Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Энэ хаврын чуулган эрх зүйн томоохон реформ хийсэн "Шинэчлэлийн чуулган" болж чадлаа

2023-7-07
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, 200 шахам хууль, УИХ-ын 65 тогтоол баталснаар өндөрлөж байна.

ЭШЛЭЛ 2

Улаанбаатар хотын нэг хэсэг, зарим аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна. Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн энэ үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болоод байна. Орон гэр нь усанд автаж, тог цахилгаангүй болсон айл өрх, ард иргэд эд хөрөнгөө биш, амь насаа бодохоос аргагүй байдалд хүрчээ. Гамшигт байдал өндөр настнууд, нялх балчир хүүхдүүдэд онцгой хүндээр тусаж байна.

ЭШЛЭЛ 3

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 7-р сарын 8-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байна. Ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна.  Цаг наргүй, хүч нөөц, байгаа бүхнээ шавхан ажиллаж байгаа нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагчдад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 4

УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллага, иргэд сонгогчидтойгоо хамтарч, өөрөөс хамаарах дэмжлэг туслалцааг үзүүлэхэд анхаарахыг хүсье. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наадмын өдрүүдэд ч бороо устай байж магадгүй байгааг хаа хаанаа бодолцох хэрэгтэй.

ЭШЛЭЛ 5

Тэнгэр онгойж, бороо татарч, үер усны аюул холдоно оо. Дараа нь яах вэ гэдгээ одооноос төлөвлөх хэрэгтэй байна. Задарсан далан, усанд автсан гудамж талбайг засаж сайжруулах, цаашид учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.

ЭШЛЭЛ 6

Үүссэн үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал, замбараагүй газар олголттой холбоотой нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны нэг үр дагавар гарцаагүй мөн.

ЭШЛЭЛ 7

Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх ёстой. Ингэж байж бид төрийг авлигаас ангижруулж чадна.

ЭШЛЭЛ 8

Энэ чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон. Шударга ёсыг тогтооход, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэж байгаа юм.

ЭШЛЭЛ 9

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийсэн. Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсан. Түүнчлэн саяхан болсон Хөгжлийн банкны хэргийг шүүсэн шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн байх.

ЭШЛЭЛ 10

Хаврын чуулганы эхэнд манай парламент 3 чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа дурдсан. Энэ зорилгодоо бид томоохон алхмуудыг хийж чадлаа. Намрын чуулганаар хийсэн эрх зүйн шинэчлэлүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг зориуд онцлон дурдъя. Энэ өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэх, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулахад чиглэсэн.

ЭШЛЭЛ 11

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл болсон энэхүү өөрчлөлт зөвхөн гишүүдийн тоог нэмсэн төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм.

ЭШЛЭЛ 12

Дэлхий дахин олон туйлтай болон задарч, геополитикийн зөрчилдөөн хурцдаж, тектоник шилжилт хийгдэж байна. Энэ нь улс орнуудад аюулгүй байдлын баталгаагаа зайлшгүй эргэн харах нөхцөлийг үүсгэж байгааг судлаач шинжээчид онцолж байгаа. Ийм үед Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ардчилсан нийгмийн амин сүнс болсон парламентын засаглалаа хамгаалж, улам төгөлдөржүүлэх нь нэн чухал юм.

ЭШЛЭЛ 13

Парламентын төлөөллийн чадавхыг илүү сайн хангах сонгодог зарчимд нийцүүлэн хийсэн энэ өөрчлөлт манай засаглалын тогтолцоог шинэчлэх суурь реформ болох нь дамжиггүй.

ЭШЛЭЛ 14

УИХ-ын 126 гишүүний 78-ыг мажоритараар, 48-ыг пропорциональ аргаар сонгохоор хуульд тусгасан. Жагсаалтаас гишүүдийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байхаар заалаа. Гадаадад байгаа иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нээж өглөө.

ЭШЛЭЛ 15

Намууд болон намуудын эвслийн парламентад сонгогдох босгыг нийт сонгогчдын 4-7 хувь байхаар хуульчилсан. Сонгуульд нэр дэвшигчдийн гаргах зардлын хэмжээг хязгаарлаж, “мөнгөний” сонгуулиас татгалзах эрх зүйн шинэ орчин бүрдлээ. Түүнчлэн нэр дэвшигчдийн хүйсийн төлөөллийн харьцааны талаар урьд өмнө байгаагүй дэвшилт өөрчлөлтийг хуульд тусгаж чадсаныг тэмдэглэе.

ЭШЛЭЛ 16

Өнөөдөр Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 36 нам байна. Иргэдээс намуудын санхүүжилт ил тод биш, мөнгөнөөс хамааралтай, бүлэглэлийн зохион байгуулалттай болсон гэж шүүмжилдэг. Намууд бодлогын институц болж төлөвшиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс энэ хуулиар намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах, тараах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл асуудлыг нарийвчлан хуульчилсан. Намд төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, түүний шалгуур, хуваарилалт, гишүүний татвар, хандив, санхүүжилтийн ил тод байдал, тайлагнал зэрэг олон асуудлыг хуульд шинээр тусгалаа.

ЭШЛЭЛ 17

Нийгмийн бодлогын эрх зүйн реформдоо бид бас томоохон алхам хийж чадлаа. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг батлан гаргалаа. Аль аль нь олон жил ярьсан шинэчлэлийн бодлого хэрэгжихэд чухал алхам болно.

ЭШЛЭЛ 18

Тэтгэвэр тогтоох орлогыг хөдөлмөрийн хөлсний дараалсан 7 жилээр тооцдог болсныг 5 жил болгон багасгалаа. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо. Тэтгэвэр тогтооход итгэлцүүр хэрэглэж, цаашид тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчин бүрдүүллээ.

ЭШЛЭЛ 19

Боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын зарчмыг баталгаажууллаа. Сургуулиудын удирдлагын босоо тогтолцоог бий болгож, томилгоонд улстөрчид оролцдог байдлыг халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчимд нийцүүлсэн.

ЭШЛЭЛ 20

Олон улсын чиг хандлагад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагыг их сургууль, коллеж гэсэн ангилалтай болгож, дээд сургууль гэсэн ангиллыг 2027 оноос хүчингүй болгохоор хуульд тусгасан. Мөн их сургуулийг судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, Консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой тусгаж өгсөн.

ЭШЛЭЛ 21

Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын эрсдэл цаашилж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэний хэрээр төсвийн орлого төлөвлөснөөс нэмэгдсэн. Ялангуяа нүүрсний экспортод тавих хяналтыг чангатгаж, хил гааль, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь ийм өсөлт гарахад чухал нөлөө үзүүлсэн. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляцын өсөлт, орлогын хомсдол иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Тиймээс энэ нэмэлт эх үүсвэрийг иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн юм.

ЭШЛЭЛ 22

Тодотголыг юуны өмнө Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт хүртээж, ингэхдээ 2023 оны эхний хагас жилийнхийг нөхөж олгох нь зүйтэй гэж үзсэн. Хоёрт, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, гуравт, нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх, дөрөвт, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тавд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэсэн 5 асуудалд чиглүүлсэн болно. Эдгээрт нийтдээ 1,8 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг зарцуулахаар хуульчилсан.

ЭШЛЭЛ 23

Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхдээ тэтгэврийн зөрүүг индексжүүлэн арилгахад чиглэгдсэн бодлогын шийдвэр гаргалаа. Энэ нь УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангах, тэтгэврийн шинэчлэлийг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

ЭШЛЭЛ 24

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган ихээхэн ачаалалтай байж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлуудаар эрх зүйн томоохон реформ хийсэн ШИНЭЧЛЭЛИЙН ЧУУЛГАН болж чадлаа гэж дүгнэж болохоор байна.

image

УИХ-ын хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Заншатар үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нийслэлийн иргэн (103.10.21.36)
    Уучлаарай. Ёстой УИХ-ын гишүүд ,дарга хангалтгүй байна. Улс орон чинь эзэнгүй мэт байна
    2023 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК