Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Начинд "Болор цом" авчирсан ГУРВАН шүлэг

2023-11-27
0
ЖИРГЭХ

Оны тэргүүн шүлэг шалгаруулах "Болор цом" 41 дэх удаагийн наадам өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. Тус наадмын тэргүүн найрагчаар МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин тодорсон юм. Тэгвэл бид та бүхэнд түүнд цом авчирсан шүлгүүдийг хүргэж байна. 

"Болор цом"-ын эзэн С.Начингийн тэргүүн байр хүртсэн шүлэг


1. “Уучлалын шүлэг”

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдарлыг минь

2. Бүгд найрамдах улсаа тунхаглаж үндсэн хуулиа баталсны 99-н жилийн ойд зориулав

Үеийн үед итгэнэ эх орон минь

Үүрийн гэгээнд цэцэг дохигнох

Үндсийн гүнийг нь чагнаархаж

Чөдрийн морь шүүдэрт жиндэн зүүрмэглэх

Чив чимээгүй уулс нь далайн ёроол байснаа бодож дүнхийх

Өргөл мөргөлийн өндөр дээд эх орон минь

Өргөн дэлхийд өөрийн сүнсийг эрэн орь ганцаар бэдэрч явахад

Өгүүлэх шүлгийн байц гишүүн шиг

Алс алсын толгодыг нь ширтхэд

Өндөр тэнгэрээс хэв хадаг унжуулсан мэт

Анир чимээгүйгээр үүлс нь газрын хэвгийд шингэдэг эх орон минь

Манант тэнгэртэй хаяа хатгасан түүхийн их уснаас амталхуй

Наранд цогшсон гандирсын балгад нь

Саранд сэрийсэн нууцлаг ертөнцөө бүүвэйлсэн

Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ

Намрын хонгор зэрэглээндээ унага эрхлүүлж наадсан эх орон минь

Хур тээсэн хээлтэй үүл шиг

Ертөнц эхийн хэвлийн хүйсэнд бүрэлдэхдээ

Ер бусын үй түмэн загас жараахайг

Сая живаан тэртээд салмайтал суяралдуулан сэлүүлж

Сансар огторгуйн нууцыг гүндээ оньсолсон эх орон минь

Хөвөн дээгүүр алхаж байгаа юм шиг тогорууд нь ирэхэд

Зөрж одсон учирлын сэжүүрт гадас тойрон гунганах ботгоны

Зөөлөн зөөлөн бөмбөрөх нулимсыг салхиараа арчихдаа

Бударгана үүрч алхах бөгтөр эмгэний сэтгэлийг үймцүүлж

Бүүр эртийн эртэд эврээ буганд итгээд явуулсан гэнэн тэмээний нулимс эх орон минь

Нараа үзсэн ой хөвчийн цоорхойд нярайлах гэрэл шиг

Саранд сэрийсэн нууцлаг ертөнц нь

Наранд цогшсон гандирсаа бүүвэйлсэн

Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ

Намрын хонгор зэрэглээнд эрхэлж хоцорсон унагыг эхийнх нь сааманд унтуулсан эх орон минь

Үзэсгэлэнт бүсгүйн энгэрийн алчуур хийсэх шиг эмзэгхэн шүү та

Үхэхэд минь газар шороондоо тэвэрч нойрсох ертөнц минь чи

Мөнхөд таныг хайрлана гэж би худлаа хэлж чадахгүй

Мөнхийн мөнхөд чамайг хайрлах бүхэн тасралтгүй төрнө гэдэгт харин

Үеийн үед итгэнэ ээ эх орон минь


3. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий нээсний 220-н жилийн ойд зориулав

“Дорнын дотоод гоо сайхан”

Дорнын дотоод гоо сайхныг нэгжихэд

Үдшийн говьд үнээ мал хивэх нь цолмон оддод тод сонсогдож

Үлгэрийг тэд л өөр хоорондоо шивнэлдэн эвцэлдэж байна уу гэлтэй

Догол мөрөөс энхэл мөрийг хайх шиг нэг нэгнээ харван тоглоно

Дорнын дотоод гоо сайхныг хэмжихэд

Шонгын орой дээр хар хэрээ үзтэл цайрах үүрийг эвхэн бөөвийж

Шанх дэлээ сэгсрэн үүрсэх хүлгийн янцгаалтанд цочин сэрээд

Догшин хутагтын аялгуулж явсан говь руу хангайн зүгээс салхи эсгэнэ

Дорнын дотоод гоо сайхныг тэмтэрхэд

Сахлаа имрэн дуран тавьж суусан өвөг минь

Сайхан энэ дэлхийн нэгэн толгод дээр чулуу нэмээд

Долоон бурхан одруу цоройж тэмүүлсэн буган чулуунд үлдсэн шиг санагдана

Дорнын дотоод гоо сайхныг амталхад

Усруу цувах адуун сүрэг уудмын холыг сүүдэртэйгээ цуг хумисаар

Уран торгон зэрэглээн хоосныг газрын хээлэнд туураараа бичиглэж

Домгын алслалт цаг хугацааг муутуу цаас шиг эвхэнэ

Дорнын дотоод гоо сайхныг үнэрлэхэд

Цас унах чимээг цайрах борооны үзүүртэй зангидаж суугаа ээж минь

Цайныхаа дээжээс тогорууд үймцсэн зэлгээн туяан дор цацаж зогсоо нь

Дотоод мөн чанарын минь халил байц дээр зогсоо өвөг дээдсийн сүнс шиг үзэгдэнэ

Донын дотоод гоо сайхныг чагнахад

Сэтгэлийн минь аг чиггүй нам гүмд угаал үйлдэх бүсгүй

Сэмээрхэн өлмийлсөөр он цагийн хэцэнд сэтгэлээ тохож орхиод одох нь

Дадуширт зориулсан “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ыг цээжний хананд нөр цууриатуулах мэт сонсогдоно

Дорнын дотоод гоо сайхныг хархад

Хажуу дэргэд тамхилж зогссон агуу найрагчид бодлоо нүцгэлж үлдээгээд

Хараа хярхаггүйн тэнгэр өөд цувныхаа хормойг далдартал дэвсээр одох нь

Дэвтэрийн завсарт хатаагдан үлдсэн намрын навч лугаа бодолд үйрэх нь гашуун тэмтрэгдэнэ...

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Q (202.126.92.173)
    Энэ наадам арай л өрөвчхөн шүүлттэй, ямар ядруухан наадам юм бэ? Хэдэн удаа орж байгааг нь дүгнээд оноо өгөөд байдаг хэрэг үү? Шүүж буй хүмүүс мэргэжлийн л харагдах атлаа яагаад үр дүн ийм хачин байна? Гайхалтай. Яруу найрагыг шүүнэ, уралдуулна гэдэг нэг талаараа утгагүй хэрэг> Харин эл наадам, тайзны уншлага хэлбэрээр нийтийг увидист шинжээр жолоодох, тухайн мөчийг оршоож чадсан эсэхийг шүүж буйн хэрэг гэж үзвээс Галсансүх болон Дэвээжаргал гэх охин цойлж байсан даа. Гэтэл, баахан статистик мэдээ гарчиглаж, нүсэр сүртэй оршилийн араас үлгэрийн цаг шиг урт аа гэгч холбоо үгсээ үсэргүүлсэн унтаа нэгэн залууд цомоо атгуулна гэдэг наадмынхаа нэр хүндийг ч, яруу сайхны мөн чанарыг ч уландаа гишгэж байна дөө. Дараа дараагийн наадамдаа, шалгасан шүлгүүдээ шалгаруулсан үндэслэлээ академик байдлаар олон нийтэд танилцуулах, хэт хувийн шинжтэй дүгнэлт хийдэг хүмүүсийг шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулахгүй байх, залуу уран бүтээлчидтэйгээ хамтарч тайз дэлгэц, наадмын зохион байгуулалт зэргээ шинэчлэх цаг нь болсон бус уу?
    2023 оны 11 сарын 27 | Хариулах
    • Уг нь яруу найргийг уншичдад зориулж бичдэг бай маар юм энэ хэнд юунд зохиулсан юм болоо харь гаригынханд уу?
      2023 оны 11 сарын 27
    • Одооны шүлэг яруу найраг ондоо болчихсон юм уу энэ шүлгүүдээс юу ч ойлгосонгүй юу ч үлдсэнгүй
      2023 оны 11 сарын 27
  • Зочин (139.5.218.66)
    Мундаг юм аа, ардын уран зохиолч цолыг дариу олговол таарна,кк
    2023 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК