Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түмний ээж, "HERO" Мэндээ

2023-7-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1944 оны 11 дүгээр сарын 08-нд мэндэлжээ. 

БАРИМТ  2

Тэр бол УДЭТ-ын хууччуулын нэг. Мөн дэлгэцийн урлагийн мастер билээ. 

БАРИМТ  3

Д.Мэндбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд айлын хоёр дахь охин болон мэндэлжээ.

БАРИМТ  4

Түүнийг дөрвөн настайд аав ээж нь хоёр тийш болсон тул аав, ахын хамтаар Улаанбаатар хотод нүүн ирсэн гэдэг.

БАРИМТ  5

Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа тайзнаа “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд анх тоглож байсан бяцхан охин ирээдүйн Монголын тайзыг өнгөлөх алдарт жүжигчин болох гарааны эхлэл цэгээ тавьж байжээ.

БАРИМТ  6

Нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад нь сургууль дээр нь Ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирж сонгон шалгаруулалт явуулахад Д.Мэндбаяр тэнцсэн гэдэг.

БАРИМТ  7

Тэр цагаас урлагийн сургуулийн босго алхсан Д.Мэндбаяр 1963 онд жүжигчний мэргэжлээр төгссөн нь улсдаа анхны мэргэжлийн боловсролын диплом өвөртөлсөн жүжигчдийн нэг болсон юм.

БАРИМТ  8

Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тогложээ.

БАРИМТ  9

Түүний ард түмний хайр татам олон сайхан дүр бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1981 онд МУГЖ цол хүртээсэн.

БАРИМТ  10

 Харин 2005 онд Ардын жүжигчин цол хүртээжээ. 

БАРИМТ  11

Тэрбээр 30 гаруйхан насандаа 60 гаруй насны эмэгтэйн дүрийг амилуулсан нь “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр юм.

БАРИМТ  12

Тухайн үедээ Д.Мэндбаяр дандаа хөгшин хүний дүр өглөө хэмээн гоморхдог байсан гэнэ. Энэ тухай тэрээр “Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм” хэмээн ярьжээ.

БАРИМТ  13

Тэр бол “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн.

БАРИМТ  14

Тэрбээр эхийн хайрыг мэдрэлгүй өссөн. Эцэг эх нь хөндийрснөөс хойш тэр ээжтэйгээ ганцхан удаа уулзсан гэдэг. 

БАРИМТ  15

Түүний нөхөр бол АЖ П.Цэрэндагва. Тэд хамтдаа олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн ховорхон хүмүүс билээ. 

БАРИМТ 16

Тэрбээр Баян-Өлгий рүү тоглолтоор явж байхдаа ээжтэйгээ уулзсан гэдэг. Гэхдээ түүний нөхөр өнхлөн ээжтэй нь уулзаж хэл дуулгасан аж. Тэр үед ээж нь "Охиныгоо ирж байхад" гээд хаашааны үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн хүлээж байжээ. 

БАРИМТ 17

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон эрхэм жүжигчин маань  энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний 200 орчим жүжигт гол, туслах дүр бүтээжээ. 

БАРИМТ  18

Мөн Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тоглосон.

БАРИМТ 19

2016 онд ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадамд "Ээж" Монголын Уран сайхны кино оролцож,  Д.Мэндбаяр жүжигчин  шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг хүртсэн билээ.  

БАРИМТ  20

Тэр аливаа зүйлд үнэн сэтгэлээ хандахыг чухалчилдаг. Тэр хүүхдүүддээ ч гэсэн та нар хэнд ч худлаа хэлж болохгүй. Өөрөө өөрсдийнхөө л итгэл зоригийг сэргээж явж бай гэж захидаг.

БАРИМТ  21

Тэр нөхөртэйгөө анх 1968 онд танилцаж байсан. 1971 онд нэг гэрт орсон. Хоёул урлагийн хүмүүс тул цаг заваар бага, хадмууд нь л хүүхдүүдийг нь өсгөсөн гэж хэлж болно. 

БАРИМТ 22

 Тэр залуу хосуудад хандан  “Та нар минь хүлээцтэй бай, нэг нэгийнхээ үгийг сонсож байгаарай” гэж захиж байв. 

БАРИМТ  23

Түүний аав 1976 онд өөд болсон. Энэ тухай дурсахдаа тэрбээр, "Тэгэхэд би их том гэдэстэй, өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан юм. Тэгсэн нэг өдөр ээж маань ороод ирлээ. Дүүгээс чинь аавын чинь бие муу байна гэж сонсоод ганц удаа ч болов аяга цай хийж өгье гэж бодсон юм гээд. Ээж маань хоёр өдөр аавд цай, хоол хийж өгч асарч байгаад явсан, бодвол аавыг гомдоосон сэтгэлээ бага ч гэсэн дэвтээсэн байх. Тэгж хоёр хоночихоод явсны дараа тав хоноод л аав маань өнгөрсөн дөө" хэмээж байлаа.

БАРИМТ  24

Түүний аав төмөр замын ажилчин байсан учир завгүй хүн байж. Харин эзгүй байх тэр өдрүүдэд хамт ажилладаг Оросууд нь ах тэр хоёрыг нь харж ханддаг байжээ. 

image

Олон түмнээ ээжийн дүрээр алдаршсан Ардын Жүжигчин Д.Мэндбаяр өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялалаа. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай ХОВОР 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ganbat (194.16.104.106)
    oligtoi jjujigchin bish odoo yahav burhangui gazriin bumba galzuu gegch bolj
    2023 оны 07 сарын 08 | Хариулах
    • Henchbish
      Ataarhsan muu mal
      2023 оны 07 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК