Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

POETRY: Зөөлөн мандах саран дор зуурдхан ирсэн ХУВИЛГААН

2023-8-19
0
ЖИРГЭХ

 

1990-ээд оны Монголын яруу найрагт нэгэн од зуурдхан гэрэлтээд зурвасхийн харвасан нь Тогоонтөмөрийн Содномнамжил хэмээх эгэл даруу нэгэн байв. Тэрбээр “ГУНУ” буюу “Гол ус намуухан урсана” нэгдлийн гишүүн байсан. Ихэнх судлаачийн тодорхойлсноор Т.Содномнамжил бол тухайн үеийн авъяас билигт яруу найрагчдын нэгд зүй ёсоор багтдаг. Өнөө хэр түүний шүлгүүд амьтай хэвээр, олон ч хүний биширдэг найрагчдын нэг байсаар. Шүлгийн утга санаа, хэл найруулга, бичиглэлийн арга хэлбэр нь онцлог шинж бүхий өвөрмөц хэв маягтай. 

 

"Хувилгаан Со", "Со лам" хэмээн нөхдийн дунд хүндлэгдсэн Т.Содномнамжилын бүтээлүүдэд ихэнхдээ шашны сургаал номлол, хүний амьдралын мөн чанар, амьдрахуй, аж төрөхүйн тухай бодол бясалгал, гүн ухааны сэдэвтэй шүлгүүд давамгай бий. Дорнодын талд дураараа өсөж, амьдралын үнэнд арай л эрт ялагдсан түүний найман шүлгийг онцлон хүргэж байна.


 

1. Цаг цохих, зүрх дэлсэх аймшигт хэмнэл

Намайг хэзээ нэгэн цагт ертөнцөөс илгээх гүүр болно

Тэр одоохон, одоохон... удахгүй

Ертөнц нэгэн зүгт зүрх даашгүй ачааг үүрнэ

Ерийн л мэт зүтгэж байна, би галзуурна, сульдана

Зүйрлэшгүй амрагаас ялгалгүй

Зүрх үл шантран, тасралтгүй, тасралтгүй

Би гунина... зүрх л өвдөнө... зовинолгүй...

Зүрх хэмжээ, хэмнэлийн дундуур урсана... урсана

Том томоор бударна... бударна... бутарна.

 

2.Зүйрлэл ба жишээ шүлэг

Усанд хөвсөн намрын саран

Сэрүүн тунгалаг машид цагаан

Уруул тод чиний царай

Сэтгэлийн дотор гийгүүлэнтэй

Сэтгэлийн дотор гийгүүлэнтэй

Усанд хөвсөн намрын саран

Сэрүүн тунгалаг машид цагаан

Уруул тод чиний царай... 

 

3.Чамайг би олсонгүй

Цонхны цаанаас тодрох бүсгүйн тунгалаг хөрөг шиг

Цоо шинэхэн амьдралаас би ердөө уйдаагүй

Арван тавны сар шиг охин чиний зургийг ширээн дээрээ заллаа

Амьдралын гэгээн аялгуу бэлэглэх, цэвэрхэн дүрийг чинь шүтлээ

Цаг ямагт нуугдмал уруулыг чинь олзлохоор би явлаа, чамайг олсонгүй

Царайлаг чиний ялдам ааш шиг гэгээн хаврыг оллоо, чамайг олсонгүй

Нууцхан амраг... гэж эгчмэд хүүхнүүд дуулах юм, би ер уярсангүй

Нуурын захад зогсох чиний дүр үдшийн сарны хамт голын усанд ууслаа, чамайг би олсонгүй

Алтан нар, мөнгөн сарыг аргамжин байж чамайг би хүлээлээ

Амраг хайрын дуулал, өвс ногооны үнэрт шингэн уусахуй дор чамайг би хүлээлээ

Цэвэрхэн гаргийн үүлс бүхнээр сэтгэлийн бадгаа дайж явууллаа, чи ирсэнгүй

Цэнгэлт хүүхнүүдийн уярамтгай ааш шиг, хаврыг угтаж чамайг хүлээлээ, чи

ирсэнгүй

Орчлонг гайхуулсан дагинын төрх чинь одоо ч мартагдаагүй байна

Од оддын эх нь болж гялалзахдаа чи ялгалгүй намайг гийгүүлнэ ээ.

 

4.Наймдугаар сарын арван найман

Орь залуу нас зовхин дээгүүр минь

Сийчин зурж өнгөрлөө

Оноо алдааны дэнс хорин есөн насан дээр

Сайхан амарч суулаа

Бурхан багшийн гэрээсээ гарсан энэ нас

Булингарт амьдралын эргүүлгээс шидэгдэх хүсэл хайрлалаа

Зөндөө л олон намар улбар үдэш залуу бүсгүйчүүдийн

Зөрж өнгөрөх бүрд үл үзэгдэхүйн зүүгээр сүлбүүлж ханалаа

Зөн билэгтээ найдаж явсан минь алдаа байж

Зөөлөн хэлбэл, бурхны оюуны цацрааг сүйтгэсэн алдас байжээ

Найдлагагүй, гоо сайхан, өөнтөгч тэр бодол минь ч оджээ

Намрын сэрчигнээ, навчсын дурлалд сэтгэлээ шингээж би бичлээ.

 

 

5.Тэнд болсон юм энд болохгүй

Тэнгэрт урласан үүлэн хээ газарт унахгүй

Тэнд болсон юм энд болохгүй

Тэргэл сартай намуун шөнө мөнх налайхгүй.

 

6.Гансрахуйяа, сул суун...

Хаврын урь, цасны униар, хөх уулсын салхи найрсан нийлээд

Хамгийн ариухан мөрөөдөл, тунгалаг сэтгэлийн үндсийг хөгжөөнө

Хамаг дэлхий шинэчлэгдэн хувьсах шиг хуурмаг агаад гэнэхэн бодол төрүүлээд

Хажуугийн байшингийн дээврээс алтан хараацай нисэн гарч умрыг зорих ертөнц өө

Уяхан сэтгэлийн наран, цэвэр гоо охидын өлмийд цэцэгс болон мандсаар

Улиран одох нохой жилийн хаврын салхи, охины царайн чанад хий хийсэн одоод

Уруулын амт, цайвар царай, янагийн дуулал цөм хэрэггүй санагдах гансралт үдэш

Уйтгарын шүлэг, борооны чимээ алиныг үл ялган, хундага дарсыг шиммүй.

 

7.Зөөлөн мандах саран дор

Урагдаж буй ертөнц нь цуурч буй даалимба

Урсаж буй орчлон нь цутган ирэх мөрөн

Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс

Хагацаж буй ертөнц нь борооны дараах чимээ

Тун тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй

Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг

Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу

Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн нь цуглана

Хуучирч гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай

Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам уяралтай

Эртний танил хорвоо нь эндүүрэм олон эгшигтэй

Энэ л насаа бодохоор Жибзундамбад мөргөлтэй

Алтан, мөнгөн саран тод тунгалгаар гийхэд

Алимад сэтгэлийн дотор бүлээн нигүүсэхүй төрнө

Зөөлөн мандах сарны дор цэнгэн согтож явахад

Зөн билгийн бүсгүй өмнөөс ирэх нь гайхамшиг

Тасарч унасан навчис гомдолт намрыг өгүүлж

Талын намхан толгод чив чимээгүй зүүрмэглэнэ

Сэржим өргөсөн ууландаа бичсэн шүлгээ хадгалуулж

Сэтгэлийн охь бодлоо сэмхэн шивнэх минь ч гуниг

Зуны үүлсийн дээр залран айсуй Нархажид

Зулай норгох бороонд шидэт тарниа уусгажээ

Ариун бурхны өлмийд мөргөн залбирах миний хувь

Амраг охины үзэсгэлэн ч нууцлаг гоо өгүүлэмж

Саран тунамал орчлонгийн цаст уулнаа суухад

Санан санасаар очих Шамбалын минь орон илхэн

Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болно

Харанхуйд барьсан зул шиг тодорхой гэгээн байдаг

Туяарагч намрын сар шиг гиймэл ариун Зонховдоо

Туждаа хамт байж, гэгээрэхийн ерөөл талбимуй.

 

8.Огторгуйн очир

Асар тэнгэрийн дундаас бууж ирсэн юм шиг

Арван долоотой охин сүмийн хаалгаар орж ирлээ

Алаглагч олны дундаас өнгийн цэцэг шиг ялгарч

Амарлигч сарны үүл хөвөх мэт төгөлдөр өө

Арван долооны саран мэт тэргэл дүүрэн царайтай

Анхилуун үнэр түгээх нь сэрүүн зандангийн чанартай

Асрангуй сэтгэлийн үзүүрт зул бадруулам гэрэлтэй

Ал улаан уруул нь бурхад атаархам гэгээтэй

Уйтгарт орчлонгийн үүрэглэгч амьдралд

Улаан сувд гэрэлтэх ийм гоѐ шөнө

Дахиад хичнээн ч Гулранса өөрийгөө давтан үл шүлэглэх

Давтагдашгүй тэр гоо сайханд цаг хугацаа бид, амьд үлдэнэ

Огторгуйг дүүргэгч очир лугаа онохын хязгаарыг барихсан

Оюун санаа хэзээ эхэлсэн юм бэ, огтоос сэтгэшгүй нэгэн хүсэл байна

Насны эрхээр гуниг төрж, ертөнцийг таних нь уйтгартай

Налсан өвс мэт гандан хоцроод цаг хугацаанд гүйцэгдэнэ

Гуниггүй амьдрагч хүүхнүүд хаана байна вэ, би тэднийг хармаар байна

Гуних нь мунхрал мөн, бас гэгээрэл ч мөн, би орчлон ертөнцөд зүүдэлжээ

Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь бодитой байлаа гээд ч

Сүр жавхлантай энэ хорвоо гэгч л хоосон үзэгдэл мөн

Хүний сэтгэл бачууран гаслант цаг ирвээс

Хүйдсийн гайт тохиолыг тэнгэр л холдуулна

Амьдралын хойноос буян санаж

Авралт чамд алдлан мөргөе

Ай тэнгэр чи өчнөөнийг бишрүүлэгч тул

Алд биеэсээ илүүд бодож сэтгэлээ өргөе. 

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 7 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 11 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 17 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 20 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК