Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувь, хувьсгалаа парламентад хослуулагч

2024-4-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун. 1982 онд 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсчээ.

БАРИМТ 2

Агрономич мэргэжлээр их, дээд сургууль дүүргэсэн тэрбээр ажлын гараагаа Дорнод аймгийн Ардын депутатуудын хурал гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхлүүлсэн байна. 

БАРИМТ 3

Улмаар Дорнод аймгийн Булган суманд мэргэжлээрээ ажиллаж байгаад “Хишиг агро” компанийг байгуулжээ. Энэ үед Дорнод аймгийн “Гурил тэжээл” нэртэйгээр 1959 онд зүүн аймгуудын хүн амыг грилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилгоор 4500 тн гурил, 5500 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх байгуулсан үйлдвэрийг 1997 онд бүрэн хувьчлан авч захирлаар нь ажиллажээ. 

БАРИМТ 4

“Дорнод гурил” компани нь 1999 оноос газар тариалангийн салбартай болж өдгөө Халх гол сумын нутагт 2200 га талбайд улаан буудай, Цагаан-Овоо суманд 630 га бүрэн автоматжисан усалгаатай талбайд төмс, улаан буудай тариалж байна. Гурил, малын тэжээл үйлдвэрлэж төмс тарихаас гадна өдөрт 5000-6000 ширхэг талх үйлдвэрлэн Дорнод аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг улсын хэмжээний үйлдвэр юм. 

БАРИМТ 5

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд аймагтаа ажиллаж, амьдрах болсон Х.Болорчулуун улс төрд орсон цаг үе нь 2000 он. Хувийн компаниас хувьсгалын ажилд оролцох болсон тэрбээр энэ үеэс 2012 оныг хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.

БАРИМТ 6

2012 оны сонгуулиар Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед парламентад гурван бие даагч байсны хоёр нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар.

БАРИМТ 7

Улмаар Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бие даагчдын зөвлөл” байгуулж, “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа гариг бүр тухайн долоо хоногт УИХ, Байнгын хороо, Ажлын хэсгээр хэлэлцэх хуулийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа мэдээлдэг байв.

БАРИМТ 8

Харин үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээн шүүмжилж байсан удаатай.

БАРИМТ 9

Х.Болорчулуун тэргүүтэй “Бие даагчдын зөвлөл”-өөс хүчтэй шүүмжилдэг байсан асуудлын нэг нь Оюу Толгой. Тэдний зүгээс монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюу Толгойг Рио Тинтод бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчдийг шалгах ёстой. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюу Толгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздүүд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг байсан юм.

БАРИМТ 10

Ийнхүү өмнөх парламентын үед “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан Х.Болорчулуун 2016, 2020 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж дахин нэр дэвшин, гурав дахь удаагаа сонгогдсон юм. 

БАРИМТ 11

Тэрбээр Орос хэлтэй. 

БАРИМТ 12

Түүний өөрийн орлого 12 сая бол өрхийн орлого 20 сая төгрөг аж. Тэрбээр жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570 машинтай хэмээн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 

БАРИМТ 13

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан асуудал сөхөгдөхөд Х.Болорчулуун гишүүний  “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болж байв. Тухайн үед тэрбээр “Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг.

БАРИМТ 14

Мөн “ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм” гэсэн тайлбарыг өгсөн удаатай.

БАРИМТ 15

Тэрбээр 2016 онд гишүүнээр сонгогдсоныхоо дараа ч Оюу Толгойн тойрсон асуудалд шүүмжлэлтэй ханддаг байр суурь өөрчлөгдсөнгүй.

БАРИМТ 16

Үүний нэг илрэл нь Оюу Толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр эсэргүүцсэн удаатай. 

БАРИМТ 17

Х.Болорчулуун гишүүний хувьд Оюу Толгойн асуудалд шүүмжлэлтэй ханддагаас гадна УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн гишүүн. Тэрбээр “Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс Оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна.

БАРИМТ 18

Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна” гэсэн байдаг.

БАРИМТ 19

Оюу толгойн асуудлаас болж Ц.Нямдорж сайдтай тухайн үед гар зөрүүлж байсан удаатай. 

БАРИМТ 20

Тэрбээр энэ параламентын турш Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг өргөн барьж, батлуулсан. 

БАРИМТ 21

Тэрбээр 260 адуутай.

БАРИМТ 22

Х.Болорчулуун 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон нэгэн. Түүнийг сайд болоод удаагүй байтал гурилын үнэ 50 хувиар өссөн хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй бий. Мөн түүнийг хувийн компани ХХААХҮ-ийн салбатай нягт холбоотой билээ. 

БАРИМТ 23

Тэрбээр ЖДҮ, Тендерээс гадна хүчингийн хэрэгт холбогдож байсан түүхтэй. Тухайлбал, хохирогч гэх бүсгүй "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн бичсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хүчин хийгээгүй. Тийм мэдээлэл хэн тараасныг олж өгнө үү гэсэн хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэсэн байдаг. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, худал мэдээлэл хэмээн тогтоосон. 

БАРИМТ 24

Энд тендерт холбогдсон түүхээс дурдъя. Тэрбээр "Дорнод гурил"-аас гадна "Дорнод газар", "Саруул өргөө констракшин" ХХК-тай нэр холбогддог.  "Дорнод газар" ХХК нь сайдын төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, "Саруул өргөө констракшин" ХХК нь дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийнх аж. Дүү нарынх нь уг компани 2018 оноос хойш төрөөс нийт 20,9 тэрбум төгрөгийн тендер авчээ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууных.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Marc Lucas (127.0.0.1)
    How can i get my stolen or scammed cryptocurrency back // Reach out to Maye Musk Hacker Hello everyone my name is Marc Lucas. I was scammed over ($440,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money and I came across a lot of Testimonies about Maye Musk Recovery Hacker. I contacted them providing the necessary information and it took the experts about 36 hours to locate and help recover my stolen funds. I am so relieved and the best part was, the scammer was located and arrested by local authorities in his region. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. I strongly recommend their professional services for assistance with swift and efficient recovery. They can be reached through this info below. WhatsApp: +1(347) 470 - 7678 Website: https://recoverywizardmaye.wixsite.com/muskhacks E-Mail: Recoverywizardmayemusk@cyberservices.com
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ДОРНОДЧУУД СОНГОНО ДОО АСУУДАЛГҮЙ
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 27 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК