Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн үеэр халдлага гарах магадлал ихэснэ

2024-3-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 100 хоног дутуу байна. УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэнээр сонгуулийн сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудалд томоохон өөрчлөлтүүд орсон юм. Тиймээс энэ удаад сонгуулийн сурталчилгааг тойрсон сэдвийг хөндөн Сонгуулийн Ерөнхий хорооны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон ХХЗХ-ын Зохицуулах газрын дарга Т.Батболд нартай ярилцлаа.


-Сонгуулийн үеэр гаднын халдлага гарах магадлал их. Тиймээс гаднын дайралтаас хамгаалах хамгаалалтын тогтолцоо, цахим аюулгүй байдлыг хангах асуудлыг хэрхэн зохицуулах тухай яриагаа эхлүүлье?

-Ер нь болбол гадна дотноос халдлага гарах магадлал их тул урьдчилан сэргийлэхээр ТЕГ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд техникийнхээ боломжийг байнга туршиж, гадны халдлагад өртөхгүйн тулд хяналт тавиад ажиллаж байна. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн 2020 оны тавдугаар сард УИХ-аас баталсан. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах үндсэн гурван төв ажилладаг.  Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлын газар буюу ТЕГ Засгийн газрын, Харилцаа холбооны зохицуулах газар бол төрийн өмчийн холбоотой мэдээллийг л хариуцдаг. Харин Цахим хөгжлийн харилцаа холбооны яамны дэргэд бол нийтийн мэдээллийн төв гэж бий. Тэнд  олон нийтийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажиллаж байна.

-Ямар тохиолдолд мэдээллийн сайтуудыг хаах вэ?, хакеруудын гол бай нь мэдээллийн сайтууд байх тохиолдол их үү?

-Мэдээллийн сайтууд бүртгэлийн мэдээлэл нь дутуу байдлаас болж халдлагад өртөх тохиолдол гардаг.  Тухайлбал, тухайн мэдээллийн сайтын админ санаандгүй байдлаар кодоо алдах тохиолдол их бий. Вэб хаягийн аюулгүй байдлыг Үндэсний дата төв зэрэг хувийн компаниуд хамгаалдаг. Харин мэдээллийн сайтыг идэвхгүй болгох үндэслэл нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7.11-т зааснаар хэрвээ тухайн мэдээллийн сайт хууль зөрчсөн нь тогтоогдвол  СЕХ-ны санал, шийдвэрээр Харилцаа холбооны зохицуулах хороо холбогдох технологийн арга хэмжээг аваад явна. Гэхдээ шууд л сайтуудыг хаана гэж байхгүй. Эхлээд зөрчил гаргасан сайтад мэдэгдэл хүргүүлж, хууль зөрчсөн мэдээ, нийтлэлээ залруулах боломж олгоно. Хэрэв бидний энэ хүргүүлсэн шаардлагыг хүлээж авахгүй, зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн хаягийг хаахаас өөр аргагүй.

-Нөгөө талд тухайн редакц нийтэлсэн мэдээллээ үнэн гэдгийг батлах, нотлох боломж олгохгүйгээр сайтын домайн хаягийг хаах нь сүрдүүлэг гэж харах тохиолдол байна?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хуулийн байгууллагад, Сонгуулын ерөнхий хороонд гомдол гаргахдаа миний тухай худал, ташаа мэдээлэл санаатайгаар тэр сайт гаргалаа. Тиймээс шууд хааж өгнө үү гэж ханддаг. Гэхдээ ингээд гомдол гаргагчийн үгээр мэдээллийн сайтын хаягийг хаах боломжгүй шүү дээ. Харин гомдлыг шалгах,  эрх бүхий байгууллага нь холбогдох зөрчлийг хүлээж аваад Эрүү болон зөрчлийн тухай хууль, Процессын тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж шийднэ. Эрх зүйн зохицуулалтын дагуу үе шаттай сайтыг хаах асуудал яригдана. Буруутай редакц руу эхлээд мэдэгдэл хүргүүлээд, хүргүүлсэн мэдэгдлийг тэр сайт хүлээн аваад, алдаагаа залруулчихвал сайтыг хаах ямар нэгэн технологийн арга хэмжээ заавал явагдахгүй гэсэн үг.

-Бусад хэвлэл мэдээллийн хувьд сонгуулийн сурталчилгааг ямар зохицуулалтаар цацах вэ?

-Радио, телевизийн хувьд мөн өөрчлөлт орсон. МҮОНРТ эфирийн цагаа нэр дэвшигчдэд үнэ төлбөргүйгээр хуваан өгнө, тал нь мэтгэлцээн байх ёстой гэдэг зохицуулалт хийсэн. Нэр дэвшигчид өөрсдөө контентоо үйлдвэрлээд телевизүүдэд аваачаад өгөөд байх биш мэтгэлцээн хийж байх ёстой гэсэн зарчим цаашид үйлчилнэ гэсэн үг.

-Цахим орчныг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий дахины “толгойны өвчин” болж байх шиг. Манайд зохицуулалт бий юу?

-Байгаа. “Та цахимаар сурталчилгаагаа явуулах гэж байгаа бол түүнийгээ бүртгүүлчих, тэгээд л болно” гэдэг зохицуулалт. Таны бүртгүүлснээс өөр, бүртгүүлээгүй цахим хуудсаар сурталчилгаа явж байвал түүнийг хаана. Энэ нь нэр дэвшигчийг хааж боох гэхээсээ илүү хамгаалж байгаа юм. Нэр дэвшигчийн бүх контентыг дуурайж хийж байгаад, гэнэт сөрөг пиар хийдэг. Үүнээс сэргийлж байгаа юм.

-Хэмжээ хязгааргүй бүүст хийгээд байдлыг яах вэ?

-Санхүү дээр нь зохицуулалт хийсэн. Энэ нь “Таны цахим орчинд гаргаж байгаа зардал чинь нийт зардлын чинь 15 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Үүнийг яаж хянах вэ гэвэл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн нийт пэйж хуудсуудын зарцуулалтын тайланг бид МЕТА (Фэйсбүүк)компаниас авах боломжтой. Сонгуулийн жилд Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газар МЕТА компанитай албан ёсоор хамтран ажиллана. Монгол Улсад МЕТА компани албан ёсны төлөөлөгчөө сонгуулийн сурталчилгааны үеэр суурин ажиллуулж, яаралтай цахим орчин дах хууль бус сурталчилгааг хаах, бүртгэгдсэн пэйжүүдийг тайланг шууд хүлээн авах боломжоор ингэж хангана. 2020 онд ингэж ажиллахаар бэлтгэсэн ч хараахан амжаагүй байсан.

-Нүүр номд нийтэлсэн, нэр дэвшигчидтэй холбоотой худал, нэр төрд халдсан гэх мэдээллийг шуурхай тогтоох ажил идэвхтэй өрнөнө гэж ойлголоо?

Тэгнээ. Мета (Фэйсбүүк) компанийн мөрддөг хэм хэмжээг зөрчсөн, манай улсын Сонгуулийн хууль болон бусад журмыг зөрчсөн агуулгыг “Мета” шууд устгадаг.

Мөн бид blacklist.mn цахим хуудсыг ашиглана гэсэн юм. 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр нийт 325 хүсэлтийг “Мета”-гийн Сингапур дахь оффист илгээжээ. Эдгээрээс 138-ыг нь шийдвэрлэсэн байна.

Эдгээр хүсэлтийг задлан харвал,

Нүүр номын групп устгуулах 18 хүсэлтээс 5-ыг нь  устгасан.

Нүүр номын хуудас буюу пэйж устгуулах 227 хүсэлт ирснээс 51-ийг нь устгажээ.

Хаяг устгуулах 293 хүсэлтээс 143-ыг

Контент устгуулах 570 хүсэлтийн 256-ыг хүлээн авчээ. 

-Сонгуулийн сурталчилгаанд “Хиймэл оюун ухаан” ашиглаж болно гэсэн байна?

-Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа хиймэл оюуныг ашиглах нь нээлттэй. Технологийн дэвшлийг чөлөөтэй ашиглах эрхийг нь үлдээсэн. Гагцхүү “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв” гэсэн шошгыг заавал тухайн видео, зураг дээрээ тавих ёстой. Бусад улсуудад ч энэ шаардлагыг тавьдаг жишиг бий.

-Сонгуулийн үеэр хууль журам зөрчсөн эсэх аливаа гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор гомдлыг хянах, хариуцлага тооцох процесст өөрчлөлт орсон уу?

-Сонгуулийн үеийн зөрчлийг Цагдаа, Тагнуул, Татварын болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Улсын бүртгэл, нягтлан бодох, Харилцаа холбооны эрх бүхий албан тушаалтан болон эрүүгийн хэргийн шүүх зэрэг есөн байгууллага шалгаж шийдвэрлэдэг. Сонгууль гэдэг үг орсон болгоныг л Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэдэг гэсэн үг биш шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага. Гэтэл яг сонгуулийн үеэр хорооны бүрэн  эрхэд хамааралгүй буюу зөрчил, гэмт хэргийг шалгуулахаар гомдол гаргаад байдаг. Гэтэл үүнийг нь сая хэлдэг эрх бүхий есөн байгууллага, албан тушаалтан харьяалан хянан шийдвэрлэдэг хуультай юм. Үүнийг хуульд тус тусын эрх, үүргээр нь маш тодорхой заасан байдаг. Тухайлбал, нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй нам эвслийн сонгуулийн зардал, данс тооцоо нь сонгогчид ил тод байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрөө хэдэн төгрөгтэй, ямар хөрөнгөтэй байсан юм, сонгуульд нэр дэвших хугацаандаа хэнээс хэдэн төгрөг авчихаад сурталчилгаа хийгээд байгаа юм, сонгуульдаа ер нь хэдэн төгрөг зарцуулаад байгаа юм гэх зэрэг мэдээллийг сонгогч мэдэж байж, судалж байж саналаа өгнө. Хэрэв энэ ил тод байдлыг хангаагүй бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болдог. Мөн сонгуулийн санал хураалт дууслаа л бол нэр дэвшигч бүх юмаа орхиод л яваад өгдөг. Гэтэл сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол маш том хариуцлага байх ёстой юм. Та сонгууль дууслаа гээд зүгээр яваад өгч болохгүй хуульд заасан хугацаанд тайлангаа гаргаж шалгадаг байгууллага буюу ҮАГ-т гаргаж өгнөө. Хэрэв тайлангаа гаргаж өгөхгүй бол торгуультай шүү. Тэр ч байтугай нам, эвслийн тухайд дараагийн сонгуульд оролцуулахгүй ч байх үндэслэлийг хуульчилсан байгаа. Энэ төрлийн зөрчлийг татварын болон нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч хянаж шалгадаг гэх зэргээр тухайн зөрчлийн онцлогоос хамаарч дээрх 9 байгууллага албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 13 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 17 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 2 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 35 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 40 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 37 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 42 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 43 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 8 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 30 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 23 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 44 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 7 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 19 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 20 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 41 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 51 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 5 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК