Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Z" үеийнхний тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

2024-8-15
0
ЖИРГЭХ

"Z" үеийнхэн хэмээн нэрлэгдээд байгаа 1997 оноос хойш төрсөн хүмүүсийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлийг энд орууллаа. 


«Шинэ мянганыхан» буюу ойролцоогоор 1981-1998 онуудад төрсөн хүмүүсийг бид юуны түрүүнд үргэлж ажил ба зорилгоо өөрчилж байдаг сэхүүн зантай, залуухан саятан хэмээн төсөөлдөг. Харин "Z" үеийнхэн гэж яг хэнийг хэлж байна вэ? АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээллэснээр "Z" үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26% эзэлж, эдийн засагт 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж байна. Энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно. Тиймээс бид "Z" үеийнхэн амьдралаас яг юу хүсдэг мөн өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай болохыг одооноос эргэцүүлж эхлэх хэрэгтэй юм.

 

Өөдрөг үзэл биш, харин бодитоор хандах үзэл

"Robert Half" агентлагийн гаргасан инфографикаас харахад "Z" үеийнхний 77 хувь нь шинэ мянганыхантай харьцуулахад өөрсдийгөө ажлын байран дээр илүү шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн хүлээлттэй байдаг гэнэ. Шинэ мянганыхны өөдрөг үзэл тэдний эцэг эхийн (baby boomers) бий болгож өгсөн жаргалтай хүүхэд наснаас шууд хамааралтай юм. Харин шинэ мянганы эцэг эхчүүдийн хувьд нөхцөл байдал тэс ондоо. Эдийн засгийн хямралын улмаас шинэ мянганы гэр бүлүүдийн хангалуун байдал 45 хувиар буурсан үзүүлэлт гарсан (Пью Рисерч компанийн мэдээгээр) бөгөөд тэдний хүүхдүүд буюу "Z" үеийнхэн энэхүү хүндхэн үед өсч торнисон байдаг. 

Paul Rudd Snl GIF by Saturday Night Live

Сонирхолтой нь "Z" үеийнхэн өөрсдийн эцэг эхчүүдийг өрсөлдөгчийн нүдээр хардаггүй бөгөөд үүний оронд аль хэдийнээ удирдах албан тушаалд сууж буй "baby boomers"-үүдтэй мөр зэрэгцэн алхахыг хзсдэг аж.

Тэгсэн хэрнээ "Z" үеийнхэн шинэ мянганыхнаас илүү шаардлага өндөртэй байдаг. "Тэд хүссэн зүйлээ хүссэн хугацаандаа авч чадахгүй байх нөхцөлд дэлхийг хар, бараанаар харж эхэлдэг. Одоо хэн ч тэднээс ажиллаж буй компанидаа үнэнч байхыг шаарддаггүй. Харин ч эсрэгээрээ тэд өөрсдөө компаниудаас үнэнч байдлыг хүсдэг болсон" гэж Ernst & Young компанийн стратеги төлөвлөлтийн захирал Марси Мэрриман ярьсан юм.

Дижитал ертөнцийн анхдагчид биш, харин байнгын оршин суугчид

Schitts Creek Love GIF by CBC

Интернетийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн шинэ мянганыхныг "дэлхийн анхны дижитал үеийнхэн" гэж нэрлэдэг. Тэгвэл "Z" үеийнхнийг аль хэдийнээ хөгжин бий болсон орчин үеийн цахим ертөнцөд "мэндэлсэн" гэж хэлж болно. Шинэ мянганыхантай харьцуулбал "Z" үеийнхний дунд "Интернет донтогчид"-ын тоо 25%-иар өндөр байдаг. Мөн тэдний 40% нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг байна.

Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран "Z" үеийнхэн илүү даяарчлагдсан болж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна.

Мөн 35-аас дээш насны иргэдийн үзэж буйгаар "Z" үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. Тиймээс бид 2020 он гэхэд нийтлэг үзэл суртал, нэгэн зорилготой жинхэнэ даяарчлагдсан онлайн нийгэмлэгийг олж харах магадлалтай юм.

 

Тэмцэх биш, харин ажиллах

Шинэ мянганыхан ажлын байраа олон дахин сольдог гэдгээрээ алдартай бол "Z" үеийнхэн нэг компанид олон ажил гүйцэтгэхийг тлүүд үздэг аж. Тэдний ихэнх нь аль 17-18 настайгаасаа эхлэн том корпорациудад ажилд орж, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийх болно. "Z" үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүйгээр, бүх зүйлийг бодитоор хардаг. Өнөөдрийн өсвөр насныхны 72% нь өөрийн гэсэн компанитай болохыг хүсдэг байна. Энэ нь ямар нэгэн хувийн арал дээрх төгс амьдралыг мөрөөддөг шинэ мянганыхантай харьцуулбал хамаагүй бодит үзэл юм.

Ro Quit GIF by Rosanna Pansino

Sparks & Honey компанийн гаргасан "Meet Generation Z: Forget Everything You Learned About Millennials" тайланд "Z" үеийнхэн юу юунаас илүү хяналттай бөгөөд бие даасан томчуудын амьдралыг хүсдэг болох нь онцлогджээ. Ингээд харахад "Z" үеийнхэн яг л бидний өвөө, эмээ нар шиг байгаа биз? Эдгээр хоёр үеийнхэн хоорондоо ийм төстэй байдагт гайхах зүйл үгүй юм. Учир нь 1920-иод оны сүүл, 1940-өөд оны эхээр төрсөн хүүхдүүдийг "чимээгүй үеийнхэн" гэдэг байсан бөгөөд тэд яг л "Z" үеийнхэнтэй адил эдийн засгийн хямралын үед төрж, 1950-1960-аад онуудад маш хариуцлагатай, тууштай, хөдөлмөрч хүмүүс болон төлөвшсөн байдаг.

"Тэд системийг өөрчлөхийг биш харин уг систем дотроо амжилтад хүрэхийг хүсдэг" гэж хүн амын судлаач, социологич Нил Хоув ярьжээ. "Чимээгүй үеийнхэн" бол саарал өнгийн хөвөн даавуун хослолтой, хатуу чанга хүмүүс байсан. Тэд маш эрт гэрлэж, хүүхэдтэй болцгоосон. Мөн тэд анх ажилд орохдоо л "Миний тэтгэврийн төлөвлөгөө юу вэ?" гэсэн асуултыг ажил олгогчдоо тавьдаг байсан. Яг л энэ шинж тэмдгүүдийг бид "Z" үеийнхнээс олж харж байгаа билээ.

"Манай найзууд үргэлж цахим ертөнцөд ямар нэгэн шинэ старт-ап компани нээж байдаг. Бид одоо зуны амралтаараа McDonalds-д ажиллахаа больсон. Харин үүний оронд бид өөрсдийн гэсэн бизнес босгож, амжилтад хүрэхийг хүсч байна" гэж 15 настай Канзасын оюутан Эндрю Шуновер ярилаа. Тэд энэхүү карьерист үзлээрээ "чимээгүй үеийнхэн"-тэй үнэхээр төстэй юм.

Тогтсон хэв маяг биш, харин эрх чөлөө

Dog Food Friday GIF by Diamond Pet Foods

"Z" үеийнхний шүтдэг загварын трендүүдээс харахад тэд гадаад төрхдөө төдийлөн анхаарал хандуулахаа больсон. Тэдний хувьд хүйсийн хоёрдмол байдлаар хувцасладаг Жейден Смит ба Лаки Блю Смит, диско-панк стильтэй Майли Сайрус, нормкор хэв маяг баримтлах дуртай Кендалл Женнер нар загварын шүтээнүүд юм. Их Британийн Үндэсний иргэний төвийн өнгөрсөн жил хийсэн судалгаанд өсвөр насны европчуудын зөвхөн 63% нь л өөрсдийгөө эсрэг хүйсийн хүнд татагддаг гэж мэдэгджээ. Энэ дотроо өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн 69% нь мөн эмэгтэй хүүхдүүдийн 56% нь өөрсдийгөө 100% гетеросексуал гэж тодорхойлдог байна. Үүнээс харахад европын өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө ямарваа нэгэн тодорхойлолтоор хязгаарлахыг хүсэхгүй байгаа бөгөөд, хоёрдмол хандлагатай байх нь ихэсчээ.

Энэ үзэгдэл нь "Z" үеийнхний индивидуалист үзэлтэй холбоотой бөгөөд тэд нэгэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг юм. "Х" үеийнхэн (1961-1981) хүүхэд насандаа эцэг эхийнхээ салалттай тулгарч байсан үе цөөнгүй олон бий. Тиймээс тэд өөрсдөө насанд хүрч гэр бүлтэй болмогцоо хосуудын аль нэг нь гэртээ үлдэж, хүүхдүүдээ харах үүрэгтэй хэмээн үздэг байсан. Тэгвэл шинэ мянганыхны хүмүүжүүлсэн хүүхдүүд буюу "Z" үеийнхэн огт өөр төрлийн гэр бүл үүсгэж байна. Тэд өөрсдийнхөө ирээдүйг сайтар төлөвлөхийн зэрэгцээ хүйсийн хамааралтай гэр бүлийн уламжлалт үүргийг ардаа орхих болно" гэж "From Boomers to Linksters: Managing the Friction Between Generations at Work" номын зохиолч Меган Жонсон онцолсон юм.

"Z" үеийнхний даяарчлагдсан үзэл бодол арьс өнгөний асуудал дээр ч бас ижил байдаг. Учир нь энэ үеийн төлөөлөгчид африк-америк ерөнхийлөгч мөрөөдөж байсан биш харин бодит байдал болсон үед төрсөн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд (2000-2010) олон үндэстний гэр бүлд төрсөн хүүхдүүдийн тоо 134 хувиар өссөн байгаа. Мөн тэдгээр хүүхдүүд өсч торниж байх хугацаанд ижил хүйстнүүдийн гэрлэлт үндсэн хуулиараа бүрэн зөвшөөрөгдсөн нь ирээдүйд багагүй нөлөө үзүүлэх биз ээ. 

 

Ил тод биш, харин бие даасан байдал

i can make my own decisions GIF by The Orchard Films

Өмнөх үеийнхэнтэй харьцуулбал "Z" үеийнхний хувьд зөвхөн ажиллаж буй газар нь биш, харин хэрхэн ажиллаж байгаа нь нэн чухал. Robert Half компанийн мэдээлснээр тэд хувийн мэдээллээ хуваалцах дургүй байдаг (Тиймээс л Snapchat, Instagram Stories гэх зэрэг дижитал контентыг цахим ертөнцөд хадгалан үлдээлгүй устгадаг тавцангууд тэдэнд таалагддаг). Түүнчлэн шинэ мянганыхан олон хүмүүстэй хамт ажиллахад зориулагдсан том, цэлгэр, оффисын орон зайг илүүд үздэг бол, "Z" үеийнхэн чимээгүй, хаалттай орчинд дуртай байдаг. Мөн тэд хэрэв ямар нэг зүйлийг сайн хийхийг хүсвэл өөр хүнд даатгалгүйгээр өөрөө гүйцэтгэсэн нь дээр гэж үздэг байна.

Аз жаргал биш, харин сэтгэл хямрал

The Office gif. Steve Carell as Michael stares deadpan ahead, focus zooming in on his unthrilled face.

Тэгэхээр "Z" үеийнхэн хэр их аз жаргалтай байдаг вэ? Тэдний эрмэлзэл, найдвар биеллээ олдог болов уу? Харамсалтай нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 42 оронд хийсэн судалгаагаар Европ ба Америкт амьдардаг залуус өөрсдийнхөө амьдрал ба ирээдүйд хамгийн ихээр сэтгэл хангалуун бус байдаг аж. Мөн "Z" үеийнхний хамгийн гунигтай шинж тэмдгүүдийн нэг бол тэд сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэл санааны гутралд өртөмтгий юм. Ингээд ч зогсохгүй тэд бусад үеийнхнээс илүү сэтгэл санааны өвчинд нэрвэгддэг байна. "Бид өнөөдөр аз жаргалгүй байгаагаа мөн хүрээлж буй ертөнцөөсөө айж буйгаа нээлттэй илэрхийлдэг хүүхдүүдийг харж байна.

Z үеийнхний сэтгэлийг боловсрол, ирээдүй болон тэднийг 24 цаг хүрээлж буй онлайн ертөнц түгшээдэг. Тэд найзуудынхаа үдэшлэгт уригдаагүй болохоо онлайн ертөнцөөс олж харах бүрдээ өөрийгөө үнэлэх үнэлэмжээ багa багаар алддаг. Facebook ба Instagram энэ хүмүүсийн өөрийгөө үнэлэх сэтгэлтэй салшгүй холбоотой байх болно. Үүнтэй холбогдуулан амиа егүүтгэхийг хүссэн хүмүүсийн гуравны нэгийг өсвөр насныхан эзэлж байна" гэж Их Британийн амиа хорлолтын эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн Эмили Черри ярьжээ. 

Энэ бүх нөхцөл байдлууд "Z" үеийнхэн болон нийгмийн хувьд хүндрэлтэй байж болзошгүй. Гэхдээ энэ үеийнхэн олон зүйл дээр маш хариуцлагатай, нухацтай ханддаг. Үүнээс гадна тэдний сонирхлыг улс төр, карьер татдаг бөгөөд хүйсийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал болон арьс өнгөний асуудалд тэд тэнцвэртэй хандаж чаддаг. Гэхдээ үүний зэрэгцээ яг л энэ шинж тэмдгүүд "Z" үеийнхнийг эмзэг болгодог байна.

Эх сурвалж: Buro247

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 31 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 34 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 44 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 53 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК