Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАРИМТ: Хагарсан газар одоо ч эдгэрээгүй

2024-3-28
0
ЖИРГЭХ
Цахим хуудсаас ашиглав

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагаас бүх нийтээр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах юм.


2023 онд дэлхийд сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүд бүртгэгдсэн билээ. Тодруулбал, Турк, Сири, Афганистан, Марокко, Эквадор улсуудад маш хүчтэй газар хөдлөлтүүд боллоо. Гамшгийн улмаас зөвхөн Туркэд гэхэд 48 мянга гаруй хүн амь насаа алдаж, тус улсын эдийн засагт 100 гаруй тэрбум долларын хохирол учирч, 500 мянга гаруй барилга байшин, дэд бүтцийн байгууламжууд эвдрэн сүйджээ. Туркийн өмнөд нутаг бол Африкийн хавтан, Арабын хавтан, Анатолийн хавтан гэсэн гурван тектоник хавтангийн зааг дээр оршдог газар хөдлөлийн аюултай бүс юм. 2 дугаар сарын 6-ны өдрийн өглөө эрт Туркийн зүүн өмнөд нутгийн Кахраманмараш хотод 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсноор Анатолийн тектоник хавтан баруун тийш 3,3-5 м зайд хөдөлж шилжсэн гэх. 

Манай улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхжлийн бүс юм. Харин манай улсын баруун бүс нутаг газар хөдлөлтийн голомтод ордог. Гэхдээ хамгийн идэвхитэй бүс нь Булганы Могод, Дундговийн Дэрэн, Говь-Алтай аймгийн нутаг аж. Байгалийн гамшгийг хэн ч урьдчилан таахгүй учраас болзошгүй аюулд ард иргэдээ бэлтгэх хэрэгтэй.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил орчмын бүсэд 2011-2023 он хүртэл 118,900 удаа газар хөдөлсөн. Тэр дундаа 3,5 буюу түүнээс дээш магнутын хүчтэй газар хөдлөлт 1628 удаа бүртгэгджээ. Дээрх хугацаанд мөн 6 магнитутын хүчтэй газар хөдлөлт 3 удаа болсон байна. Түүнчлэн газар хөдлөлтийн зай ойртож байгааг давтамжтай газар хөдөлсөн Хөвсгөлийн Ханх зэрэг газрын мэдээллээс харж болно. 


1. 1905 оны Булнайн нурууны газар хөдлөлт дэлхийн олон эрдэмтдийн анхаарлыг татаж тухайн үеийн үйл явцыг тэмдэглэж үлдээсэн материал Орос, Англи хэлээр хэвлэгджээ. Хөвсгөл аймгийн Сангийн далай нуурын урд хэсгээс Булнайн нурууны хойд хэсгийг дагаад Ханхөхийн нуруу хүртэл 350 км газарт том хагарал үүссэн байна. Өдгөөг хүртэл газрын хагарал бүрэн эдгэрээгүй гэнэ. Оросын эрдэмтэдийн тэмдэглэснээр цөөн хүний амь эрсэдсэн байна. Гэвч нохой гаслах чимээ хэдэн өдөр намжаагүй гэж нутгийн хөгшчүүл ярьдаг аж. Газар хөдлөлтийн үед уулын өвөрт байсан айлын зургаан ам бүлээс хоёр нь амьд үлдсэн гэдэг. Малаа тууж явсан хоёр эмэгтэй, цасанд явсан аав, хүү хоёр, чулуунд даруулж амиа алдсан бол гэрт хоцорсон хоёр залуу уулын орой руу сөрж гүйснээр амьд үлджээ. Тэдний нэг нь “Уулын оройд гараад эргээд харахад гэрийг газартай тэгшилсэн байсан” хэмээн хожим дурсан ярьсан байна. Манай орны нутаг дэвсгэрт 1905 оноос хойш газар хөдөлсөн аюултай тохиолдол хэд хэд бий.


2. 1931 оны наймдугаар сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлтөөс үүдэн 189 км газрын гадаргуу хагарсан байна. Говь-Алтай болон Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300   км хагарал үүссэн байна. Газар хөдлөлт орон даяар чичиргээ нь мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, газар нутаг уудам учраас хохирол бага учирчээ. 


3. 1957.12.4-нд Алтайн нурууны Их Богдод хүчтэй газар хөдөлж, газар дор 30 км байсан голомтод 11-12 балл хүрчээ. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдох бөгөөд 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ юм. 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүсэж,  Бахар уулын орой хэсэг нурахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур бий болсон түүхтэй.

Газар 300 км уртаар хагарахад олон мал унаж үхсэнээс гадна хагархайн хоёр тал дээш доош  зөрж, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байдаг.

Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарч, дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурснаар хүн, мал хөл дээрээ тогтож чадахгүй өнхөрч байсныг нутгийнхан дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрч, 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдан, 10 сая төгрөгийн хохирол учирчээ.

Эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарч, тэнгэр тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхгүй, 2 хоногийн дараа агаар цэвэршсэн. Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол үүссэн ч дөрвөн жилийн дараа татарчээ. 5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан. Голомтоос 700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл хүчтэй мэдрэгдэн, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарчээ. Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг БОАЖЯ цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ газар хөдлөлт нь ОХУ-ын Улаан-Үд, Читад 4 балл, Эрхүүд 5 баллын хүчтэй доргижээ. Барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан ч Эрхүүгийн УЦС-ын шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон нь газар хөдлөлт барилга байгууламжид сайнаар нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол аж. 


4. 2000, 2005 онд Улаанбаатраас 180 км зайд Дундговь аймгийн Дэрэн суманд  6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Эл чичирхийлэл нийслэлд мэдрэгдсэн байна.


5. 2003 онд Баян-Өлгий аймагт болсон газар хөдлөлтийн чичиргээ  баруун гурван аймгийн есөн сумын нутгийг хамарч, 18 байшин барилга эвдэрч, улсад 67 сая төгрөгийн хохирол учирч байжээ.  


6. 2015 оны 10 дугаар сард  Улиастайн Шар хоолой, Гүнжийн аманд газар  хөдлөлт болж Улаанбаатарын зарим хэсэгт чичиргээ мэдрэгдсэн. Одон орон геофизик  судлалын хүрээлэнгээс энэ хэсэг газар хөдлөлтийн идэвхтэй зургаан цэгийн нэг гэж мэдэгдсэн. 


Товч мэдээлэл:

  • Монголд болсон томоохон газар хөдлөлтүүдээс жишэээ аван дурдвал:

  • 1905 онд булнайн нуруун газар хөдлөлт

  • 1905 оны 7 сарын 9нд Цэцэрлэгт 7,6 баллын хүчтэй

  • 1931 оны 8 сарын 10-нд Монгол Алтйн нуруунд 8 баллын хучтэй

  • 1957 оны 12 сарын 24-нд Говь-Алтйн нуруунд 8,1 баллын хүчтэй

  • Мөн онд Их богдод 12 баллын хучтэй

  • 1967 онд Бугат аймгийн Могод суманд

  • 2000 онд Дундговь аймгийн Дэрэн суманд

  • 2003 онд Баян-Өлгий аймагт

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр өнөөдөр 16:00 цагийн зарлан мэдүүлэх дохиогоор ажиллах талаар өгсөн. Үүнийг дээр баримттай таширлуулан хүргэж байна. 

Эхний удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед аюулгүйн цэгт буюу бат бөх ширээ, даацын хананы дэргэд суу, нуугд, хүлээ зарчмыг дагана. 

Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй. Барилгын нэг давхарт болон хаалгатай ойр байгаа тохиолдолд гүйж болно. 

Аюулгүйн цэг нь дээрээс унаж байгаа зүйлийг доороос нь тулж, тэгнэн амьд үлдэх боломжтой болгож буй орон зай юм. Энэ нь даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэрэг байж болно. Иймд гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй. 

Хоёр дахь удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газраасаа гараад баруун гар талаа бариад ханаа дагаж, цувж алхан аюулгүйн цугларах цэг талбай дээрээ очоорой. 

Аюулгүйн цэг талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж ганцаараа сөрөх биш хамтдаа байх зарчмыг дагах хэрэгтэй. 

Аюулгүйн цэг талбай гэдэг нь задгай талбай юм. Гадагш гарахдаа дээрээс нурах зүйл, гэрлийн шон зэргээс зайтай байх хэрэгтэй" гэв.

Газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар нэгдсэн мэдээллийг belenbai.mn цахим хуудаснаас авч боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.106)
    5 БА 6 САРЫН АЛЬ НЭГЭНД УЛААНБААТАРТ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ МАГАДГҮЙ . ЕР НЬ БОДОЛТОЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
    2024 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    10 цаг 50 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    10 цаг 54 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    12 цаг 39 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    13 цаг 13 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    13 цаг 18 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    14 цаг 14 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    14 цаг 20 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    14 цаг 21 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    14 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    15 цаг 7 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    16 цаг 1 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 22 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    16 цаг 45 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    16 цаг 57 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    16 цаг 57 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    17 цаг 19 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    17 цаг 29 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    18 цаг 43 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    18 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК