Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдний шүлгүүд: Еэвэн доторх хөвгүүд

2024-12-03
0
ЖИРГЭХ

Нэгэн цаг үед Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" утга зохиолын дугуйлан "Монгол хүүхдийн номын ордон"-д хичээллэдэг байлаа. Тэндээ өөр өөр сургуулиас цугласан бүлэг залуус яруу найраг ярилцаж, "Таван хором"-д шүлэг бичин эд хавийг үзүүлдэг байв. Тэндээс шаггүй найрагчид мэндэлсэн гэж би хувьдаа боддог. Тэдний залгамж болж яваа залуусын шүлгийг цувралаар онцолж байна. Одоо тус дугуйлан Д.Нацагдоржийн нэрэмжит "Хотын төв номын сан"-д" хичээллэж буй. 


Энэ удаад бид та бүхэнд тус дугуйлангийн гишүүн, СУИС-ийн Уран зургийн ангийн оюутан найзуудын шүлгээс хүргэж байна. Тэд хотын төвд байх даруухан урландаа "Еэвэн" гэх нэр өгсөн. Тэнд байгаа бүхнээ нэгэнтэйгээ хуваалцан аж төрдөг. Тэд "Тоторо" гэх нэг мууртай. Уг муурыг танил ах нь тэдэнд үрчлүүлээд, "эмээг нь "Тоторо" гэдэг байсан юм" гэж хэлсэн учир муураа эмээгийнх нь нэрээр нэрлэжээ. 

Байгаадаа ханаж, бүхий л цаг хугацаанд бүтээх гэж мэрийж явдаг тэд мэт залуус олон байхыг хүснэм.


СУИС “Дүрслэх урлагийн академи”-ийн Уран зургийн ангийн гуравдугаар дамжааны оюутан, "Залуу нас" дугуйлангийн гишүүн О.Батмөнх

Хүмүүс түүнийг Батаа гэж дууддаг. Батаа нэг найзтай. Тэр нь Мөнхбаяр "Мөнхөө". Батааг анх харахад "даруухан хүү" байсан. Гэвч тэр "хаана, хэнтэй, юу" ярихаа мэддэг хүн байж таарсан. Сайн чаддаг зүйлээ "чадахгүй" гэж бусдад хэлдэг хүмүүс мэр сэр байдаг даа. Тэдний нэг нь Батаа. Шүлэг нь жир боловч жиргэж нисдэг шидтэй. Түүнийг инээмсэглэхэд хоёр соёо харагдана. Гэхдээ нэг нь хугарчихсан. Түүхийг нь энд бичээд дэмий гэж бодлоо.  

***

Сая та ажив уу?

Хөгшин болжмор

Хуучин байшингийн дээвэр дээр суухдаа

Өвдөгнийнх нь нүхээр хатгуулдаг

Өвөөтэй минь цуг ирчхээд

Намрыг навчтай хамт аваад явсныг,

Байшин тэр гурав эртний андууд байсныг,

Хуучин байшинд бид хэдийг, бас

Аавын бууралтах үс шиг

Аажмаар ирэх өвлийг,

Цасанд хучигдсан хашааны тас хар замыг

Тэр замаар яаж нүүхийг,

Ээжийн халаадан дээр ургасан цэцгийг хитрээчихвий гэж ичсэндээ

Нүүрсний бээлий нь хүртэл болгоомжлохыг,

Сарыг, цасыг, нарыг, надыг.

Бүгдийг нь аавын дээд зовхины нэг үрчлээс болгон унжуулж

Хуучин байшинд даатгаад

Хөгшин болжмор нисээд явсныг

Сая та ажив уу?

Сая та ажив уу?

Аавын захаас авчирсан гацуур модны өнгийн гэрэл

Зун эмээгийн гадаа хонохдоо анзаарсан

Та бид хоёрын харсан одод шиг байгааг...

Аав та бид хоёрт

Одтой тэнгэр авчирсныг

Сая та ажив уу?

Сая од харвах шиг болохыг анзаарав уу?

Хоёулаа хүслээ шивнэе!

“Хуучин байшин аавыг минь, битгий хараагүй болгоосой”

Гацуур мод минь, гацуур мод минь…

***

Зүүний үзүүрэнд чи минь ойрхон байдаг

Хуруугаа битгий эсгээсэй.

Хайч барьсаар бодлыг минь эсгэж суугаа…

Түүгээрээ даашинз хийж өмсөөд

Хаа нэгтээ газар намайг хүлээж суугаа.

Залуу насаа сагсанд түүсээр

Цэцгийн баглаа болгож чам дээрээ очно

Тэр үед чи минь гунигтай нүдээрээ над руу инээмсэглэж

Эсгэсэн даашинзаа гайхуулна

Харин би эсгэсэн хуруунд чинь л сэтгэл зовно.

Мойног хуруудаараа гараас чинь атгаад

“Дахиж гараас чинь тавихгүй” гэж амлъя.

***

Миний суусан автобусанд

Хөгшин, балчир хоёр хоорондоо маргалдана

Нэг нь төрсөндөө, нөгөө нь өтөлсөндөө харамсана.

Миний суусан автобусанд

Нохой, муур хоёр хоорондоо муудалцана

Нэг нь хазсандаа

Нөгөө нь маажсандаа харамсана

Нохой хоолоо харамлаж, муур хумсаа нуудаг

Нууц боловч бүгд мэддэг

Хөгшний нуусан нулимсийг харин мэддэггүй.

Миний суусан автобусанд үе үе

Явуулын эгч үлгэрийн ном,нойтон сальфитека зарахаар орж ирдэг.

Цааш явна, бүгд мартана.

Зураач, зохиолч хоёр хоорондоо маргалдана

Нэг нь зурсандаа, нөгөө нь бичсэндээ харамсана.

Цагийн зүү шиг эргэлдэх автобусны дөрвөн дугуй хоорондоо маргалдана.

Нэг нь цаг хороосондоо, нөгөө нь зам хороосондоо харамсана.

Балчирын туулсан зам өнгөрөөсөн цагийг

Үнэн мэддэг нь тэд.

Худал мэддэг нь хөгшид.

Тэр балчир зурсан бас бичсэнийг нь ойлгодоггүй хөгшинд дургүй.

Миний суусан автобусанд

Зун, өвөл хоёр хоорондоо маргалддаг

Нэг нь гунигаар дүүрэн

Нөгөө нь наадмаар дүүрэндээ харамсана

Өвөл санаа алдана

Тэгэх болгонд суусан автобус минь жавраар дүүрчихдэг

Тэгэх болгонд нь зун асгартал уйлчихдаг

Өвөл тэрэнд нь дургүй

Тийм болохоор цас болгочихдог.

Миний суусан автобусанд

Хайр, хагацал хоёр хоорондоо маргалдана

Нэг нь хайрласандаа, нөгөө нь хагацсандаа харамсана

Тэгэх болгондоо автобусны нэг цонхийг нь хагалчихдаг.

Би даараад л байдаг

Миний суусан автобусанд…


СУИС “Дүрслэх урлагийн академи”-ийн Уран зургийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан, "Залуу нас" дугуйлангийн гишүүн Г. Мөнхбаяр

Тэр гитарандаа хачин их хайртай. Үсээ элдэв өнгөөр будаж, үе үе эмээгийнхээ юбкаар гангарах дуртай. Учир нь юмба өмсөх түүнд эвтэйхэн байдаг. Нүдээ аниад л гитараа балбан дуулахад нь найзууд нь дуртай. 20 ч хүрээгүй насандаа элдэв бодол үүрч, тэрэндээ тээгэлдсэн ч уначихалгүй яваа хүү дээ. Ирээдүйд тэр мундаг хөгжмийн зохиолч, зураач, эсвэл аятайхан биччихдэг найрагч болох байх. Тэр зүгт нь ерөөл хэлье. 

***

Одоо чи миний хайр биш, үзэг болсон

Хажууд байгаа хэрнэ ээ

Хүрч болохгүй цаас болсон

Сэтгэлээ гээчхээд ирэхэд чинь би таниагүй

Таниагүйд минь чи гайхаагүй

Манайх арай дээрсэн бол

Би хэдийн үсэрчихсэн.

Ниснэ гэдэг нисэх биш

Ниснэ гэдэг хөлөө мартах

Мартаад тайрах

Буух цаг болоход

Тайрсан хөлөө хайх

Хайр бол хайрлах биш

Хайр бол ганцаардлаа мартах

Мартаад нисэх

Буух цаг болоход

Мартсан ганцаардлаасаа

Хөлгүйгээр зугтах.

Одоо чи миний хайр биш, үзэг болсон

Хажууд байгаа хэрнэ ээ

Хүрч болохгүй цаас болсон...

***

Бид хөрш байсан

Тэдний аав манай аавд дургүй

Тэгсэн ч би дандаа

Тэднийх рүү шагайдаг байсан.

Биднийг заагладаг хашаа ганцхан завсартай

Тэр завсарт л бид

Тэнэж яваад танилцсан.

Шатрын хөлөг дээр

Нүүрэлдэн үлдсэн

Хоёрхон хүү шиг хөвгүүд байсан

Тэдний аав манай аавд дургүй

Тэр намайг алгадаж

Би түүнийг тэвэрч болохгүй ч

Биднийг шатрын хөлөгт орхиод явсан бидний эцгүүд

Хашаагаа барихдаа завсар үлдээсэн...

***

Үрлийн модны эхний цэцэг дэлгэрсэн өглөө

Ганц модны тэр олон мөчирс уралдан найгана

Эцэстээ цагаангүй мөчир үгүйрч

Цаг нь болохоор бүгд ойчно.

Хамгийн анхны навч шарлана

Дараа нь бүгд улайрч, улаарч

Сүүлчийн навч газарт хөглөрнө.

Над шиг энгийн хүн, энгийн навчис

Гудамжинд үгүй болоход

Үр барьсан хэдэн хүмүүс

Эрүүл гэх өвчин тусна...

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.38)
    Би яавал энэ дугуйланд орох вэ
    2024 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    6 цаг 26 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    6 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    6 цаг 36 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 45 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК