Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үгэнд ор Н.Алтанхуяг аа, үгэнд орохгүй бол шоронд ор

2024-1-19
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

1993, 2013 оны хуульд 2024 онд өөрчлөлт оруулаад явж болно. Амьдрал баян учир тухайн үеийн олон нөхцөл байдлаас хамаараад хуульд өөрчлөлт ордог. Миний хувьд өөрчлөлтийг буруу гэж хэлээгүй. Өөрчлөгдөж, сайжирч байх ёстой.

ЭШЛЭЛ 2

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж буй төсөл дээр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулна гэх заалт байхгүй байгаа. Гол эсэргүүцээд байгаа асуудал энд бий.

ЭШЛЭЛ 1

Би 2020 онд УИХ-д орж ирээд их цочсон. Болохгүй байгаа зүйлийг болохгүй байна гэж хэлсэн. Гэтэл үүнийг дуугай болгох юмсан гээд хөдөлж эхэлсэн. Н.Алтанхуягийг шоронд явуулах аргыг ол гэж хэлсэн. Хэн нэгэн Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн асуудал болгосон. Үүний хамгийн эхний алхмыг сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс өмнө Ч.Хүрэлбаатар хийсэн.

ЭШЛЭЛ 4

Намайг ганц удаа дуудаагүй хэр нь яллагдагч болгосон. Засгийн газрын тогтоол гэдэг бол Н.Алтанхуягийн тогтоол биш. 1990 оны тогтоол байхгүй болж байна.

ЭШЛЭЛ 5

Засгийн газрын тогтоолоор би шоронд явсан бол миний араас бүх Ерөнхий сайд явах байсан. Тиймээс тэд бясаагаа алах гэж байшингаа шатаах нь гэдгээ ойлгосон байх. Үүнд гаднын сонирхол бий.

ЭШЛЭЛ 6

Бид алдаа дутагдал гаргаж байна уу гэж хэн ч бодохоо больсон байна. Маш их бяртай болсон. Харин эсрэгээрээ тэр юу яриад байна вэ, түүнд хэрэг ол гэдэг болжээ.

ЭШЛЭЛ 7

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үеэс гарсан нэг үг бий. “Үгэнд ор Н.Алтанхуяг аа, үгэнд орохгүй бол шоронд ор” гэж. Би хариуд нь “хуц” л гэж хэлсэн. Гэтэл намайг огцруулсан. Огцруулаад зүгээр хаяхгүй л дээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд миний хамаатан садан, үр хүүхэд бүгд хэлмэгдсэн.

ЭШЛЭЛ 8

Монгол Улс 14 төрлийн бонд босгосон. Бид одоо ганцхан бонд ярьдаг. Чингис бондоор нүдэнд харагдах зүйл босгосон учир мэдээд байгаа юм. 2012 оны сонгуулиас өмнө хамж шимж болох бүхнээс зээл аваад иргэдэд 1 сая, 1,5 сая төгрөгийг тараасан. Гүйцэд тарааж чадаагүй. Үүний үр дүнд 1,5 тэрбум ам.долларын өр үлдсэн.

ЭШЛЭЛ 9

Би худал хэлдэг хүмүүст маш дургүй. Одоо энэ Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрт маш дургүй байгаа. Бондын өрийг өөр бонд босгож төлж байсан. Үүнийг тэд яагаад үнэнээр нь хэлж болохгүй байгаа юм бэ.

ЭШЛЭЛ 10

Бонд босгож 13 аймгийн төвийг засмал замаар холбоогүй бол төсвийн мөнгөөр өнөөдрийг хүртэл замаар холбогдоогүй л байгаа. Харин бондоо яаж төлөх вэ гэхээр жил бүрийн төсвийн мөнгөөр хийх ёстой байсан. Үүнийг тэд хийгээгүй.

ЭШЛЭЛ 11

Төрийн толгойд гарсан хэдэн хулгайч өөрсдөө баяжиж, баялгийг цөлмөхийн тулд Монголоо нураасан.

ЭШЛЭЛ 12

Улстөрч болгон өрөлдөгчөө намнана. Энэ цаашид ингэх юм байна, энэ миний үгийг дагахгүй байна тиймээс үүнийг явуулна гээд. Өнөөдөр МАН яг ийм болсон байна. Нэгдүгээрт, нөгөө намын өрсөлдөгчдийг, дараа нь өөрийн нам доторх өрсөлдөгчдийг зайлуулна.

ЭШЛЭЛ 13

Намайг зайлуулах акцыг Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр нийлж байгаад зургаан саналаар огцруулсан.

ЭШЛЭЛ 14

Би үнэхээр сайхан ажиллаад, дөрвөн жил гялалзуулчихъя даа гэж бодож байлаа. Гэтэл намайг огцруулах ажил 2013 оноос эхэлсэн. Ардчилсан намын зөв бодлогыг хэрэгжүүлээд явсан бол Монгол Улс дөрвөн жилийн дотор өөр болох байсан. Үүнээс олон жил хэрэггүй юм байна лээ.

ЭШЛЭЛ 15

Арван жилийн өмнө Эрдэнэс Тавантолгойг тоодог амьтан байгаагүй. Ц.Элбэгдорж Эрдэнэтийг тураалд орсон үхэр гэж хэлж байсан. Чингис бондоос 200 сая ам.долларыг өгсөн. Ганц цанхыг ухахаар л Чалко авчхаад байсан нь тэр.

ЭШЛЭЛ 16

Намайг огцорсны дараа Ерөнхий сайд, намын даргаар хоёр өөр хүн ажиллаж эхэлсэн. Сайд нь Ч.Сайханбилэг, намын дарга нь З.Энхболд. Би итгэл үнэмшлээрээ намын даргын ажлаа өгсөн.

ЭШЛЭЛ 17

Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар байгуулагдаад, нэг жил ч болоогүй сонгуулийн бэлтгэл дээ гараад, алга болсон.

ЭШЛЭЛ 18

С.Эрдэнэ намын дарга байхдаа намайг намаас хассан. Тэгээд л би бие дааж нэр дэвшсэн. Чухам цаад санаа нь “Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшээд, улстөрөөс арчигдаг” гэх ийм л тооцоо хийсэн байх. Үүний гол тоглогч чинь Ц.Элбэгдорж. Уг нь Ардчилсан намыг Их сургуулийн багш байхдаа байгуулалцсан юм.

ЭШЛЭЛ 19

АН-ын үнэт зүйл өдөр бүр УИХ дээр ч, амьдрал дээр ч зөрчигдөж байна. Манай хурал гэж дарга л сонгодог хурал болсон байна.

ЭШЛЭЛ 20

Энэ оны сонгуульд намаасаа нэр дэвшинэ. Би МАН-ынхны үгэнд ороогүй үг хэлэх эрх чөлөөтэйгөө үлдсэн. Дахиж УИХ-ын гишүүн болох нь миний сонирхол биш.

ЭШЛЭЛ 21

Х.Баттулга, М.Энхболд хоёр өрсөлдөхөд, М.Энхболдыг гаргана гээд Ц.Элбэгдорж эд нар тохирсон байсныг дурын хүн хэлнэ. Энд би Х.Баттулгыг дэмжихээс өөр арга байгаагүй. Тэгээд надад зөвлөхөөр ажиллах санал тавьсан. Зөвлөхөөр нь нэг жил орчим ажиллахад, бид хоёр 100 хувь санал нийлдэггүй юм билээ. Үзэл бодол, зарчимдаа л байя гээд ажиллахаа больсон.

ЭШЛЭЛ 22

Би Л.Гантөмөрт нэг их юм хэлдэггүй. Учир нь бөөгнөрөөд дайснаас тамгаа авч байхад нь олон юм яриад яах вэ гэж боддог. Харин дорой байдлыг нь дэмжинэ гэсэн үг биш.

ЭШЛЭЛ 23

Би өөрийн үзэл баримтлал, зарчимдаа өнөөдрийг хүртэл үнэнч тууштай яваа. Цаашдаа ч тийм байх болно.

ЭШЛЭЛ 24

Ардчилсан нам надад жижигдээд байна гэхэд “өө их томорчхож” гэнэ лээ. Үгүй. Ардчилсан Монгол Улс илүү том, чухал байна. Үүний төлөө би ардчилсан намд хаана нь баймаар байна, тэрийг хийхэд бэлэн гэж хэлсэн.

image

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орсон ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Miss Veronica (23.26.221.2)
    Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam gospođica Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90,000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com
    2024 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.118.178)
    Алтанхуяг гишүүн шудрага зарчимч нэгэн. Тийм хүнд хүн богон дургүй байлгүй яахав. Гэхдээ Монгол төрд хэргэтэй нэгэн. Юм уншиж, түүхийн гэрч болсон иргэн миний хувьд Алтанхуягийн засгийн газар үнэхээр дэд бүтэц тэр дундаа 21 аймгийг улсын нийслэлтэй холбох ажлыг гардан хийсэн шүү. Хэрвээ хийгээгүй байсан бол Дарханы замын түүх давтагдах басан гэж бодож байна. Тэр үеийн ЗГ үнэхээр эх оронч сэтгэл гаргасан үр шимийг бид хүртээд сууж байна. Монголчууд бодит үнэнийг мартаагүй байх. Түүнтэй адилхан Монголын эдийн засгийг тогтворжуулхад Ч,Хүрэлбаатарын үүрэг роль маш их шүү. Үнэн юмыг булавч бултайна гэдэг дээ. Монголчууд минь ухаантайхан сонгуульдаа оролцоорой доо. Сагсалзаад байгаа залуучууд бүр анхаарах хэрэгтэй!!!! Он цагийн 3 хэлхээ байхгүйгээр улс орон хөгжёөн түүх байдаггүй юм байна лээ.
    2024 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.90.84)
    Энэ АЛТАНХУЯГ МОНГОЛЧУУДАД ХАЙРГҮЙ МУУХАЙ ЗАЛЬТАЙ УС ГҮЙЛГЭНЭСЭН МУУХАЙ ӨВГӨН
    2024 оны 01 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.176)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.92.175)
    Мөнгө идэх гээд нүд ам нь гялтагнаад ходоод нь хонхолзоод байна.
    2024 оны 01 сарын 20 | Хариулах
  • Нараа (66.181.188.97)
    энэ нэг нөхөр дандаа эм хүн шиг гоншигнож явах юм, тэтгэвэртээ гарах цаг нь болчихсон байхад ингээд зууралдаад байгаа энэ мэт нөхөд улсын хөгжлийг мөн их хүйш татаж, залуусын замыг хааж байна даа
    2024 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.186)
    Иймэрхүү хөгшчүүл энэ төрд хэрэггүй болсоноо ойлгодог болоосой яг юу хийсэн хоолны савханцар вэн
    2024 оны 01 сарын 19 | Хариулах
    • Алтанхуягийн талаар муу хэлэх үг алга хажууд нь байсан нөхөд бол ноход...
      2024 оны 01 сарын 19
    • З
      Хийх юмтай хийсэн юмтай л хүн
      2024 оны 01 сарын 19
  • Зочин (103.212.117.56)
    Элбэгдорж гэж нэг гай байнааа...
    2024 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 39 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 48 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК