Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюу: Бид ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон

2024-10-04
0
ЖИРГЭХ

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай “Job fair 2024” арга хэмжээний талаар ярилцлаа.


-Голомт банкнаас жил болгон “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдээс ямар онцлогтой байгаа вэ? 

-Голомт банк “Job fair” арга хэмжээгээ жил бүрийн намар зохион байгуулдаг. Нээлттэй өдөрлөгөө ажил идэвхтэй хайж байгаа болон ажлын байранд хараахан гараагүй шинэхэн төгсөгчид, ажлаа солих бодолтой хүмүүст зориулан Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр дамжуулан зохион байгуулдаг бол энэ жилээс ажил горилогчдынхоо илүү ойртож, арга хэмжээнд цахимаар болон биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал,

  • “Шангри-Ла Малл”-д 10-р сарын 2, 3-нд буюу хоёр өдрийн турш манай “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр Голомт банк болон “Голомт капитал” үнэт цаасны компанийн нээлттэй ажлын байрны мэдээллийг авахаас гадна сонирхсон ажлын байрандаа хүсэлт өгч болно. Мөн банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой.
  • Голомт банкны бүх салбар, тооцооны төвд хандан өөрийн сонирхсон ажлын байрны дагуу хүсэлт өгч, анхан шатны ярилцагад орж болно.
  • Мөн энэ жилээс Голомт банкнд ажилд орох хүсэлтийг ердөө 10 секунд зарцуулаад цахимаар илгээх боломжтой болсон.

-Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хичнээн ажилтан авахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид энэ удаа мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шинээр зарласан.

-Магадгүй орон тоо ингэж нэмэгдэж байгаа нь Голомт банкны шинэ салбарууд нээгдэж байгаатай холбоотой юу?

-Тийм ээ. Голомт банкны бизнесийн цар хүрээ өргөжин тэлж, Улаанбаатар болон орон нутагт салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт Голомт банкны “Цэнгэлдэх”, “Акояа”, “Тара” салбараа нээсэн бол мөн хэдхэн өдрийн өмнө Хэнтий аймаг дахь  Голомт банкны анхны салбараа нээсэн. Иймд шинэ салбаруудад зочлонгоо тухайн салбаруудад зарлагдаж буй ажлын байрны талаар сонирхсон мэдээллээ авч болно.

-Банкны ажилтнуудыг ихэнх хүмүүс тоо бодоод л мөнгө тоолоод сууж байдаг хүмүүс гэж төсөөлдөг байх. Гэхдээ аливаа албан газар, байгууллагад янз бүрийн мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болдог. Тиймээс “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-т өөр салбарын мэргэжилтэй хүмүүс оролцож болох уу?

-Банканд ажил горилогчдын дийлэнх хувь нь  банк, санхүүгийн салбарын мэргэжилтэй хүмүүс байдаг ч хууль, эрхзүй, мэдээллийн технологи, захиргаа, аж ахуйн нэгж, салбарын боломжтой орон тоондоо ажилд авах нь бидний хувьд үргэлж нээлттэй. Банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй хэн бүхнийг “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-төө урьж байна.

-Сүүлийн жилүүдэд Голомт банктай “Ажиллахад хамгийн таатай газар” гэсэн үг салшгүй холбоотой болсон байна. Энэ нь ямар учиртай юм бол?

-Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр жил дараалан авсан удаатай. 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол ажиллахад таатай газар гэдгээ 2023 онд дахин бататгаж, Монгол Улсаас жил дараалан авсан анхны байгууллага болсон. Таван үзүүлэлтийн хүрээнд ажилтнууд маань судалгаанд оролцож, байгууллагадаа үнэлэлт, дүгнэлт өгдөг гэж хэлж болно. Энэхүү судалгаанд ажил олгогч талаас оролцож, нөлөөлөх боломжгүй байдаг. Өнгөрөгч 2023 онд манай 2400 гаруй ажилтан уг судалгаанд оролцож, үнэлгээ өгөхөд манай байгууллагын үзүүлэлт 2022 онтой харьцуулахад хоёр функтээр ахисан байсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл гэж бид дүгнэдэг.

“2024 оны байдлаар Голомт банк 2700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудын маань 70 гаруй хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Түүнчлэн нийт ажилтны банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь 5.7 жил байгаа нь эерэг үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.”

-“Great place to work institute” нь ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

-Дэлхийн 90 гаруй улсад салбартай “Great place to work institute” нь байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм билээ. Тухайлбал, таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг жилд нэг удаа олгодог.

-Банкны салбарт орохсон гээд ажил идэвхтэй хайж байгаа хүнд сайхан сонсогдохоор, таатай мэдээлэл байна шүү. 

-“Ажиллахад хамгийн таатай газар” гэхээр бүхий л үзүүлэлт ордог. Цөөн үгээр хэлэхэд, бид амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс ажлын орчин, байгууллагын соёл, хамт олны харилцааны уур амьсгал, ажилтныхаа дуу хоолойг сонсож байгаа байдал, хүмүүс ажлаа дурлаж хийж байна уу гэх мэт олон үзүүлэлтээр үнэлж дүгнээд энэхүү батламжийг өгсөн учраас ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст таатай байх болов уу. Мөн бид ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тиймээс маш олон ажил идэвхтэй хайгч Голомт банкыг сонгож, бидэнд ханддаг.    

-Ярилцсанд баярлалаа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    4 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    4 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК