Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын дараагийн зорилт: Газрын асуудлыг цэгцэнд оруулна

2024-3-19
0
ЖИРГЭХ

 

Гомбожавын Занданшатарын хувьд “Улсын Их Хурлын дарга” хэмээх хүндхэн ачааг чамлахааргүй хэмжээнд үүрч, Монголд нүүрлэсэн хууль бус, эмх замбараагүй асуудлуудтай нүүр тулж байгаа. Тэр хэрээр үр дүн ч гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хуулийн биелэлтийг хангуулах Хяналт шалгалтын түр хороодыг байгуулан ажиллаж байна. Асуудлын шалтгаан, бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн тогтоож, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгон, иргэний мэдэх эрхийг хангах төдийгүй цаашид хяналтыг чангатгах чиглэлээр шийдвэр гаргаж буйгаараа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороодын ажил гавьяатай. Энэ бүхний санаачлагч нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар юм. Түүний санал санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэг өндөр байснаар Улсын Их Хурал Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн асуудлаар Хянан шалгах түр хороод ажиллуулж, эхнээсээ хууль бус асуудлууд задарч, алдаагаа засаж эхэлж байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ.

Улсын Их Хурлын даргын зүгээс энэ парламентын отгон хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ “Ногоон автобусны хэрэг, газар олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураамж зэрэг үйл ажиллагаанд холбогдуулан хяналт шалгалтын сонсгол зохион байгуулж, цэгцэнд оруулна” гэдгээ мэдэгдсэн.

НИЙСЛЭЛ ХОТОД  НЭГ АЖ АХУЙН НЭГЖ ГЭХЭД Л 70 ГАРУЙ ГАЗАР ЭЗЭМШИЖ, 20 ГАЗАР ӨМЧИЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛЖ, БОГД УУЛЫН АМУУДААС ЭХЛЭЭД НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭН, ХЭДЭН ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА ГЭДГИЙГ ИРГЭД МЭДЭХ БОЛОЛЦООГ ХАНГАНА. ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ УЛС ТӨР-БИЗНЕС-УУЛ УУРХАЙН БҮЛЭГЛЭЛИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДӨЖ, МАШ ИХ ХЭЛ АМ ДАГУУЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ... Улсын Их Хурлын даргын мэдэгдсэн энэ баримтуудыг  Хянан шалгах түр хороон дээр хэлэлцэж, мэдээллийг олон нийтэд ил болгоно. Нэгэнт Улсын Их Хурал дээр нотлох баримтын хүрээнд яригдчихсан асуудлыг шалгахгүй байна гэдэг өөрөө том асуудал. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хяналт шалгалтын сонсгол бүрийн дараа хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хуулийн дагуу ажлаа хийх үүрэг чиглэлийг өгч байгаа юм.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын сонсголуудын үр дүнгээр иргэд мэдээлэлтэй болж, эрх мэдэлтнүүдээс шударга ёсыг шаардаж, алхам алхмаар нийгэм эрүүлжих зам дээрээ гарч байгаа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хийж буй үгүйсгэх боломжгүй ажил мөн билээ.

Найм дахь удаагийн парламент отгон хуралдаанаараа газрын асуудлаар сонсгол явуулснаар газрын сангийн зохион байгуулалтыг шинэчилж, Газрын багц хуулийг шинэчлэн батлуулах эхлэлийг тавина. Газрын зөрчилтэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, зөв гольдрилд оруулсны үр дүнд хот, хөдөөгүй газар өмчилж чадаагүй иргэдэд газар эзэмшүүлэхийг зорино. Улаанбаатар хотдоо шаваарч, түгжрээд байгаа учир хөдөө рүүгээ суурьших, хөдөөгийн сэргэлтийг дэмжих газрын реформ хийх зорилт дэвшүүлнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн... Газартай холбоотой ээдрээ, будлиантай олон асуудлыг нийтэд ил болгож, цэгцэнд оруулах эхлэлийг тавьж чадвал Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нийгмийн сайн сайхны төлөөх дараагийн зорилт хэрэгжиж буй нь тэр ээ!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 14 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 19 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 4 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 37 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 42 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 38 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 44 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 45 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 32 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 25 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 46 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 9 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 21 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 21 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 43 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 53 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 7 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК