Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойрогтоо "л" танил хүн

2024-5-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Д.Батлут. Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. УИХ-д анх 2020 онд сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер, Удирдлагын академийг төрийн удирдлагаар төгссөн. 

БАРИМТ 3

Ажлын гараагаа “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтанаар эхлэж байжээ. Дараа нь “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байжээ. 

БАРИМТ 4

Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 5

Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр эрдэнэтчүүдэд бол танил улстөрч. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт, төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байжээ. 

БАРИМТ 6

Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хууль зүйн салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг Ц.Нямдоржтой хамт нэр дэвшиж байсан. Гэхдээ тэр МАН-ын, Монголын “шилдэг” парламентчдыг хол тасархай орхиж, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм.

БАРИМТ 7

Д.Батлут Засаг даргаар ажиллаж байхдаа олны анхааралд өртөж, хэл дагуулах нь их байсан. Тухайлбал, Тамгын газрынхаа ажилтнуудад байр өгсөн, төрийн албанд ажилласан жилээр нь тооцож байр олгосон асуудал нь хэсэг маргаан дагуулж байв.

БАРИМТ 8

Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа "төрийн албанд ажилласан журмыг нь үндэслэснээс гадна залуу гэр бүлийг дэмжиж байр олгосон нь үнэн. Залуу хүмүүсийг би дэмжинэ" хэмээн эл шуугианыг дарж байв.

БАРИМТ 9

Яг үүн шигээ Эрдэнэтчүүдэд гавьяа байгуулсан нэг зүйл бол Шинжлэх ухаан технлогийн паркыг байгуулсан явдал.

БАРИМТ 10

"Эрдэнэт" үйлдвэрээс гадагшаа урсдаг мөнгөн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, 100 хувь үйлдвэрийн хэрэгцээг хангадаг болсон нь эдийн засгийн хувьд томоохон дэвшлийг авчирсан хэмээн орхончууд ам сайтай байдаг

БАРИМТ 11

Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээ хангахад ээлтэй Засаг дарга байсан гэж нутгийнхан нь үнэлдэг аж.

БАРИМТ 12

Улстөрчдийн хувьд тэрбээр орон нутагтаа мэргэшсэн нэгэн. Сүүлийн найман жилийн хугацаанд Орхон аймгийн МАН-ын даргаар ажиллажээ. 

БАРИМТ 13

Харин УИХ-д бол тэр шинэ тоглогч. Гэсэн хэдий ч аж ахуйн ажилд гаршсан Засаг даргын зангаа гээлгүй өнөөдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэл рүү зам тавих том амбицаа 2021 онд эхлүүлж байв. 

БАРИМТ 14

Д.Батлут Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа зодоон цохионы хэрэгт хутгалдаж байжээ. Тодруулбал, 2015 онд “надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд бэртэл учруулсан талаар хэвлэлүүд бичиж байв. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан. 

БАРИМТ 15

Тэрбээр Засаг дарга болсныхоо дараа Ерөнхий сайдын албан тоотыг үл хайхран автомашины дуулианд нэр холбогдож байсан удаатай. “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том жийп машинуудыг авч унасан. Тодруулбал, Орхон аймгийн засаг дарга Л.Батлутын унаж буй 0001 ОРА LAND CRIUSER 200 автомашин байсан аж. 

БАРИМТ 16

Уг асуудлаар АТГ-аас хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан. Харин үүний хариуд Д.Батлут цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгч байжээ. Тэрбээр “Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэр бүхий цөөн хэдэн хаягаас Д.Батлут гэдэг хүнийг харлуулахаар оролдож, гүтгэсээр ирсэн. Энэ нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн байдаг.  

БАРИМТ 17

Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

БАРИМТ 18

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 48,9 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 36.2 сая хэмээжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 180 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1 нийтийн орон сууц, 1 авто зогсоолтой гэж бүртгүүлжээ. 

БАРИМТ 19

Мөн 19 сая төгрөгийн Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Kluger авто машин, 10,1 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай (хонь-40, ямаа-42, үхэр-4, адуу-5) бөгөөд дотоодын дансандаа 2,2 сая төгрөгийн хадгаламжтай аж. 

БАРИМТ 20

Тэрбээр парламентад Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

БАРИМТ 21

Энэ дөрвөн жилийн хугацаанд Нийгмийн даатгалын тухай, Зөрчлийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулиудыг бусад гишүүдийн хамт өргөн барьж, батлуулжээ. 

БАРИМТ 22

Д.Батлут "Миний гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулан, үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан байна" хэмээн үзэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хандсан гэж үзэж, шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Тухайн хэргийн шүүх хурал хоёр жил орчим үргэжилсэн бөгөөд гурван шатны шүүхээс нэр бүхий өдөр тутмын сониныг Д.Батлутын нэр хүндэд халдаагүй гэх шийдвэр гаргаж байв. 

БАРИМТ 23

Өнгөрсөн жил тэрбээр тойргын сонгогчиддоо 20 мянган төгрөг тараасан гэх асуудалд холбогдож, нийгэмд багагүй шуугиан тариад амжсан. Тухайн үед "УИХ-ын гишүүн Д.Батлут өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймгийн иргэдэд дугтуйдаа мөнгө тараасан. Тэрбээр сар шинийн мэнд дэвшүүлэх нэрийн дор иргэдэд хахууль өгч байгаа зураг нь баримтаар байгаа юм" гэх мэдээллүүд цахим тавигдаад байсан юм. 

БАРИМТ 24

Д.Батлут гишүүний хувь тойрогтоо танигдсан улстөрч боловч улсдаа, парламентад танигдах ажил хийхгүй байсаар энэ дөрвөн жил дуусах бололтой. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Дамбын Батлут.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Дотоодын дансандаа 2,2 сая төгрөгтэй гэжээ. Гадаад данс байгаа хэрэг үү бичигч гуай? Бас өөрийн орлого нь 48,9 гэчихээд, өрхийн гишүүдийн нийт орлого 36,2 сая гэж байгааг юу гэж ойлгох вэ?
    2024 оны 05 сарын 11 | Хариулах
  • Сда (127.0.0.1)
    Батлутын боловсролгүй тэнэг нь дүүрчээ, одо тэр олон найз хүүхнүүд нь бүр олшироод хоорондоо зодолдоод
    2024 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэд (127.0.0.1)
    ШУТП юу ч хийдэггүй, ур чадваргүй хүмүүстэй. Хөгшид архичдын танил. Нүдэнд үзэгдсэн ажил үгүй. Хүн зодсон танхай балмад. Гэр бүлийн хувд ч зөв хүн биш, хүни гэр бүлийг салгасан. Оюутны зөвлөлөөр улс төрд гарсан цүнх баригчдаар тойрон хүрээлүүлсэн. Төрийн сангийн дарга асан, Хот тохижуулаын дарга асан гээд л цөөнгүй мөнгө угаагчидтай. Редакци хариуцлагатай ажиллаарай.
    2024 оны 05 сарын 10 | Хариулах
  • 1 (127.0.0.1)
    Юу ч хийгээгүй. Зөвхөн өөртөө л мөнгө босгосон. Ямар ч гадаад хэл мэдэхгүй. Танхай балмад
    2024 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    За ёстой уучлаарай. Юун англи хэл вэ. Манай дарга англиар ярьж чаддаггүй шүү дээ.
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хамгийн дурак халтар царайт саарин хүзүүт ш дээ тэгээд болоогүй хөтөлж өөдлүүлсэн даргыгаа хашуу хавирганаас нь түгжилдсэн өөдгүй эр
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Jmm (127.0.0.1)
    Erdenet hsen yum gej bna uu zasag darga bh da erdenetiig uud tataj bsan bh odoo bol yu bhgui ee hsen yum gej
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ танхай нөхөр юу ч хийж мэднэ шүү
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    За даа энэ нөхөр бол юу хийсэн юм бол доо баахан хүмүүсийг албан тушаалд тавиад мөнгө хийсэн тэд нар нь төрөөс хулгай хийж баахан юм болоод л бсан естой л танигдаагүй хүн дээ
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 26 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК