Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн хүчээр технологийн дэвшлийг "нэвтрүүлэгч"

2024-6-17
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал. Тэрбээр 1987 оны нэгдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр 2003 онд Их Засаг лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургуульд суралцсан бөгөөд эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр, Монгол улсын Боловсролын их сургуульд түүхийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэргээ тус тус хамгаалжээ.

Баримт 3

Сургуулиа төгсөөд 2007 оноос Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 

Баримт 4

Түүний аав Н.Ням-Осор монголын боловсролын салбарт олон жил зүтгэсэн нэгэн бөгөөд ИЗОУИС-ийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор билээ. Харин түүний ээж Ж.Цэцэгмаа багш мэргэжилтэй, түүхийн шинжлэх ухааны доктор нэгэн. 

Баримт 5

Н.Учрал багаасаа шүлэг, яруу найарг сонирхдог байсан төдийгүй гуравдугаар ангийн сурагч байхдаа “Аадар бороо” хэмээх шүлгийн жижигхэн номоо гаргаж байжээ. Багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан тэрбээр “Хүрэл тулга” болон “Уран жиргээ” наадмуудад оролцдог байжээ. 

Баримт 6

Нэгэн үе Тимон нэрээр уран бүтээл туурвин, хип хоп дуугаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан тэрбээр улс төрийн замналаа 2012 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн хэлтсийн даргаар эхэлсэн бол 2015 онд Шадар сайдын зөвлөх болсон юм. 

Баримт 7

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, сөрөг хүчний болсны дараа буюу 2015 онд Засгийн газарт богино хугацаанд хамтран ажилласан. Энэ зурвас үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдын алба хашсан бөгөөд Н.Учрал зөвлөхөөр нь ажилласан байдаг.

Баримт 8

Харин 2016 онд УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон. 

Баримт 9

2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр хамгийн олон буюу 50 мянга гаруй сонгогчийн саналаар нэгээр гарч байв. 

Баримт 10

Н.Учрал бол Засгийн газрын хамгийн залуу гишүүн. Бас хамгийн нэр цэвэр сайдын нэг бөгөөд нүүрс, авлигын нус тоос, элдэв бусармагаас хол нэгэн. Гэсэн ч 2016 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан дуулианд нэр холбогдож байсан. 

Баримт 11

Авлигатай тэмцэх “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудыг нээж, улстөрчид болоод бизнесмэнүүдийн хулгайг ил тод болгосон сайд бол Н.Учрал юм. 

Баримт 12

Түүний багийнхны хийсэн shilen.gov.mn вэб сайт руу нэвтэрснээр Тусгай хамгаалалттай газар нутагт хэн хэдэн га газар эзэмшдэг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангаас хэн хэчнээн тэрбумын зээл авсанаа төлөөгүй вэ зэрэг мэдээллийг авах боломж бүрдсэн. 

Баримт 13

Мөн Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудаас хэн нь хамгийн их газар эзэмших эрхийг бусдад олгов, төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр хэн, хэн ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч байгааг ч мэддэг болсон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор түүнийг нам дотроо ч дайсан олонтой болсон гэх нь бий.

Баримт 14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар хавсруулж байгаад Н.Учралыг сайдаар нь томилсон. 

Баримт 15

Тэрбээр сайдаар томилогдох үедээ төрийн үйлчилгээг хүнээс хамаарал багатай болгоход технологийн дэвшлийг ашиглах болно гэдгээ мэдэгдэж байсан нь эхнээсээ ажил хэрэг болоод буй. Тухайлбал, иргэн хүнсний дэлгүүр, цайны газар, мухлаг, ресторан, супермаркет, зочид буудал, хүнсний зах, худалдааны төвийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүсэх бол  Emongolia, Ebisiness.mn хуудас руу нэвтрэн хүсэлтээ илгээх боломжтой болсон. 

Баримт 16

Мөн тэрбээр Хаягжилтыг шийдэх хамгийн хурдан шуурхай арга буюу what3words-ийг нэвтрүүлсэн. Үүнийгээ Emongolia дээр гурван үгт хаяг хайх гээд систем суулгасан юм.  

Баримт 17

Түүнчлэн ekids-ыг нэврүүлсэн. ekids платформ нь хүүхдүүд ямар сайт руу орж, ямар төрлийн мэдээлэл аваад байна, насанд хүрэгчдийн контент үзэж байх вий, гэмт хэрэг, зөрчилд уриалан дуудсан контент үзэж байх вий гэдэгт эцэг эхчүүд хяналт тавих боломжийг нээж өгсөн.

Баримт 18

Тэрбээр энэ парламентад ажиллах хугацаандаа Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Уг хуулийн талаар тэрбээр "Ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, татаас өгч буй төр гээд бүгд сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлж төр бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, хувьцааны зах зээлд томоохон тоглогч болох асуудлыг хуулиар зохицуулж өгнө" гэсэн байдаг. 

Баримт 19

Түүний 2022 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 1 тэрбум, гэр бүлийн орлого 56 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 20

Тэрбээр 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байшинтай. Мөн 885 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz G 500, Lexus 570,С Nissan Tiida, Mercedes Benz S400 автомашинтай. 

Баримт 21

150 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг бөгөөд 31 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай аж. Тэрбээр Эрдэнэс таван толгой ХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Рояал Академи ХХК, Грийн Ланд групп ХХК, Массив трейд ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК-д хувьцаа эзэмшдэг. 

Баримт 22

Тэрбээр "Хэдэн хүн ээлжилж дарга болдог төрийн албанд салхи оруулах цаг ирсэн" хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал "Төрийн албаны хуульд салбартаа мэргэшсэн байдал маш чухал. Төрийн албаны өнөөгийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга хүн насаараа хийсэн хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж болно. Уг нь бол тэр салбарыг огт мэдэхгүй. Харамсалтай нь мерит зарчим гэдгийг буруу ойлгосноос ийм томилгоонууд хийгдэж байна. Мерит зарчим гэдэг нь шатлан дэвших гэсэн үг биш. Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш" гэсэн юм. 

Баримт 23

Түүний санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн зарим заалт, олон нийтийн бухимдлыг төрүүлж, улмаар уг хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан юм. Тухайлбал, уг хуулийг УИХ-д өргөн бариад гуравхан хоногийн дотор батлуулсан. Тэр бяртайдаа, эрх мэдэлтэйдээ бус намын дарга нар санал нэгдэж, чиглэл болгосон учраас л энэ богинохон хугацаанд хуулиа батлуулж чадсан юм. 

Баримт 24

Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд аравдугаар тойрогт нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    БУРИАДУУД ҮНЭХЭЭР АМЖИРГААТАЙ МУНДАГ ШҮҮ. ОРОСООС ИХ ЮМ СУРСАН.
    2024 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 21 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    5 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    5 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    5 цаг 34 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 43 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК