Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино

2024-10-16
0
ЖИРГЭХ

 

Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

КОВИД-19 цар тахлаас хойш өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого аажимдаа зөөлөрч байна шүү дээ. Цаашид зөөлрөх нөхцөл эдийн засгийн орчинд үүссэн үү? 

Томоохон төв банкуудын хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлнө. Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс орнуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Дээр нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байгаа нь эрсдэл бий гэдгийг давхар сануулж байна. Дотоод талаасаа авч үзвэл, төсвийн тодотголоор ирэх онд дотоод эрэлт тэлж, инфляц өсөх дарамт нэмэгдэхээр байна. Гэхдээ мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, гадаад инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтын дээд интервалын орчимд тогтворжих хүлээлттэй байна. УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй болох нөхцөлд төлбөрийн тэнцэл муудах, инфляц хүлээлтээс давж өсөх эрсдэл бий. Харин эдийн засгийн идэвхжил, өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.

Монголбанк 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4 орчим хувьд төсөөлж байсан ч эдийн засаг сэргэн сайжирч байгаа нь төсөөллөө дахин шинэчлэх нөхцөлд хүргэлээ. Тиймээс Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

Тиймээ. Эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг харгалзан үзэж төсөөллөө шинэчилсэн. Бид энэ оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь болгож нэмэгдүүлээд байна. Манай улсын голлох салбарууд, тэр дундаа худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хүлээлтээс сайн байна. Харин ирэх оны хувьд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын сөрөг нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 хувийн орчимд байхаар байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн тэлэлттэй уялдан импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдлаас гадна төсвийн төлөв нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд голлон нөлөөлөхөөр байна.

Инфляц нэгэнт төв банкны зорилтод түвшин болох 6 хувь руу бууж хангагдлаа. Гэсэн ч та эрсдэл байгааг онцолж байна. Тэгэхээр Монголбанк ирэх онд инфляцыг тогтворжуулахад хэрхэн анхаарч, зорилтоо тодорхойлж байна вэ?

Инфляц 9 дүгээр сарын байдлаар 6.7 -тай байна. Энэ нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд 6+/-2 хувийн интерваль орчимд тогтворжуулах зорилтыг хангаж байна. Инфляц буурахад мөнгөний хатуу бодлогоос гадна худалдааны түнш орнуудын инфляц 2023 оноос тогтворжиж,  тээвэр логистикийн саад бага байж,  төгрөгийн ханш тогтвортой байсан зэрэг нь голлон нөлөөллөө. Монголбанк эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 он гэхэд 5(+/-2) хувьд тогтворжуулахаар зориод байна. Энэ зорилтод түвшинд хүргэхэд гадаад болон дотоод орчин талаас хэд хэдэн хүчин зүйлс голлох нөлөөг үзүүлнэ. Нэгдүгээрт худалдааны тээвэр, логистикт доголдол үүсэхгүй байх. Хоёрдугаарт, улирлын шинжтэй үнэ өсдөг дотоодын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж, үнийн хэлбэлзлийг бууруулах. Гуравдугаарт, төсвийн зардал огцом нэмэгдэж, инфляцад үзүүлэх эрэлтийн дарамтыг нэмж өдөөхгүй байх зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Мөнгөний хатуу бодлого тийм ч амархан зөөлрөх нөхцөл хараахан бүрдээгүй бололтой. Тэгэхээр тогтвортой байдалд нэн шаардлагатай бодлогын ямар арга хэмжээ хүлээгдэж байна вэ?

Эдийн засгийн сэргэлтийг цаашид тогтворжуулж, эдийн засгийн гадаад дотоод тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Эдийн засгийн шокийг эрсдэл багатай даван туулах дунд, урт хугацааны тогтвортой байдалд анхаарах нь чухал байна. Үүний тулд, эдийн засгийг олон тулгууртай хөгжүүлэх, валютын ханшийн савлагааг тогтворжуулах, инфляцад шилжих нөлөөллийг бууруулах зэрэг сорилт тулгарна. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх явдал чухал. Энэ нь цалингийн өсөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг бууруулна. Мөн төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн хэт халалт, уналтын мөчлөг дагасан бодлогоос зайлсхийх хэрэгтэй байна. Үүний хамт худалдааны нийлүүлэлтийн орчин нөхцөл маш тодорхой байх нь эдийн засгийн тогтвортой байдалд онцгой үүрэгтэй. Тухайлбал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх нь бараа бүтээгдэхүүний түр зуурын хомсдолоос үүдсэн үнийн өсөлтөөс сэргийлэхэд тусална.

Бид үнийн тогтвортой байдалд төвлөрч ярьлаа. Харин үүний чухал хөшүүрэг болох банк санхүүгийн тогтвортой байдал талаас бодлогын ямар зорилтыг дэвшүүлээд байна вэ? 

Саяхан Улсын Их Хуралд өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгасан бодлогын зорилтын чухал хэсэг бол таны сая хэлсэнчлэн банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, сайжруулах явдал юм. Ирэх онд анхаарлаа хандуулж буй бодлогын нэг хэсэг нь банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэхэд юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын банк салбараа нээхэд үйл ажиллагааны цар хүрээ, зохицуулалт, эрх зүйн орчныг оновчтой бүрдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх зэргээр эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг бодлогоор дэмжих асуудлыг тусгалаа. Энэ хүрээнд яригдах бас нэгэн асуудал бол ногоон тогтвортой санхүүжилт юм. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө өндөртэй орнуудын нэгд тооцогддог. Манай эдийн засаг уул, уурхай, хөдөө аж ахуйн салбараас өндөр хамааралтай тул уур амьсгалын биет болон шилжих эрсдэл өндөр. Банкны салбарын тогтвортой ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    4 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    4 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК