 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    1 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 29 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 цаг 29 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    1 цаг 32 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    1 цаг 59 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    22 цаг 49 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК