Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн зууны МАНЛАЙ заан, өнөө цагийн ДОМОГТ хүчтэн Д.Мягмар

2023-12-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1949 онд мэндэлсэн. 74 настай.

БАРИМТ 2

Түүний төрсөн нутаг бол Улсын аварга О.Хангайн төрсөн нутаг болох Ховд аймгийн Буянт сум билээ. 

БАРИМТ 3

Тэрбээр 1971, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1991 онуудад Улсын баяр наадамд нийтдээ 11 удаа шөвгөрсөн шилдэг заан байлаа. 

БАРИМТ 4

1972 оны Мюнхений олимпод сонгомол бөхийн төрлөөр өрсөлдөж байсан.

БАРИМТ 5

Тэрбээр багадаа хөдөө Цагаан сарын барилдааныг радиогоор сонсдог байжээ. Тухайн үед Хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай бөхчүүдийг овог нэр аймагтай сумтай нь гайхалтай гоё тайлбарладаг байлсан гэдэг. 

БАРИМТ 6

Багаасаа бөх болох хүсэлтэй байсан тэр 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж ирээд хамгийн анх Цагаан сарын барилдаанд барилдаж байсан цаг 1968 он. 

БАРИМТ 7

Тэр жил тэрбээр Аймгийн заан цолтой байсан гэдэг. 

БАРИМТ 8

Радиогоор аварга, арслангуудыг цоллоход өөрөө аварга болчихсон мэт догдолж, босоод дэвчихдэг байсан тэрбээр уг барилдаанд ганцхан даваа авбал их юманд бодсон ч нутаг усныхаа нэрийг зарлуулж, гурав давсан гэнэ лээ. 

БАРИМТ 9

Тэрбээр хоёрын даваанд Өвөрхангайн С.Цэдэвсүрэн начинг, гурвын даваанд Архангайн Хотонтын “Том” хэмээх улсын арслан Д.Жамц гуайг унагасан бол дөрвийн даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдаад өвдөг шороодсон.

БАРИМТ 10

Тэрбээр бөх хүний жудагт сэтгэлээр Ч.Бямбадорж, Р.Даваадалай, Т.Бат-Эрдэнэ зэрэг нутгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжиж улсын цолонд хүргэсэн.

БАРИМТ 11

1971 онд 5 давж улсын начин болсон.

БАРИМТ 12

1974 онд 6 давж "Өсөх идэр" чимэг, 1975 онд 6 давж "Хуйрнан шуугигч" чимэг, 1977 онд 5 давж "Уран мэхт" чимэг хүртэн Улсын начин хэмээх цолыг гурван удаа баталжээ. 

БАРИМТ 13

Улмаар 1978 онд 7 давж улсын заан цол хүртжээ.

БАРИМТ 14

Тэр цагаас хойш 1979 онд 5 давж "Өсөх идэр" чимэг, 1980 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг, 1986 онд 6 давж "Хурц гарамгай" чимэг, 1987 онд 5 давж "Уран барилдаант" чимэг, 1988 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг, 1991 онд 6 давж "Цогт гарамгай" чимэг хүртсэн шилдэг бөх билээ. 

БАРИМТ 15

Жараад оны сүүл үеэс наяад он хүртэлх энэ зурвасхан үед монгол бөхийн нэгэн үеийн алдар цуутнууд хоорондоо ид барилдаж байлаа. Д.Дамдин аварга хариагүй, хоёр Мөнх ид, С.Цэрэн, Ч.Бээжин аваргууд лут байсан үе. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, У.Мижиддорж, Л.Сосорбарам, “Тэмээ өргөдөг” Б.Жамьяандорж, Ж.Хайдав, П.Дагвасүрэн гэх аваргын дайны арслангууд энэ хэдийг залгаад Цэрэнтогтох, Д.Хадбаатар, М.Мөнгөн нар тодорсон юм. Эд нар бол Д.Мягмарын начин цолтой байх үеийн хар дарсан зүүд байлаа. Учир нь тэр Улсын баяр наадамд үргэлж тэдэнтэй таарч, цолоо ахиулж чаддаггүй байжээ. Шөвгийн дөрөвт үлдэж чадалгүй, дунд шөвгөөс мултарчихдаг мань эр 1978 онд цолоо ахиулж, заан болсон. 

БАРИМТ 16

Тэр арван жилийн ангидаа хамгийн том биетэй нэгэн байжээ. Ангийнх нь бүх хөвгүүд ээлж дараагаар түүнд унадаг байсан гэлцдэг. 

БАРИМТ 17

Нэгэн өдөр түүний ах нь халаасанд багтдаг жижиг шатар өгчээ. Мань эр ангийнхаа хүүхдүүдэд хандан миний гарыг газар хүргэсэн хүнд шатраа өгнө гэж ам гарсан удаатай. Гэвч түүний гарыг хэн ч газарт хүргэж чадаагүй гэдэг. 

БАРИМТ 18

Түүний аав их бяртай хүн байсан гэж нутаг усныхан нь ярьдаг. 

БАРИМТ 19

Д.Мягмар наймдугаар ангид байхдаа л аймгийнхаа том цолтнуудтай ана мана үздэг, аатай бөх болчихсон байсан учир үеийнхэн нь түүнийг давж хүчирдэггүй байсан аж. 

БАРИМТ 20

Хүчтэй, сайн барилддаг, том биетэй учир ангийнхан нь түүнийг "Танк" хэмээн хочилдог байж.

БАРИМТ 21

Тэрбээр 1991 онд аварга Д.Хадбаатараар тав, шинэ начин Х.Амраагаар зургаа давж 43 насандаа их шөвөгт үлдэж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жил барилдаад зодог тайлсан юм. 

БАРИМТ 22

Д.Мягмар есдүгээр ангидаа Ховд аймгийн баяр наадамд үзүүр булааж, Аймгийн заан цолонд хүрсэн. 

БАРИМТ 23

Түүний хамгийн сайн хийдэг мэх нь гар ачих гэлцдэг. Гэвч түүний унаган мэх нь өсгийлдөх, цолгооноос цохих мэх байжээ. Тэр мөн хүний хийсэн мэхийг хариулж барилдахдаа гаргуун нэгэн байв. 

БАРИМТ 24

Тэрбээр "Сүүлийн үеийн залуу бөхчүүдийн талаар сэтгэл дундуур явдаг. Гар ачаа гэх мэхийг мартагнуулахгүй залгамжлах залуус ховор байна" гэж хэвлэлд ярьж байв. 

image

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд бямба гарагт болох гэж буй. Тэгвэл бид та бүхэнд манлай зааны тухай сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.21.117.210)
    Ховд нутгийн нэрийн хуудас 20-р зууны манлай заандаа сайн сайхныг хүсье.
    2023 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 47 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК