Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орчин цагийн ЗЭВСЭГТ ХҮЧИН үүсэн байгуулагдсаны 103 жил, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР тохиож байна

2024-3-18
0
ЖИРГЭХ

Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна. Энэ бол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний баярын өдөр юм.

1921 оны 3-р сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн өдөр. МАН Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийх үед “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрсдийн хүчээр хийх, харин Зөвлөлт улс зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцжээ. 3-р сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа 3-р сарын 14-нд жанжин Д.Сүхбаатар “байлдааны төлөвлөгөө бэлэн, байлдааны бэлтгэлийг бүрэн хангасан” тухай Нийслэл Хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ. Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг Хятадын цэргийн командлалд тулган шаардсан боловч хариу өгөөгүй гэдэг. Ийнхүү 17-ны орой жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан цэргийн ангиуд Алтанбулагаас хөдөлж 18-ны өглөө Хиагт хот руу довтолжээ.

Хиагт хотыг баруун, баруун хойд, чанх хойд талаас нь бүсэлж дайрснаар хятад цэргүүд сандарч бөөн бөөнөөрөө хотоос зугтан гарсан ч Хятадын морьт цэргийн хороо нь хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байсан тул арга буюу түр ухарсан гэдэг. Ардын журамт цэргийн сум, галт хэрэгсэл дууссан тул ар талаас хангалт хийлгүүлэн 2 их буу татан ирүүлснээр дахин довтолж тулалдааныг ялалтанд хүргэжээ.

Бүрэнхий болж байлдааны ажиллагаа зогссон ч хот руу орохоос зайлсхийж харуул манаа гарган, ойр орчмыг тагнуулан хоноод маргааш нь буюу 19-нд Ардын журамт цэрэг Хиагт хотод орж иржээ. Хотын орчимд бүгсэн хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэрэг үлдэн хөөж дарснаар Ардын журам цэрэг "эх орноо чөлөөлөх тэмцэл"-д анхны ялалт байгуулсан түүхтэй. Тэд 12 пулемёт, 7 их буутай 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй армийн хүчээр довтолсон гэдэг. Тус байлдаанаар Ардын журамт цэрэг 120 төрөл бүрийн буу, 9 пулемёт, 84 гар бөмбөг, 80 сэлэм, 26000 сум, 5 морин тэрэг зэргийг олзолж зэр зэвсгийн хүчээ зузаатгажээ.

Жанжин Д.Сүхбаатар Хиагт хотноо түр штаб байгуулан ажиллаж хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлж байв. Улмаар Ардын журамт цэрэг болон Оросын Улаан армийн хамтарсан ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд ирснээр 8-ны өдөр МАН-ын ТХ-ны хурал болж, Нийслэл хүрээнд байнгын Ардын Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргаж, 10-ны өдөр хуучин байсан Засгийн газрыг халж, Д.Сүхбаатарыг Цэргийн яамны Тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ. Дараа нь 7-р сарын 11-ний өдөр тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэн олонд тунхаглан зарлаж Нийслэл хүрээнд Ардын журамт цэргийн жагсаалыг зохион байгуулсан гэдэг.

Хожим нь Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсан байна.

Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ. Тогтоолд дурдсанаар, “...3-р сарын 18-ы өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байсугай. Жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгосугай” хэмээн заажээ.

Ийнхүү Цэргийн баярын өдөр-ийг 1946 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2003 онд УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-иар 3-р сарын 18-ны өдрийг “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДӨР” хэмээн тэмдэглэх тухай баталжээ.

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр” болж өөрчлөгджээ

Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нар хууль санаачлан өргөн барьсан юм.

Цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх юм гэж тэрбээр үзсэн ажээ.

Иймээс батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай асуудлыг боловсруулсан байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 36 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 40 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 25 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 58 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    15 цаг 4 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    16 цаг 0 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    16 цаг 6 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    16 цаг 7 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 31 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 53 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 47 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    18 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 7 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 31 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 42 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 43 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    19 цаг 5 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    19 цаг 14 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 29 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 30 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК