Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх "Зуудаг нохой"

2024-6-06
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Тэрбээр 1973 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. МУИС-ийг 1994 онд дүүргэсэн нэгэн. Орлуучагч мэргэжилтэй тэрбээр 1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаас албаны дарга хүртэл дэвшин ажиллажээ. 

Баримт 3

Төрийн албанд мэргэжилтнээс өгссөн Б.Пүрэвдорж, үндсэн ажлынхаа хажуугаар Ардчилсан намд элсэж, орон нутаг дахь үйл хэргийг нь сурталчилж, явсаар Ховд аймгийн АН-ын хорооны дарга болжээ. Түүнийг ингэж өсч, дэвших замыг нь засахад тухайн үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж голлох нөлөөтэй оролцсон гэдэг.

Баримт 4

Б.Пүрэвдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн нь хожим Ерөнхийлөгчийн албан тушаалд найман жил суусан Ц.Элбэгдорж хэмээдэг. Энэ нь ч батлагддаг юм. Улс төрд өрнөдөг энэ яриа Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012 оноос эхэлдэг. Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилсон үед тодордог юм.

Баримт 5

Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэний ч мэдэхгүй Б.Пүрэвдоржийг аймгийн Гаалийн байгууллагаас татаж, АН-ын Засгийн газрын голлох агентлагийн газрын даргаар томилуулсан нь энэ байлаа.

Баримт 6

Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагч албатай Б.Пүрэвдорж нэг л өдөр томорч, тодрон Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эртнээс хамааралтай явсан түүний хувьд Монгол Улс руу гаднын иргэн гарч, орох, нэвтрэх асуудалд гарын үсэг зурдаг томоохон албан тушаалд очжээ.

Баримт 7

Сонирхолтой нь, нутгийн ах, Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, гадаадын иргэнтэй холбоотой асуудлыг хариуцах болсон Б.Пүрэвдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хүнд суртал гаргана" гэх утга бүхий зүйлийг ярьсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Баримт 8

Уг шалтгааныг тэрбээр “1990-ээд оны үед Монгол Улсын харьяатаас гараад гадаадын иргэн болсон тэр хүмүүсийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахын тулд би телевизэд ярилцлага өгсөн юм. Харьяатын тухай хуулиар Монгол Улсын харьяатаас гарч гадаад орны иргэн болоход нэлээд өндөр шаардлагуудыг тавьдаг. Ерөнхийлөгчид өргөн барих хугацаа хүртэл нийтдээ гурван сарын хугацааг эрхээ сэргээлгэх гэж байгаа хүмүүс хүлээдэг” хэмээн тайлбарлаж байв.

Баримт 9

Гадаадын иргэн харьяатын даргаар ажиллаж асан Б.Пүрэвдорж гурван жил гаруйн хугацаанд ажиллаад өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байв. Түүнийг ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь эрхэлсэн албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн гэх үйлдэлтэй нь холбоотой. Тодруулбал, “Ховдын хөгжил” сангаас 350 сая төгрөг хувьдаа завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. 

Баримт 10

Түүний ажлаа өгөх болсон шалтгаан хийгээд өөртэй нь холбоотой хуулийн байгууллагын шалгалтад хийсэн тайлбарыг тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж зохион байгуулж, УИХ-д нэр дэвшүүлэхээр сойсон хүн нь ийм асуудалд орооцолдсондныг хатуухан шүүмжилж, хэсэгтээ нам жим байхыг шаардсан гэдэг.

Баримт 11

Ийнхүү Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Б.Пүрэвдорж 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд Ховд аймгаас нэр дэвшин анх удаагаа сонгогдсон байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрт ногдсон таван минутын хүрээнд “шударга” ярьдаг Б.Пүрэвдорж гишүүн, бусад үед тийм байдаг уу гэвэл үгүй.

Баримт 12

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамгийн “дорвитой” гэж хэлж болох ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөнджээ. 

Баримт 13

Гэвч УИХ-ын гишүүнээр ажиллаад зогсохгүй Монголын махны холбоо гэх ТББ-ыг тэргүүлдэг нь Б.Пүрэвдорж гишүүний дээрх үйлдлийг албан тушаалаа ашиглах замаар салбарын сайдад нь дарамт үзүүлж байна гэсэн шүүмжлэлийг нийгэмд төрүүлсэн байдаг.

Баримт 14

Дахин 2020 онд УИХ-д сонгогдохдоо Ховд аймагтаа нэр дэвшиж, 43,09 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. 

Баримт 15

Тэрбээр Англи, Орос хэлтэй. 

Баримт 16

2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг, гэр бүлийн орлого 19 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 17

Мөн 460 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, 144 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570 автомашинтай аж. 

Баримт 18

Тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа эзэмшдэг. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуу, 45 сая төгрөгийн үнэт эвлэлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 

Баримт 19

Тэрбээр энэ парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан. 

Баримт 20

Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн тухай хуулиудад гар бие оролцож, санаачилсан. 

Баримт 21

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр хаана л бол хаана “хадаастай” байдаг гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Тэр хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон найман гишүүний нэгээр тодорч байлаа. 

Баримт 22

Мөн тэрбээр казино тоглосон хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, 2020 онд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа АН, МАН-ын бүлгийн дарга нар гадаад улсад казино тоглосон хэрэгт холбогдсон байдаг. Энэ дунд Б.Пүрэвдорж гишүүн багтсан юм.  Хачирхалтай нь, нэр холбогдож, зургаар баталгаажсан гишүүд “Казиног сонирхож орсон, тоглоогүй” гэсэн тайлбар хэлж байсан юм. 

Баримт 23

Тэрбээр өнгөрсөн онд өөрийнх нь хуулийг хүчингүй болгосон цэцийн асуудлыг хөндсөн байдаг. Тухайлбал, "Б.Пүрэвдоржийг гишүүнээс нь огцруулахыг хүссэн бололтой. Гишүүд иргэдийн төлөө зүтгэдэг. Цэц хууль бус шийдвэр гаргасан гэдэг итгэл үнэмшил надад бий. Би бол зуудаг нохой шиг хүн. Хэн нь дийлэхээ үзнэ" хэмээж байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө зуудаг нохой шиг хүн хэмээн тодорхойлсон. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хоёрдугаарт тойрогт Ховд аймгаас нэр дэвшинэ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ч.Эрдэнэцэцэг (127.0.0.1)
    Багийн хууль бус, мэргэжлийн бус захирал халах хэрэгтэй. Арх, Тариат, Мөрөн багт захирал Э.Хишигбаяр
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    5 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    5 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    5 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК