Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хөгжлийг дэнслэх "Мөрийн хөтөлбөр"-ийн тухай тэд юу хэлэв?

2024-3-25
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Парламент сонгуулийн дараа 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тэгвэл  тэнд хүргэх тасалбар буюу мөрийн хөтөлбөрөө чамбай бэлдэж, иргэдийн гарт хүргэх нь нэн тэргүүний асуудал. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр дөрвөн жилийн планаа шавхуурдан, шавдуулан гүйцэлдүүлэх гэж аргаа бардаг үе бол "цаг" дөхөх. Энэ ч утгаараа нэг талаар мөрийн хөтөлбөр бол улстөрчдийн толгойны өвчин юм. 

Тэгвэл энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрх баригч намынхан гэгээлгээр төсөөлжээ. Тухайлбал, мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Нэг ёсондоо бараг л үсрэнгүй хөгжих нь. Монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгох, амжиргааны түвшин гэх мэт "моод"-оос гардаггүй үгс ч хэвээр. Чухамдаа Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өв тэгш хөгжлийн замд МАН нэгэнт оруулна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. 

Тэгвэл МАН-ын эсрэг талд "улс төрд эргэн ирж буй" Н.Номтойбаярын “Үндэсний Эвсэл” нь  “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Ухан бодвол, МАН-тай тун төстэй үзэл санаатай юм. Иргэн баяжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үр дүнд нь нэг хүнд ногдох ДНБ өсөх нь жам. 

Харин Н.Номтойбаяр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өгөх үеэрээ "Мөрийн хөтөлбөрийн хуулийн дагуу Алсын хараа 2050-тай уялдуулах ёстой байсан. Хэдийгээр улс оронд алс хэтийн бодлого байх нь зөв ч уг бодлогод тодорхой алдаа дутагдал байгааг мөн олж харлаа. Иймд цаашид улс төрийн нам, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангаж уг хөгжлийн бодлогод тодотгол, шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Н.Номтойбаярын хэлсэнчлэн алдаа дутагдалтай юм бол, тэр алдаа дутагдлынх нь замаар МАН дангаараа бус Монгол Улс нийтээрээ алхаж буй билээ. 

Энэ жилийн улс төрийн сонгуульд голлох байр суурийг эзлэх гурван намын нэгд таамаг эвдэн орж ирсэн нь "Үндэсний эвсэл". Ингээд АН, МАН, Үндэсний эвсэл гурав өрсөлдөж, эрх мэдлийн дэнсэн дээр тулгарна.

АН ч МАН-ын алдаа завхралыг засна гэдгээ онцолж байв. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэлэхдээ, "Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө. Бүтэн Монгол төлөвлөгөө 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Энэ нь Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм. Манай намын хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөрөө дэвшүүлж байна" гэсэн юм. 

Харин ХҮН-ын тухайд бас бус улс төрийн намуудаас толгойд цохино. ХҮН-ын хувьд гадаадад суугаа монголчууд саналыг тусгасан нь онцлог гэж үзэж байгаа аж. Түүнчлэн эдийн засаг, татвар гэх зэрэг асуудлуудад голчлон анхаарахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    14 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    23 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    36 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    39 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    49 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    1 цаг 21 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    2 цаг 26 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    2 цаг 35 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    2 цаг 38 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    2 цаг 39 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    2 цаг 43 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    2 цаг 55 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 58 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    3 цаг 11 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    3 цаг 15 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    18 цаг 59 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    19 цаг 17 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    19 цаг 39 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК