Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кино календарь: 24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ?

2024-8-19
0
ЖИРГЭХ

Алдарт найруулагч Ридли Скоттын домогт бүтээлүүдийн нэг болох Gladiator кино дэлгэцнээ цацагдаад 24 жилийн нүүрийг үзжээ. Кино нээлтээ хийсэн даруйдаа 465,4 сая ам.долларын ашгийг олж, тухайн жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолд нийт 12 төрөлд нэр дэвшин, голлох таван шагналыг өөрийн болгож байсан бахдам түүхтэй. Харин 2018 онд Gladiator киноны хоёрдугаар анги хийгдэх болсон талаар мэдээлэл цацагдаж, нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгоод амжсан юм. Ийнхүү кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт бий болж, тэд киноны өрнөл болон жүжигчидтэй холбоотой олон янзын таамаг дэвшүүлсээр өдийг хүрсэн билээ. Иймд уншигч та бүхэнд Gladiator II киноны талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.


Үйл явдалд юуны тухай өгүүлэх вэ?

Эхний ангийг эргэн сануулахад, Ромын армийн генерал Максимусын гэр бүлийг хааны хүү Комодус улс төрийн зорилгоор хөнөөсний улмаас Максимус өшөөгөө авахаар Ромд мэсчин боол гладиаторын дүрээр эргэн ирдэг талаар өгүүлдэг.

24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Тэгвэл үргэлжлэл ангийн үйл явдал Комодусын ач хүү Люсиусын талаас өрнөх ба генерал Маркус Акациусаар удирдуулсан цэргүүд Люсуис руу довтолж, түүнийг боол болгон шийтгэж буйгаар эхэлнэ. Харин Люсуис өмнөх ангийн гол дүр Максимусын түүхээс санаа аван, шинэ засаглалыг эсэргүүцэхээр шийдсэнээр кино цааш өрнөнө.


Ямар жүжигчид дүр бүтээх вэ?

Найруулагч Ридли Скотт хоёрдугаар ангийн гол дүрүүдийг сонгохдоо маш няхуур хандсан ба тэрээр зохиолд тохирох жүжигчдийг эрэн хайх явцдаа залуу жүжигчин Пол Мескалыг хараандаа авсан гэдэг. Ридли Скотт энэ талаараа "Би үргэлж шинийг эрэлхийлж, хайдаг төрлийн хүн л дээ. Шинэлэг байдал гэдэг надад хамгийн чухал зүйлсийн нэг гэж хэлж болно. Харин би Пол Мескалын Normal People цувралд бүтээсэн дүрийг хараад үнэхээр биширсэн. Тэгээд түүнтэй уулзах цаг товлоод, кинондоо тоглуулахаар болсон юм" хэмээжээ. Ийнхүү Пол Мескал дараагийн гладиатор буюу Люсиусын дүрд сонгогдож чадсан байна. 

24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

Мөн шинэ ангид жүжигчин Дензел Вашингтон өмнө нь боол байсан хэдий ч одоо маш чинээлэг нэгэн болсон Макринусын дүрийг бүтээж байгаа бол жүжигчин Педро Паскаль Ромын генерал Маркус Акациусын дүрд тогложээ.

24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 3)

24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 4)

Түүнчлэн жүжигчин Барри Кеоган, Жозеф Куинн нар ч мөн адил жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн нь кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.


Анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэн эргэн ирж байгаа вэ?

Шинэ ангид Максимустай хайр сэтгэлийн холбоотой байсан, Комодусын эгч Лусиллагийн дүрийг бүтээсэн жүжигчин Конни Нилсен болон Ромын сенатор Гракчусын дүрд тоглосон Дерек Жейкоби нар эргэн ирэхээр болжээ. 

24 жилийн дараа эргэн ирж буй Gladiator II киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 5)

Харин Максимусын дүр харамсалтай нь хоёрдугаар анги дээр гарахгүй ч гэсэн тус дүрийг бүтээсэн жүжигчин Рассел Кроу шинэ ангийн талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр "Gladiator кино миний амьдралыг өөрчилсөн төслүүдийн нэг байсан. Би Скоттыг эхний ангитайгаа дүйцэхүйц гайхалтай бүтээл туурвина гэдэгт итгэлтэй байгаа. Мөн гол дүрд тоглож байгаа Пол Мескалыг сайн жүжигчин гэж сонссон. Түүнд ч гэсэн амжилт хүсье" хэмээжээ. 


Кино хэзээ цацагдах вэ?

Gladiator II киноны зураг авалт өнгөрөгч оны дундуур Африк тивд орших Марокко улсад эхэлсэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. Одоогоор киноны албан ёсны трейлер цацагдаагүй байгаа ч Paramount Pictures шинэхэн ангийн зургуудаас дэлгэж, үзэгчдийн дунд улам их хүлээлтийг үүсгээд амжсан байна. 

Эх сурвалж: Forbes.com, Buro.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК