Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манант хотын "дэндүү хайрлагчид"

2024-2-16
0
ЖИРГЭХ

"Ямагт биднийг учруулдаг яруу найраг мандтугай" гэдэг үг, яагаад бид яруу найрагт дурлаад буйгаа үл ойлгодог тухай бодлууд үргэлж л тархи дотор түчигнүүлнэ. Хариултыг нь хэзээ ч олж чадахгүй байгаа нь хамгийн зөв хариулт мэт. "Яруу найраг угтаа л яруу байдаг" гэдэг шиг хүний сэтгэл ч уг гүндээ хамаг сайхнаа нуучихдаг гэмтэй. Залуу байхын сайхныг өтөлсөн хойноо л мэдэрдэг байх. Залуу насанд гэвч, гэнэн бас тэнэг амьдардаг улс шүү дээ бид. Тийм байх нь ч амар мэт. Энэ нь л насыг хөглөж, хөгширсөн ч эргээд залуу болгох шидийг яруу найраг гэдэг юм аа...

May be a black-and-white image of 4 people and lighting

Манантай хотын найрагчдыг үе үе цуглуулдаг ганцхан уншлага байсан нь "Fat Cat" жазз клубт болдог "Poetry Night" байлаа. Байлаа ч гэж одоо тэнд бүгдээрээ цугладаг хэвээр. Өөр илүү сонирхолтой нэгэн уншлага зохиогдох болсон нь "Манант хотын мөртүүд" юм. Хэсэг нөхөд яруу найраг ярин тамхилж суухдаа ийм зүйл сэдсэн хэрэг. Сэддэг хүн олон, хийдэг нь харин цөөхөн. Тэд гэвч хийгээд эхэлчихсэн. 

May be an illustration of 1 person and text

Өнгөрсөн мягмар гараг, Хайрын баярын өмнөх өдрийн үдэш Улсынхаа их дэлгүүрийн долоон давхарт "New York Empire" ресторанд саатаж, ганц хоёр шил шал айраг цааш нь харуулав. 

May be a black-and-white image of 8 people, lighting and table

"Нэгэн лам бүсгүйд дурлаад" гэж ирээд л ярьдаг "янаг" түүхтэй өдрийг угтаж, "Дэндүү хайртай даа" яруу найргийн уншлагыг өнөөх залуус зохиож байгаа нь энэ.  Угталтын дарс, электро хөгжим намайг угтсан нь анхнаасаа л сонирхол татав. 

May be a black-and-white image of 2 people

Арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпил, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нар хүндэт зочноор уригдан өөрсдийн шүлгээс уншив. Олон ч зочин ирсэн. Ирсэн зочид бүгд сэтгэгдэл дүүрэн буцсан даа...

May be a black-and-white image of 7 people, lighting, violin, speaker and text

May be an image of 1 person and musical instrument

Тэдгээрээс гадна Болор цомын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин нарын тэргүүтэй 14 залуу уран бүтээлч шүлэг, яруу найргаа толилуулсан юм. Ш.Бадам, С.Бэрцэцэг, Ж.Оргил, Ч.Ууганбаяр, Ө.Үлэмжтөгс, Б.Чандмань, Б.Алтанхуяг, А.Ерөөлмаа, С.Батзориг, Т.Соёмбо нарын залуус зочин яруу найрагч нь байлаа. 

May be a black-and-white image of 1 person, speaker, lighting and saxophone

May be an image of 2 people, accordion, violin and text

Онцлох хамгийн залуу, галтай найрагч нь өдгөө 73 насыг зооглож буй Ойдовын Содномпил гэмээр санагдав. Хамгийн ахмад зочин авч түүний зүрх хэтэрхий залуу билээ... Тэр 10 настайгаас эхлэн 60 гаруй жилийн турш тасралтгүй цуглуулсаар өдгөө 30 мянган номын цор ганц хувийг цуглуулж, баялаг сантай болсон гэдэг. 

Гоо сайхнаас илүүтэй

Ашиг хонжоог бодсон

Гоомойхон үед амьд яваа даа

Гомдох шигээ

Гунигийг минь тайлах гэж

Бүсгүй иржээ.

Шулам гэдгийг би яаж мэдэх юм

Гунигийг минь тайлах гэж

Дарс авч иржээ

Хор гэдгийг би яаж мэдэх юм

Бүсгүйг бүсгүй

Дарсыг дарс гэж

Эцгийн минь үед нэрлэдэг байсан

Эртээ урьд цагт... гэж ирээд л нандин гэгч нь бичсэн хэд хэдэн шүлэг дуудаж энэ үдшийг өндөрлүүлсэн юм. 

May be a black-and-white image of 1 person, violin, guitar, accordion and text

Эртнээс л таних учир дээрх шүлгийнх нь тухай хэсэг ярилцахад, "Би шүлгүүдээ 70-аад онд бичсэн юм. Олон ч биш дээ. Аавын минь үед бүсгүй хүн бүсгүй л байсан. Харин одоо бол шулам гэдгийг нь яаж мэдэх юм бэ? Гоомойхон үе ирчихжээ. Тухайн үед шүлгүүдийг маань хүмүүс тоодоггүй байлаа. Харин одоогийн залуус намайг үнэлж, шүлгийг минь уншиж явдагт талархдаг" гэв. 

May be a black-and-white image of 10 people, accordion, lighting and crowd

Яруу найраг угтаа энгийн амьдралын дуу хоолой гэж би боддог. Ж.Оргил гэж яруу найрагт дурлагч хүн бүхэн л шүлгийг нь мэддэг, даруухан эрхэм энэ газар саатав. Миний мэдэх хамгийн энгийн, элдэв чимэггүй үгээр эвтэйхэн биччихдэг, сайн яруу найрагч бол тэр. Сайхан шүлэг олныг уншсан ч хүмүүсийн сэтгэлийг госойлгов. Учир нь хүмүүс түүгээр, 

Намрын ой

Адил сэтгэлд тань

Түлээчин шиг

очсоныг уучлаарай.

Нар салхины

үнэрт согтоод

Хаа буйгаа мэдсэнгүй.

Ширхэг өвсийг тань хөндөж

Анирыг эвдэхгүй гэхдээ

Сэмээрхэн явсан минь

Гэмтэн шиг санагдуулсан байх.

Уйлахдаа чи

Улам үзэсгэлэн нэмэх ч

Уйтгарлан дүнсийх чинь

Сүүдрийг хүртэл жиндээх юм.

Өөрөөс минь болж

Өвөл болохыг чинь тэвчихгүй ээ.

Тэнгэрээс олс унжуулаач дээ

Тэгвэл чамд үнэнчээ үзүүлье

Хайрт минь... гэх тэртээ 2007 онд бичсэн энэ шүлгийг нь уншуулахыг хамгийн ихээр хүсчээ. Одоо тэр эхнэрийнхээ сэтгэлд түлээ бэлтгэхээ болиод, жимс түүж яваа гэж би итгэнэм. 

May be a black-and-white image of 1 person, saxophone, speaker and text

Энэ үдэш шинэ залуу дуучидтай байлаа. Яруу найргийг хөгжилтэйгээр харуулсан меменүүдийг өргөн дэлгэцээр харуулсан нь олныг хэсэг ч болов элгээ даран инээхэд хүргэв.

May be a black-and-white image of 7 people, lighting and text

Олон найрагчаар хүч хаяж, Т.Хулан зураачийн үзэсгэлэнгээр чимэг нэмсэн шинийн дөрөвний уншлага өндөрлөсөн ч зочид нь тэр газраас явахгүй, шөнө дунд хүртэл ширээ тойрч суугаад өчнөөнийг ярьцгаасан байна лээ. Утга зохиолд уруу татах их үйлсэд нь амжилт хүсье даа...

May be a black-and-white image of 1 person, lighting, trumpet and text

May be a black-and-white image of 4 people, people studying, chess and text

May be a black-and-white image of 5 people and crowd

May be a black-and-white image of 7 people, lighting, speaker and text

May be a black-and-white image of 1 person, clarinet, violin, trumpet, saxophone, flute, oboe and text

Л.Сая 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 44 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 48 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 54 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 57 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 6 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК