Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдрал бол аймшиг: Хэллоуины баярын үүсэл, хөгжил

2023-10-29
0
ЖИРГЭХ

Хэллоуин монголчууд бидний тэмдэглэх дуртай баярын нэг болж, энэхүү “аймшигт” өдрийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс олон болсон. Дуртай баярынхаа анхны гарал үүслийн тухай мэдэж, орчин үед энэ баяр хэрхэн хөгжин дэлгэрч байгаа тухай мэдэцгээе.

Хэллоуины гарал үүсэл

Хэллоуин гэх баяр эртний Кельт үндэстний уламжлал болсон Савин (Samhain гэж бичигддэг ч Савин гэж уншигддаг) наадмаас үүсэлтэй юм. Өнөөдрийн Ирланд, Их Британи ба хойд Францын газар нутагт 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүд шинэ жилээ арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байсан юм. Тэд энэ өдөр ургац хураалт ба зуны төгсгөл ирлээ гэж үздэг байжээ. Тиймээс харанхуй, хүйтэн өвлийн эхлэл энэ өдөр ирж байгаа нь тэр. Кельтүүд шинэ жилийн өмнөх шөнө амьдрал болон үхэгсдийн ертөнцийн хил зааг арилж, хоёр тив нийлдэг гэж итгэдэг байв. Ийм учраас л аравдугаар сарын 31-ний шөнө тэд үхэгсдийн сүнс дэлхий рүү эргэн ирсэнтэй холбогдуулан Савин наадам зохиох болжээ.  Өөр ертөнцөөс айлчлан ирсэн сүнснүүд үргэлж асуудал үүсгэн, үр тариа бусниулж, эс үгүй бол Друйд гэх Кельтийн тахилч нарт ирээдүйг зөгнөхөд тусладаг байсан гэнэ. Зарим сайн санаат сүнснүүд тахилч болон бөө нарын амаар айлдвар хийж, хүмүүст харанхуй, хүйтэн өвлийг даван гарахад нь тусалж, итгэл найдвар авчирдаг байжээ.

Сүнснүүд сэрэх цаг ирлээ: Хэллоуины баяр хэрхэн үүссэн бэ? (фото 1)

Савин наадмыг тэмдэглэхдээ Друйдууд аварга том түүдэг асааж, Кельтийн ариун шүтээнүүдэд тахилга болгон үр тариа болон амьтдыг галд өргөдөг байжээ. Наадмын үеэр Кельтүүд гэрээс гарахдаа дэлхийд ирсэн сүнснүүдээс ялгагдахгүйн тулд ихэвчлэн амьтдын толгой, арьсаар хийсэн багт наадмын хувцас өмсөнө. Савин наадам дуусахад тэд ариун түүдгээс нэг, нэг цучил авч гэртээ асаадаг байсан ба энэ нь ирэх өвлөөс өөрсдийгөө хамгаалж буй зан үйл ажээ. Түүнчлэн Кельтүүд Савин наадмын шөнөөр зөвхөн нөхөрсөг сайн сүнснээс гадна муу чөтгөрүүд ч гудамжаар хэсүүчилдэг гэж үздэг тул тэднийг тайвшруулах гэж гэрийнхээ үүдэнд дайлах хоол хүнс, бэлэг сэлт тавьдаг заншилтай байв.

Харин VIII зуун гэхэд Кельтийн газар нутгийг эрхшээж байсан Ромын эзэнт гүрэн Кельтчүүдэд Христийн шашин дэлгэрүүлэх зорилгоор Савин наадмыг ч мөн адил өөрчлөхөөр зорьжээ. Улмаар III пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-нийг "All Saints' Day" буюу бүх гэгээнтэн болон тарчилсан сүнснүүдийг хүндэтгэх ёслолын өдөр болгон зарлаж, харин өмнөх шөнийг нь "All Hallows' Eve" гэж нэрлэсэн нь хэсэг хугацааны дараа Halloween болон хувирчээ. Тэгэхдээ Хэллоуины баярыг тэмдэглэхдээ хүмүүс Савин наадмын уламжлалыг хадгалж үлдсэн тул Кельтийн ёс заншил өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна.

Орчин үеийн Хэллоуин

Орчин үед Хэллоуины баяр шашны бус чинж чанартай болж "trick-or-treat" гэх зэрэг илүү хүүхэд, залуучуудад зугаатай тэмдэглэлт баяр болон хувирсан. Одоо дэлхийн олон оронд энэхүү аравдугаар сарын 31-нийг хүмүүс "аймшгийн" сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биенээ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэж байна.

Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлал

Jack-o'-lantern

"Jack-o'-lantern" гэх хэллэг XVIII зууны үеийн Ирланд ардын үлгэрээс гаралтай юм. Үлгэрт гардгаар Жак нэртэй нэгэн ирланд хүн чөтгөрийг мэхэлж, алимны мод руу авируулжээ. Харин дараа нь тэр модны их бие дээр загалмай зурж, чөтгөрийг занганд оруулж, мөчрөөс буух аргагүй болгосон аж. Хожим нь Жак үхэхдээ өөрийн муу санаанаас болж диваажинд хүрч чадаагүй бөгөөд чөтгөрийг уурлуулснаас болж тамд ч очоогүй гэнэ. Ийнхүү тэр үүрд дэлхий дээр сүнс чигээр тэнүүчлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Чөтгөр түүнийг өрөвдөж, ганцаардсан замыг нь гэрэлтүүлэх зорилгоор түүнд бага зэргийн нүүрс өгсөн гэдэг. Жак тэр нүүрсийг аваад, идэж явсан хулуундаа нүх гарган дотор нь жижиг гал асаажээ.

Сүнснүүд сэрэх цаг ирлээ: Хэллоуины баяр хэрхэн үүссэн бэ? (фото 2)

Орчин үед хүмүүс өөрсдийгөө чөтгөрөөс хамгаалах зорилгоор Jack-o'-lantern-ыг гэртээ эсвэл гэрийнхээ гадаа асааж, Жакийг харуулд гаргадаг болсон байна.

Дүрсгүй шөнө

XVIII зууны сүүлээр Америкт Хэллоуиныг дүрсгүйтэх, тоглоом шоглоомоор хуурч мэхлэх зэргээр тэмдэглэх болсон байна. Хөвгүүд байшин руу эрдэнэшиш эсвэл муудсан ногоо шидэж дэггүйтдэг нь өнөөдөр ч олон хүний дуртай уламжлал болон үлджээ. Өсвөр насны хүүхдүүд хөрш айлаа ариун цэврийн цаасаар ороож, хана руу өндөг шидэцгээн. Эсвэл тэд "Jack-o'-lantern"-уудыг эвдэж, хэмхлэх зэрэг төрөл бүрийн дайралтууд хийдэг байна. 

Сүнснүүд сэрэх цаг ирлээ: Хэллоуины баяр хэрхэн үүссэн бэ? (фото 3)


Trick-Or-Treat

Савин наадмын үеэр сүнснүүд гудамжаар зугаалж, энгийн хүмүүстэй холилдох магадлалтай гэж Кельтүүд итгэдэг байлаа. Тэдний бодлоор сүнснүүд гуйлгачны дүрд хувиран гэрийн хаалгыг тогшдог ба хэрвээ гэрийн эзэд тэднийг гар хоосон буцаавал хараагдана гэж айдаг байцгаажээ. 

Сүнснүүд сэрэх цаг ирлээ: Хэллоуины баяр хэрхэн үүссэн бэ? (фото 4)

Харин өнөөдөр бяцхан, өхөөрдөм хүүхдүүд айлаас айл хооронд зугаатай хувцас өмсөн чихэр цуглуулдаг болсон билээ. Тэд хаалга тогшин "Trick-Or-Treat" хэмээн орилдог. Trick гэдэг нь чихэр өгөөгүй айлыг сүрдүүлж байгаа хэрэг бөгөөд дүрсгүйтэж, томоогүй хэрэг үйлдэнэ шүү гэсэн утгатай анхааруулга үг юм.

За тэгэхээр, энэхүү зугаатай бас аймар баяртаа эртнээс бэлдэж,  аравдугаар сарын 31-ний шөнийг мартагдашгүй өнгөрүүлцгээе!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.21.223)
    Барууны хамгийн хэрэггүй соёл бол Халовийны баяр юм. Эрх чөлөөт орон болгон чөтгөр шулам мангасын баяр гэж тэмдэглэдэггүй юм даа. Бид тэднийг дуурайх хэрэг огтоос байхгүй. Харин хүүхдийн баярыг сэргээгээд хүүхдийн эрхийг хамгаалдаг өдөр болгомоор байна шүү.Социалист нийгмээс авах юм байгаа шүү.
    2023 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 58 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 2 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 11 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 21 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК