Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Эрдэнэбулган: Хүүхдүүдээ гар утас, сошиал орчноос холдуулж, малчин айлд илгээх хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024-3-01
0
ЖИРГЭХ

“Хонь хариулж, тугал татаад, жимс түүж, ойгоор морин аялал хийснээр хүүхдүүд чухал боловсрол эзэмшинэ” хэмээн ярих энэ эрхэм бол Х.Эрдэнэбулган.

Хүүхдүүдээ гар утас, сошиал орчин, зурагтнаас түр ч болов холдуулж, малчин айлд илгээн, нүүдэлчин ахуй соёлтой танилцуулах хөтөлбөрийг тэрбээр эхлүүлэхээр болжээ.

“Амьдрал гэдэг хамт байхад аз жаргалтай байдаг хүмүүстэйгээ цуг байж дурсамж бүтээхийг хэлдэг. Тийм болохоор хөдөөгүүр хаа сайгүй явахдаа бага охиноо дагуулж явдаг” гэдгийг сэтгүүлч мэргэжилтэй малчин залуу онцолж байлаа.

Булган аймгийн Хангал суманд мал маллаж буй тэрбээр малчин ахуй, нүүдэлчдийн өв соёлыг ирээдүй хойчдоо таниулж, өвлүүлэн үлдээх зорилготой. Ийм ч учраас хуучнаар бол хөдөлмөр зусланг бичил маягаар малчин айлтай холбох хөтөлбөрийг энэ жил эхлүүлэхээр зэхэж байна.


-Хүүхдүүдийг монгол ахуйд ойртуулах, уламжлалт өв соёлыг таниулах зуны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа анх яаж төрсөн бэ?

-Өнгөрсөн жилээс “Хот айл” гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Өөрийнхөө гэрийн дэргэд хоёр илүү гэр бариад, амрагч авсан юм. Үр хүүхдээ хөдөөгийн ахуй, малчдын амьдрал, нүүдэлчдийн соёлтой танилцуулах зорилгоор хүмүүс их ирсэн.

Төсөлд хамрагдсан хүмүүс маань зургаадугаар сарын 10 гээд хичээл нь амарчихаар хүүхдүүдээ малчин айлд очуулдаг баймаар байна гэсэн санал тавьсан юм.

Малчин ахуй, нүүдлийн соёлтой танилцуулсан амралт танин мэдэхүйн зуслан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болох юм гэсэн санаа ингэж төрсөн. Энэ жил анхныхаа хүүхдүүдийг хүлээж авахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Хөтөлбөр эхний ээлжид хэрхэн хэрэгжих вэ?

-Өөрийнхөө гэрийн хажууд хоёр гэр барьж, хүүхдүүд амрах тухтай орчныг бүрдүүлнэ. Нэг ээлжид 8-10 хүүхэд хүлээж авахаар төлөвлөж байна. Амрах хугацаа нь 7 эсвэл 10 хоног байх юм. Насны ангиллыг нь бас бодож байгаа.

-Хүүхдүүд малчин айлд очсоноор өөрсдөдөө ямар давуу тал боломжийг бий болгох вэ?

-Суурин газар амьдарч буй эцэг, эхчүүд хүүхдээ цахим орчин, зурагтнаас холдуулах хүсэлтэй байдаг. Хөдөөгийн малчин энэ хүсэл биелнэ. Цэнгэг сайхан агаарт нүүдлийнхээ өв соёлыг танин мэдэж, монгол хүн гэдэг дотроо нуугдаж байсан зүйлийг сэрээхэд чухал хувь нэмэртэй гэж хэлмээр байна.

Хүүхдүүд ядаж л ажил сурна. Дэлхийн технологийг хэзээ нэгэн цагт сураад гадаадад очиж амьдарлаа ч гэсэн хөдөө нэг зун 10 хоног ч гэсэн амьдраад үзчихсэн хүүхдийн дотор малчин ахуй соёлын хэлтэрхий нуугдаад, тээгдээд үлдэнэ.

-Орчин үеийн хүүхдүүд монгол ахуйгаас холдсон гэж шүүмжилдэг. Жишээлбэл үнэхээр хурга ишигээ ялгахгүй байх тохиолдол байна уу

-Байлгүй яах вэ. Хүүхдүүд ч төдийгүй залуучууд хүртэл ахуй соёлоосоо үнэхээр их холдсон. Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг мэдэхээ, танихаа ойлгохоо байсан болов уу гэж боддог. Тэгэхээр язгуурын монгол хүнийг тээж яваа хүмүүс бол малчид юм. Бүгд хөдөө ирээд амьдар гэсэн үг биш. Хөдөө болон нүүдлийн соёл иргэншилтэй танилцах боломж нь орон нутагт өргөн дэлгэр байх ёстой гэж боддог. Үүний төлөө төр, малчин түмэн ч хичээх ёстой.

Малчин нь малчнаараа, гадаад явсан нь явснаараа үлдэг гэж огт хаяж болохгүй. Нүүдэлчдийнхээ гайхамшигт өв соёлоос хэзээ дуртай цагтаа суралцаж, ойлгож болох боломж нь малчин айлд түшиглээд монголын бүх хөдөөд байх учиртай гэж боддог. Тийм учраас энэхүү ажлыг эхлүүлнэ гэж зорьсон.

-Гэртээ хүүхдүүдийг байлгасан малчин айлын тухайд ямар сайн тал бий болох бол?

-Маш олон давуу тал бий болно. Амрагчид авч эхлэхэд манай 00 илүү тухтай болсон. Эко 00 гэсэн үг. Орчин цагийн хүмүүс тав тухтай бие засах боломжтой ариун цэврийн байгууламжтай болно гэдэг бол малчин айлдаа ч маш чухал дэвшил юм.

Нөгөө талаасаа сүү цагаан идээгээ бэлтгэж байгаа сав хүртэл эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэж эхлээд байна. Олон төрлийн зочидтой уулзахаар малчин хүн ертөнцийг олон өнцгөөс танин мэдэх, ойлгох, чихээ онгойлгох боломж бүрдэж байгаа юм.

Зөвхөн малчдаас биш малчид ирсэн зочдоосоо суралцах юм. Манай хүүхдүүд гэхэд герман хүмүүс ирэхэд англи хэлээр ярьж байна. Энэ нь хүүхдийн боловсолд хүртэл тодорхой дэвшил гэж харж байгаа. Энэ мэтчилэн олон давуу талтай. Ер нь амрагчдад малчин хүн амьдрал ахуйгаа тайлбарлахаар өөрийнх нь амьдрал нь ямар утга учиртай сайн сайхан зүйл вэ гэдгийг илүү гүнзгий ойлгож, танин мэддэг юм билээ.

-Хөтөлбөрийн төлбөр ямар байх бол?

-Төлбөрөө одоогоор тогтоогүй байна. Нэг хүүхдийн хоол, аюулгүй байдал, сургалтын гэх мэтчилэн бүх зардал ороод ойролцоогоор хоногийн 60,000-75,000 төгрөгийн байх юм гэсэн тооцоо байгаа. Тухайн хүүхэд хөдөө 10 хонолоо гэхэд 600,000-750,000 төгрөгийн зардал гарахаар байна. Хонь хариулах, тугал татах, явган аялал хийх, ойгоос жимс түүх зэргээс эхлээд олон төрлийн танин мэдэхүйн үйл ажиллагаа төлөвлөсөн учраас зардал их гарахаар байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хүн зайлшгүй шаардлагатай. Мөн хүүхдүүдийн хоол унд, гэр орныг нь цэвэрлэж, хариуцах гээд доод тал нь хоёр хүн ажиллана. Хүүхэд бүртэй би өөрөө тулж ажиллаж амжихгүй шүү дээ.

Хүүхдүүдээ 10 хоног монгол гэрт амьдруулж, нүүдэлчин ахуйтай танилцуулаад, хотод очихдоо хүүхэд нь морь унаад сурчихсан байна гэдэг бол маш том боловсрол. Хүүхэд нь эргээд буцахдаа монгол гэрийн эд хогшлыг нэг бүрчлэн таниж мэддэг болчихсон байна гэдэг бол 700 мянган төгрөгөөр үнэлэшгүй зүйл гэж бодож байна.

Хонь хариулж, тугал татаад, жимс түүн, ойгоор морин аялал хийснээр хүүхдүүд чухал боловсрол эзэмшинэ. Монгол ахуй соёлыг хичээлийг би өөрөө орно. Энэ ч бас их үнэ цэнэтэй зүйл юм. Энэ бүхнийг нэгтгээд төлбөрийг үнэтэй байна гэж бодохгүй байна. Олон биш цөөн хүүхэд авна гэж зорьж байгаа.

-Таны хувьд хөдөө амьдраад олон жил болж байгаа. Хөдөөг сонгосноор хотод байснаас илүү аз жаргалтай тайван амьдарч чадаж байна уу?

-Хамгийн гол нь эрүүл хоол хүнс, цэвэр агаар гэдэг талаасаа эрүүл орчныг бид сонгосон. Эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй чухал зүйл болохыг хүн бүр ойлгодог. Хөдөө эрүүл орчинд чанартай хоол хүнс хэрэглэж, сэтгэл зүйн хувьд ч гэсэн ямар нэгэн стрессгүй амьдарна гэдэг сайхан. Аз жаргалтай амар тайван амьдрал хөдөө л байна.

-Охиноо дагуулж хөдөөгүүр явж байгаа харагддаг. Хөдөөд хайртай иргэн болж хүмүүжиж байна уу. Хөдөөгийн тухай юу гэж ярьдаг вэ та хоёр?

-Амьдрал гэдэг хамт байхад аз жаргалтай байдаг хүмүүстэйгээ цуг байж дурсамж бүтээхийг хэлдэг. Тийм болохоор хөдөөгүүр хаа сайгүй явахдаа бага охиноо дагуулж явдаг. Ах, эгч нар нь том болчихсон учраас өөр газар байдаг. Бага охин маань хотод очихоороо гэртээ харъя, хөдөө явъя гэдэг. Ер нь бол охин маань угаасаа л хөдөөгийн хүн байсан юм шиг өөр хүмүүжилтэй. Монгол өв соёл, хөдөөдөө хайртай иргэн болж хүмүүжиж байна. Нүүдэлчдийн олон янз байдал, сэтгэлгээ хандлагыг охин маань надтай хамт аялж явахдаа таньж мэдэг л гэж боддог. Амьдрал мэдээж мөнх бус. Миний охины ой тоонд аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамж нь хадгалагдан үлдэх нь чухал гэж үзээд хөдөөгүүр дагуулж явдаг. Жинхэнэ монгол хүн болгох зорилготой юм.

-Нүүгээд ирвэл контентийг та эхлүүлсэн. Хөдөөг зорих хүсэлтэй иргэд танд ханддаг уу. Ямар асуудал ихэнхдээ хүмүүст хөдөөг зориход нь саад болж байна вэ?

-Олон хүн хандсан. Чадах чинээгээр зөвлөж, туслахыг хичээдэг. Хүмүүс хөдөөг зориход саад болж байгаа зүйл бол доод шатандаа бодит үр дүнгээ өгдөггүй монгол төрийн бодлого юм. Орон нутагт амьдарвал ипотекийн гурван хувийн хүүтэй зээл, нийгмийн даатгал, татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж амалдагч сумын төв дээр хэрэгждэггүй. Гоё уриа лоозон хэлдэг ч амьдрал дээр биеллээ олдоггүй.

Уг нь хүмүүс төрийн бодлогыг сонсчихоод хөдөөг зорих зориг гаргадаг хөрсөн дээрээ бодит байдал өөр байдаг нь урмыг нь их хугалдаг. Шийдвэр дээрээсээ биш доороосоо сум, багийн, гудамж хорооны түвшинд асуудлууд яригдах ёстой. Ингээд дээшээгээ явах учиртай. Тэнгэрийн юм хэтэрхий их яриад амьдрал дээр юу болж байгааг мэддэг хүн цөөхөн байна.

Т.Өлзийбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 39 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 43 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 28 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    17 цаг 1 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    17 цаг 7 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    18 цаг 3 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    18 цаг 9 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    18 цаг 10 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 34 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 56 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 50 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    20 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 10 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 34 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 45 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 46 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    21 цаг 8 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    21 цаг 17 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 32 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК