Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таныг ном уншдаг болгох 10 шалтгаан

2024-9-13
0
ЖИРГЭХ

Өнөөдөр 36 дахь удаагийн "Номын баяр" Сүбхаатарын талбайд эхэлж буй. Гурван өдөр үргэлжлэх уг баярыг тохиолдуулан бид танд ном уншихын ач тусыг танилцуулж байна. 


1. Уншдаг хүмүүс л урт насалдаг

Didnt See You Oh Hello GIF by Cappa Video Productions

Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Хүн оюунаараа амьтнаас ялгаатай, үүнийхээ үр дүнгээр ч тэднээс илүү урт насалдаг аж. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна.


2. Хамгийн сайн стресс тайлагч

Tired No Stress GIF by Desus & Mero

Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно.


3. Миний үгийн сан миний хязгаар

School Studying GIF by hamlet

Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн ширийн үгээр ярих чадвартай болдог. Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм. Гадаад хэл сурахад ч үгийн сан маш нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.


4. Уншиж байж бичнэ

School Working GIF by Pudgy Penguins

Калифорны их сургуулийнхан роман унших нь хүмүүсийн хэлний мэдрэмж, бичих арга барилд сайн нөлөөтэйг судлан тогтоожээ. Уншигч зохиолд юу бичигдсэнийг уншихын зэрэгцээ зохиолчийн бичлэгээр дамжиж уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сэргэдэг. Зохиол бүр хүнд хөнгөн янз бүрийн аясаар бичигдсэн байдаг. Адармаатай текст унших тусам нөлөөлөл нь гүнзгий. Тиймээс ч Жорж Луйс Борхес, Роберт Боланьо зэрэг алдартай зохиолчид залуу эхлэн бичигчдэд аль болох их уншихыг зөвлөдөг.


5. Ном нойр хүргэдэг

Video gif. A sleepy baby sitting on a couch falls face forward on the couch.

Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номоос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэдэг болно. Үүнийг байнга давтсанаар аажимдаа унтах дохио болсон нэгэн хэвшил тогтож болох юм. Мөн унтаж байгаад сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад нам унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хэвшил нойр хүрэхгүй, сэтгэл сэрвэлзэх үед тун тустай.


6. Бусдыг ойлгох түлхүүр нь унших

I Got You Wink GIF by The Bold Type

New School for Social Research in New York сургуулиас гаргасан судалгааны тайланд “Унших нь хүмүүсийн харилцан итгэлцлийг төрүүлдэг” гэжээ. Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг гэж хэлж болох юм. Ингэснээр урд өмнөхөөс илүү олон найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болж, тэдний бодол санааг анхааралтай сонсож, үерхэл нөхөрлөл гүнзгийрэхэд ч нөлөөлнө.


7. Ном таныг өөрчилнө

Changing Keegan-Michael Key GIF by Apple TV+

Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.


8. Уншвал урагшилна

Illustrated gif. Woman sits in an easy chair with a steaming cup of tea, reading a book as an orange cat snoozes on the blanket that covers her lap.

Ном уншигч өөрийн орчноос тасарч, өөр ертөнц рүү өнгийн шагайдаг гэж хэлж болно. Гадны жуулчид хаа ч явсан гартаа үргэлж ном барьж явдгийг бид сайн мэднэ. Тэд тааралдсанаа үзэж, тааралдсанаа идэж уугаад явдаггүй. Тэд номоос тухайн газар орны үүх түүх, ахуй амьдралын тухай хамгийн шинэ мэдээ, мэдлэгийг олж, үзэж харснаа ул үндэстэй ойлгохыг хичээдэг байна. Тодруулбал, манайд ирсэн жуулчид биднийг зөвхөн сонирхох төдий бус биднийг сайтар ойлгож аваад буцдаг гэсэн үг. Тэд үзэж харж буйгаа номтой зэрэгцүүлэн, хуучин ойлголтоо шинэчилж цэгцэлдэг. Бидэнд өдөр тутмын амьдралдаа тааралдсанаа хэрэглэх бус учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна. Үүнд суралцахад унших хамгийн зөв зүйтэй алхам байх болно.


9. Төвлөрөн унших нь ойлгохын үндэс

Excited Work GIF by TikTok

Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болов. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ? гэж асуух хүмүүс байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөц, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Боловсрол мэдлэгтэй болъё гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг нь үүнтэй холбоотой аж. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.


10. Уншиж буй хүн сэтгэл татам харагдана

Cat Read GIF

Олон нийтийн асуулгаар уншиж буй хүн бусдаас содон, оюунлаг харагддаг гэжээ. Гартаа ном барьсан хүнийг харсан хүн бусдаас илүү хүндэлдэг. Ийм хүнтэй ярилцахыг дийлэнх нь хүсэж, сонирхол татсан харилцаа ч үүсгэдэг. Ном уншиж буй хүн өөрийн бодолтой, юмны наад цаадахыг ойлгох чадвар суусан, үнэхээр атаархам ихэмсэг харагддаг. Харин гар утсаараа оролдож яваа хүнийг харсан хэн ч болов тоохгүй өнгөрдөг цаг иржээ.

Эх сурвалж:Монсудар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    8 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    8 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    8 цаг 43 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК