Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс 20 жил "ажиглагч" статустай яваа ШХАБ гэж юу вэ?

2024-7-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шанхай хотноо 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.  Ийнхүү "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага" нь 2001 онд "Шанхайн тав"-ын гэрээнд суурилан бий болсон. 

БАРИМТ 2

Энэ нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн харьяанд байсан орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байлаа. ШХАБ 1997 онд байгуулсан гэрээгээрээ хил орчмын бүс нутгууд дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, үүнийгээ Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам гэж байв. 

БАРИМТ 3

“Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдсөн. “Шанхайн тав”-д Узбекстан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тунхагт гарын үсэг зурсан байна. Харин 2002 онд албан ёсны байгууллага болжээ.

БАРИМТ 4

Ингэхдээ ШХАБ-ын зорилгоо бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдал, терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба хамтран ажиллах явдал гэж тодорхойлж байжээ.

БАРИМТ 5

Манай улс ШХАБ-д ажиглагчийн байр сууринаас оролцох болсноор "анхны ажиглагчийн статустай улс" болжээ. Одоогоор хамгийн удаан ажиглагчийн статустай яваа нь Монгол Улс. Ажиглагч улс болсноосоо хойш төр засгийн тэргүүнүүдийн томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн байна. 

БАРИМТ 6

Тус байгууллагад ажиглагчаар Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан элссэн бөгөөд одоо дээрх улсын зарим нь гишүүнчлэлээр элсээд байгаа. Тухайн үед ШХАБ-ын дүрэмд газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэдэг ч Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэн нь анхаарал татаж байсан тухай хэвлэлд бичжээ. Америк дундад азийн орнуудыг өөртөө татах сонирхол явуулж эхэлсэн учраас АНУ-ын нөлөөний эсрэг зогсохын тулд ШХАБ өөрийн байр суурийг өргөтгөх шаардлага тулгарч, зарим улсыг гишүүнээр татан оруулсан нь Энэтхэг, Пакистан гэжээ. 

БАРИМТ 7

ШХАБ нь дэлхийн нөлөө бүхий эвсэл юм.  Тодруулбал, ШХАБ-ын 8 бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, Евразийн газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна.ШХАБ-ын дээд байгууллага нь Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа хуралддаг. Энэ жилийн уулзалт Казахстанд болж байна. 

БАРИМТ 8

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс элссэнээс арван жилийн дараа буюу 2014 онд Хятад, Оросын тэргүүнүүд жинхэнэ гишүүнээр элсэн орохыг дэмжихээ илэрхийлж байв. Гэхдээ түүнээс дахин 10 жилийн хойно буюу энэ оны дөрөвдүгээр сард болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг нарын хурлын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж ирсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох” байр суурийг илэрхийлсэн юм. 

БАРИМТ 9

Гэхдээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Гэлээ ч  ямагт төвийг сахих байр суурин дээр байж, бүс нутагт өрнөж буй  улс төр, эдийн засгийн үйл явцуудад идэвх нэмэртэй, оролцоо өндөртэй байхыг эрмэлзсээр буй. 

БАРИМТ 10

Үнэн хэрэгтээ Монгол улс ШХАБ-д элссэн тохиолдолд худалдаа, хөрөнгө оруулалт, тарифын хөнгөлөлт, тусгайлсан төсөл хөтөлбөрийн хувьд эдийн засгийн ямар үр өгөөжтэй байх нь тодорхойгүй хэвээр байна. 

БАРИМТ 11

"БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамтран ШХАБ-д элсэх дараагийн улсын тодорхой нэр дэвшигч нь Монгол Улс байх болно. Газрын зурагт ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа тул бид Монголын хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриалах болно" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн байдаг. 

БАРИМТ 12

ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачилгыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх юм. Харин Хөгжлийн сан байгуулах санаачилгыг Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна.

БАРИМТ 13

2013 онд Оросын санаачилгаар ШХАБ-ын Эрчим хүчний клуб ажиллаж эхлэв. Үүнийг байгуулах дурсамжийн тунхаглалд ОХУ БНХАУ-аас гадна Афганистан, Беларус, Монгол, Казахстан, Тажикстан, Турк, Шри-Ланка, Энэтхэг гарын үсгээ зурсан байдаг. 

БАРИМТ 14

 ШХАБ-ын Бишкекийн тунхаглалд тус байгууллагын гишүүн орнууд “улс төр, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг бусниулах үүднээс мэдээлэл, холбооны технологийг ашиглахын эсрэг мөн хар тамхи, зэвсгийн хууль бус наймаатай хийх тэмцлийг идэвхжүүлэх” тухай заасан байдаг аж. 

БАРИМТ 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам болон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад байсан. 

БАРИМТ 16

ШХАБ-ын эргэн тойрны орнуудыг хамарсан бүс нутагт Хятад улс арван жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол  2022 он гэхэд 84 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах болжээ. Харин  ОХУ Шанхайн байгууллага нь илүү геополитикийн нөлөөллийн хүчин зүйл болох талаас буюу улс төрийн “зэвсэг” болгох сонирхол нь давамгайлж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа талаар хэвлэлд дурдсан байна. 

БАРИМТ 17

Төв Азийн орнуудаас Бээжин Казахстанд хамгийн их хөрөнгө оруулжээ. 2009 онд Казахтсанд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг олгосон байдаг Харин хариуд нь Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох “РД Каз Мунай Газ”-ийн 11 хувийг эзэмших болсон байна.  

БАРИМТ 18

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа  "ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Харин Гадаад Харилцааны Сайд асан Ц.Гомбосүрэн  Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй гэж байв. 

БАРИМТ 19

"Монгол Улс ШХАБ-ын гишүүн орон болчихвол Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд хэрэгжиж эхэлнэ. ШХАБ-д элссэн Казакстан гэхэд 2030 он хүртэл улсаа хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Астана хотоо 30 миллярд доллараар босголоо. Казакстанаар дайраад Москва хүртэл төмөр зам татаж байна. Хэрвээ манайх суудлаа олчихсон байсан бол Москва руу дөрвөн хоног биш хоёр өдрийн дотор хүрэх боломж байлаа" гэж  Шинжлэх ухааны профессор Ж.Баясах хэвлэлд ярьж байжээ. 

БАРИМТ 20

ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон байна. 

БАРИМТ 21

ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл нь тус байгууллагын шийдвэр гаргагч гол бүтэц юм. Гол тоглогчид нь Алмазбек Атамбаев /Киргизстан/, Эмомали Рахмон /Тажикистан/, Шавкат Мирзиёев /Узбекистан/, Ши Жиньпин /БНХАУ/, Нурсултан Назарбаев /Казахстан/, Владимир Путин /ОХУ/, Рам Нат Ковинд /БНЭУ/, Ариф Алви /Пакистан/ юм. 

БАРИМТ 22

Узбекистаны нийслэл Ташкент хотод төвтэй ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх байгууллага нь терроризм, салан тусгаарлах үзэл, хэт туйлшрах үзлийн эсрэг гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй байнгын бүтэц юм. Тус байгууллагын даргыг гурван жил тутам сонгодог бөгөөд гишүүн орон бүрээс байнгын төлөөлөгч суудаг. 

БАРИМТ 23

ШХАБ-ын үйл ажиллагаанд албан ёсоор хятад болон орос хэлийг ашигладаг. 

БАРИМТ 24

Түүнчлэн тус байгууллагаас “хүний оюун ухаан, ёс суртахуун, соёлын ба бусад хэм хэмжээнд” хортой мэдээлэл тараах нь “аюулгүй байдалд заналхийлсэн” алхам болно хэмээн кибер дайныг дахин тодорхойлсон юм. “Мэдээллийн дайн”-ыг мөн нэг улс нөгөөгийнхөө “улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо”-г сулруулах гэсэн оролдлогын нэг хэлбэр хэмээн 2009 онд баталсан баримт бичигт тодорхойлжээ. The Diplomat сэтгүүлийн 2017 оны нэгэн нийтлэлд дурдсанаар RATS-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд ШХАБ нийт 600 хорлон сүйтгэх ажиллагааг урьдчилан сэргийлж, террорист бүлэглэлийн 500 гишүүнийг барьж өгсөн байдаг аж. 

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор тус улсыг зорьсон. Тэгвэл Монгол Улс 20 жил "ажиглагч" статустай яваа ШХАБ-ын тухай баримтыг хүргэж байна. Судлаачдын хувьд гишүүнээр элсэх нь зөв, буруу гэдэг харилцан адилгүй байр суурийг илэрхийлсээр иржээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Maria Jose (127.0.0.1)
    WORKING WITH GEO COORDINATES RECOVERY HACKER / RESTORING LOST CRYPTOCURRENCY I had the pleasure of experiencing the exceptional services of GEO COORDINATES RECOVERY HACKER through testimonies of scam victims which was exactly where I got to know about GEO COORDINATES RECOVERY HACKER. I never believed it was possible to recover lost cryptocurrency until a few days ago. I lost $72000 to an online bitcoin investment broker, I was so sad because I invested a lot. I sought help from the best recovery hacking agency out there. One of the best decisions I ever made was to contract GEO COORDINATES RECOVERY HACKER to help me resolve my lost cryptocurrency. I am forever grateful to the GEO COORDINATES RECOVERY HACKER team for their crucial role in this process. Without their expertise and intervention, I would have thought my funds were lost forever. Their results are good. If getting your funds GEO COORDINATES RECOVERY HACKER is your goal. They are the leading solution for any digital currency fraud recovery. They recognize emerging issues and offer clients practical solutions with better outcomes aligned to their strategic objectives. If you happen to be a victim like me, I’ll recommend you to contact GEO COORDINATES RECOVERY HACKER through their email at Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2024 оны 07 сарын 09 | Хариулах
  • Maria Jose (127.0.0.1)
    WORKING WITH GEO COORDINATES RECOVERY HACKER / RESTORING LOST CRYPTOCURRENCY I had the pleasure of experiencing the exceptional services of GEO COORDINATES RECOVERY HACKER through testimonies of scam victims which was exactly where I got to know about GEO COORDINATES RECOVERY HACKER. I never believed it was possible to recover lost cryptocurrency until a few days ago. I lost $72000 to an online bitcoin investment broker, I was so sad because I invested a lot. I sought help from the best recovery hacking agency out there. One of the best decisions I ever made was to contract GEO COORDINATES RECOVERY HACKER to help me resolve my lost cryptocurrency. I am forever grateful to the GEO COORDINATES RECOVERY HACKER team for their crucial role in this process. Without their expertise and intervention, I would have thought my funds were lost forever. Their results are good. If getting your funds GEO COORDINATES RECOVERY HACKER is your goal. They are the leading solution for any digital currency fraud recovery. They recognize emerging issues and offer clients practical solutions with better outcomes aligned to their strategic objectives. If you happen to be a victim like me, I’ll recommend you to contact GEO COORDINATES RECOVERY HACKER through their email at Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2024 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АМЕРИК МОНГОЛЧУУДЫГ ХАГАРЛАДУУЛААД ДУУСЛАА АМЕРИК МОНГОЛЫН УРВАГЧДЫН ОРОГНОДОГ ГАЗАР БОЛЛОО..АМЕРИКУУД ХХБАНКААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫГ ЛУЙВАРДАХ ГЭЭД БАРСАНГҮЙ ...ОДОО БОЛНО ХҮЗҮҮГҮЙГ БАРЬЦААЛЧИХСАН КККК
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    МОНГОЛ УЛС ЭНД ШУУД ЭЛСЭХ ХЭРЭГТЭЙ... БИД ЭХЛЭЭД 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВ НАЙРАМДАЛТАЙ БАЙЖ 3 ХӨРШ ГЭЖ ЯРИНА ...ОДОО ЭНД ЭЛСЭХ ЦАГ БОЛСОН ЭДИЙН ЗАСГИЙН МАШ АШИГТАЙ ЦАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ..
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    ШХАБ-д элсэх нь Монгол улсад олон талын ашигтай л даа. Гэвч Монгол улс 1990 онд Америкийн колони улс болсон тул ШХАБ-д элсэхээсээ Америкуудаас айгаад 20 жил алцагнаад байгаа юм л даа.
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    5 цаг 25 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    5 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    5 цаг 35 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК