Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Дэлгэрбаяр: Агуу У.Шекспирийн зохиолыг ч би өөрийн болгож найруулна

2023-12-11
0
ЖИРГЭХ

Бидний энэ удаагийн ярилцлагын зочноор “Төрийн дайсан”, "Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%”, "95 Зүүдний хүн" киноны зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяр оролцлоо. Тэрбээр найруулагчийн амьдрал, Монголын кино урлагийн өнгөрсөн, одоо үеийн ялгаа хийгээд алдаа онооны тухай халуухан яриаг өрнүүлсэн юм. 


-Дэлгэр баяр гэдэг хүний уран бүтээлч байхын жаргал, зовлонгийн тухай яриагаа эхэлье?

-Манай уран бүтээлчид киног жаргаж хийнэ гэж ярьдаг л даа. Кино бүтээнэ гэдэг нэгдүгээрт миний ажил мөн боловч нөгөөтэйгөөр миний аз жаргал байгаа юм. Халуунд халах, хүйтэнд хөрөх, санхүүгийн асуудалд орох зэргээр л зовно.  Харин кино бүтээх бүхий л үйл явцыг би аз жаргал гэж хэлнэ. Хамгийн сүүлд киноныхоо нээлтийг хийгээд үзэгчдийн алга ташилтыг сонсох хамгийн том аз жаргал байдаг.  Явц дундах жижиг, сажиг бэрхшээлийг зовлонд тооцож бас болохгүй. Одоо бол нас яваад, бие чилээрхээд байх болж. Би чинь их олон киноны ард гарсан хүн. Үндсэн мэргэжил маань кино зохиолч, найруулагч боловч зураг авахаас эхлээд бүхий л ажилд гар дүрж үзжээ. Одоо тэгэхээ болиод үндсэн ажилдаа ханцуй шамлах цаг ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр кино урлагтай амьдралаа холбосон бүх цаг хугацаандаа жаргаж яваа. 

-“Хайрлаж болох уу” киноны Мантуугийн дүрээс авхуулаад үзэгчдийн сэтгэл үлдсэн олон дүр танд бий. Гэвч яагаад найруулах ажил таныг татав? 

-Анх жүжигчин, найруулагчийн ажлыг тусдаа гэж бодож явтал манай Бэрс дээд сургууль 1996 онд жүжигчин, найруулагчийн хос мэргэжилтэн бэлтгэж эхлэхэд нь тэрэнд нь орж таарсан. Тэндээс би аль алинаар нь ажиллах боломжтой хос мэргэжлийг олж авсан. Өнөөгийн нийгэмд сургуулиа төгсөнгүүтээ л олон уран бүтээлчдийн дундаас сонгогдоод шууд жүжиглэнэ гэдэг хүнд шүү дээ. Энэ бодлоос би өөрөө киногоо хийгээд өөрөө тоглох боломжтой юм байна гэдгийг ойлгож авсан хэрэг. Зохиолоо бичиж, найруулж, продюсероо хийгээд явсан. Яваандаа найруулах ажил намайг илүү татах болсон л доо. 

-Тэгвэл жүжиглэх, найруулах хоёрын аль таны шүүсийг шахаж байна даа? 

-Жүжигчин бол дүрээ бүтээчихээд л санаа зовох зүйлгүй байж болно. Харин найруулагч хүн кино эхлэх цэгийг эцсийн цэгтэй хамт хатгаж чаддагаараа онцлог л доо. Тийм ч учраас манай найруулагчид цөөхөн кино хийдэг байх. Киноны бусад төрлийн уран бүтээлчид 20 гаруй жилийн хугацаанд 30-40 уран бүтээлд ажиллаж байхад найруулагч бид 10 гаруй уран бүтээлийн ард гарсан байх жишээтэй. Жүжигчний ажил одоо миний хөөцөлддөг ажил биш болсон. Яахав сүүлд хоёр Ганаагийн урилгаар “Хүний ээж” кинонд дүр бүтээсэн. Сонирхолтой нь Ганцэцэг 20 жилийн өмнө миний “Найзууд” кинонд тоглож байлаа. Яг хорин жилийн дараа би кинонд нь тоглосон. Зохиолын хувьд ч таалагдсан учраас урилгыг нь хүлээж авсан. Эхэндээ миний дүр голлох дүр биш байсан ч яваандаа хөгжөөд гол дүрүүдийн нэг болсон. Энэ дүрээрээ Улаанбаатар олон улсын кино наадмаас шагнал авсандаа баяртай байгаа. Шөнийн унтах нойрны зүүд маань хүртэл кино урлагийн төлөө болсон доо. 

-Жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээдэг байх учиртай. “Хүний ээж” кинон дээр та өөрийгөө их эвдсэн харагдсан шүү?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр л жүжигчин өөрийн бүтээж буй дүрээсээ нэвт гэрэлтэхгүй байх ёстой. Бүх кинон дээрээ нэг дүрээ л авч яваад байдаг жүжигчид бас бий шүү дээ. Үүнийг бол авьяасгүй, жүжигчний ажлаа хийдэггүй гэж хэлнэ. Уран бүтээл бүр дээр өөр өөр дүрийг харуулж байвал жинхэнэ жүжигчин гэж ойлгодог. Миний хувьд харьцангуй цөөн дүр дээр ажилласан болохоор энэ талын зовлон гайгүй. Эрэлт хэрэгцээтэй байгаа том жүжигчний хувьд асуудал шүү. Яаж өмнөх дүрээсээ дараагийн дүрээ ялгах уу гээд л зүтгэл, авьяасыг ч шаардана даа. Уг кинонд бүтээсэн дүр маань надаас тэсэн ондоо бас найруулагч маань их сайн байсан болохоор ялгарч харагдсан байх. 

-Хуучны мундаг найруулагчдаас хэн нь танд сэтгэлийн түшиг болдог вэ? 

-Гаднаас хол явж эрмээргүй байна. Миний хувьд Б.Балжинням найруулагчийг хайрлаж, хүндэлж явдаг. Тэр миний багш биш, эрдэм ном заасангүй. Хүн, уран бүтээлчийнх нь хувьд үнэхээр их хайртай. Уран бүтээл нь харин миний багш шүү. Би оюутан байхдаа түүнтэй хоёр удаа уулзаж байлаа. Намайг нэгдүгээр курсийн оюутан байхад Кино үйлдвэрийн арын хашаанд өвлөөр гэр барьчихсан амьдардаг байсан. Тэр үед би “Жамухын өчил” сэдвээр оюутны ажил аваад түүнтэй очиж уулзсан юм. Гэр нь жаахан зэврүүхэн, гал өрдчихсөн намайг хүлээж аваад, хүүхэд ч гэж бодолгүйгээр “Миний хүү чиний Жамуха ямар юм, миний Жамуха ийм” гээд л эн тэнцүү ярьж билээ. Тэр өндөр уулын оргил шиг хүн, энүүхэн дор цухуйж байгаа өвс хоёрын дунд түүний хүндлэл ямар гоё оршиж байсан гээч. Тухайн үеийн мэдрэмж миний насан туршид үлдчихсэн байна. Одоо би дүү нартаа зөвлөхдөө яг тэгж л харьцдаг. Тийм мундаг хүний хүндлэлийг авсан юм чинь тэгэхгүй гээд яах билээ. Энэ хаалгыг яаж тогшиж орж ирсэн яг тэгж л хаах учиртай. Дараагийн удаа бид тав, зургаан жилийн ар дээр лагерьд уулзсан юм даг. Санамсаргүй тэр хажуугаар яваад өнгөрсөн. Би жаал сүү аваад хойноос нь очин уулзаж, хоёр биенийхээ уран бүтээлийг ярилцсан. Үнэхээр гоё уран бүтээлч яриа өрнөж, тэр надад асаагуураа бэлэглэж билээ. Энэ хоёрхон уулзалтаас л түүнийг би хамгийн их хайрладаг найруулагчаа гэж тодорхойлж чадна. Өөр нэг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай. Анх сургуулиа төгсөөд шууд л уран бүтээлээ хийгээд явах боломжгүй, эхлээд зохиолын тал дээр сайжрах учиртайгаа мэдээд түүн дээр очсон юм. Өөрийнхөө хэр хэмжээгээр тэр хүнтэй ойр байж халгиж, цалгисан авьяасаас нь хүртсэн дээ. Энэ хоёр хүний надад үлгэрлэсэн чиг шугам миний дотор одоог хүртэл жингэнэж яваа. 

-Хийсэн кинонуудыг чинь ажихад та өөрөө зохиолоо бичээд найруулаад байх юм. Магадгүй өөр нэгний зохиол танд амтгүй хоол шиг санагддаг хэрэг үү? 

-Амтгүй хоол бол биш. “Бууны сумыг буцааж болдоггүй” киногоо Ардын уран зохиолч Б.Догмид гуайтай хамтарч бичсэн л дээ. Зохиолын түүхэн хэсгийг мань хүн бичсэн. Би бол тэр түүх, үнэнээс хол хүн шүү дээ. Яахав өөрт минь боломж нь байгаа учраас л өөрийнхөө нөөц бололцоог тултал ашиглаж, уран бүтээлдээ шингээхийг хичээдэг. Хэрэв би бичдэггүй байсан бол өөр нэгний зохиолыг авна шүү дээ. Нэг үгээр өөрийгөө тоож байгаа ч юм уу. Кино зохиол гэдэг уран зохиолын бусад төрлөөс ондоо. Олон найруулагчид хамтарч нэг бүтээл гаргадаг болохоор энгийн хүн уншихад жаахан уйтгартай л даа. 

-Өөрөө бичих нь найруулагчийн зохиол болгоход илүү өөриймсөг тусдаг юм болов уу гэж бодохгүй юу? 

-Хүмүүс киногоороо дамжуулаад ямар нэгэн мессеж хүргэх ёстой гэдэг шүү дээ. Харин миний хувьд тийм зүйл байдаггүй. Энэ нь магадгүй миний сул тал байх. Надад санаа орж ирдэггүй. Миний хувьд хамгийн эхлээд дүрслэл орж ирдэг. Ялаанууд эргэлдсэн халтар гэрлийн чийдэн, дээр нь дүүрэн ялааны баас гэх мэтчилэн. Эндээс л зохиол бичих үнэр гарна шүү. Энэ мэт бодсон дүрслэлүүдээ бичиж буй зохиолдоо шингээх зэргээр л ажилладаг. Цэвэр мэдрэмжийн зүйл гэж хэлж болох байх. Заримдаа зүүднээсээ сэдэвлэх ч үе гарна. Саяхан би хар дарж зүүдлэв ээ.  “Хажууд минь намайг алах гэж байгаа хүн байх юм. Түүнийг би яагаад ч дийлэхгүй гэдгээ мэдэж байгаа. Алуулах нь тодорхой. Яг тэр үед сэтгэж байгаа юм. Хажууд аягатай кофе, мэс заслын хутга байсан. Мэс заслын хутгаа аваад оръё гэхээр барахгүй. Тэгээд би нэг заль зохиож байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр аягандаа хутганыхаа үзүүрийг дүрж хийгээд халбага шиг нь харагдуулна. Тэгээд аягаа санамсаргүй мэтээр хажуу тийш унагаад, тэр зүгт анхаарал нь сарних үед би хутгаараа хоолойг нь хэрчих ч юм уу” иймэрхүү дүрслэл. Нэг л өдөр энэ дүрслэл кинонд маань шингэчихсэн явах биз. “Эр хүн яаж ч ядарсан тамхиа асаах тэнхэлтэй байх ёстой” гэдэг диалогийг би өмнө нь тэмдэглэж аваад “95%” киноныхоо нэг хэсэгт оруулсан байх жишээтэй. Иймэрхүү санаануудаас баяжигдаад л уран бүтээл гарна.

-95 гэдэг тоонд ямар учир байна? 

-Хүн тархиныхаа потенциалын тавхан хувийг ашигладаг юм байна л даа. Үлдсэн 95 хувийг ашиглаж чаддаггүй гэнэ. Энэ боломжийг зургаа, долоо болгоод явбал яах бол гэсэн бодлоос л эхэлсэн дээ. 

-“Lucy” гэдэг кино шиг үү? 

-Яг тийм. Тэр эмэгтэйн тархины чадамж эцэстээ тулахад санах ой болоод арилдаг шүү дээ. Гадныхан гоё графиктай хийсэн. Миний хувьд тийм боломж нь байхгүй. Тийм болохоор энгийн амьдралд ид шид тохиовол хэрхэх талаар энгийнээр харуулахыг хүссэн. Одоо кино театруудаар гарч байгаа “95 Зүүдний хүн” кино маань “95%” арван ангит кино төслийн маань үргэлжлэл. Энэ төсөл үргэлжилж байгаа учраас зохиол, гол дүрүүд маань хэвэндээ. Харин түүнд нөлөөлж байгаа эсрэг таны дүрүүд маань шинэчлэгдсэн шүү. 2019 оноос хойш би театрын дэлгэцэд киногоо гаргаж амжаагүй явсан учраас жаахан хорхойсчихсон байж. Том дэлгэцээс өөрийнхөө бүтээлийг үзнэ гэдэг бол ёстой ДИВААЖИНГИЙН ЦАГ. Үзэгчдийн санал, бодол эерэг, таатай байгаа. 

-Батнямбуу жүжигчин нэг хэсэг л кинонуудад туслах дүр бүтээлээ. Түүний та ямар шалгуур, мэдрэмжээр гол дүр байлгахыг хүсэв?

-Мань хүн Ардын жүжигчин Мэндбаяр багшийн шавь, мэргэжлийн жүжигчин хүн л дээ. Яг над шиг хувь заяатай тулгарсан байгаа юм. Төгсөнгүүт нь л шууд хэн нэгэн найруулагч уран бүтээлдээ тоглуулахгүй шүү дээ. Батнаа маань киноноосоо холдохгүй гэсэн мундаг бодолтойгоор гэрэлтүүлэгч хийж 10 гаруй жил явсан байгаа юм. Сүүлд “Тэнгэрээс буусан од” киноны эсрэг дүрийг бүтээсэн нь хүмүүст хүрсэн. Тэрнээс хойш мань хүн янз бүрийн дүр дээр ажилласан. 2019 онд “Бууны сумыг буцааж болдоггүй” бүтээл дээр анх хамтарч ажиллаад тэр цагаас л хамт явна даа. Энэ намар бол Батнямбуугийн намар байлаа гэхэд хилсдэхгүй. “Шар гэгээ”, “Зуулт” гээд л олон кинонд гол дүр бүтээлээ. Ойр ойрхон олон кинонд бүтээсэн дүрүүдээ холихгүй, ялгаруулж чадаж байна гэдэг түүнийг ямар чансаатай жүжигчин гэдгийг илтгэж байгаа хэрэг. 

-Зүүдний хүн гээд байгаа шүү дээ. Нэрний логик, бодомжийн талаар? 

-Өмнөх арван ангит маань тус бүрдээ нэртэй л дээ. Тэдгээр дундаас л энэ нэрийг шүүрсэн юм. Уг нь “95 Шинэ түүх” гэдэг нэртэй байх байлаа. Тооны хувьд өмнөх төсөл маань үргэлжилж байгаа шүү гэсэн тамга юм даа. Энэ төсөл үргэлжилнэ, 95 гэдэг тоо хамт явна. 

-“95 Зүүдний хүн” бүтээлдээ та цаг үеийн, үзэгчдийг татах мэдрэмжтэй дүрийн сонголт хийсэн байна шүү. Эмоцийн Бээгий, Аагий, Арматагийн Тэмка, комедиан Бээгий гэдэг ч юмуу?

-Хоёр талдаа сонголт болсон юм. Мэдээж жижиг дүрүүд дээр чадвартай хүмүүс хэрэгтэй. Хоёрдугаарт олны танил байвал зөв гэсэн продюсеруудын санал ирсэн. Тийм ч утгаараа санал нэгтэйгээр гайхалтай дүрүүдийг кинондоо оруулсан гэж харж байгаа. Чиний хэлсэн залуусын хувьд 80-аад оны цэргийн дүрийг бүтээсэн. Тухайн үеийн 18-20 настнууд одоогийн тэдний төрхтэй таарах учир сонгосон гэж ойлгож болно. Тухайн үеийн залуусын овор тийм л байж. 

-Найруулагч хүний тань хувиар нэг асуулт асууя. Сүүлийн үеийн адал явдалт, тулаан бүтээлүүд дээр өнөөх л ах дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрбаатар нар бүлэглэлийн толгойлогч, компанийн боссын дүр бүтээгээд байх юм. Уг нь бол ямар ч дүрийг нь бүтээх мундаг улс шүү дээ. Яагаад найруулагч нар нь ийм дүр өгөхөөс зайлсхийхгүй байгаа юм бол?

-Үзэгч нь үзээд, мөнгийг нь олж өгөөд байна л гэсэн шүү дээ. Түүнээс биш тэд бол гайхалтай жүжигчид шүү. Би Төмөрхуяг ахтай “Илд цэцэг” бүтээл дээр ажиллаж байхдаа биширсэн шүү. Би түүний кинондоо нам өнгөөр яриулахыг хүссэн. Тэр чанга хашхирдаг, орилдог дүр бол найруулагчийн л хүсэл. Төмөрбаатар ахтай “Тушаал” кинон дээр ажиллаж байсан. Тэр бүтээл дээр надад олон зүйлийг зөвлөсөн. Миний муу киног кино болтол нь жүжиглэсэн шүү. Яахав ах нарыг тийм дүр бүтээлгэнэ гэдэг үзэгчийг татах гэсэн бодол байх. Кино биш гэсэн үг бас биш л дээ. 

-Мундгуудыг тэгж жүжиглүүлж байна гэхээр уран бүтээл хийх гэж зорилгүйгээр ашиг харж байна гэж хэлж болох уу? 

-Тэгж хэлж болно. Тухайн жүжигчнийхийг биш юм аа гэхэд өөрийнхөө нэр төрийг бодоод яагаад жинхэнэ уран бүтээл хийж болохгүй гэж. Яагаад үзэгчдийн жинхэнэ уран бүтээл рүү татаж болохгүй гэж. Би энэ төсөлдөө амьдрал дээр байдаггүй юмыг байдаг юм шиг харуулахыг хүссэн. Харин тэд яагаад байдаг юмыг байдаггүй юм шиг харуулдаг юм бол. Хуучин цагт зарим найруулагчид баян хүний мисс авгайг тоглуулаад мөнгөө олдог байсан гэдэг. 

-Өөрийн үеэ өмөөрөх үг байна уу. Та нарын үеэс л Монголын кино урлаг уналтад орсон гэлцэх юм?

-Ардчилал гарч ирээд л бид нар кино урлагийг нь шавхайтай хутгасан гэж ярьдаг байхгүй юу. Би нэг ахмад уран бүтээлчтэй муудалцаж байсан юм. “Яс юман дээрээ та нар үзэгчдээ хальсаараа ороолгож хөөсөн хүмүүс шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үедээ тэд нар бидэнтэй адилхан л сэтгэж байсан шүү. 1990-2000 оны үед учраа олоогүй явсан нь үнэн. Тэрнээс Хойш өөр болж байгаа гэж би хэлнэ. Хэдхэн хүн дээр л тогтож байгаа юм л даа. Бат-Өлзий ах байна. Үнэхээр ялгарч хийдэг байлаа. Даваахай, Амраа, Тамираа, Сэнгэдорж, Болдоо байна. Энэ хэдхэн хүний нуруун дээр л яваа шүү. 

-Мөнгө харсан кино жинхэнэ уран бүтээл болохгүй. Тийм үү?

-Тийм шүү. Өөрийнхөө хүслээр хийх үү, хүмүүсийн хүсээд байгааг хийх үү гэдэг хоёр ондоо зүйл байгаа юм. Хүмүүсийн хүссэнийг хийвэл ашиг харсан, арилжааны кино болно. Ийм төрлийн уран бүтээлчид кассан дээр ашигтай ажиллаад байна л даа. Мань мэт шиг зөрүүд, өөрийнхөөрөө хийдэг гарууд дандаа ард нь яваад байна. Гэхдээ энэ тийм ч буруу зүйл гэж харахгүй байгаа. Инээдмийн, аймшгийн кино хийж болох ч чанарын асуудал л чухал байхгүй юу. Жанр гэдэг зүйл байгаа цагт чанартай бүтээл болж чадсан л бол үнэлэх л болно. Үзэгчид маань ч тэр, үзээд ойлгоход амрыг нь сонгодог болчихсон. Найруулагчид ч ялгаагүй. Киног угтаа яаж ч хийж болно шүү дээ. Удаан залхуутай зураглалыг арт кино гэж андуурах юм. Тийм биш. Арт киног хүмүүст сонирхолтойгоор хүргэж болно. Хэнээс ч хамаарахгүй, өөрийнхөө хийж байгаа уран бүтээлийг л хэлээд байгаа юм шүү дээ. Тэр нь хүнд таалагдах эсэх хамаагүй. Нэг, хоёр хүн үзсэн ч хамаагүй. Цэвэр сэтгэлгээний уран бүтээл байх ёстой юм. 

Эндээс ургуулаад ярихад, “48 цаг” кино наадам гэж болдог байлаа. Залуус хоёрхон өдрийн дотор ямар ч хорио цээргүй бүтээл хийх боломжийг олгодог байсан. Энэ кино наадамд олон жил оролцсон. Энэ л байхгүй юу. Зарим жил кино хийхгүй өнжихдөө “48 цаг”-т богино ч хамаагүй кино хийгээд өгчихөөр хорхой дарагдчихаж байгаа юм чинь. Энэ жил Улаанбаатар кино наадам маань ямар гоё болов оо. Гайхалтай. Урлаг гэдэг өөрөө гоё зүйл. Бид урлагийн төлөө гоё хувцсаа өмсөж очих ёстой. Хүүхнүүд гоё даашинзаараа гангарч очих ёстой. 

-Кино наадам гэснээс сүүлийн үед манай уран бүтээлчид гадны кино наадмуудаас шагнал түүх боллоо. Сайхан хэрэг. Гэвч өнөөх л бидэнд сонин биш Монгол ахуйн сэдэв. Яахав гадныханд сонин байх. Утаа дарсан бор гэр, ахмад жүжигчин Борхүү гуай, домботой цай гэдэг ч юм уу. Яагаад заавал ийм сэдвийг барьж аваад байгаа юм бол? 

-“Ингэн нулимс” гээд сайхан кино хуучин байсан. Яахав суурин иргэншсэн Монголыг харуулж болох. Гэвч гадныханд манай ахуй уламжлал сонирхолтой байгаад байна л даа. “Ямар сонин юм бэ? Нүүдэлчид чинь ээжийгээ ингэж гударч алдаг байсан юм уу. Ам барих ач гэдэг чинь ийм учиртай юм уу” гэх өнцгөөсөө сонин. Японы “Наро уулын домог” гэдэг кинон дээр нас өндөр ээжийгээ амьдаар нь ууланд аваачиж тавьдаг шүү дээ. Хүний сэтгэл зүйн хамгийн хурц хэлбэрийг харуулж байгаагаараа онцлог байна. Байх ёстой зүйл. Бас чиний хэлдгээр заавал ийм сэдвээр биш суурин иргэншлийг яагаад харуулж болохгүй гэж. Тэгэхдээ өвөрмөц, өөр зүйлсийг барьж болно. Бид чинь суурин иргэншилтэй дөрөө харшуулаад дөрөв, таван үеэ үзлээ. Манай одоогийн суурин иргэншил бас нэг өөр ертөнц шүү. Энэ талаар кино хийгээд гадны наадмуудад ороосой гэж би боддог. Бид чинь дэлхийн иргэн шүү дээ. Уйтгартай дэвсгэр хэдий ч сонирхолтой зүйлүүдийг дэлгэж болох юм. Замын түгжрэл,  утаа гээд л дэлхийн хэмжээний асуудлуудыг тулгуур болгох нь зөв байх. Гэхдээ аль ч уран бүтээл хүний тухай хийвэл сайн л даа. Хүний мөн чанар, сэтгэлгээний тухай хийх нь л хамгийн чухал. Ямар дэвсгэр дээр байх нь дараагийн асуудал гэж хардаг. Ер нь бол манайхны кинонууд үнэхээр гайхалтай болоод л тэнд очоод шуугиулаад байгаа хэрэг. Тэр тусмаа манай эмэгтэйчүүд сайн хийж байна. Манай эрчүүд хаана байна вэ? бас бодох л асуудал. 

-Хэн нэгэн сонирхогч танд зохиолоо бариад ороод ирвэл та яаж хандах вэ. Хөөгөөд гаргачихгүй л байх?

-Мэдээж хөөхгүй. Үнэхээр л тэр хүн намайг гээд ирж байгаа бол жүжиглэх хүсэлтэй хүн ч бай би зөвлөөд л явуулна. "Надад үнэхээр гайхалтай зохиол байна" гэж чатаар бичсэн хүн ч бий. Манайхан кино зохиол бичиж байна гээд өгүүллэг бичээд байдаг. Үнэн хэрэгтээ кино зохиол бол тэс ондоо зүйл. Сониноос, СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал ах надад нэг авдрын мухарт дарчихсан гэдэг шиг гоё зохиол үзүүлсэн. Аав нь Гомбо гээд мундаг зохиолч байлаа. “Моторын дуу”-гаар нь хүмүүс мэднэ. Нэг дарагдчихсан зохиолыг нь Золоо ах надад үзүүлсэн. Маш сонирхолтой зохиол байсан. Би тэр зохиол дээр ажиллахыг үнэхээр хүсэж байгаа. Манай буриадын түүхтэй холбоотой гоё зохиол байна лээ.

-Магадгүй таны дараагийн уран бүтээл юм биш үү? 

-Магадгүй, магадгүй. Тэрийг кино болгочих юм сан гэж аазгай хүрсэн шүү. Гэхдээ би өөрийн болгож хийнэ. Хэчнээн агуу Стивен Кингийн зохиол байсан ч би өөрийнхийгөө болгож хийх байхгүй юу. Хэчнээн агуу Уильям Шекспирийн зохиол байсан ч би өөрийн болгож найруулна. Яагаад гэвэл кино найруулагчаараа овоглогддог. Харин тайзны бүтээл бол өөр. Найдандорж гуай найруулсан ч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” гэдэг биз дээ. 

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    33 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 56 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 19 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 20 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 2 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 13 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 14 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 27 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 34 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 47 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 40 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 50 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 34 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 50 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК