Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмын удирдамж

2023-10-23
0
ЖИРГЭХ

Ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмын тухай

2023.09.20 Даланзадгад сум

Нэг.Үндэслэл

1. Монгол Улсын Засгийн газрын “Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 2023 оны 212 дугаар тогтоолын дагуу Их соён гэгээрүүлэгч Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулна.

2. Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан номын их бүтээлийн 8 хийдийн нэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэмчогийн хийдэд жил бүрийн намрын адаг сарын шинийн 22-ны өдөр Дэмчог бурханыг хуруулдаг уламжлалттай бөгөөд энэхүү өдрөөр “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмыг зохион байгуулна.

Хоёр. Зорилго

Ноён хутагт Данзанравжаагийн туурвисан зохиол, бүтээлийг нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, говь нутгийн болон ноён хутагтын үйл хэргийг мөнхлөхөд энэхүү наадмын зорилго оршино.

Гурав. Зохион байгуулагчид

Ерөнхий зохион байгуулагч:

Соёлын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар,Өмнөговь аймгийн Соёл, урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:

Монголын Зохиолчдын Эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар,

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Соёлын төв,

“Ажнай” корпораци,

“Лувсанданзанравжаа” академи

Дөрөв. Зохион байгуулах хугацаа

“Дэмчогийн эгшиг” наадмыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт.

Тав. Зохион байгуулах газар

Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан номын их бүтээлийн 8 хийдийн нэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэмчогийн хийдийг түшиглэн Ханбогд суманд.

Зургаа. Хамрах хүрээ

Тус наадам нь улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулагдах бөгөөд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн яруу найрагчид болон яруу найрагч сонирхон бичигчдэд зөвхөн удирдамжид заасан сэдвийн дагуу, өмнө нь ном зохиолдоо хэвлээгүй, яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шүлгүүдээр оролцоно.

Долоо. Яруу найргийн наадмын зохион байгуулалт

1. “Дэмчогийн эгшиг” наадмыг 3 даваатайгаар зохион байгуулна. Тус наадамд хоёр шүлгээр оролцох бөгөөд говь нутгийн тухай сэдэвт нэг шүлэг болон Говийн ноён хутагтад зориулан зохиомжилсон сэдэвт нэг шүлэг нийт хоёр шүлэг байна.

2. Тус наадамд оролцох яруу найрагчид нэгийн давааны бүтээлээ зохион байгуулагч талд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор Өмнөговь аймгийн Соёл, урлагийн газарт (Даланзадгад 3-р баг Нутгийн удирдлагын ордоны баруун талд Соёл, урлагийн газар 107 тоот өрөө), umsoyolurlag@gmail.com цахим хаягаар болон бичмэл хэлбэрээр шуудангаар ирүүлнэ.

3. Яруу найргийн наадмын ажлын хэсгээс томилогдсон шүүгчдийн комиссын шийдвэрлэсний дагуу 2-р шатанд шалгарсан 30 яруу найрагчийн нэрийг мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд наадамд албан ёсоор уригдана. Шалгарсан яруу найрагчид 2 -ын даваанд өөрийн биеэр шүлгээ уншина.

4. “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадам нь гурван даваатай зохиогдох бөгөөд хоёрын даваанд шалгарч шүлгээ уншсан найрагчдаас шалгарсан 10 яруу найрагч гурвын даваанд шүлгээ уншиж өрсөлдөнө.

5. Яруу найргийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн томилсон болон МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвөөс томилогдсон шүүгчид наадмыг шүүн явуулна.

6. “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадамд ирүүлсэн бүтээлүүдийг нэгтгэж ном гаргана.

7. Шалгарсан яруу найрагчдыг Ханбогд суманд байрлах байр, хоол, ирэх буцах унааны зардлыг зохион байгуулагч талууд хариуцна. (Шалгарсан яруу найрагчдыг Улаанбаатар хотоос нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэнэ. 2023 он 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 6.00 цагт МЗЭ-ийн хорооны гаднаас нэгдсэн автобус явна.)

8. Яруу найргийн наадмын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.

Найм. Шагнал урамшуулал

“Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадамд шалгарсан яруу найрагчдыг батламж, мөнгөн шагналаар шагнах бөгөөд эхний таван байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр – цом, батламж, 3,000,000 (гурван сая) төгрөг

Дэд байр -батламж, 2,000,000 (хоёр сая) төгрөг

Гутгаар байр- батламж,1,000,000 (нэг сая) төгрөг

Тусгай байр-2 хүн- батламж, 500,000 (таван зуун мянган төгрөг)

Холбоо барих:

Өмнөговь аймгийн Соёл, урлагийн газар (утас 70537477)

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МЗЭ-ИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 58 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 2 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 11 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 21 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК