Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамгийн дорой амьдарсан ч ХАЛГИЖ яваад амирласан Ц.Доржсэмбийн 15 шүлэг

2023-9-28
0
ЖИРГЭХ

Монголын утга зохиолд хүн болгонд хүндлүүлж, аа бас адлуулсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэгэн сайхан яруу найрагч байлаа. Түүний уран бүтээлээс залуу нас, хайр, хагацал, ганцаардал л үнэртдэг сэн. Нэгэн цагт оюутан явж, түүнтэй тамхилж, архи ч ууж үзсэн. Гэвч гуниг төрөөд алхахад тэр үргэлж л хотын төвөөрх гудамжны даруухан сандал дээр эзэн шиг нь сууж байх. Аа харин цалин, хөлс буучхаад ганц шил юм аваад өгчих санаатай явахад тэр огт таардаггүй байж билээ. Тэгээд л би түүнийг сэтгэл хийгээд гуниг, ганцаардлын өглөг горьдогч байжээ л гэж боддог юм. Одоо тэр үгүй. Орчлонд шүлэг нь л үлдсэн. 


Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь

***

Аниргүйд би хөнгөн санаашралтай
Алиман сарнаар өгөөмөр явлаа
Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа
Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг
байлаа
Даль нь гэмтсэн шувуунд
Далавч нь болж тэнгэрийн салхи очдог
Асгарч буй нулимсанд би
Алчуур нь болж очдог байлаа
Дундаршгүй баян болохыг
Хүмүүс надад ерөөдөг ч
Дандаа л би олсон хэдэн төгрөгөө
Хэн нэгэн хүнд очиход зориулдаг байлаа
Эмийн цагаахан үрэл шиг санаж
Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа
Харин одоо болсоон, очсон бүх замаасаа
Үлдсэн жаахан хүн чанараа аваад
Өөртөө зориулахаар би явлаа
Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш
Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг дагаж хөгшрөөд
Өвгөн болж тэдэнд очих
Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир
Аниргүйд би муухан инээмсэглээд
Алиман сарнаар явлаа, баяртай.
Сарнаар явлаа, баяртай.

***

Хэнхдэг цээжний минь цаанаас
Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг
Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж
Хуруу гараа сунгацгаадаг сан
Хамаг амьдралын хуудсуудын
Хагасыг нь эргүүлчихээд хартал
Хайр татсан модны минь мөчирт
Хурц өргөс л жадлан ургажээ
Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын
Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…

***
Тун удахгүй би хэлгүй болно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхадын
Мэлмий туяаран баясна
Гэвч
Хэлтэй байхад минь
Тоож сонсоогүй миний яриаг
Үгүйлж эхлэх амьдрал
Үггүйгээр оршиж Үнэт санааг минь ойлгоно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхад
Хийх ажилгүй болно.

***
Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана.

***

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дуртатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна

Чамтай л харсан бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дуртатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна

***

Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь Дахиж өөрт чинь нэвтрэхээр
Өнгөлөг туяанд чинь алдрахаар
Даль жигүүр минь нисэхгүй
Далангийн намагт унаад
Дасч эхэлсээн, тэндээ
Намгийн амьсгалаар амьсгалж
Нам доорт аж төрөхөд
Хацрын чинь туяа
Хаана ч үнэгүй илбэ байсан санагдана.

* * *
Сарыг харж бичсэн
Солиотой хэдэн шүлгэндээ
Ганцаардлын тухай үгүүлдэг, би
Ганцаардахын эрхээр солиорсныг
Ганцхан шүлгүүд минь нотолдог
Олон хүнтэй газар
Удаан байж чаддаггүй би
Орчлонд нандин нэг л зүйлээ
Алдчих юм шиг санагдаад
Аль болох ганцаараа байх дуртай би
Ганцаардахын эрхээр солиорох өвчний
Хам шинж ингэж илэрдэг
Солиотой хэдэн шүлгийн минь бичигдэх
Сонгодог шалтгаан энэ болдог.
***

Аз жaргалыг би
Өмсөх хувцас адил
Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
Ур дутуу оёдолчин би
Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
Өмсөөд үзэхэд багадсан байдаг
Ханзлан задлаад дахиад л оёдог ч
Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс
Оногдсон хэмжээ нь ийм хойно
Ур дутуу гэж өөрийнгөө голохоо байя
Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя даа.

* * *
Арван сарын
Үүлс дээр
Цасны бурхан зогсохыг
Харму би…

* * *
Сууриндаа бол
Таваг цагаан нохойтой
Тэнэж хэсэх гудамтай
Өмөөрөх ээжтэй
Өмгөөлөх аавтай
Диний дүү
Даарч яваа ахыгаа
Дулаацуулж бодох сэтгэлтэй
Миний дүү
Цээжинд нь жингэнэх
Амин хонх зүрхэнд нь
Бүтэлгүй ахынх нь тухай
Муу муухай байдаггүй
Миний дүү…

* * *
Хэсэгхэн зуур би амьдраагүй
Хэсэгхэн зуур би дурлаагүй
Охидын сэтгэл дундуур
Орох бороо шиг очиж
Онгон танхил гараас нь
Будрах цас шиг буцахдаа
Хэсэгхэн зуур би дурлаагүй
Хэсэгхэн зуур би амьдраагүй.

***

Аз жаргалгүй
Тэнэмэл хүмүүсийн
Гандсан нөмрөгийн
Хормой шүргээгүй
Газар нутаг гэж
Хаана ч алга
Тэнгэрийн доромжлол
Хүрсэн хүн
Гуйлгачилдаг
Газрын даажигналд
Өртсөн хөл
Тэнүүчилдэг.

***
Матрын шүдэнд үлдсэн идэшний хогийг
Түүж иддэг шувуу болчихсон андыгаа
Тэнгист шавдаг шувуудаас ялгаж би танилаа
Мөрөөдөлгүй амьдарч эхэлсэн цагаасаа л ийм болтлоо
хувирч дээ, хөөрхий

* * *
Өрөөн дотуур холхих
Бяцхан сүүдэрт ч
Өнө мөнхийн тухай
Өөрийн гэсэн мөрөөдөл бий.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.9.40.233)
    Их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүн байсан байх. ОЛОН ХҮНТЭЙ ГАЗАР УДААН БАЙЖ ЧАДДАГГҮЙ БИ ОРЧЛОНД НЭГ Л НАНДИН ЗҮЙЛЭЭ АЛДЧИХ ЮМ ШИГ САНАГДААД ГЭЖ БИЧЖЭЭ . Энэ бол энерги сарнихыг хэлж байгаа . Олсон мөнгөө би хэн нэгэнд дандаа зориулдаг Эмийн цагаан үрэл шиг элэг зүрхээ бусдад зориулдаг гоё мөрүүд 4
    2023 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (71.229.205.38)
    Гоё шүлэгнүүд байна, сайхан шүлэгнүүдээ үлдээгээд оджээ
    2023 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ао (139.5.218.223)
    Хүний амьдралыг бүхэлд нь "дорой" гэж тодорхойлох та нар ер нь хэн юм бэ.
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Харин тийм шүү.
      2023 оны 09 сарын 29
  • Зочин (43.242.243.23)
    Өөртөө үнэнч зоргоороо Өнгө хөөгөөгүй янзаараа Өвчин хамсаагүй эрүүлээрээ Өнө мөнхийн залуугаараа Эгүүрд ажин түжин насаараа Эгнэгт үгүйлэгдэх зөнгөөрөө Эх орондоо шингэжээ Эвий ахархан заяа ...
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
    • Нээрээ тийм юмаа баярлалаа
      Баасансүрэн
      2023 оны 09 сарын 29
  • Зочин (202.9.46.170)
    Хамгийн дорой амьдарсан нэгэн биш харин ч бардамхан амьдарсан нэгэн байна даа.
    2023 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 42 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 1 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК