Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн жил "гунхсан" хүн

2024-4-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан Улаанбаатар хотын уугуул. 1987 онд нийслэлийн ерөнхий боловсролын 51-р дунд сургууль төгссөн. Багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлсэн ч мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй. Түүний хувьд багш, эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр. 

БАРИМТ 2

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрог бую Завхан аймгаас нэр дэвшиж, 14350 иргэний санал буюу 37.83% хувийн дэмжлэгээр парламентад анх удаа хөл тавьсан. 

БАРИМТ 3

Цаг барих, сайн төлөвлөх, ажил бүрээ төлөвлөсөн хугацаанд нь дуусгах нь түүний цагаа хэмнэх нэг арга гэж ярьсан байдаг. Атал эрхэм гишүүн чуулганаасаа хэд,хэдэн минутаар хоцорч ирсэн нь бүртгэл дээр дурайж байна.  

БАРИМТ 4

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбараас парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн нэг. МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, “Өглөө” хөтөлбөрийн анхны хөтлөгчөөр ажиллаж байв. Мөн “Ийгл” телевизийн анхны монгол гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус телевизийг долоон жил удирдаж байлаа. Гэхдээ "Ийгл" телевизтэй шүүх дээр заргалдсан цуутай нэгэн. Телевизийн захирал байхдаа аль нэг улс төрчийн гар хөл болоод түүний төлөө ажиллаж байгаагүй. Сэтгүүл зүйг улс төрөөс цэвэр хараат бус байх ёстой гэдэгт итгэдэг агаад ажиллаж байсан буюу 1996-2016 он хүртэл тэднээс ангид байж чадсан өөрөөрөө бахархдаг гэдэг. 

БАРИМТ 5

Гишүүн болохоосоо өмнө 2016-2020 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны  Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөхөөр  ажиллаж байлаа. БСШУЯ-ны Төрийн нарийн байхдаа сайдтайгаа таардаггүй, ур чадваргүй гэж ажлаасаа халагдаж байсан ч шүүхэдсээр байгаад буцаж орж байсан замнал бий. Гэхдээ Б.Баярсайхан УИХ гишүүн болоход нөлөөлсөн, МАН-аас нэр дэвших квотыг өгсөн шалтгаан гэж эерүүлэн боддог байж мэднэ.

БАРИМТ 6

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа тойрогтоо анх удаа ажиллахдаа "цэрэг" хувцас өмсөж, Завхан аймгийн Засаг дарга нарыг загнаж, зандчиж үүрэг даалгавар өгсөн байдаг. Албан тушаал, сэнтийгээ андуурсан Б.Баярсайхан ингэж олны шүүмжлэлийг хүртсэн удаатай.

БАРИМТ 7

УИХ-ын гишүүн болоогүй бол карьерынхаа оргилыг CNN-ийн хөтлөгчөөр төсөөлдөг байсан гэдэг. 2000 онд Ирландад очихдоо шүүхийн системтэй нь танилцаж байсан.

БАРИМТ 8

Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Ирэх дөрвөн жилд бүх цэцэрлэг модон жорлонгоос сална, охидынхоо заяагдмал эрхийг багаас нь ойлгуулъя” гэдгийг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн дарга байх үедээ, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойлгож, 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулсан байдаг. 

БАРИМТ 9

Тэрбээр Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Эл хуульд өөрийгөө маш чухал хоёр зүйл, заалт суулгасан гэж тэр үздэг. Нэгдүгээрт, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хоёр заалтыг чангатгасан явдал. Мөн ажил олгогч бүхэн өөрийн хариуцаж буй байгууллага дотроо хүүхэд хамгаалах бодлоготой байна гэсэн заалтыг оруулсан гэж ярьдаг байна. 

БАРИМТ 10

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойргийнхоо төрөх эмнэлэгт нэг ширхэг олон үйлдэлтэй ор бэлэглэжээ. Сайшаалтай ч тэрбээр нэг ширхэг орныхоо дэргэд зогсоод эмнэлгийн гадна, телевизийн сэтгүүлчийн зангаараа ч гэх үү, байн байн үг хэлж, эмч сувилагч нараар алга ташуулсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байлаа.

БАРИМТ 11

Түүний хувьд ганц нэрийн хуудас болохуйц УИХ-аас ангид, санаачилсан ажил нь "Үндэсний өгөх өдөр". Одоогоос 16 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлж байжээ. Мөн тэр "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн юм.

БАРИМТ 12

"Өгөх өдөр"-ийн хүрээнд Удвал хэмээх охины эмчилгээний төлбөрт хандив цуглуулах үүднээс "Том болоорой Удвал" гэх нэртэй тоглолтыг зохион байгуулсан байдаг. 

БАРИМТ 13

Тэрбээр 2020 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. 2016 оны гурван сард "одоо л улс төрд орох цаг" гэж өөрт нь санагдсан гэдэг.  Ардчилсан намын зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлээс болоод улс төрд оръё гэж бодсон юм билээ.

БАРИМТ 14

МАН 95 жилийн ойгоороо Б.Баярсайханд санал тавьсны дагуу сонгуулийн штаб дээр имидж, дүр бүрдүүлэлтийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, улс төрчийн имидж, ярианы болон сэтгэл зүйн чадвар дээр тухайн үеийн 65 гишүүнтэй ажилласан байна. 

БАРИМТ 15

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2022 онд нийт хөрөнгийн хэмжээгээ 4,887,826,300 төгрөг буюу бараг л 5 орчим тэрбум гэж мэдүүлж байв. 

БАРИМТ 16

Мөн жилийн орлого 2021 онд огцом нэмэгджээ. 2020 онд тэрбээр жилийн 107 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд жилийн 151 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Б.Баярсайхан гишүүн 342 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200 ,BMW, 528 хоёр автомашинтай хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК зэрэг компаниудаас хувь эзэмшдэг байна. 

БАРИМТ 17

Тэрбээр 2020 онд unread-ын "Би хэрхэн ажилладаг вэ" булангийн зочин болохдоо,  "сүүлийн жилүүдэд спортод их дурлаж, өглөө бүр зургаан цагт босож бэлтгэлийн заал руу явдаг дадалтай болсон. Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалцэцэгийн удирдлага дор фитнесээр хичээллэж байна" гэж байлаа.

БАРИМТ 18

УИХ-ын гишүүний хувьд АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуй нэгжгүй гэж мэдүүлсэн.

БАРИМТ 19

Гэхдээ гишүүний төрсөн дүү, жүжигчин Б.Амарсайхан кино хийх нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх баримт ил болж, Б.Баярсайханыг төрийн өндөр дээд албан тушаалаараа далайлгасан гэх хардлага мэр сэр явж байв. Тодруулбал, Б.Амарсайхан нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 266 сая төгрөгийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх уран сайхны кино хийнэ хэмээн авсан байдаг агаад эл мөнгийг өөрийн эзэмшдэг "Ай Фай Продакшн" ХХК-ны дансаар 2019 оны 12 дугаар сард авч байж. 

БАРИМТ 20

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалдаг. 

БАРИМТ 21

2021 онд түүний нөхөр П.Баярмагнайг АНУ-ын Сан-Франциско хотод суух Консулаар томилогдоход урьдын мөрөөдлөө биелүүлж, гэр бүлийн хүнээ консулаар томилогдоход нөлөөлсөн гэж яригдаж байв. Гэвч гишүүн бээр эрс үгүйсгэж, "миний нөхөр өндөр боловсролтой хүн" гэж өмөөрч байв. 

БАРИМТ 22

Тэрбээр УИХ дахь "Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг"-ийг байгуулсан. Гэхдээ хүчирхийллийн эсрэг, хүүхдийн төлөө гэдэг атлаа асуудлыг шийдэхэд тодорхой байр суурь илэрхийлж тууштай явдаггүй гэх мэт шүүмжлэлийг араасаа үргэлж дагуулдаг. 

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "УИХ-ын гишүүн надад ч нислэг олдохгүй байна" гэж чуулганы танхимд тунин эрхэлж байлаа. Гэхдээ ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "МИАТ ганцхан онгоцоороо 9 аймаг руу нислэг үйлдэж байна, асуудалд анхааръя" гэж амыг нь тагласан удаатай. 

БАРИМТ 24

Парламент дахь гангачуулын нэг болох Б.Баярсайханыг улс төрд хэрэгтэй гэж иргэд үзэх юм бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн байна. Тэгвэл дөрвөн жил тод хувцас, тод будалтаас өөрөөр "тодорч гийгүүлээгүй" эрхэмсэг гишүүнийг хэрэгтэй гэх юм болов уу, хэрэггүй гэх юм болов уу. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ удаагийн оролцогч УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Marc Lucas (127.0.0.1)
    How can i get my stolen or scammed cryptocurrency back // Reach out to Maye Musk Hacker Hello everyone my name is Marc Lucas. I was scammed over ($440,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money and I came across a lot of Testimonies about Maye Musk Recovery Hacker. I contacted them providing the necessary information and it took the experts about 36 hours to locate and help recover my stolen funds. I am so relieved and the best part was, the scammer was located and arrested by local authorities in his region. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. I strongly recommend their professional services for assistance with swift and efficient recovery. They can be reached through this info below. WhatsApp: +1(347) 470 - 7678 Website: https://recoverywizardmaye.wixsite.com/muskhacks E-Mail: Recoverywizardmayemusk@cyberservices.com
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
  • муу сурлагатан сурагч (127.0.0.1)
    10 жилдээ улаан ноль байсан . 8-р анги төгсөөд техникум төгсөөд 6 сарын курсээр сэтгүүлч болсон. Игл тв ажиллаж байгаад дээд шүүхийн хэвлэлийн төлөлөгч болж даргатай нь холбогдон АНУ явж чадсан. Сүүхээтэй ч толгой муутай мэдлэг чадваргүй хүн УИХ-д суухыг ЗОГСООЁ
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Их хуралдороод хэр олон удаа бандаашаа тайлж шидсэн бол
    2024 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Хэдэн удаа бандаашаа тайлж шидсэнийг нь хэн ч мэдэхгүй.
      2024 оны 04 сарын 30
  • Үээ (127.0.0.1)
    Тольдсоор өнгөрүүлсэн 4 жил. Ану д нөхрөа консул болгосон, дүү нь соёлын тендер хуссан.
    2024 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    gichii
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Булай авгай Баярсайханг улс төрөөс зайлуул (127.0.0.1)
    Баярсайхан авгай хормой султай л хүүхэн байсан штэ. Завханчууд УИХ-д энэ тэнэг авгайг сонгохын оронд Нарантуяагаа сонгоорой. Баярсайхан шиг хэрэггүй мал УИХ-д байтугай төрийн аль ч байгууллагад огт байхгүй. Гэртээ эмээгийнхээ ажлыг л хий
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
    • Хормой султайг нь яаж мэдэв....
      2024 оны 04 сарын 26
  • zochin (127.0.0.1)
    nuursnii xulgaich zailaarai
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    хаха, дөрвөн жилийн дараа эргэж хараад шүдэнз зураад үзтэл, би юу хийчих вэ л болчихсон байна гэнэ шүү
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Мөнгөтэй нь өрсөлддөг нэр дэвшдэг хойно одоо яая гэхэв яг сонгочихмоор нь мөнгөгүй бдагаас сонголтгүй сонгууль болсоор байх болно
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
    • Saihan huuhen shuu bavaad baijdee hahaha
      2024 оны 04 сарын 26
  • ИРГЭН (127.0.0.1)
    эрхэмээ ч алддаа. өөрийгөө гоёсоор өнгөрүүлж. бас нэг дүү нь байдаг биздээ жүжигчин. шүдэнз л сайн асаад юм билээ
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 27 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК