Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2023-11-27
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд энэ долоо хоногийн буюу арваннэгдүгээр сарын 27-оос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн зурхайг танилцуулж байна. 


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 1)

-Хонь-

Долоо хоногийн эхээр гэр бүлийн амьдрал эв нэгдэлтэй, аз жаргалтай байна. Ханьтайгаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөнө. Энэ нь танд ажил дээрээ амжилт гаргахад ч түлхэц болох болно. Бизнестээ шинэ алхам хийхэд тохиромжтой. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар шинэ төлөвлөгөөгөө гаргаарай. Ухаалаг байсны үр дүнд ажил мэргэжлийн хувьд өсч дэвжих магадлалтай байна. Хууль шүүхийн асуудал таны талд шийдэгдэх магадлалтай. Ах дүүстэйгээ зөрчилдөөнтэй байсан бол энэ долоо хоногт шийдвэрлэхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр таныг шалгаж сорьсон зарим нэг үйл явдал тохионо. Зөн совиндоо найдахад алдах зүйлгүй. Нийгмийн харилцаа холбоогоо ашиглаад шинэ бизнес эхлүүлэх юм уу аятайхан ажилд орж магадгүй.

Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 2)

-Үхэр-

Долоо хоногийн эерэг, сэтгэл хангалуун эхлүүлнэ. Эрүүл мэндтэй холбоотой ужгирсан асуудал байсан бол энэ долоо хоногт шийдэгдэнэ. Шүүх хурал, аль эсвэл аливаа маргаан таны талд шийдэгдэнэ. Таны гүйцэтгэл сайн байгаа нь удирдах албан тушаалтнуудыг баярлуулна. Далд дайснууд болон мэргэжлийн өрсөлдөгчдөө хянах боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр бага зэрэг ядарч, өөртөө итгэх итгэл суларна. Энэ үеэр ажилдаа бүрэн төвлөрч чадахгүй тул чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Шалтгаан нь үл мэдэгдэх түгшүүр мэдэрнэ. Эмх замбараагүй байдлаас гарахын тулд хаа нэгтээ тайван газарт очиж, бясалгал хий, залбир. Хов живийн золиос болж мгадагүй тул өрсөлдөгчдөөсөө болгоомжил. Харилцаанд ан цав гарах магадлалтай тул хайртай хүнтэйгээ ялих шалихгүй зүйлээр маргалдахгүйг хичээ.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 3)

-Ихэр-

Долоо хоногийн эхээр ажилдаа бүрэн анхаарна. Карьераа ахиулахын тулд шинэ зүйл сурахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт эхлэхэд тохиромжтой. Өөртэйгөө тулж ажиллах тусам таны амьдрал улам өөгүй төгс болно. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Учир нь үр дүнгүй хөрөнгө оруулалтаас болж эцэстээ эвгүй байдалд орж болзошгүй. Хүүхдийн эрүүл мэнд сэтгэл чилээнэ. Долоо хоногийн сүүлээр сарны сөрөг нөлөөгөөр бухимдангуй байна. Энэ үеэр шийдвэр гаргахдаа төөрөлдөж болзошгүй. Аль болох зөн совингоо дагахыг хичээ. Хайртай хүнтэйгээ харилцахдаа бардам зангаа таягдан хая. Хосуудын хооронд харилцан хүндэтгэл байж гэмээнэ гэр бүлийн амьдрал бат бөх байна. Онц хэрэггүй сэдвээр маргаад хэрэггүй. Эрсдэлтэй аяллаас зайлсхий.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 4)

-Мэлхий-

Энэ долоо хоногт зөн совиндоо итгэхийн зэрэгцээ ажил мэргэжил, санхүүгийн асуудалд тэнцвэртэй хандаарай. Өөрийн мэдрэмжид тулгуурлан шийдвэр гаргахаас бүү ай. Танд урам зориг өгдөг эерэг, дэмжигч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны үнэт зүйл, сонирхлыг хуваалцаж чадах онцгой хүнтэй уулзах боломж гарч магадгүй. Яарч сандран бодлогогүй худалдан авалт хийхээс зайлсхий. Санхүүгийн урт хугацааны тогтвортой байдалдаа анхаарал хандуул. Хэрвээ та хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол долоо хэмжиж нэг огтлохыг зөвлөе. Бие махбодоо эрч хүчтэй байлгахын тулд дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэмнэлдээ оруул. Хоолны дэглэмдээ анхаар.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 5)

-Арслан-

Тав тухтай бүсээсээ гарч, шинэ зүйлтэй нүүр тул. Өөрийн дотоод хүчиндээ итгэж, ямар ч нөхцөлд урагшил. Таны төрөлхийн манлайлах чадвар энэ долоо хоногт гялалзах болно. Хүсэл тэмүүлэл, шийдэмгий байдлаараа бусдад хүртэл урам зориг өгч чадна. Амьдралынхаа олон салбарт гэрэлтэх боломж гарч ирнэ. Шинэ үүрэг хариуцлага, сорилт бэрхшээлээс бүү айгаарай. Хайр дурлалын очоо дахин бадраахын тулд онцгой мөчүүдийг төлөвлөөрэй. Харин ганц бие арслангийн ордныхон хэн нэгэнд татагдаж магадгүй. Эерэг эрч хүчээ ашиглаж, авьяас, ур чадвараа нээн харуул. Хэрвээ та хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сайтар судлаарай. Мөнгөндөө болгоомжтой ханд. Шаардлагагүй эрсдэлээс зайлсхий. Биеэ чийрэгжүүлж, стрессээс ангижрахын тулд дасгал хөдөлгөөнд цаг гарга.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 6)

-Охин-

Энэ долоо хоногт та хайртай хүмүүсийнхээ дэмжлэг дунд бөмбөрч, эерэг нөлөөллөөр хүрээлүүлнэ. Ерөнхийдөө энэ долоо хоногийг өөрийгөө сайжруулах долоо хоног гэж ойлгоорой. Тэвчээртэй байхын зэрэгцээ өөртөө зөөлөн ханд. Хэрвээ та ганц бие бол таны үнэт зүйл, сонирхлыг ойлгох онцгой хүнтэй уулзаж магадгүй. Ажил дээрээ шинэ төсөл эхлүүлж, ур чадвараа батлан харуулна. Хичээл зүтгэлийг тань удирдлагууд үнэлнэ. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс зайлсхий. Ярих ур чадварынхаа ачаар төвөгтэй асуудлуудыг шийдэж чадна. Сөрөг бодлууд тань чухал шийдвэр гаргахад саад болно. Таныг сөрөгөөр цэнэглэдэг хүмүүс болон орчноос зайлсхий.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 7)

-Жинлүүр-

Карьераа өсгөх, өөрийгөө илэрхийлэх, бусадтай шинээр харилцаа тогтооход таатай долоо хоног. Замд тань таарах боломжуудыг алгаа дэлгэн хүлээж авч, өөртөө ашигтайгаар эргүүлээрэй. Ерөнхийдөө амжилт гаргах асар их боломж таны өмнө нээлттэй байна. Төрөлхийн дипломат, бусадтай учир зүйгээ сайн олдог чадвар тань өндрөөр үнэлэгдэнэ. Та ганц бие бол сонирхолтой хэн нэгэнд өөрийн эрхгүй татагдана. Зүрх сэтгэлээ дага, эрсдэл гаргахаас бүү ай. Хэт их стресстэхгүйг хичээгээрэй. Стрессээс ангижрахын тулд эрүүл аргыг сонго. Санхүүгийн байдлаа дорд оруулчихгүйн тулд одоо байгаа нөөцөө ухаалгаар ашигла. Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 8)

-Хилэнц-

Энэ долоо хоногт өөрийн дотоод хүн, мэдрэмжтэйгээ тулж ажиллан, хувь хүн талаасаа өсч хөгжихийг хичээ. Заримдаа зөн совингоо дагахад гэмгүй. Аливаа өөрчлөлтийг тайван хүлээж ав. Хайртай хүнээсээ юу хүсч байгаагаа, юунаас айж байгаагаа нээлттэй илэрхийлснээр харилцаагаа бэхжүүлж чадна. Ганц бие хилэнцийн ордныхон гүн гүнзгий харилцаа тогтоохыг эрмэлзэнэ. Аюулгүй, тав тухтай бүсээсээ гарч, шинэ үүрэг хариуцлага хүлээх, хүсэл тэмүүлэлтэй тань нийцсэн шинэ төсөл эхлүүлэхийг зөвлөж байна. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө авахад тохиромжтой долоо хоног. Дотоод амар амгалан, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг бий болгохын тулд бясалгал эсвэл бусад төрлийн сэтгэлгээний дасгалуудыг оролдоод үзээрэй.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 9)

-Нум-

Энэ долоо хоногт суралцах, мэдлэгийн хүрээгээ тэлэх асар их боломж гарч ирнэ. Сониуч зан таныг сонирхолтой шинэ зүйлд хөтөлнө. Өөрийн чадвартаа итгэ. Шинэ туршлагыг нээлттэй хүлээж авч, өөрийн зохицуулах чадвартаа итгээрэй. Байгалиас заяасан өөдрөг үзэл, итгэлийнхээ ачаар замд тохиолдох аливаа саад бэрхшээлийг даван туулж чадна. Нээлттэй, шударга байдал харилцааг тань бэхжүүлнэ. Ганц бие нумын ордныхон адал явдалд дурлагч нэгэнд татагдаж магадгүй. Төлөвлөөгүй, гэнэтийн зардал гаргахаас зайлсхийж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэхэд анхаарал хандуулаарай. Бясалгал хийж, байгальд цагийг өнгөрөөх байдлаар стрессээ тайлаарай. Эерэг сэтгэлгээтэй байж, урам зоригтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 10)

-Матар-

Энэ долоо хоногт өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, сэтгэл санаагаа тогтворжуулахыг хичээгээрэй. Өөрийгөө хайрлаж, халамжлахыг нэгдүгээрт тавьж, байр сууриа бататгаарай. Мөн ажлын ёс зүйг баримтал. Карьер болон хайр дурлалын амьдралд тань гарч ирсэн шинэ боломжуудад нээлттэй байгаарай. Энэ долоо хоногт хайртай хүндээ сэтгэлээ нээхэд тохиромжтой. Санхүүгийн тал дээр болгоомжтой байж, хэт их зардал гаргахгүй байх нь чухал. Төсвөө дахин тооцоолж, урт хугацааны санхүүгийн зорилгоо нэгдүгээрт тавь. Стресс, түгшүүрээс ангижрахын тулд бясалгал хий. Таныг баяр жаргалтай болгодог зүйлээ хий. Хамгийн гол нь стрессээ тайлах эрүүл арга замыг сонгохыг зөвлөж байна. Ажлын долоо хоног завгүй эхлэх ч ойрын ирээдүйд тань тус болох чухал шийдвэр гаргана.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 11)

-Хумх-

Энэ долоо хоногт өмнөө таарсан шинэ боломжуудыг хоёр гараа дэлгээд хүлээж ав. Эрч хүчтэйгээр өөрийн зөн совиндоо итгэн урагшил. Шинэ зүйл сурч, ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй холбогдоно. Хувь хүнийхээ хувьд өсч дэвжих долоо хоног. Ганц бие хумхын ордныхон сонирхол нэгтэй хүнтэй танилцана. Ажил мэргэжилдээ санаачлагатай байж, өөрийн өвөрмөц чадвараа харуул. Хамтарсан төслүүд, багийн ажиллагаа нь энэ долоо хоногт маш үр дүнтэй байна. Тиймээс бусадтай хамтран ажиллахдаа бүү эргэлз. Орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг судлаарай. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох нь долоо хоногийн эрч хүчээ хадгалах түлхүүр. Өнгөрсөн долоо хоногт таныг эзэмдэж байсан нурамгар байдал энэ долоо хоногт аз жаргалаар солигдоно гэдэгт итгээрэй.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 12)

-Загас-

Энэ долоо хоног таны карьер хөгжилд чухал ач холбогдолтой. Бусадтай харилцах харилцаа болон өөрийн дотоод хүнтэйгээ ажиллах цагийг эн тэнцүүхэн гарга. Дотоод хүнтэйгээ ажиллаж чадвал урам зориг дүүрэн байж чадна. Хайр дурлалын харилцаанд өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх нь чухал. Хэрвээ та хоёр үл ойлголцсон байсан бол энэ долоо хоногт асуудлаа шийдэж чадна. Ганц бие хүмүүс шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй. Гэнэтийн худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн урт хугацааны зорилгодоо анхаарал хандуулаарай. Долоо хоногийн эхэн үеэр ядарч, уйтгарлах мэдрэмж төрнө. Энэ нь таны эргэн тойрныхонд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ажил дээрээ хэт өөртөө итгэж, бардамнах нь сөрөг үр дагавартай. Огцом шийдвэр гаргахгүйг хичээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК