Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ууганцэцэг: Сонгуулийн хороодод 26 мянга орчим төрийн албан хаагч ажиллахаар судалгаа гарсан

2024-3-18
0
ЖИРГЭХ

Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг бүртгэж, сургах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэгээс тодрууллаа.


-Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Хуулийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг бүх шатны сонгуулийн хороодод ажиллуулдаг. Энэ нь төрийн албан хаагчдад сонгуулийн хороодод ажиллах эрх нээлттэй гэсэн үг юм. Бид www.e-election.mn цахим системийн “Суралцагч” цэсэд бүртгэл үүсгэж сонгуулийн хэсгийн хороод, мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллах албан хаагчдыг сургалтад хамруулж, сонгуульд ажиллах албан хаагчдын нөөцийг бүрдүүлж байна. Системд бүртгүүлэн сургалт үзэхдээ хэсгийн хороод, эсхүл мэдээллийн технологийн баг даамлаар ажиллахаа албан хаагч өөрөө сонгоно. Сонголтоос хамаарч системийн сургалтын сэдэв, сорил өгөх хэсэг өөр байна. Бүх хичээлийг амжилттай үзэж, сорилд тэнцсэнээр сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын нөөцөд бүртгэлтэй болно. Гэрчилгээ авсан албан хаагч сонгуулийн аль шатны хороонд ажиллах хүсэлтэй байгаагаа системээр дамжуулах илгээнэ. Ингээд тухайн шатны сонгуулийн хороодыг томилох эрх бүхий газраас ыүрэлдэхүүнийг системд баталгаажуулна. Төрийн албан хаагч системд бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв оруулах, баталгаажуулах шаардлагатай бөгөөд яг аль шатны сонгуулийн хороонд ажиллах хүсэлтэй байгаагаа зөв сонгох нь маш чухал юм. Бас системийн бүртгэлд оруулж буй ерөнхий мэдээлэл буюу анкетыг үнэн зөв гаргах нь чухал учир нь  албан хаагчийг сонгуулийн хороонд томилох үед энэ хэсгийн мэдээлэл хянагдана.

Сонгуулийн ерөнхий хорооноос Цахим системийн үйл ажиллагааг танилцуулах, сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэгт сургалт мэдээлэл өгч, холбогдох санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.  

-Албан хаагчдын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй асуудал бий юү. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад ажиллах хүний тоо нэмэгдэх байх.

-Төрийн албан хаагчдын ихэнх хэсгийн сургууль, цэцэрлэгийн багш нар бүрдүүлдэг. Сонгуулийн зохион байгуулалтын хугацаа нь албан хаагчдын амралт болон шалгалтын үетэй давхцах учраас сонгуулийн үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй байх тал бий. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод хүний нөөц бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ажилладаг. Сонгуулийн төв байгууллагын зүгээс бүртгэл, сургалт, гэрчилгээжүүлэх ажлыг цахим системд оруулснаар албан хаагчид ямар нэгэн хүндрэлгүйгээр сонгуульд ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг сургах, гэрчилгээжүүлэхтэй холбогдох журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан. Энэ журмын дагуу гэрчилгээжүүлэх болон давтан сургалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын тоо,  хэсгийн тоо нэмэгдсэн, гадаад дахь сонгогчдын саналыг авах зэрэг үйл ажиллагаатай холбоотойгоор сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа. Одоогоор 26 мянга орчим төрийн албан хаагч ажиллахаар судалгаа гарсан бөгөөд системд 1000 гаруй төрийн албан хаагч бүртгүүлэн хичээл судалж байна.

-Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ. Ажиллах хугацаанд үндсэн ажлаасаа чөлөөлөгддөг үү?

-Хамгийн эхний шалгуур нь төрийн албан хаагч байх ёстой. Улмаар сонгуулийн байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой бол эхэнд дурдсан системээр бүртгүүлж, сонгуулийн үйл ажиллагааны мэдлэг эзэмшсэнийг батлах  “Гэрчилгээ” авч нөөцөд бүртгэгдсэн байхад болно. Төрийн албан хаагчийг сонгуулийн хороодод ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгохоор хуульчилсан. Мөн сонгуулийн зардлаас зохих урамшууллыг олгодог.

-Цахим системээр бүртгүүлж, мэдээлэл авсны дараа заавал шалгалт өгөх үү?

-Тиймээ. Гэхдээ шалгалт гэхээсээ илүү мэдлэг бататгах сорил юм. Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдаас мэдлэг шалгах сорил авах бөгөөд түүнийг амжилттай өгснөөр системээс “Гэрчилгээ” олгогдоно.

-Цахимаар гэрчилгээ авчихвал сонгуулийн хороодод ажиллах эрх нээгдчихнэ гэсэн үг үү. Цаасаар гэрчилгээ авахгүй байж болох уу?

-Суралцагч сорил өгч тэнцэн Гэрчилгээ авсан бол хэсгийн хороодод ажиллах хүсэлтээ www.e-election.mn цахим системээрээ илгээх боломжтой болно. Ингэхдээ өөрөө аль шатны сонгуулийн хороонд ажиллах хүсэлтэй байгаа тэр хэсгээ сонгох боломжтой.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг, сум дүүргийн сонгуулийн хорооны дарга хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг системд баталгаажуулан ажиллана. Хүсэлт явуулсан төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг баталгаажуулж байгаа сонгуулийн хорооны дарга нар хянах юм. Тийм учраас суралцагчаар бүртгүүлж байгаа албан хаагч маань өөрийн мэдээллийг үнэн зөвөөр бүртгүүлэх нь чухал.

-Санал тоолох машины хэвийн ажиллагааг хангах мэдээлэл технологийн баг бас ажилладаг. Тэдгээр хүмүүсээ хэрхэн бүрдүүлж, яаж сургах вэ?

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийг бүрдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулдаг. Тус багийн бүрэлдэхүүнийг Хорооны тогтоолоор баталдаг. Эдгээр албан хаагчид нь 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд санал тоолох төхөөрөмж хариуцан ажиллах даамлуудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах бөгөөд энэ бүтцийнхээ дагуу системд бүртгүүлж, баталгаажуулан ажиллана. Өөрөөр хэлбэл, www.e-election.mn цахим системээрээ суралцагчаар бүртгүүлэх үед “Мэдээллийн технологийн баг, даамал” гэсэн сургалтын төрлийг сонгон суралцаж ажиллах хүсэлтээ илгээнэ. Харин системд баталгаажсан албан хаагчдад төхөөрөмж ашиглах тусгай гэрчилгээт сургалтыг Мэдээллийн технологийн төвөөс техник хэрэгсэлтэй холбоотой сургалт, туршилтыг орон нутагт нь зохион байгуулж ажилладгаараа онцлогтой.

-Цахимаар бүртгэж, сургаж, гэрчилгээжүүлсний ач холбогдол юу вэ?

-Цахим сургалтын ач холбогдол бол маш өндөр. Цахимжуулснаар сонгуульд ажиллах боломжийг бүх төрийн албан хаагчдад нээлттэй болгож байгаа бөгөөд цаг хугацаа, зардлыг хэмнэх, төрийн албан хаагч сонгуулийн хууль тогтоомж, үйл ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллээ баталгаажуулах, сонгуулийн зохион байгуулалтын үйл явцыг ойлгох, цаашлаад өөрсдөө ч хариуцан ажиллах боломж илүү нээлттэй ил тод болж байна. Цахимжсанаар албан хаагчдын бүртгэл мэдээллийн сан үүсэж хэн хэдэн удаа ямар сонгуулиудад ажиллаж байсан талаарх мэдээлэл ч хадгалагдах боломжтой болно. Энэ нь төрийн албан хаагчийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээллийг баталгаажуулж сонгуулийн байгууллагын зарим шагналд тодорхойлох, шагнах үндэслэл болдог.

-Ер нь сонгууль бүрээр төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлдэг үү. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс ажиллаад явах боломжтой биз дээ.

-Боломжтой. Одоогоор сонгуулийн хороодод ажиллаж байсан 30 гаруй мянган албан хаагчдын мэдээлэл манай байгууллагад бий. Эдгээр нь бүгд тухай бүр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн албан хаагчид юм. Ажиллах эрх нь ч нээлттэй. Харин энэ жилийн хувьд сонгуулийн тухай хууль, зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт орсон шинэ систем нэвтрүүлсэн зэрэг онцлогууд байгаа учраас албан хаагчдыг системд дахин бүртгэл үүсгэж мэдээллээ оруулах, сургалт сорилд хамруулах ажлыг хийж байгаа юм. Сонгуулийн хороодод ажиллаж байгаа албан хаагчдаас санал хүсэлт авч үйл ажиллагаандаа тусгах, холбогдох мэдээ тайланг илгээх, нэгтгэх, хянах зэрэг олон боломжууд системд бий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • П.Оюундэлгэр (202.126.90.106)
    Сайн байна уу шалгалт өгөөд гэрчилгээ авсан хүсэлт илгээх гэсэн шалгалтанд хамрагдаагүй бн гээд байхын мар учиртай вэ хэлж өгөөч
    2024 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 14 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 19 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 4 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 37 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 42 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 38 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 44 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 45 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 32 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 25 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 46 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 9 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 21 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 21 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 43 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 53 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 7 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК