Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг үлгэр: Царцаа Намжил "Монгол Ардын үлгэр"

2023-11-24
0
ЖИРГЭХ

Та хүүхдэдээ унтахынх нь өмнө үлгэр уншиж өгч байгаарай. Энэ таны хүүхдийн ирээдүй, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх болно. Энэ удаад бид та бүхэнд "Тэмээ, буга хоёр" Монгол ардын үлгэрийг хүргэж байна.


Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд «Нутагтаа буц» гэж хэлжээ.

Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маань ч уншиж суралгүй буцах даанч ичгэвтэр байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Би замдаа уншсаар яваад харьтлаа заавал суръя гэжээ. Тэгээд багш нь:

Чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чинь чамд сайнаас сайн эрдэм болно биз гэжээ.

Тэгээд Царцаа Намжил ч хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөөд амандаа унших ганц ч мааньгүй алсын замд гараад явжээ.

Яваад л байж» яваад л байж. Явсаар байтал замд нь нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад «увааг-увааг» гэж дуугарч байжээ. Түүнийг хараад багшийн нь захисан үг санаанд нь ороод мань хүү бараан шувуу вааг вааг вааг гээд уншаад явжээ.

Тэгж явтал урдуур нь хоёр зээр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад «Хоёр зээр жоорон жоорон» гээд л уншаад явжээ.

Тэгж явтал замд :нь хоёр хулгана нүхнийхээ аманд суучаад шороо малтаж байжээ. «Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л уншаад явжээ. Тэгж явтал нэг гахайн мах ачсан хятад худалдаачин дайралджээ. Царцаа Намжил ихээхэн өлсөж явсан учир гахайн тарган мах үзээд арааны нь шүлс асгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмий л дохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь:

Хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь аддалж, дараа нь эрхий хуруугаа гозойлгоод эцэст нь чигчий хуруугаа гозойлгожээ. Энэ нь бүдүүнээрээ хүний тэвэрт баттмааргүй тарган, уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловч Царцаа Намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дууриаж, дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад байж, яваад л байж. Явсаар байтал нэг баян хааньгх байжээ. Тэднийд Царцаа Намжил очиж гэнэ.

Хааныд очиж нутаг ус хэрэг зоригоо ярилцаж суутал Царцаа Намжильгг хүрээнд гурван жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэргэн түргэн хүн байх гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэрэглэж өгөхийг гуйжээ.

Царцаа Намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад үхье гэж бодоод мэрэглэхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь:

– Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан, таван тансаг идээ зоог бэлтгэ. Би тэнд гурван хоног сууж мэрэглэнэ. Дөрөвдэх өдрийн өглөө л та тэнд орж бөгжөө асуугаарай гэжээ.

Хаан ч ёсоор болгож гэнэ. Царцаа Намжил ч тусгай бэлдүүлсэн гэрт орж, хоол унд идэж ууж гэдэс гарч авсан гэнэ. Тэгээд «За одоо яадаг билээ» гэж бодож байгаад нөгөө багшийн захисан үг санагдаж, улмаар үзсэн юмаа бодоод бараан пгувуу вааг вааг гээд л уншаад хэвтэж байжээ.

Тэр орой нь хаан зүүн гарын түшмэлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадаа очиж чагнаад тагнаад түүний юу хийж байгаагий нь мэдээд ир гэж тушаал өгөөд явуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж, гэр даруулсан чулуун дээр нь суунгуут чагнасан чинь «Бараан гггувуу вааг вааг» гээд л юм яриад байх шиг болж гэнэ.

Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг, өөрийнхөө бодсоныг хэлжээ.

Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж ир гээд хатан охин хоёроо явуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гэтэж ирээд чагнахад лам (Царцаа Намжил) «Хоёр зээр жоорон жоорон» гээд л юм ярьж байсан тулд тэр хоёр өөрсдийгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлэв.

Тэхэд хаан баруун гарын түшмэлээ дагуулаад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг суужээ. Лам чимээгүй л байж гэнэ. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэргэн юм бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амьтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй нь гэж газар дээр хуруугаараа бичиг бичилцэн ярьж байтал гэнэт ламын дуу огцом чанга сонсдож:

«Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л ярьж эхэлж гэнэ дээ. Хаан ч түшмэлээ дагуулаад санд мэнд л буцжээ. Маргааш нь гуравдахь үдэш нь болж. Царцаа Намжил ч сандарч эхэлж гэнэ.

Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсан тул хонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь гурван шанага давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гэдсээ хөөлгөж үхэхээр шийдэж гэнэ. Тэгээд нэг тогоо шорвог зутан уугаад хэвтсэн чинь гэдэс нь тээрээд тогоон чинээ том болжээ. Амь тэмцээд, гэдсээ маажаад л:

– Цүдийсэн муу хог минь ээ! Чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэж байна уу? гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үед хааны хатны бөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн нь гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж, түүнд хамаг үнэнээ тоочин өршөөхийг гуйжээ.

Царцаа Намжил тэр хүүхнээс хатны алтан бөгжийг аваад хэлжээ.

– Би өөрөө ядуу доод хүн болохоороо ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй» гэжээ.

Маргааш өглөө нь хаан бөгжөө асуухаар ламын гэрт орж ирэхэд Царцаа Намжил бөгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэргэлдээ хушууныхаа хорин жил ном бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Лам (Царцаа Намжил) ч нэгэнт итгэгдсэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гэнэ.

Ном хаялцахаар хаанаа дагуулаад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааных алдарт эрдэмтэй номтой лам ирнэ гээд тусгай гэр бариулан бэлтгэчихсэн байжээ. Мань тэнэг тэр гэрт ороод идэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой гурван лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа Намжил хэлэх ч үг олдсонгүй дэмий л нөгөө хятадаас сурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэр гурван лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь: За та гурав цаадахыгаа дарав уу? Хир номтой лам байна даа? гэсэнд тэр гурав хэлсэн нь:

«Хаантан минь тэр чинь бид мэтийн банди нартай ном хаялцахаар хүн биш юм (байна). Биднийг оронгуут л дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараа дугуйлаад алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу даа та нар гэж алддаад л мэдвэл сайн гэж эрхийгээ, мэдэхгүй бол муу гэж чигчийгээ гозойлголоо гэжээ. Тэгээд Царцаа Намлжилтай ном хаялцахыг хэн ч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ.

Тэгээд удалгүй Царцаа Намжил орон нутагтаа буцах болж, хаан ч бэлэг сэлэг элбэг дэлбэг өгчээ. Өөрий нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хаан шийджээ. Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үлдэсхийж шээж суужээ.

Намар цаг юм санж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгасан тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаас асуужээ:

«За ламтан минь миний гарт юу байгааг та мэрэглэж айлд» гэжээ. Царцаа Намжил яах ч аргагүй болоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж: Царцаа Намжил нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёрдох удаагаа бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Үхээ биз гэхэд Хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр Намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тулд:

– Нээрэн л тийм дээ ламтан минь. Би яг л гуравдахь удаагаа арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ. Тэгээд Царцаа Намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК