Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИХ зохиолчийн БАГА амьдрал

2023-11-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв.

БАРИМТ 2

Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Цэрэндоржийн Дашдоржийн гэрт төржээ.

БАРИМТ 3

1911 онд Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад нас барж эцэг Ц.Дашдорж Цэргийн яаманд бичээч болсон.

БАРИМТ 4

Их зохиолчийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд гэрээрээ өсөж 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Д.Нацагдоржийн эцэг Цэрэндоржийн Дашдорж 1926-1927 онд БНМАУ-ын Цагдан сэргийлэх газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

БАРИМТ 5

1915 онд Хүрээнд ирээд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгээр тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл, уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.

БАРИМТ 6

1918 онд Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд эцэг Ц.Дашдоржийн ам бүл хүн амын дансанд- Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, 4 үхэр, 21 хоньтой гэж бүртгэгдсэн байна.

БАРИМТ 7

1918 оны сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.

БАРИМТ 8

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. 1921 оноос тэрээр Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. 1922 оны 4-р сард МАН-д гишүүнээр элсч, Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болсон.

БАРИМТ 9

1922 оны 5-р сард Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»-аар томилогдов. 1922 оны 8-р сараас Монгол Ардын Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах. 1922 оны 10-р сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргын ажлыг хавсарч байв.

БАРИМТ 10

1923 оны 3-р сард Намын Төв Хорооны Бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6-р сард Намын Төв Хорооны 11-р Бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 3-р сард Намын Төв Хорооны Бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6-р сард Намын Төв Хорооны 11-р Бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов.

БАРИМТ 11

1923 оны 7-р сард Монгол Ардын Намын 2-р Их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ. 1923 оны 9-р сараас 1924 оны 4-р сар хүртэл Д.Нацагдорж Дотоодыг хамгаалах газарт комиссар байжээ.

БАРИМТ 12

1924 оны 2-р сарын 5-нд Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдаж «Ардын цэрэг» сонин анх буй болов. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сурган хүмүүжүүлэхэд бэеэ даасан тогтмол хэвлэл чухал болохыг харгалзан үзэж, МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр Бүх цэргийн зөвлөлөөс эрхлэн «Ардын цэрэг» сонинг энэ өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа хэвлэн гаргахаар тогтож сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ.

БАРИМТ 13

1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож мөн оноос Д.Нацагдорж МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1925 оноос Д. Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгчээр ажиллаж, Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.

БАРИМТ 14

1923 оны 7-р сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 16-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 оны намар явж суралцаад 1926 оны зун чөлөөгөөр орон нутагтаа буцаж иржээ.

БАРИМТ 15

Д.Нацагдорж нь 1926 оны 10-р сарын 17-нд Улаанбаатараас морин тэргээр гарч умард хил даваад Улаан-Үдээс галт тэргээр Москва ороод цаашаа Ленинград орсон байна. Ленинградаас усан онгоцоор Германы Штенин боомт хүрч галт тэргээр Берлин орж байжээ (Улаанбаатараас Берлин хүртэл найраглал). 1929 оны хавар хүртэл Берлин, Лайпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.

БАРИМТ 16

Д. Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны 1-р сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1-р сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны 3-р сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ.

БАРИМТ 17

1931 оны 12- сарын 31-нд Д.Нацагдорж нь хэсэг нөхдийн хамт шинэ жилийг угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнэрийнхээ хамт… Т. Нацагдорж, Гомбо, бас Намдаг нарыг баривчилсан байна. 1932 оны 5 дугаар сарын 18-нд Д.Нацагдоржийг баривчлан хорьж, мөрдөн байцааж эхэлжээ (бүтэн 6 сар гянданд хоригдсон байна). 1931-32 оны үед орос эмэгтэй Нина Чистяковатай (1909 онд төрсөн) нэг гэрт оржээ (Орос нутаг буцаад 10 жилийн дараа 1948 онд Д. Нацагдоржид охиныхоо тухай захиа бичсэн байдаг). 

БАРИМТ 18

1934 оны 3-р сарын 22-нд Д. Нацагдорж Н.Чистякова нарын охин Нацагдорж Ананда-Шири Улаанбаатар хотноо мэндэлжээ. 1935 оны 12-р сард Д.Нацагдоржийн орос эхнэр Н.Чистякова охин Ананда-Ширийгээ дагуулаад ЗХУ-ын Ленинградын зүг замын унаанд дайгдан явжээ.

БАРИМТ 19

1936 оны 11-р сарын 7-нд Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ. 1937 оны 3-р сараас Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллажээ. 1937 оны 4-р сард Зохих дээд байгууллага, түүний хүсэлтийг хүлээн авч ЗХУ-д суралцахын зэрэгцээ эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарчээ. 1937 оны 7-р сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд мэдээлсэн байна.

БАРИМТ 20

МАХН-ын Төв Хорооны ухуулагч, орчуулагч бөгөөд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Утга зохиолын тасгийн эрхлэгч байсан Эвэгийн Хөхдэй сэтгэл зориг гарган “Шинэ толь” сонинд “Алдарт зохиолч Нацагдорж” хэмээн эмгэнэлийн өгүүлэл бичин хэвлүүлсэн байна. “Энэ 27 оны 7 сарын 13-ны өдөр манай улсын үндэсний нэгэн сайн залуу оюутан бөгөөд алдарт уран зохиолч Нацагдоржийн бие наснаас нөгчиж, манай уран зохиолчдын жагсаалаас гарав...” хэмээгээд П. Нацагдоржийн намтрыг товчхон дурдсаныхаа дараа “Нөхөр Нацагдоржийн бие өөрийн сүүлчийн амьсгалыг төгстөл оролдож хийсэн ажлын гол нь хэмээвээс монгол хэл бичиг ба утга зохиолыг хөгжүүлэн дэлгэрүүлэхийн тул үнэн санаа тавин зүтгэж явсан бөгөөд түүний бүх зохиолуудыг үзвээс үнэнхүү өөрийн улсын үндэсний шинж байдалтайн дээр манай ардын аман зохиолыг үндсэн суурь болгож, түүний баялаг үг гайхамшигт найруулгыг ашиглаж шинэ үе лугаа болбож чадсан буюу...” гэж Э.Хөхдэй дүгнэсэн байна.

БАРИМТ 21

Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.

БАРИМТ 22

"Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Нуугдсан эрдэнэ" (1930) дуурь, "Их авхай", "Монгол ардын суут", "Би биш" (1934) жүжиг, "Учиртай 3 толгой" (1934 он) аялгуут жүжиг, "Хуучин хүү"(1930), "Цагаан сар ба хар нулимс"(1932), "Харанхуй хад"(1930), "Үзэгдээгүй юм"(1933)зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.

БАРИМТ 23

"Хэнз хурга"(1933), “Миний нутаг”(1933), “Дөрвөн цаг”(1934), “Од”, “Нар аа”, “Сар аа” шүлэг, “Ламбагуайн нулимс”(1930), “Харанхуй хад”, “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931), “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ. Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

БАРИМТ 24

Д. Нацагдорж Зөвлөлт Холбоот Улсын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж, А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ. Мөн оросын болоод дэлхийн сонгомол А.С.Пушкиний “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар, далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Ги Де Мопассаны “Аглагч”, Эдгар Погийн “Алтан цох”[1] зэрэг зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ. Д. Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

image

Өнөөдөр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээгдсэн Дашдоржийн Нацагдоржийн төрсөн өдөр тохиож байна. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг дэлгэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.107)
    Агуу Нацагдорж.
    2023 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.112.22)
    Богино настай, арвин их намтартай, авьяас билэгт сод хүн байжээ. Шүлэг зохиолуудынх нь агуулга, далайц, уран яруу нь үнэхээр бахадмаар
    2023 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 39 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 48 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК