Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент дахь "болхи хүн"

2024-4-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Буланы Бейсен нь 1963 онд төрсөн.  Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор юм. 

БАРИМТ 2

Тэрбээр "Хүний гавьяат эмч" цол хэргэмтэй нэгэн. Түүний хувьд Баян-Өлгийн аймгийн эмнэлгийн их эмчээс, Эрүүл мэндийн газрын дарга болтлоо дэвшиж, парламент руу зам татуулсан хүн. 

БАРИМТ 3

Б.Бейсен Орос, Турк хэлтэй. Хааяа УИХ-ын чуулганаа тасалчихдаг, хоцорчихдог "хэнэггүй" гишүүдийн нэг. 

БАРИМТ 4

2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшиж, 22448 иргэний санал буюу 44.94 дэмжлэгээр "анх удаа" төрд түмнийг төлөөлөх эрх авч байв. 

БАРИМТ 5

УИХ-д ажлынхаа хажуугаар "мэс засал" хийдэг Ж.Чинбүрэн эмчийн замаар Б.Бейсен ч алхаад амжсан. Тодруулбал өнгөрөгч оны долдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран өвчтөнд хагалгаа хийсэн нь амжилттай болсон юм. 

БАРИМТ 6

Тэрбээр нэр бүхий гишүүдийн хамт "Ардын эрүүл мэндийг дэмжих" лобби бүлэг байгуулж, тайландаа тусгаж байлаа. 

БАРИМТ 7

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бейсенд хэрэг бүртгэл нээж, Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл 2022 онд шуугиулж байв. Харин тухайн үед үүнийг тайлбарлахдаа гишүүн бээр, "Намайг сонгуулийн өмнө нэр татуулж, харлуулах гээд тийм асуудал гарсан. Гэхдээ би өмгөөлөгч авсан, тайлбарыг нь өгсөн. Түүнээс надад шүүхэд шилжсэн хэрэг байхгүй. Миний идэж уусан зүйл байхгүй, байвал шалгуулахад бэлэн байна" гэж ярьж байсан юм. 

БАРИМТ 8

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг байна. 

БАРИМТ 9

С.Эрдэнэ байх үед УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүт Арчилсан намаас хасагдах эсэх дээрээ тулчихсан сүр дуулиантай явсан нь 2021 он.

БАРИМТ 10

Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон"-оор УИХ-ын гишүүн Буланы Бейсенийг шагнаж байв. 

БАРИМТ 11

Тэрбээр УИХ дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга юм. 

БАРИМТ 12

Баян-Өлгий аймгийн ИТХ-д таван удаа сонгогдсон. Сонгогдохдоо таван өөр газраас сонгогдож байсан гэдэг. 

БАРИМТ 13

Б.Бейсен нь элэг цөсний болон гэдэс, ходоод, хоол боловсруулах замын мэс засал, бөөр шээсний зам, булчирхай мэс заслын аргыг өөрийн болон Баруун бүсийн аймгуудад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа цөсний замын 12 хуруу гэдсэнд залгах, цөсний чулуу авах, түрүү булчирхайг илээр авах арга, бамбай булчирхайг мэс заслын аргаар эмчлэх талаар мэргэшин, Баруун бүсийн эмч нараас ажил үйлсээрээ тодрон шалгарсан эмч гэгддэг. 

БАРИМТ 14

Эрүүл мэндийн салбарын өнөөх "тод хүү" УИХ-ын парламентад "тодорч чадахгүй" л өдийг хүрэв. 

БАРИМТ 15

УИХ-ын гишүүн Б.Бейсен нүүрсний хулгайгаар шүгэл үлээж байв. Ховдын Ярантын боомтоор 1.8 сая тонн нүүрс экспортолсон, гэтэл Хятадууд 2.2 сая тонн нүүрс импортолсон тухай мэдээлэв, нүүрсний экспортоос 202.100 тонн нүүрсний зөрүү гарсан гэх мэт баримтыг дэлгэж байлаа. 

БАРИМТ 16

Тэрбээр үе, үе уурсдаг. Жишээлбэл, "Ковидын нөхцөл байдал хүндэрлээ. Баян-Өлгий аймаг ногоон бүс байсан боловч сонгуулиар төрийн албан хаагчид очиж тараасан. Найр наадамд мөнгө гаргадаг мөртлөө эмч сувилагч эрүүл мэндийн байгууллагуудаа бодооч" уурсаж байсан ч улстөржлөө гэж ам руугаа алгадуулсан. 

БАРИМТ 17

Тэр бол 2023 оны Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар сонгогдсон Улс төрийн зөвлөлийн гишүүн. 

БАРИМТ 18

Талбай дээр зарласан өлсгөлөнд тэрбээр оролцож явлаа. Б.Бейсен гишүүнд ар гэрийн асуудал гарсан ч талбай дээр явж очсон гэдэг.

БАРИМТ 19

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүнээр ажилласан ч тус сонсголын хувьд нэр муутай, бяр муутай, тамиргүйхэн, уран цэцэн мэдэгдлээс цаашгүй болж дууссан юм. 

БАРИМТ 20

Түүний өөрийн орлого  43,069,000 ₮, гэр бүлийн орлого 90,088,000 ₮ гэж 2022 онд мэдүүлж байжээ. 

БАРИМТ 21

Тэрбээр эмнэлгийн салбараар дамжсан гэхэд шаггүй хөрөнгөтэй нэгэн. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 1 тэрбумыг давна. 

БАРИМТ 22

Тэрбээр УИХ-ын гишүүдийн дундах мал үржүүлээгүй цөөн хэдийнх нь нэг. 

БАРИМТ 23

Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байгаа. 

БАРИМТ 24

Эрүүл мэндийн салбараас парламентад хүрсэн Б.Бейсенийг энэ сонгуулиар Баян-Өлгийд сойх нь дамжиггүй бөгөөд сонгогдох магадлал дийлэнхийг эзэлнэ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ удаагийн оролцогч УИХ-ын гишүүн Буланы Бейсен билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Энхээ (127.0.0.1)
    Хөөрхий амьтан Одоо боль доо
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 25 | Хариулах

  • Зочин (127.0.0.1)
    Казакууд хасгууд ХЯТАДААС ДОЛООН ДОР ХҮН МУУТАЙ
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    zalytai xasag odoo bolychik
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 24 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 28 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 34 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 37 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК