Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд өрхийн ЭМТ-ийн үүрэг оролцоо чухал

2024-3-21
0
ЖИРГЭХ

Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2,2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд зургаа дахь удаагийн зөвлөгөөнөөрөө төр, засгаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого болон иргэдэд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвийн үүрэг оролцооны талаар хэлэлцэх юм.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар үг хэлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад эмнэлэг шүтсэн хэт үрэлгэн тогтолцооноос татгалзаж, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” Тогтвортой хөгжлийн зорилтод туссан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүүтэй өргөжүүлэх гэсэн үндсэн зарчмыг баримталж байгааг онцлоод энэ хүрээнд манай улс анхан шатны тусламж, үйлчилгээ тэр дундаа өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар тусгасныг хэрэгжүүлэх үүрэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд ногдож байгаа. Түүнчлэн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхан шатанд онцгой анхаарч, Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхэд туслах нь өрхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд чухал гэдгийг хэлсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсын хувьд олон улсын чиг хандлагын эсрэг байгааг засахад шинэ батлагдсан хууль чухал ач холбогдолтой. Мөн сайд “Дэлхий нийтийг хамран тархсан Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд хүргэх том сургамж үлдээсэн. 103 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбар иргэний эрүүл мэндийг эмч, эмнэлэг хамгаална гэж үзсээр ирсэн тогтолцоог өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль томоохон дэмжлэг болно” гээд анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой авсан арга хэмжээнийхээ талаар онцлон дурдсан. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламж үйлчилгээний зардлын эзлэх хувь 2019 онд 12 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өссөн.

Эрүүл мэндийн сайд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэнийг өрхийн ЭМТ-ийн удирдлагуудад танилцуулсан. Мөн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухайлбал, эмийн үнэ, чанар, эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой авч буй арга хэмжээний талаар ярилаа.

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой байгаа хэдий ч өрхөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн өдрийн эмчилгээний багц буюу хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд ашиглах программ хангамжийг илүү боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний шивэлтийн давхардлыг арилгах, эмнэлгийн мэргэжилтэнд үүсэх ачааллыг бууруулах арга хэмжээг ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 2024 онд нийт 9,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5,1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах зэрэг мэдээллийг өглөө.

Хэлсэн үгийнхээ төгсгөлд С.Чинзориг сайд Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг эцэслэн батлахаас өмнө хэлэлцэж, хуульд нийцүүлэх тодорхой заалтуудын талаар саналаа хэлж зөвлөгөөнд амжилт хүслээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 45 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    11 цаг 50 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 35 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 8 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 13 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 9 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 15 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 16 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    15 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 3 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    16 цаг 56 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 17 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    17 цаг 40 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    17 цаг 52 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    17 цаг 53 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 14 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 24 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 38 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК