Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг хийх боломж бүрджээ

2024-3-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ ХСҮТ-д өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Монголын эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа Хавдар судлалын эмчилгээний чиглэлийг шинэ түвшинд авчирч буй эдгээр шинэ технологи нь бид өмнө нь хийж чаддаггүй байсан, үүний улмаас олон монгол хүн гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон юм.

Тэрбээр, манай улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын 15-р заалт болох “Тархи нугасны хавдрууд, толгой хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ”, мэдрэлийн мэс заслын 1 дүгээр заалт болох “Тархи, нугасны гүний түвэгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ” гэсэн хоёр заалтыг хасаж, эмчилгээний арга нь Монгол Улсад нэвтэрч, иргэд энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдэж буйд төслийг хэрэгжүүлэгч талууд, эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.

С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ “УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээг уг сангийн хөрөнгөөс гаргах зохицуулалтууд орсныг тэмдэглээд “Уг хуультай холбоотойгоор Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрөх хөрөнгийн хэмжээг 10,0 тэрбум төгрөгт хүргэж 2023 оны санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж тусгасан.

Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад шаардагдах санхүүжилтийг шийдэх боломжтой болсныг дуулгахад таатай байна” гэв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар гадаадад эмчлүүлэгсдийн 30 хувь нь мэдрэлийн болон хавдрын шалтгаант тархи, нугасны мэс засал болон стереотактик туяаны мэс засал хийлгэсэн байдаг. Тиймээс энэхүү шинэ технологи нэвтэрснээр тархи, нугасны хавдрын оношилгоо, эмчилгээг хийх боломжгүйгээс гадаадад эмчлүүлэхээр явж цаг хугацаа алдах, санхүүгийн дарамтанд орох байдал багасч эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд Монголд анхны хоёр шугаман хурдасгуурыг суурилуулан эмчилгээ эхлэж байсан бол өнөөдөр дэлхий дахинд хэрэглэгдэж буй хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн гурав дахь шугаман хурдасгуур Truebeam аппаратыг суурилуулан нээлтээ хийлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгийн тайлбарласнаар “Стереотактик туяа эмчилгээ буюу туяаны мэс засал” эмчилгээ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад хүндрэл, зовиур бага давуу талтайгаас гадна уламжлалт гурван хэмжээст туяа эмчилгээтэй харьцуулахад эмчилгээний давтамж хэд дахин бага юм байна. Энэхүү мэс заслыг тархи нугасны анхдагч хавдрууд болон тархины үсэрхийлэл, уушги, элэгний хавдруудад хийх боломжтой аж.

Тэрбээр манай улсад тархи, нуруу нугас, мэдрэлийн хавдар түгээмэл тохиолддог. Элэг, ходоодны хавдар шиг их биш ч гадаадад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн 30 хувь нь тус өвчний эмгэгийн шалтгаантай байдаг гээд ХСҮТ-ийн зорилго бол урьд нь хийж чаддаггүй байсан хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, цогцоор хүргэхийн тулд оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж байгааг хэлсэн.

Өнөөдөр нээлтээ хийсэн хоёр дахь шинэ технологи нь тархи нугасны хавдрын навигацийн мэс заслын эмчилгээ юм. Энэхүү технологи тархины хавдарт зөвхөн туяа эмчилгээ хийх биш мэс засал эмчилгээг хамтад нь хийх боломжтой болгож буй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Ингэснээр ХСҮТ нь тархи нугасны хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болж байгаа. Монгол Улсад Улсын гуравдугаар төв эмнэлгийн дараа тус төвд орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн Brain Lab навигацийн систем бүхий төхөөрөмжийг хүлээн авч, үр дүнд нь тархины мэс заслын үед хавдрын байрлал, хэмжээ, гүнийг тодорхойлж тархины үйл ажиллагааны эрүүл эдийг хадгалж үлдэх мэс заслыг хийх боломж бүрдэж байгаа юм байна.

Шинэ технологи нэвтрүүлэх ёслолд дэлхийд тэргүүлэгч мэдрэлийн мэс засалч ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, профессор А.А.Суфианов оролцсон. Түүнийг хавдрынхан мэдрэлийн мэс засалчид дундаа хөлбөмбөгөөр бол “Пеле” хэмээн тодотгосон бөгөөд Монголд өчигдөр ирээд ХСҮТ-ийн эмч нартай хамтран мэс засал хийж туршлагаасаа хуваалцаад амжсан байна. Профессор А.А.Суфианов “ХСҮТ-ийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж болон хагалгааны явцтай танилцахад тус байгууллагад мэдрэлийн мэс заслын хагалгааг нэвтрүүлэхэд асуудалгүй гэж харж байна. Цаашид тоног төхөөрөмжөөс гадна боловсон хүчний тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Миний харж байгаагаар ойрын жилүүдэд бүх төрлийн мэс засал эмчилгээг нутагшуулах боломжтой юм байна” хэмээн монгол эмч нарын чадварыг өндрөөр үнэлж буйгаа хуваалцсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (102.88.70.49)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 03 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (102.88.70.49)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 03 сарын 03 | Хариулах
  • Passports, Visas, Driver's License, ID CARDS (129.0.204.214)
    Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
    2024 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 38 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 43 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 28 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    17 цаг 1 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    17 цаг 6 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    18 цаг 2 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    18 цаг 8 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    18 цаг 9 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 33 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 56 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 49 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    20 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 10 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 33 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 45 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 45 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    21 цаг 7 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    21 цаг 17 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК