Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Карьерын оргилоосоо уруудагч

2024-6-19
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр дөрөвдүгээр орос дунд сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй, Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгсжээ. 

Баримт 3

Ажлын гараагаа Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газраас эхэлж байв. Дараа нь Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. 

Баримт 4

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх болж, их улс төрд хөл тавих замаа зассан байдаг.

Баримт 5

Тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагддаг. Фракцынхаа квотоор Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын алба залгуулж ирсэн гэхэд хэлсдэхгүй л болов уу. 

Баримт 6

Гадаад харилцааны сайд болсны дараа туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь Элчин сайдын яаманд атташе, Гадаад харилцааны дэд сайдын алба хашиж байсан Б.Батцэцэгийн туслах Ц.Даваасүрэнг  Ром дахь Элчин сайдын яаманд атташегаар томилсон юм. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын  жолоочоор ажиллаж байсан Ц.Сумъяадоржийг Шанхай дахь Консулын газарт аж ахуйн эрхлэгч-жолоочоор, Бээжин дэх Элчин сайдын яамны I нарийн бичгийн даргаар Ж.Баярмаа нарыг тус, тус томилсон нь  Гадаад харилцааны яаманд ажиллаж үзээгүй хүмүүсийг хилийн чанад руу томиллоо гэх хэл амыг дагуулж байв. 

Баримт 7

У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Гадаад харилцааны сайдаас огцорсон.

Баримт 8

2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, 39,43 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 

Баримт 9

УИХ-д сонгогдсон хугацаандаа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийг шинээр нэмж байгуулахыг түр хориглох тухай тогтоолын төсөл, Ломбардын үйл ажиллагааг зохицуулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Баримт 10

УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн баталсан. Уг хуулийн ач холбогдлын талаар төсөл санаачлагч Д.Цогтбаатар “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байв.

Баримт 11

2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг 215 хүний оффшор дансыг ил болгосон баримтыг дэлгэхэд 49 нь Монгол Улсын иргэн байв. Тэрхүү 49 хүний жагсаалтад Д.Цогтбаатар гишүүний нэр багтаж, оффшорчдын тоонд орсон ч тайлбар хийж, няцаасан.

Баримт 12

Тухайлбал тэрбээр “Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Ер нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гадааддаа оффшор данстай байдаг. “Оюутолгой” компани гэхэд л толгой компани нь Голландад оффшор компанитай. Тухайн үед Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болоод түр сууж байгаа ч гэсэн хүсэлт тавьсны дагуу би ямар ч цалингүй, зөвхөн нэрээ бүртгүүлж байсан удаатай. Би тухайн үед 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан. Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш” гэсэн юм. 

Баримт 13

Түүний түүх намтарт бизнес хийж мөнгө олж байсан түүх байхгүй. 

Баримт 14

Англи, Орос, Кхмер, Тай зэрэг дөрвөн хэлтэй. 

Баримт 15

Тэрбээр энэ парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан. 

Баримт 16

Тэрбээр 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 50 сая бол гэр бүлийн орлого 942 сая хэмээн мэдүүлжээ. 

Баримт 17

Нийтийн орон сууц гуравтай, нийт үнэлгээ нь 854 сая төгрөг аж. Lexus-570 маркын автомашинтай 257 сая төгрөгөөр үнэлсэн байна. 

Баримт 18

180 сая төгрөгийн авлагатай бол 948 сая төгрөгийн зээлтэй. 

Баримт 19

Линкс поверкоре ХХК, Түмэнгаз ХХК, Аргиба инвестмент ХХК, Нано энержи ХХК, Састэйнабилити Ийст эйжия ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, ББ Дент ХХК, И Клиник ХХК, Иксиллион ХХК, Эко баттерэй ХХК, Нано коүтинг монголиа ХХК, Дархан хөгжил Би Ти Пи ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.

Баримт 20

УИХ-ын гишүүд Төрийн ордон руу нэвтэрч буй иргэдийн хувцаслалтын шаардлагыг өөрчлөх саналаа Засгийн газарт өргөн барих үеэр Д.Цогтбаатар "Энэ бол зөвхөн хувцаслалтын тухай асуудал биш. Иргэддээ хандах хандлага, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал. Миний хувьд ч залуу байсан. Надад хоёр жинс, нэг пүүзээс өөр хувцасгүй үе байсан. Тиймээс хувцасны код заасан журмыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн ордон руу иргэд пүүзтэй ч нэвтрэх эрхтэй” гэж байв. 

Баримт 21

Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Парламентын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй.  Дархан эрх нь сүүлдээ лай болж байна” гэх асуудлыг хөндөж байв. 

Баримт 22

Ингэхдээ “Монгол Улсад иргэд л халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гэж мянган юм ярих юм. Иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс биш дараагийн УИХ хүртэл гишүүд дархан эрхээсээ татгалзчих хэрэгтэй.  Яагаад гэвэл ийм байдалтай дархан эрх чинь дархан эрх биш бүр лай болж байгаа юм" гэсэн юм. 

Баримт 23

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд аравдугаар тойрогт нэр дэвшиж буй. 

Баримт 24

Сонгуулийн хуулийн талаар тэрбээр "сонгууль бол тодорхой хэмжээгээр мөнгө босгож байж явна. Том, жижиг нам ялгаагүй. Хүмүүс мөнгөгүй сонгууль гэж яриад байгаа. Тийм диваажингийн юм байхгүй.  Ардчилсан тогтолцоотой улс орнуудад мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байдаггүй" хэмээж байв. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (127.0.0.1)
    Хөөрхийдөө улс төрийн үхдэл болж байгаа л хүн юм байна
    2024 оны 06 сарын 23 | Хариулах
  • Дорж (127.0.0.1)
    Өөрөө л мэдэж байгаа
    2024 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    өөрийнхөө нэрийг хамгаалах бол хэнийг ч зольж мэдэх увайгүй нөхөр дөө, гадаад яамныхан бол мэднэ, чухамдаа энэ этгээдийн үед тамхины наймаа, хууль бус ажиллагаа, зөрчил туйлдаа хүрсэн
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Эрка (127.0.0.1)
    Шахаад шахаад шүүс гарахгүй ийм хүмүүс болих хэрэгтэй
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Sera (127.0.0.1)
    Tsogtbaatar gishuun uuruu 50saya,ger bul ni 942saya tugrugiin jiliin orlogotoi gesnee 20ood companii huvitsaa ezemshdeg baihiin ene orlogot orohgui yu kkkk
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    5 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    5 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    5 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК