Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

POETRY: Шаггүй найрагч Шагдарын Уянгын 5 шүлэг

2024-9-12
0
ЖИРГЭХ

Яруу найрагч Шагдарын Уянга/1966-2001/

Булуу овогт Шагдарын Уянга гал морин жилийн буюу 1966 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын өвөр “Номтын ам” хэмээх газар албан хаагчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1973-1983 онд нийслэлийн арван жилийн 31, 50, 52 дугаар дунд сургуулийг төгсөж, 1983-1984 онд МУИС-ийн Физик, математикийн факультетийн физикийн анги, 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын геодези-агаарын зураглал, зураг зүйн дээд сургуулийн аэрофото геодезийн инженерийн ангийг “геодезийн инженер” мэргэжлээр дүүргэсэн физикийн мэргэжилтэй нэгэн юм. Ш.Уянга 1988 оноос “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч, Политехникийн дээд сургуулийн геодези, уул уурхайн факультетийн багш, Улсын геодези, зураг зүйн газарт эрдэм шинжилгээний ажилтан, “Шинжээч” хоршоонд эрдэм шинжилгээний ажилтан, “Үнэн”, “Бодлын солбицол” сонинд хариуцлагатай редактор, УИХ-ын гишүүн Зуунайгийн туслах, “Капитал”, “Монгол тамга”, “Тайлбар бичиг” сонины санаачлагч, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан нэртэй сэхээтэн юм.

Ш.Уянга 16 наснаасаа шүлэг найраг сонирхон оролдож, 1986 онд “Утга зохиол урлаг” сонинд Сергей Есениний “Хар хүн” найраглалын дуун хөрвүүлэг, Лермонтовын “Оргуул”, а.Блокийн “арван хоёр” найраглал, М.Булгаковын өгүүллэгүүдийг орчуулж, 1987 онд анхны шүлгүүдээ хэвлүүлжээ. Түүний бүтээл Монголын уран зохиолын дээжис шилдэг 108 ботид хэвлэгдэж, “Барьцаа” (1988) драмын жүжиг, “галын амь” (1991) дуурь, төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Зуурдын орон” (1999) модерн балет, төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Сэрүүн намар” (1999) рок-балетын цомнолыг туурвисан төдийгүй “Чойном хаа байна” уран сайхны киноны гол дүрд 2000 онд тогложээ.

 


Ардын дууны зовлон жаргалан дунд
Анхны харц шиг цочмог чи минь алга байна
Анхны харц шиг цочмог чамайг минь эзгүй байхад
Ардын дууны тавилан нэгэн ухаарлаар дутуу байна
Аашлаад буцсан ухаан минь альхан дуунд хангинаа бол?!

Буугаад морддог хурим найр, цэнгэл дунд
Будан манан шиг нууцлаг чи минь алга байна
Будан манан шиг нууцлаг чамайг минь эзгүй байхад
Буугаад мордох хурим нэгэн инээдээр дутуу байна
Буцаад холдсон инээд минь хэний хуриманд цангинаа бол?!

Ванлийд гардаг гоё гоё охидын дунд
Ванлий шиг хөөрхөн төрсен чи минь алга байна
Ванлий шиг хөөрхөн терсөн чамайг минь эзгүй байхад
Ваарт ургасан цэцэгт нэгэн цоморлиг дутуу байна
Ванлий шиг төрсөн чи минь хэний цэцэгт ургаа бол?!

Гадаа гудамжинд зөрөн өнгөрөх олны хөлд
Гарагийн даялал шиг зайдуу чи минь алга байна
Гарагийн даялал шиг зайдуу чамайг минь эзгүй байхад
Гадаа гудамж нэгэн мөрөөр дутуу байна
Гансраад буцсан мөр минь альхан гудамжинд хоцроо бол?!

Дуулж суугаад унагадаг нулимсан дунд
Дурлал шиг үнэн дотно чи минь алга байна
Дурлал шиг үнэн дотно чамайг минь эзгүй байхад
Дуулаад унагадаг нулимс нэгэн дуслаар дутуу байна
Дураараа мэлтэрсэн нулимс минь альхан хацарт бөмбөрөө бол?!


Нэг л сайхан өдөр тэнгэрийн од шүүрч

Нэхмэл цагаан лянхуа шиг алган дээр чинь тавина

Нэл гэрлийн хүрээлэлд бидэн хоёр оршивч

Нэрмэл нүдний минь галыг номхотгож үл чадна

Нээрэн тийм өдөр бидэн хоёрт ирнэ ээ.

Он жил нэг л мэдэхэд нарыг хэдэнтээ тойрч

Огторгуй мэт мэлмийд чинь гунигийн навч хөвүүлнэ

Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна

Цэх өвсний толгой шүүдрээ дааж цуцна

Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна аа.

Шовгор майхны хормойг талын салхи алгадаж

Шонгийн шаазан шиг лааг хага цохих шиг унтраана

Туулай шиг хярсан биеийг чинь цээжиндээ нааж тэврэхэд

Туулын эхэн шиг ариухан намираа хур бөмбөрдөнө

Тун ч их юмыг бидэн хоёр үзнэ дээ.

Гар, сэтгэл хоёроосоо хэдэн хүүхдээ хөтөлж

Гансарсан зүрхээ хааяа сархадын аагаар дарна

Галзуу догшин загнаагүй ч чамд тэр эвгүй

Гал, хоолоор дутаагүй ч чагнаж суухад аягүй

Гаансны бохь шиг амьдралд бидэн хоёр тэснэ ээ.

Урт шөнийн турш үзэг цааснаа шадарлаж

Утаа майн дунд толгой өндийх завгүй

Урилгагүй зочин ирэх шиг үүр гэнэт цайна

Урьд шөнийн шүлгээ чамдаа би уншина

Угтаа, шүлэг гэдэг чинь чи бидэн хоёр шүү дээ...


Урдаас инээж байдаг дүр чинь бүдгэрч 

Уруулын чинь хээ миний хувцаснаас арчигдана 

Цээжин дэх чиний үнэрийг салхи арчиж

Цэцэг цэцгэн дээр шүүдэр болон тогтоно 

Шалба норгом бороонд хөтлөлцөж гүйхэд 

Шавхайн товшилт нь хаана үлдсэн бэ?

Хамтдаа явсан өдрүүдийн уянгат дуу

Хаанахын шувуудын ганганаанд шингээ вэ? 


Дүүрээд ирдэг жаргал

Сагаад асгардаг нулимстай

Дайраад гардаг зовлон

Санаанд аргадаг сүүдэртэй

Ирэх одохын хорвоод

Амьдрал үүрдийн шархтай

Эмгэнэл, хагацалд цантсан

Алаг нүд минь жавартай

Салхи хөглөн ногоорох

Хүж тансаг навчис

Сайхан өнгө нь гандаж

Хөлийн аяар үймнэ

Нүүдлийн шувуудын сүүдрийг

Өнжин хонон үдэж

Нүцгэрсэн намрын модод

Өнчин хүн шиг үлдэнэ

Ханатын бүслүүр чивчиртэл

Чарлаж төрсөн үрдээ

Хайраар чинэсэн хөхөө

Чагталж амлуулсан ижий минь

Дүрэлзэх амьдралын галыг

Аниагүй нүдэндээ бүрэлзүүлж

Дөрвөн үрийнхээ алган дээр

Ануухан насандаа уналаа даа

Хуурын чавхдас сэлгэн

Нулимс тоолсон тэшээнд

Хувь заяаны манхан

Нурахын чинээ саналгүй

Өргөн цагаан талдаа

Үйлийн эрхээр бөмбөрсөн

Өнчин цагаан ботгыг

Өрөвдөж аргадаж явлуу да

Үүлээ хураасан тэнгэр шиг

Газрыг сүвлэн уйлж

Үрээ харах бүртээ

Гансарна чинээ бодолгүй

Ачаа л үнсээд амаръя гэж

Алжаасан ээжийгээ нялхарахад

Арван долоон насныхаа

Аагаар зандарч явлуу даа би

Үхэл, амьдрал хоёр

Цагийн хүйгээр уяатай

Үйл гэмшил хоёр

Царцаж, хайлах уяралтай

Захгүй тоост талдаа

Ботго тэшээд хаачих вэ

Замбуулингийн жамыг

Үр чинь тушаад хаачих вэ

Сайхан монгол гэргий минь

Ижийн минь хайрыг амсаагүй ч

Салахын аргагүй үр минь

Ирснээ дуулгаж амжаагүй ч

Хуур хуурын аялгуу

Дэвтсэн харцыг нь илбэж

Хайр хайрын дээдийг

Дэлгэр Түмэн минь хайрласан

Бүсгүй хүний сэтгэлд

Ус хийлгүй явъя даа

Бүлээн сүү минь ээдэв гэж

Ууландаа ижий минь шаналах вий

Амь цочоож мэндэлсэн

Алаг үрс чинь

Ардын сайхан дууны

аялгуугаар дамжин

Ачит ээждээ золгодог шүү

1987 он


Дээлийнхээ өнгөөр ижилсдэг хэр нь ээ хоёр амраг

Дэр нийлэхдээ ондоо болдог гэх юм

Тэгж хамт амьдраад яах юм зовлонгийн нэмэр

Тэнгэрийн дор зоргоороо явсан минь амар аа…

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (127.0.0.1)
    уянга, батгэрэл, алтанхуяг 3 хамт 1 өрөөнд амьдардаг байсан
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    москва хотод оюутан ахуйдаа нөхөрлөж явлаа. уянга батгэрэл 2 маань залуухан анхны хүү оюутны байранд төрсөн, өлгийтэй байдаг байсан даа.
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК