Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрөвдүгээр сарыг үдэлцэх ДӨРВӨН яруу найрагч

2024-4-30
0
ЖИРГЭХ

Дөнгөн, данган явсаар дөрөвдүгээр сарыг үдэх мөч тохиов. Энэ сард бүгд урьдын адил амьдарч, баяр гунигийг хослуулан туулсан байх. Тэгвэл эл дөрөвдүгээр сарыг бид доорх эмзэглэл дүүрэн дөрвөн яруу найрагчтай цуг үдэж байна. 


Яруу найрагч Э.Бүжинлхам

No photo description available.

Энэ яруу найрагчийг хайрлачхаж болохгүй юм гэж үү?

Хөлгийн тавцан дээр гунигтайяа

Хүлээтэй хэвтэх морин цахлай мэт

Хүссэн бүхэн нь ердөө л нисэх

Хүүхдэрхүү мөрөөдөлтэй амьдарч чадсаных нь төлөө л!

Энэ яруу найрагчийг хайрлачхаж болохгүй юм гэж үү?

Энгэрийнх нь халаасанд алгын чинээ дэвтэр

Эдгэрч өгдөггүй зовлонтой, нэг уран шарх

Өрж давхарлаад нямбай нь аргагүй хураачихсан

Үгс хийгээд хэд гуравхан шүлгийн мөр л амь зуудгийнх нь төлөө

Энэ яруу найрагчийг хайрлачхаж болохгүй юм гэж үү?

Урагшаа л зүтгэдэг хүмүүсийн дунд

Орь ганцаархнаа Тэнгэр өөд харчхаад

Оддын зүүдийг ангуучилж, үүр шөнөөр тэнүүчилж яваа

Хэлгүй хэр нь дуучин, шидгүй боловч үлгэрч

Хэн ч биш атлаа бардам, ганцаардсан хэдий ч өрөвч

Иймхэн хэдэн шалтгаантайнх нь л төлөө

Энэ ертөнцөд яруу найрагч больё гэж

Шийдэж зүрхэлснийх нь төлөө л!

Энэ яруу найрагчийг хайрлачхаж болохгүй юм гэж үү?

***

Өсч том болно гэдэг

Өөрийгөө анагааж сурахын нэр

Зүүдэн тэртээ шургачихсан хүүхэд насныхаа

Зүрхийг нь цочоосон балар харыг

Тунгалаг нүдээр нь гарахтун хэмээн шившээд

Тугалга хайлуулан ширэглэхийн нэр.

Өсч том болно гэдэг

Өнгөрснийг ойлгож

Ирээдүйд итгэхийн нэр

Тэлэх ертөнцийн дундуур татсан

Цаг хугацааны нарийхан олсон дээр

Тэнцвэрээ алдалгүй зөөлнөөр алхаж,

Амьсгалаа чагнаж явахын нэр.

Өсч том болно гэдэг

Өөртэйгөө хоёулхнаа үлдэхийн нэр

Ганцаардлаас л ургадаг уран цэцэгсээр

Бүтээгч Тэнгэрүүддээ өргөл бариад

Галын залийг цээжнээ бадраан,

Үйл бүхэндээ утга оноож амьдрахын нэр.

Өсч том болно гэдэг

Хаашаа ч явалгүй, юу ч эрэлгүй

Яг л арьсаа гуужуулж буй могой мэт

Ая зөнгөөрөө, зовлонгоос жаргал руу

Нулимснаас инээд рүү заримдаа бүр

Итгэлээс цөхрөл рүү, гэрлээс харанхуй руу

Ихээ тайвнаар гулсан гарч сурахын нэр.

Өсч том болно гэдэг ердөө л,

Өөрийгөө байгаль болохыг танихын нэр

Өвөлтэй, зунтай, цастай, шуургатай энэ цээжинд

Үзэн ядмаар, булшилж хав дармаар зүйлс

Үнэндээ хэзээ ч байгаагүйг мэдэхийн нэр.

Үнэн байхын нэр, өршөөхийн нэр.

Хагацаж сурахын нэр.

Хайрлахын нэр.

***

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир

No photo description available.

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэргэлээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.

***

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад

Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно

Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ

Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг

Үр нь амьд байхад эх хүн жаргадаг

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно......ээжийгээ үргэлж хайрлаж яваарай ....!

***

 Яруу найрагч Г.Лхагвадулам

No photo description available.

Шүлэг гэдэг амьдрал атал

Амьдрал даанч шүлэг биш.

Хайрлаж, хүссэн минь үнэн боловч

Хайр минь бас хүсэл биш.

Дуугүй байгаа минь урвалт биш,

Уучилсан минь амлалт биш.

Дутуу үгс зангирах тусмаа

Уйлуулж орхидгийг чи мэдэх биш.

Нулимсаа үзүүлэхэд минь чи дургүй,

Хэдэрлэхэд чинь би бүр дургүй.

Хэн нь хэнийхээ өмнө буруутай юм бэ?

Хэлээд ч одоо нэмэртэй биш.

***

Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй

Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй

Сүүмийсэн одод хийснэ.

Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,

Агаарт тогтсон нь гуниг болж

Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна

Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт

Хамгийн хэцүү нь өмнө минь байна

Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх...

Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь

Хав халуунаар дотор минь мөстөж

Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.

***

Яруу найрагч Б.Доржпалам

Говь талын эгшиглэн: МЗЭ-ИЙН БОЛОН БУСАД ШАГНАЛТ ЗОХИОЛЧИД

Дуниартсан намрын хонгор өдрүүдийг нартай нь сартай нь

Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа би явлаа

Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар

Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа

Холдон одсон энэ л мөчөөсөө эхлэн

Хонгор минь би чамруугаа ирж яваа юм

Хойтон болтол чи бид хоёрын дунд сунайх замаас

Хорж байгаа юм энэ чинь, ирж яваа юм би чамруу

Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногуудаас

Өнөөдрийг би хасч яваа юм

Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг

Өчнөөн уулсын нэгийг нь давж яваа юм

Ирж яваа юм би чамруугаа...

***

Тэр үнээн! би хөөрүү хүн

Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө

Харсаар байтал худлаа хэлж

Халуурч шүлэглэсэн хүн

Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж

Бүлээрч шүлэглэсэн хүн

Тэр ч бүү хэл

Будант тэнгэрийн танихгүй оддыг минийх гэж

Булааж шүлэглэсэн хүн ,хүлцэл өчмүү!

Өчсөн, өчөөгүй би дэхиад л

Онгирох нь

Өндөр тэнгэрийн үүлс ахиад л

Зангирах нь

Хүлэглэж давхисан морины ам ч

Халах нь

Хүрдэн их дэлхийг мөндөр цохьж алах нь

Минийх гэж хэлэх нь

Онгирох юм надад их бий

Хялмаалсан олон одод миний

Алаг нүднээс аргамжаатай

Хязгааргүй их тоо бүхэн миний

Арван хуруунаас торгомжоотой

Миний

Онгирох

Орон зай ийм!

Өөрчилж зогссон газар бүхэнд

Өөрөөс минь үүсдэг

Дөрвөн зүг үзүүргүй

Өндрөөс минь дээшээ

Өсөж үргэлжилсэн

Босоо шулуун хязгааргүй

Миний

Хөөрөх

Хөх тэнгэр энэ!

Би онгирохдоо

Цэнхэр хорвоогийн уудамд

Шахцалдахгүй тонгочих гэсэн юм

Цэнгэг усныхаа мандлаас

Шартахгүй залгилах гэсэн юм

Онгирох юм надад их байна

Yгүйрлийн зуднаас

Түрүүлж нүүгээд

Багширсан сүрэг байна

Yүлэн сүүдэрээс хоцорч нүүгээд

Бараадсан бууц байна

Галтай чулуу, устай чулуу, задын чулуу

Газар далай, тэнгэрийн гурван чулуу

Гурвуулаа надад байна

Аяа!Би наанадаж онгирьюу

Талын шуурганаас өрсөж босож

Буур хилэгнүүлэх нь

Таанын толгойноос шүүдэр түүж

Шивээ уурлуулах нь

Аяа! Би цаанадаж онгирьюу

Лусын охинтой

Даалуудаж

Луутай тэнгэрт

Yүлүүдэх нь

Ардын дууныхаа

Хө хө нугалааг

Хөх алчуур шиг хийсгэж

Айраг дэмбээ намрынхаа

Алтан дэлбээ найран дээр

Агсан морьтой ханхалзаж

Аяа! Би дахиад л

Шүлэглэх нь

Анхилхан мод ахиад л

Гөлөглөх нь

Орчлон хорвоо бас л

Дунших нь

Онгодоор бичсэн шүлгээ би

Унших нь

Уншихгүй гэсэн чинь

Уурласан өвгөд

Удмаа залгуулахгүй гэж

Айлгасан юм

Уншихгүй гэсэн чинь

Уйлсан бүсгүй

Уруулаа өгөхгүй гэж

Туньсан юм

Онгирохгүй байя гэсэн чинь

Одтой тэнгэр хилэгнэж

Онгодоо өгөхгүй гэсэн юм

Онгирохгүй байя гэсэн чинь

Онгон лус дур үгүйцэж

Охиноо өгөхгүй гэсэн юм

Тэр үнээн,би хөөрүү хүн

Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж

Зүтгэж шүлэглэсэн хүн

Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг миний гэж

Зүтгэж шүлэглэсэн хүн

Тэд бүхнээс хүлцэл эс өчмүү.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК