Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард иргэдийг буруутгах биш, алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой

2012-11-28
0
ЖИРГЭХ
Сэтгүүлч Л.Мөнхтөртэй өнгөрдөг бүтэн сайнд хөөрөлдсөн маань "Өдрийн сонин"-ы 11 сарын 26-ны даваа гаригийн дугаарт нийтлэгдсэн юм. "Сунгадаг хугацаа дуусч сонгодог цаг иржээ" хэмээн гарчигласан уг ярилцлагыг  оруулж байна. Харин гарчигийг нь өөрчиллөө.
Сэтгүүлч Л.Мөнхтөртэй өнгөрдөг бүтэн сайнд хөөрөлдсөн маань "Өдрийн сонин"-ы 11 сарын 26-ны даваа гаригийн дугаарт нийтлэгдсэн юм. "Сунгадаг хугацаа дуусч сонгодог цаг иржээ" хэмээн гарчигласан уг ярилцлагыг оруулж байна. Харин гарчигийг нь өөрчиллөө.

-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Гэхдээ намууд урьдчилсан байдлаар дүнгээ нэгтгэсэн байгаа. АН хэдэн аймаг, дүүрэгт ялалт байгуулав?

-Ажиглагчдаасаа авсан мэдээллээр асуудалд хандаж байгаа. Ер нь хавтгайд нь ялчихаад байна гэж болно. Бүр тодруулж хэлбэл 12 аймаг, зургаан дүүрэгт ялсан гэх баталгаатай мэдээлэл ирсэн. Харин хоёр дүүрэг, гурван аймагт суудлын дүн нь их ойрхон байгаа. Жишээлбэл Говьсүмбэр аймагт АН, МАН гэсэн хоёр улс төрийн хүчин найм, найман суудал авч МАХН-аас нэг хүн орсон байна. Үүн дээр пропроциональ хувилбарын дүн нэмэгдэх ёстой. Ингээд үзэхээр 15 аймаг найман дүүрэгт Ардчилсан намаас Засаг дарга тавигдах өндөр магадлал бий. Бид сонгогчдодоо хандаж нэг зүйлд баярлалаа гэж хэлэх ёстой байх. Тойрогт нэр дэвшигчид өөр өөрийн онцлогоосоо хамаараад ялж, ялагдсан нь бий. Харин хаана ч, аль ч аймагт АН-ыг дэмжсэн байгаа юм. Орон даяар АН-ыг сонгосон сонголт 59 хувьд хүрсэн. Ард түмэн АН-ыг дэмжиж байна.

-Сумдын хувьд асуудал яаж шийдэгдсэн бол. АН хэдэн сумыг удирдахаар болж байх шиг байна?

-Бүрэн мэдээлэл ирээгүй байна. Эцсийн дүн гарахаар асуудал нэгмөр болох байх. Бидний авсан мэдээллээр гуравны хоёрт нь ялсан гэж гарч байгаа. 2008 оны орон нутгийн сонгуулиар 118 суманд АН ялсан. Гэхдээ аймаг, бүр дээрээ Засгийн газарт манай нам ялаагүй байсан учраас ардчилал ялсан суманд дэмжлэг хүрдэггүй, санасан хэмжээндээ хүрч ажиллаж чаддаггүй дутагдал байсан. Энэ байдал одоо өөрчлөгдөнө.

-АН түүхэндээ анх удаа Засгийн газар, орон нутгийг хамтад нь удирдахаар боллоо. Энэ байдлыг юу гэж хүлээн авч байна?

-Өнгөрсөн хугацааны ажлын үр дүн одоо л гарч байна. Бидний хийсэн хувьсгалыг ойлгож, нийгэм тэр чигээрээ хүлээж автлаа 20 жил болжээ. Иргэд өмнө нь 70 жил яваад ирсэн замаа, зарчмаа өөрчилнө гэдэг амаргүй байсан юм байна. Их олон газарт, олон удаа өмнөх замаа давтаж сунгаад л яваад байдаг байлаа. Хэзээ ч сонголт хийж байгаагүй. Ялангуяа мэдээлэлжээгүй газарт сунгалт их хийгддэг байсан. Харин одоо сунгах хугацаа нь дуусч сонгох цаг нь ирсэн байна. Үүнээс хойш байнга сонголт хийгдэх байх. Сонгох цаг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш явж эхэлсэн гэж болно. Тэгээд өнгөрсөн хавар УИХ-д АН-ыг олонхи болгож, нийслэлд ч ажил хийх боломжийг нь өгсөн. Тиймээс бид өнгөрсөн гурван сарын хугацаанд ард түмний хүсэн хүлээж байсан шинэчлэлийн алхмуудыг хийж эхэлсэн. Ингэж ажилласаар орон нутгийн сонгуулийг хүйт орсон үед явууллаа. Гэхдээ сонгууль явуулах хугацаа хойшилсныг сонгогчдын ирц буурсан муу талтай гэж дүгнэж байгаа ч сонгогчдыг бодит сонголт хийхэд нь тусалсан гэж бодож байна.

-Ялалтын мэдээг ихээхэн үүрэг, хариуцлага дагаж ирж байгаа байх?

-Манайхан албан тушаалын суудлыг эрх ямба гэж ойлгохоо болих хэрэгтэй байгаа юм. Социализмийн үед эрх ямба гэж байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл дарга нар бэлэн мөнгө л хуваарилдаг байсан болохоор тэр. Харин одоо үеийн, зах зээлийн орчны дарга нар мөнгө босгодог байхаас биш хуваарилж суудаг байх ёсгүй. Улс орны тогтолцоо, системийг өөрчилж, хаана ямар боломж байгааг нээх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, алдаа дутагдлыг засч залруулах гэх мэтээр алхам тутамдаа ард түмэнд хэрэгтэй бодлогыг боловсруулж ажиллах ёстой. Түүнээс АН-ын ялалт гэдэг тэмдэглээд байх баяр, эдлэх эрх ямба биш. АН-ын ялалт байгуулсан хэсгүүдийг ч энэ зарчмаар ажиллаасай гэж хүсч байна. Байнга боломж, бололцооны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. АНУ-ыг анх “бололцооны эх орон” гэж нэрэлдэг байсан даа. Харин Монгол өнөөдөр бололцооны эх орон болчихоод байна. Хаана ямар шинэ асуудлыг дэвшүүлж сайн ажиллаж чадна тэнд илүү бололцоо бий болдог. Сүхбаатар аймгийн жишээг харахад Ж.Батсуурь Засаг дарга албаа аваад сайн ажиллаж эхлэхэд тэнд бололцоо бий болж байгаа юм. Шинэ ажлын байр, бүтээн байгуулалт, цоо шинэ аймаг, амьдралын орчинг бий болгосон байна Сүхбаатарт. Сүхбаатар аймагт илүү төсөв өгөөгүй. Дээр нь хувийн хэвшлээ зөв зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар үр дүнд хүрч байгаа. Ийм зарчмаар АН-ынхан бололцооны төлөө ажиллах ёстой, ажиллах болно.

-АН-ынхан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авлаа. Одоо ажиллаж, дараа нь дүнгээ тавиулах үе ирлээ?

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд ардчилсан Засгийн газрын хийсэн ажлууд бүгд мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Ард иргэдээс бид юу хийх вэ гэдгийг сүүлийн хоёр жилийн турш асууж, судалсан. Энэ судалгаагаа үндэслээд хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө зарцуулалгүй зохион байгуулалтаар шийдэж болох ажлуудыг хийж эхлээд байна. Ажил ч урагш ахиж байгааг иргэд харж байгаа байх. Учир нь иргэд энэ шинэчлэлийг л хүлээж байсан юм байна. Сая Манилад болсон хурал дээр Э.Бат-Үүл даргыг оролцоход нийтийн тээврийн асуудлаа хамгийн богино хугацаанд шийдвэрлэж чадсан хот гэж Улаанбаатарыг үнэлсэн байна лээ. Өөр улс оронд дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах гэхэд их олон сарыг зарцуулсан байгаа юм. Харин манайд ганцхан сарын дотор шийдээд иргэдээ энэ зарчмаар хөдөлгөөнд оролцуулаад сургачихсан. Яагаад гэвэл үүнийг ард иргэд хүссэн. Тэгэхээр иргэдээс асуудаг, иргэдээ сонсдог чихтэй төрийн шийдвэр нь ч амархан хэрэгждэг байгаа биз. АН аль ч аймагт гарч ирээд нөгөө л иргэний танхимаа онгойлгохыг хүснэ. Тэгээд иргэдээ сонсч ажлаа эхлэхэд аймаг бүрийн асуудал нийслэл шиг шийдэгдэнэ.

-Энэ удаагийн сонгуулийг харьцангуй тайван боллоо гэж дүгнээд байгаа. Ер нь сонгуулийн өдөр АН-д хэр гомдол санал ирэв?

-Харьцангүй гайгүй гэж дүгнэж байгаа. Зарим газар бүртгэлтэй холбоотой маргаанууд гарсан. Жишээлбэл Говь-Алтай, Хөвсгөл аймагт санал хуваана гэдэг үзлээр МАХН-ыг бүртгээгүй байна лээ. Шүүхийн шийдвэр нь МАХН-ын талд гарсан байхад сонгуульд оролцуулаагүй нь асуудлыг дахин сонгууль явуулах хэмжээнд хүргэж байгаа юм. Сонгуулийн тойргийн хорооны ажилтнуудын аминч гэдэг юм уу улстөрждөг байдлаас үүдэж гаргасан алдаанаас болж бүхэл бүтэн тойргийн сонгууль дахин явагдана гэдэг утгагүй. Уг нь зүгээр л шударгаар өрсөлдөөд дүнгээ гаргачих байсан юм. Санал хуваах уу үгүй юу гэдгийг ард түмэн л шийдэх юм хойно хуулийн хүрээнд бүхнийг хийх хэрэгтэй байсан. Аль болох нээлттэй, иргэдийг сонгох, сонгогдох эрхээр нь хангаж ажиллаагүйгээс болж асуудал дахин өрнөх нь. Он шувтарч өвөл болж байгаа энэ үед Засаг даргагүй, дахин сонгууль хүлээнэ гэдэг хүнд асуудал шүү.

-Дээрх хоёр аймагт дахин санал хураалт явуулахаас өөр гарцгүй юу?

-Дахин сонгууль явуулахаас өөр аргагүй болчихоод байна. Шүүхийн шийдвэр МАХН-ын нэрийг бүртгээгүй нь буруу гээд гарчихсан. Харин одоо хасагдсан улс төрийн хүчнийг оролцуулсан дахин сонгууль явуулах шаардлагатай байгаа.

-Ирц хүрээгүй хэсгийн хороод нэлээд байсан...

-Ирцийн хувьд сонгогчиддоо маш их баярлалаа гэж хэлэе. Их олон иргэн, идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байна лээ. Ганцхан жишээг дурдахад Чингэлтэй дүүргийн 2008 оны орон нутгийн сонгуулиар 39 мянган хүн ирж саналаа өгсөн байдаг юм билээ. Тэгэхэд саяын сонгуулиар 56 мянган хүн оролцсон байна. Иргэд ингэж саналаа өгчээ. Харин иргэний бүртгэл дээр асуудал гарсан. Сонгогчдын нийт нэрсийн жагсаалтыг өгөхдөө цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийн нэрийг оруулсан байна. Гадаад явсан хүмүүсийг бас оруулчихаж. Цэрэгт явсан, хоригдож байгаа хүмүүсийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасаагүй байна. Иргэний бүртгэлийн газар ингэж хариуцлагагүй ажилласнаас болж сонгуулийн ирц хүрээгүй гэдэг муу мэдээ гарлаа. Наад зах нь цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийг хасах ёстой байсан. Үнэмлэхгүй хүн өөрөө ямар ч хэлбэрээр мэрийсэн сонгуулиа өгч чадахгүй ш дээ. Гадаадад ажил албаар голдуу нийслэлийн хүмүүс л явдаг. Орон нутгийн иргэд барагтай л бол гадагшаа явдаггүй.  Тэр дундаа өвлийн улиралд мал хуйгаа орхиод гадаад явна гэж юу байхав. Ингээд сонгууль болоход орон нутагт ирц хүрч, нийслэлд хүрээгүй. Тэгэхээр ард иргэдийг буруутгах биш, бүртгэлийн зөрчил гаргасан ажилчдад хариуцлагыг нь хүлээлгэж алдааг нь засуулах ёстой.

-200 орчим хэсгийн хорооны санал хүрээгүй байсан. Харин дээрх шалтгаантай иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч ирцийг бүрдүүлэх нь ээ?

-Ард иргэд хангалттай ирж саналаа тэмдэглүүлсэн байна. Тэгэхээр үнэмлэхээ аваагүй, хоригдож байгаа болон цэрэгт, гадаадад байгаа иргэдийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасч тооцох хэрэгтэй. Тэгээд дараа нь хаана хэдэн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш одоогийн байдлаар нь асуудалд хандаж дахин санал хураалт явуулбал иргэд, сонгогчдоо доромжилсон хэрэг болно. Яагаад гэвэл дөрвөн жилийн өмнө 39 мянга байсан тоо энэ жил 56 мянга болж өссөн байна. Нэг дүүргийн жишээгээр өмнө нь саналаа өгөөгүй 17 мянган хүн ирж сонгуульд оролцчихоод байхад ард түмэнд бурууг өгч болохгүй.

-Орон нутгийн сонгууль ийм байна. Харин УИХ хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах вэ. Дутуу байгаа суудлын ихэнхийг АН-аас дүүргэх бололтой?

-Эрхзүйт төрийг цаашдаа хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуултад хариулах гээд яваад байгаа, бид. 2012 оны сонгуулийн хууль бол урд урдын орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн гэсэн нийт 17 сонгуулийн үеэр гарч байсан бүхий л булхай луйврыг хааж гарсан. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдлыг давтахгүйн тулд шударга сонгууль явуулдаг болохын тулд ингэж хуульчилсан. Харин хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд баталсан учраас хуулийг л мөрдүүлнэ. Өнөөдөр зөрчилтэй байгаа Увс, Өвөрхангайн тойрогт хууль зөрчигдсөн л бол шүүхийн процедураар асуудал шийдэгдэх ёстой. Үүнийг улстөржүүлэх ямар ч шаардлага байхүй. Өмнөх 17 сонгуулиар бид улстөржөөд долдугаар сарын 1 гэдэг үр дүнтэй хоцорсон. Тийм учраас цаашдаа зөв үр дүнг харахын төлөө явах ёстой. Харин өнөөдөр Увсын шийдвэр ойлгомжтойгоор гарсан байна лээ. Хууль зөрчсөн бичлэг нь орон даяар тарсан тийм ойлгомжтой асуудал шүү дээ. Бас хууль хэрэгждэг болсон цаг. Ийм ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй бол шүүх, УИХ гэж байх шаардлагагүй.

-Увсын хоёр, Өвөрхангайн хоёр, Сонгинохайрхан дүүргээс нэг гээд АН-ын таван гишүүн нэмэгдэх нь ээ?

-Увсын хоёрын тухайд хоёулаа л мөнгө тараасан юм чинь хоёуланг нь эргүүлэн татах байх. Мөн мөнгийг нь тараасан хоёр нөхөрт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг ноцтой хэргээр тэд шүүгдсэн. Ингээд хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасна гэсэн уг заалтаар хууль зөрчигсдийг хасвал хамгийн их санал авсан, бас босго оноогоо давсан нэр дэвшигчдийг оруулна гэдэг заалттай. Хуулийн энэ заалтаар л явах ёстой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Zochin (182.160.41.71)
    Сайн ажиллаарай. Амжилт хүсье. Бүү шантар.
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • (203.169.52.26)
    bichsen niitlelees ni bolj ger buliin 2 negnee honooj bsan. uuruu 6 sar barivchlah yal avsan. uudgui huuhen shuu uuruu
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • хурц (202.179.11.34)
    Ман намын гишүүн та үхлээ юу? Жинхэн луйварчид бол МАН-н гар хөл бологсод шүү,
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • Ира (103.11.192.34)
    Битгий худлаа хуцаач. МАН нийслэлд бараг л яллаа ш дээ. Танайх Хан-Уул дүүрэгт гарсан хэргээ юу гэж тайлбарлах гэж байгаан. Муусайн луйварчид арчаагүй новшнууд. Зүгээр л нэг шудрагаар ч тэмцэлдэж чадахгүй. Ичих нүүрэндээ элгээ наасан бааснууд
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (103.11.192.34)
    Үхсэн баас. Энэ муу тэнэг авгайгын ярьж байгааг. Олон юм гуцаад. МАН саналаа хуваалгаад байхад л танай дайны байгаа байхгүй юу даа. Өөрсдийгаа битгий дөвийлгө. Арчаагаа халтар авгай
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (203.169.53.19)
    Heden saihn eriin tolgoi zalgisn heden muuhai huuhen bdg Oyundari geed nogoon huuhen Otgonbilegiig, Monkbaysgalan geed muuhai huitan tsaraiatai huuhen Dashbalbariig sevtuulj yvlaa hoorhii
    2012 оны 12 сарын 03 | Хариулах
  • (203.169.53.19)
    Hulmastai muuhai huuhen
    2012 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (202.21.106.125)
    Shudarga, bolovsrol medremj saitai saihan huuhen. Ajliin undur amjilt husie!
    2012 оны 12 сарын 02 | Хариулах
  • (49.0.153.207)
    Ерөнхий сайдад 100 хоногийн ОЙН гал халуун мэндчилгээ дэвшүүлье. Баярын хурал концерт сайхан боллоо. 512 бөхөө барилдуулахаа мартсан бололтой. 200 хоногийн ойн баяраар барилдуулна биз дээ. Уг нь 100 хонохгүй байх гэж бодож байсан юм шиг байна. Маш их ажил хийсэн байна. Сонгуулиа маргаангүй явуулж чадсан, ах дүү амраг садангаа ажилтай болгосон, өндөр настангуудаа хүний данснаас хасаж хүүхдүүдэд мөнгө өгч насанд хүрэхээр нь АН -д элсүүлэх, Багануурын нүүрс түлүүлж хотоо утаагүй болгосон,засгийн газрын гишүүдээ УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралд сууж чадахгүй болтол нь ажиллуулсан гээд асар их ажил хийжээ.
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • (65.28.43.7)
    Tiim ch yaadagaa aldsan emegtei bishee.
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • + (202.179.20.213)
    jinhene hutsdag huuhen bnda, bas har yar hiisen yariatai yum ble shvv eniigee zasaarai
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (119.40.100.130)
    uvsiin 2iig butsaaj tatval taarna
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (119.40.100.130)
    sain bna
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (182.160.33.72)
    hogiin balai huuhen.asrd tumnii songoltiig chi odoo hen be.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.131.231.26)
    mongoloos zailaad ug baliar avgai mini
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.131.231.26)
    HUGIIN ***** *****
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Эр хүнээс дутахгүй эр зоригтой хүүхэн юмаа
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.170.80.52)
    Эмэгтэй хүн ийм эр зоригтой олны төлөө дуугарахаас айхгүй байхад манай эрчүүдийн ихэнх хаана л байна даа
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • Naraa (122.201.22.50)
    Oyundor gej saihan huuhen sh um uu.Begs n saihan
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (182.160.59.12)
    зайлаа зайл.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (65.28.43.7)
    "Zuunyi Luivarchin"- aaraa am"dralyin neleen bartaat zamyig tuulsan ene erhem emegtei ingeed TOGLOOMYIN ULS TUR-iin "togloom" bolood yavj bah ch gej dee?! Naad eldev namaasaa garval yaasan yum be? Esvel dotroos n" uzej bgaam uu?!
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.179.10.74)
    Дахиж сонгууль явуулна гэж байхгүй ээ. Харин тэр бүртгээгүй буруутнуудыг шийтгэх хэрэгтэй. Дахин сонгуульд чинь нэр дэвших хүн ч олдохгүй шүү
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • АЗАА (202.179.10.158)
    САНАЛЫН ХУУДАС ТОЙРОГ БҮРТ /ЗҮҮН ХАРААД/ БУСАД БҮХ ГАЗАРТ ТЭН ХАГАС ТЭН ХАГАСААРАА ХҮЧИНГҮЙ БОЛСОН НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ . ХУУЛЬ УУ, ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ УУ, ХЭСГИЙН ХОРООНЫ МАНУУХАЙНУУДЫН ХАРИУЦЛАГА УУ ГЭДГИЙГ ЯЛГАЖ ДАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ БАРАГ ТЭН ХАГАС НЬ ЯАГААД ХҮЧИНГҮЙ БОЛДОГ ЮМ БЭ АРАЙ Ч АРАЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ДАРГАА
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • ganaa (103.11.194.4)
    unendee buh zuil huuliin l daguu yvah ni zuv. bi demjij bna. ardchilsan namiin ner tur uund ymarch hamaagui. bid huuli guuli bolson orond amidarmaargui bna shuu dee
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • анхаа (203.194.115.136)
    сонин хүүхэн юм аа, сонсох чих, харах нүдгүй юм уудаа, өвөрхангайн ардчилсан намын дарга чинь Батхүү, Зоригт хоёрыг 176 сая төгрөг тараасан гээд бичлэгтэй, гарын үсэгтэй нотлох баримттай нь олонд дэлгэсэн шүү дээ, хэрэв энэ хоёр гишүүн болдог юм бол ардчилсан намын нэр хүнд газарт унана даа, юун шударга ёс , ичмээр юмаа
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (124.158.75.10)
    таныг дэмждэг шүү эрүүл сэтгэлгээтэй хэвээрээ байгаарай
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК