Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгслөө

2024-3-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын уран зохиол, соёл, урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр билгийн тооллын XV жарны цагаагчин хонин жил, аргын тооллын 1931 онд тухайн үеийн Төв аймгийн Авдарбаян сум, эдүгээгийн Сэргэлэн сумын нутаг Урт худаг гэдэг газар мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, найман настайдаа сумын бага сургуульд элсэн суралцаж, улмаар Төв аймгийн Зуунмод хотод дунд сургуулиа дүүргэсэн байна. МУИС-ийн хэл бичиг, утга зохиолын ангид элсэн суралцаж, 1954 онд төгсчээ. 1955-1958 онд тухайн үеийн ЗХУ-д Комсомолын төв сургууль, 1965-1967 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

МХЗЭ-ийн Төв хороонд лектор, үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 14 жил, “Үнэн” сонины Соёлын хэлтэст утга зохиолын ажилтнаар 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна.

1994 оноос хойш тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд ур чадварын багшаар ажиллаж, Монголын уран зохиол, сэтгүүл зүйн салбарт олон зуун шавь бэлтгэн гаргасан ачлалт багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Тэрбээр залуучуудын байгуулагад ажиллах хугацаандаа залуучуудыг хөдөлмөрч, эх оронч, үнэнч шударга үзлээр хүмүүжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, соёл хүмүүжлийн талаар олон арван лекц бичиж, лекторын уран чадвар, гэр бүл, үерхэл нөхөрлөлийн тухай ном гаргаж, эвлэлийн бүгд хурлын илтгэл тогтоол бичилцэж, хүүхэд залуучуудын хүмүүжилд үнэт хувь нэмрээ оруулжээ.

Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын залуучуудын их наадмуудаас алтан медаль, “Залуучуудыг халамжлан хүмүүжүүлэгч” медаль зэрэг олон шагнал хүртээж байв.

Ш.Дулмаа нь сэтгүүлчээр 20 гаруй жил ажиллахдаа Монголын шилдэг тэргүүний хүмүүсийн тухай найруулал, нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга болон мэдээ, шүүмж, асуудал дэвшүүлсэн өгүүлэл зэрэг 5000 орчим бүтээлийг хянаж, бичиж нийтэлж, ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд нөр их хөдөлмөрөө зориулж байсныг төр, засаг өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух бичиг зэрэг төрийн дээд шагнал болон Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Ш.Дулмаа нь сайн сэтгүүлч нийгмийн зүтгэлтэн төдийгүй ард түмэндээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн хүндлүүлсэн нэрт яруу найрагч билээ. Тэрбээр оюутан ахуй цагаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж, Төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн удирддаг Их сургуулийн утга зохиолын дугуйланд хожмын нэрт зохиолч, яруу найрагчид болох М.Ширчинсүрэн, Д.Мягмар, Д.Гомбожав нарын хамт суралцаж байв. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн гарын шавь нарын нэг болж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй оржээ. Түүний анхны ном 1966 онд “Үүрийн цолмон” нэртэйгээр хэвлэгдсэн байна. “Өглөө”, “Халхын сайхан эрчүүд”, “Мөнгөн чавхдас”, “Мөнгөн хонх”, “Хайрын мянган бодол”, “Хайрын эгшиглэн”, “Хайрлахын заяатай орчлон”, “Хунгийн нулимс” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэгийн 20 гаруй ном, “Алтан урсгал” роман туурвижээ. Мөн “Миний сайхан ээж”, “Цэнхэр сувдан урсгал” баримтат кинонууд нь ч үзэгчдийн хүртээл болсон сайн бүтээлд тооцогддог. Түүний яруу найргаар бүтсэн олон арван дуу Монголын радиогийн алтан фондод орж, ард түмний дунд ардын дуу шиг түгэн дэлгэрсэн юм. Тухайлбал, орчин цагийн бэсрэг уртын дуу гэж болох “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг алдарт уртын дуучин, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цоодолтой хамтран бүтээж, Зууны манлай уртын дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзадаар дуулуулсан нь Монгол дууны алтан сан хөмрөгт үнэт өв болж орсон юм. Түүнчлэн “Алтан зул”, “Хүлээлт”, “Дандаа чамайгаа санаж явъя”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хилчний уянга”, "Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 50 гаруй дуу нь хит болж, олны таашаал, хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооны хэвлэл “Монголын шилдэг яруу найраг” ном, Өвөрмонголын “Хөлөн бойр” сэтгүүл, Өвөрмонголын уран зохиолын сэтгүүлүүдэд олон шүлэг нь нийтлэгдэн гарсан байна. Мөн хуучин социалист орнууд болон Югослав, Япон, Вьетнам зэрэг олон орны хэвлэлд түүний уран бүтээл нийтлэгдэж байв.

Ш.Дулмаагийн уран бүтээлийг үнэлж 1971 онд “Үүрийн цолмон”, “Өглөө” номд нь МЗЭ-ийн шагнал, 1984 онд “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлэг туурвисан учир Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2014 онд Монгол Улсын Ардын уран зохиолч цолыг тус тус хүртээжээ.

Монголын уран зохиолын хатан ижий хэмээн хүндлэгдсэн авьяас билиг, нинж нигүүсэлт уянгын их найрагч, ачлалт төгс багш, элбэрэлт сайхан ээж Шагдарын Дулмаа Таныг Монголын ард түмэн, үе үеийн мянга мянган шавь нар тань үүрд дурсан санах болно. 

Та минь яруу найргийнхаа гэрэлт мөр бүхэнд хайрлан дээдэлж, магтан дуулж явсан эх сайхан Монгол орныхоо эрдэнийн алтан хөрсөнд эгнэгт амгалан нойрс доо.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.184.124)
    Ум ма ни бад мэ хум
    2024 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    10 цаг 50 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    10 цаг 55 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    12 цаг 40 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    13 цаг 13 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    13 цаг 18 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    14 цаг 14 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    14 цаг 20 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    14 цаг 21 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    14 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    15 цаг 8 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    16 цаг 1 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 22 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    16 цаг 45 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    16 цаг 57 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    16 цаг 58 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    17 цаг 19 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    17 цаг 29 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    18 цаг 43 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    18 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК