Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэллоуин айсуй: Хуурах уу эсвэл Дайлах уу?

2023-10-31
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хэллоуины баяр нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс үүдэлтэй.

БАРИМТ 2

Кельтүүд өвөл эхлэхээс өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөр, ороолонгууд гарч ирдэг гэж итгэн, тэнэмэл сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийдэг байжээ. Тухайн ёслолыг “Samhain” гэж нэрлэдэг бөгөөд муу ёрын сүнснүүдэд танигдахгүйн тулд янз янзын баг, хувцас зэргийг өмсдөг байжээ.

БАРИМТ 3

VIII-р зууны үед Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг "Бүх гэгээнтнийг шүтэх өдөр" хэмээн тунхаглаж байсан бөгөөд тухайн үед уг баярыг Католик шашны лам хуврагуудын зан үйлийн хэмжээнд тэмдэглэдэг байв.

БАРИМТ 4

Цаашлаад X-XI зууны үеэс энэхүү өдөр нь ард түмний дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэгдэх болсон.

БАРИМТ 5

Орчин үед Хэллоуины баяр шашны бус чинж чанартай болж "trick-or-treat" гэх зэрэг илүү хүүхэд, залуучуудад зугаатай тэмдэглэлт баяр болон хувирсан.

БАРИМТ 6

Хэллоуин гэдэг нэр нь “Бүгдэд нь үдшийн мэнд” буюу “All Hallows Eve” хэмээх үгээс гаралтай.

БАРИМТ 7

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, тэднийг чанга дуу чимээ, хурц галаар хөөж явуулах юм. Хүмүүс уг зан үйлийг үйлдэхдээ сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.

БАРИМТ 8

Сүнсний баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар улбар шар өнгийг бэлгэ тэмдэг болгон ашигладаг байна.

БАРИМТ 9

XVIII зууны сүүлээр Америкт Хэллоуиныг дүрсгүйтэх, тоглоом шоглоомоор хуурч мэхлэх зэргээр тэмдэглэх болсон байна. Хөвгүүд байшин руу эрдэнэшиш эсвэл муудсан ногоо шидэж дэггүйтдэг нь өнөөдөр ч олон хүний дуртай уламжлал болон үлджээ. 

БАРИМТ 10

Хүмүүс сүнсний баяраар Дракула, Мумми, Хүн чоно зэрэг Америк зохиолчдын зохиосон алдартай баатруудын дүрд ихэвчлэн хувирдаг.

БАРИМТ 11

Сүнсний баярын үеэр чөтгөр шулмасын дүрд хувирсан хүүхдүүд хөрш зэргэлдээх айлуудаараа хэсдэг. Тэд гэрийн эзнийг хаалга онгойлгомогц “Trick or Treat” буюу "Хуурах уу? Дайлах уу?" гэж хэлээд чихэр авцгаадаг байна. Ёс заншлын дагуу ийнхүү хаалга тогшиж буй хүүхдүүдийг баярлуулж, чихэр өгөхгүй бол муу зүйл тохиолдоно гэж үздэг байна.

БАРИМТ 12

Англичууд сүнсний баярын үеэр аалз харвал энэ нь тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл гэж боддог байна.

БАРИМТ 13

Харин Америкчууд Сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлэгшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу зүйлээс хамгаалагдана гэж үздэг.

БАРИМТ 14

АНУ-д нэг жилд үйлдвэрлэгддэг нийт чихрийн 4 хувийг Халловийний баяраар борлуулдаг байна.

БАРИМТ 15

Германчууд Сүнсний баяраар бүх хутга мэсээ нууж тавьдаг заншилтай. Ингэснээр шөнийн цагаар тэнүүчилж буй сүнснүүд гэр бүлийн гишүүд рүү дайрахаас сэргийлдэг гэж үздэг байна.

БАРИМТ 16

Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг байна. 

БАРИМТ 17

АНУ-ын тариаланчид зөвхөн "Halloween"-ний баярт зориулж жил бүр 680 тонн гаруй хулуу тарьдаг аж.

БАРИМТ 18

Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлалын нэг бол хулуун дэнлүү буюу Jack-o'-lantern. Тухайлбал, "Jack-o'-lantern" гэх хэллэг XVIII зууны үеийн Ирланд ардын үлгэрээс гаралтай юм. 

БАРИМТ 19

Үлгэрт гардгаар Жак нэртэй нэгэн ирланд хүн чөтгөрийг мэхэлж, алимны мод руу авируулжээ. Харин дараа нь тэр модны их бие дээр загалмай зурж, чөтгөрийг занганд оруулж, мөчрөөс буух аргагүй болгосон аж. Хожим нь Жак үхэхдээ өөрийн муу санаанаас болж диваажинд хүрч чадаагүй бөгөөд чөтгөрийг уурлуулснаас болж тамд ч очоогүй гэнэ.

БАРИМТ 20

Ийнхүү тэр үүрд дэлхий дээр сүнс чигээр тэнүүчлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Чөтгөр түүнийг өрөвдөж, ганцаардсан замыг нь гэрэлтүүлэх зорилгоор түүнд бага зэргийн нүүрс өгсөн гэдэг. Жак тэр нүүрсийг аваад, идэж явсан хулуундаа нүх гарган дотор нь жижиг гал асаажээ.

БАРИМТ 21

Орчин үед хүмүүс өөрсдийгөө чөтгөрөөс хамгаалах зорилгоор Jack-o'-lantern-ыг гэртээ эсвэл гэрийнхээ гадаа асааж, Жакийг харуулд гаргадаг болсон байна.

БАРИМТ 22

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.

БАРИМТ 23

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. 

БАРИМТ 24

Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.

image

Дэлхийн ихэнх улсууд жил бүрийн аравдугаар сарын 31-нд сүнсний баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Мөн манай улсад ч ялгаагүй өргөнөөр тэмдэглэдэг болсон. Тиймээс уншигч та бүхэнд Хэллоуины баярын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ларри (202.131.233.251)
    all hallows eve гэдэг нь бүх гэгээнтнүүдийн үдэш буюу 11/1-ны бүх гэгээнтнүүдийн баярын өмнөх оройг хэлж байгаа юм аа буруу орчуулсан байна
    2024 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 48 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК