Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМГЭНЭЛ: Сэтгүүлч, яруу найрагч Шаравын Содномжамц таалал төгслөө

2023-10-22
0
ЖИРГЭХ

Гүртэн овогт Шаравын Содномжамц (1960-2023) 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Шаравын Содномжамц 1960 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төржээ. Тонхил сумын дунд сургууль, Алтай хотын 10 жилийн сургууль, МУИС-ийн сэтгүүлчийн анги, Удирдлагын академийг тус тус дүүргэж, сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшин, сэтгүүл зүйн ухааны магистр цол хамгаалсан байна.

Ш.Содномжамц 1984 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөсөө хойш 40 шахам жил төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн эрх барих дээд байгууллагын Тамгын газарт ажиллаж байв.

Тэрээр 1984-1990 онд Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагч, 1990-1991 онд Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины хариуцлагатай эрхлэгч, 1991-1994 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоонд “Сэтгүүлч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, референт, 1994-1999 онд Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999 оноос үндэсний чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулалцаж, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь ажилласан байна.

Энэ хугацаанд сэтгүүл зүйн бүх төрлөөр 2000 гаруй нийтлэл бичиж, шилдэг бичлэгийн болон уран бүтээлийн уралдааны шагналыг олон удаа хүртэж байсан Монголын сонины сэтгүүл зүйн нэртэй зүтгэлтэн, шилдэг редактор, олон залуусыг сэтгүүлчийн мэргэшилд сургаж, дадлагажуулсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч, утга зохиолын яруу найргийн төрөлд өөрийн авьяас билгийг сорьж, олон зуун шүлэг, найраглал бичсэн шилдэг яруу найрагч байв.

Тэрээр 2009 онд “Монгол тэнгэр” яруу найргийн, 2010 онд “Бүтэн дэлхий” аян замын тэмдэглэл, нийтлэлийн, 2011 онд “Далд түүхийн ил хуудас” түүхэн тэмдэглэл, сурвалжилгын, “Хүмүүн заяа” хөрөг, ярилцлагын, 2023 онд “Гүртэн овгийнхны удмын түүх, ургийн товчоон” ном хэвлүүлсний зэрэгцээ сэтгүүл зүйн 10 гаруй номыг ариутган шүүж, хянан тохиолдуулжээ.

Ш.Содномжамц 2008-2022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, хэлтэст зохион байгуулагч, референт, ахлах референт, хэлтсийн даргаар ажиллаж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, шуурхай, бодитой, хүртээмжтэй байдлыг төлөвшүүлэх, парламентын сурвалжлагчдыг мэдээллээр хангах, мэргэшүүлэх, парламент-иргэд сонгогчдын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр 2009, 2013, 2016 онуудад “Парламентын сурвалжлагчдын гарын авлага” цуврал товхимол, 2011 онд “Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны холбогдолтой зарим нэр томьёоны тайлбар толь” эмхэтгэл, 2012 онд парламентын үе үеийн сурвалжлагчдын дурсамж, нийтлэл, сурвалжилгын “Төрийн түүхийг үл тасламуй” эмхэтгэл, 2010, 2020 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 20, 30 жилийн ойд зориулсан “Байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын түүхэн тойм” номыг бэлтгэж, хэвлүүлжээ.

Ш.Содномжамцын хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Мөн түүний мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийг Монголын сэтгүүлчдийн байгууллагаас үнэлж “Ган үзэгтэн” шагнал, Хэвлэлийн эрх чөлөөний одон, 2011 онд “Бүтэн дэлхий” тэмдэглэл, нийтлэлийн ном туурвисны учир МСНЭ-ийн нэрэмжит шагнал хүртээсэн байна.

Талийгаачийн Монголын сэтгүүл зүй, яруу найргийн салбарт үлдээсэн тод, гэгээн мөр, Монгол төрийн үйл хэрэгт цуцалтгүй зүтгэсэн хичээнгүй хөдөлмөр, тууштай, ажил хэрэгч, шударга зан чанар, тулх түшигтэй, хүнлэг энэрэнгүй, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР, ХАМТРАН ЗҮТГЭГЧИД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 41 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 54 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 4 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК